Сошиал Мэдээ

Сошиал Мэдээ Хамтран ажиллах саналаа та ПМ-р бичнэ үү.

Үр тань таныг ингээд хүлээдэг болохоорАль болох эртхэн харьж байгаарай.Энэ хорвоо дээрх Хамгийн зөв зам бол гэртээ ха...
08/11/2025

Үр тань таныг ингээд хүлээдэг болохоор
Аль болох эртхэн харьж байгаарай.
Энэ хорвоо дээрх Хамгийн зөв зам бол гэртээ харих зам билээ...🥰

Машинаа явган хүний зам дээр тавингуутаа өөрөө түрүүлж зургийг нь дарж мэдээллээд 4к авчихаж байгаам. Тэгээд торгуулийн ...
08/11/2025

Машинаа явган хүний зам дээр тавингуутаа өөрөө түрүүлж зургийг нь дарж мэдээллээд 4к авчихаж байгаам. Тэгээд торгуулийн 20К -нь 14 хоногийн дотор 10К байхад нь төлөөд, 4К буцааж аваад 6К -р зогсоочихож байгаам. Миний энэ ухааныг уу…

Сайн дүн муу үйлдлийг цайруулахаа больжээ.Cурлагын хувьд сайн дүнтэй 45 сурагчийг БНСУ-ын шилдэг их сургуулиуд хүлээн ав...
08/11/2025

Сайн дүн муу үйлдлийг цайруулахаа больжээ.

Cурлагын хувьд сайн дүнтэй 45 сурагчийг БНСУ-ын шилдэг их сургуулиуд хүлээн авахаас татгалзсан байна — тэдний дээрэлхэлтийн түүх элсэлтийн шалгуурт тэнцээгүй

Олон үеийн туршид Өмнөд Солонгосын их сургуулийн элсэлт зөвхөн академик амжилтад тулгуурлаж ирсэн: шалгалтын оноо, дүнгийн голч, ангийн зэрэглэл. Бусад зүйлс хамаагүй. Дээрэлхэлтийг “хувийн маргаан” гэж үздэг байжээ.

Энэ жил улсын хэмжээний зургаан их сургууль дээрэлхэлтийн бүртгэлтэй 45 өргөдөл гаргагчийг хүлээж аваагүй. Тэдний хоёр нь улсын хамгийн нэр хүндтэй “Сөүл Үндэсний Их Сургууль”-д, 22 нь “Кёнбүк Үндэсний Их Сургууль”-д татгалзсан хариу авчээ.

2026 оноос эхлэн энэ журам улс даяар заавал мөрдөх болно. Бүх их сургууль сурагчдын сургууль дахь хүчирхийллийн түүхийг харгалзан үзэх ёстой. Харин багшийн мэргэжлийн сургуулиуд ямар ч түвшний дээрэлхэлтийн түүхтэй бол шууд хасах журам тогтоож байна.

Дээрэлхэлтийн бүртгэл төгссөний дараа 4 жил хадгалагдана. Их сургуулиуд, төрийн байгууллагууд, зарим хувийн компаниуд энэ мэдээллийг харах боломжтой.

Чиний дүн төгс байж болно.
Гэхдээ зан чанар чинь биш бол — хаалга хаагдана.

Болох болохгүйг мэдэхгүй учраас эгц урдаас нь зураг авч чадсангүй. Яаж ийгээд л талархал илэрхийлмээр санагдаад🙏  Цамбаг...
06/11/2025

Болох болохгүйг мэдэхгүй учраас эгц урдаас нь зураг авч чадсангүй. Яаж ийгээд л талархал илэрхийлмээр санагдаад🙏
Цамбагаравын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн сувилагч бүсгүйн зураг. Би сайн танихгүй ээ, нэрийг нь ч мэдэхгүй.
Манай хүн хаа нэг сандаргаад тусламж авахаар ирэхдээ энэ бүсгүйн ээлжинд 2 ч удаа таарсан байх. Өнөө өглөө үүрээр мөн л чилээрхээд ирсэн, эчнээ танил болсон энэ бүсгүйн гараа таарсан.
Яасан ч шаламгай юм бэ, яасан ч элгэмсүү, эерэг юм бэ, сандарсан надад л лав бөөн түшиг🙏♥️
За танай хүн жаахан сул байна шүү, унагачихав аа, зөөлөн яваад бие засуулаад ирээрэй, за болсон уу, гайгүй юу, бие засаж чадсан уу гээд л... Хайр хүрэм.
Баярлалаа маш их♥️♥️♥️
Таньдаг хүн байвал дамжуулаад өгөөрэй ♥️♥️♥️ Гарч гүйгээд л шоколад авчирч өгмөөр санагдсан, даанч санаа зовоод😛

Бидний анд нөхөр, хамтран зүтгэгч, хийн түлшний анхдагч “Дашваанжил групп”  ХХК-ийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Н...
05/11/2025

Бидний анд нөхөр, хамтран зүтгэгч, хийн түлшний анхдагч “Дашваанжил групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Намсрайн Баатаржав 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрбээр 1962 оны 09 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод Төр, нийгмийн зүтгэлтэн Намсрайн 3 дахь хүү болон мэндэлж, 1970-1980 онд Ховд аймгийн Булган сумын арван жилийн дунд сургуулийг дүүргэж, 1980-1986 онд ОХУ-ын Волгаград хотын Политехникийн дээд сургуулийг Автомашины зохион бүтээгч инженер мэргэжлээр төгссөн.

Н.Баатаржав 1986-1988 онд Дорнод аймгийн Геологийн экспедицэд Засварын механикаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1988-1992 онд Шарын голын уурхайд Инженер-механикаар ажиллаж байгаад 1992 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Дашваанжил” ХЭАА нэртэйгээр “Дашваанжил групп” ХХК-ийг анх үүсгэн байгуулж, өдгөө 600 гаруй ажиллагсадтай, улсын хэмжээнд 75 салбар нэгжтэй, хийн түлшний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон үндэсний компанийг бий болгосон Монгол Улсын бизнесийн салбарын шилдэг удирдагч байлаа.
Н.Баатаржавын санаачлагаар “Дашваанжил групп” ХХК нь 2001 онд төмөр замын воганцистернээр хийг нэг дор хүлээж авах, хадгалах, баллон цэнэглэх МУ-ын анхны хий цэнэглэх станцыг ашиглалтад оруулж, хийн түлшийг дуудлагаар хэрэглэгчдэд хүргэх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үйлчилгээг нэвтрүүлж, 2004 онд автомашиныг хийн түлшээр цэнэглэх ажлыг эхлүүлсэн байдаг.

Улмаар 2008 оноос хийгээр ажилладаг бие даасан халаалтын зуухыг хэрэглээнд нэвтрүүлж, 2010 онд ОХУ-ын “Теплацентраль” компаниар Монгол гэрт зориулсан хийн халаалтын зуухыг үйлдвэрлүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн төдийгүй 2011 оноос Улсын хэмжээнд хийн хангамжийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж, өнөөгийн байдлаар 21 аймаг, орон нутагт байрлах хийн хангамжийн сүлжээгээр дамжуулан, хэрэглэгч, ард иргэдэд үйлчилгээ үзүүлж, хийн хэрэглээ дадлыг бий болгоход чухал хувь нэмэр оруулсан болно.
Түүнчлэн 2013 онд автомашин болон төрөл бүрийн хийн баллоныг хийгээр цэнэглэх далд савтай анхны суурин станц, “Хийн баллон баталгаажуулах лабротори”, ажиллагсад болон иргэд, хэрэглэгчдийг сургах анхны “Gas education“ сургалт, дадлагын төв, 2016 онд 220 граммаар савласан нэг удаагийн ахуйн хэрэглээний изобутан хийн дотоодын үйлдвэр, барилга байгууламж, хотхоныг хийн түлшээр халаах ажлыг ажил хэрэг болгосон зэрэг Монгол Улсын хийн түлшний салбарын хөгжилд зориулсан түүний амьдралын 33 жилийн түүхэн хугацааны хөдөлмөр зүтгэл, хувь нэмэр, үйл хэргийг тоочоод барагдахгүй юм.

Түүний санаачилж, хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт бүрийн цаана нь анхдагч, шинийг санаачлагч, тэргүүлэгч гэсэн алдар нэр үргэлж дагалдаж алсын хараатай, мэргэн ухаантай, энгийн хирнээ нөхөрсөг, бусдад туслагч, тууштай, уйгагүй хөдөлмөрөөр үлгэрлэн манлайлагч, хүнлэг энэрэнгүй, эвийг эрхэмлэгч, шударга зарчимч, өв соёлыг дээдлэгч, эх оронч, шилдэг удирдагчийн чанарууд түүнээс үргэлж мэдрэгддэг байлаа.
Тэрбээр “Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо”-ны Монгол Улс дахь элч төлөөлөгч, “Монголын хийн түлшний холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монгол төрийн тулганы эх загварыг зохион бүтээгч, жил бүрийн Улсын Их баяр наадмаар “Төрийн тулга”-ыг бадамлан асаах үйл хэргийн эзэн төдийгүй хурц оновчтой үг, алсын хараа, оюунлаг, эрүүл амьдралын хэвшил, сахилга бат, цуцалтгүй хөдөлмөрийн манлайлал, хүний журам, түмний ёсыг дээдэлж, эвтэй найртай, нэгэндээ түшигтэй явахыг үлгэрлэдэг олны талархал, хүндлэлийг хүлээсэн аав, ээжийн хайртай хүү, хань, халамжит аав, ах, дүү, эрхэм дотнын нөхөр, сурган хүмүүжүүлэгч, хамтран зүтгэгч нь байсан юм.

Н.Баатаржавын эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж 2005 онд Газрын тосны тэргүүний ажилтан, 2012 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дээд шагнал “Хий морь” хүндэтгэлийн одон, ОХУ-ын “Манай мянганыхан” Фондын мянганы шилдэг хүнээр шалгаруулж, хүндэт одон, 2014 онд Уул уурхайн яамны “Хүндэт жуух” бичиг, 2015 онд Алтан гадас одон, 2020 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг тус тус хүртээжээ.

Таны эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд оршиж, Монгол Улсын хийн түлшний салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг үеийн үед хүндэтгэн дурсах болно.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ

Утасгүй үед ингээд л унтацгаадаг байсан даа.
05/11/2025

Утасгүй үед ингээд л унтацгаадаг байсан даа.

Сэтгэлзүйч Г.Наранбаатар: Цаг барьдаг хүндээ дургүй. Зарчимтай хүндээ дургүй. Уудаггүй хүндээ дургүй. Хийж бүтээж, ажлын...
04/11/2025

Сэтгэлзүйч Г.Наранбаатар: Цаг барьдаг хүндээ дургүй. Зарчимтай хүндээ дургүй. Уудаггүй хүндээ дургүй. Хийж бүтээж, ажлын байр бий болгож байгаа хүндээ дургүй. Харин шүүмжилж байгаа хүмүүстээ дуртай. Учир нь "Би чадахгүй бол чи ч чадахгүй байх ёстой эсвэл чадахгүй болгоно" гэсэн атаархуу зан бидэнд байна.

Арван наймтай, 25-тай хүүхний гоо үзэсгэлэнг битгий гайх ! Хүн болгонд байдаг зүйл...40-тэйг хүндэтгэ,50-тайг гайх! ..60...
02/11/2025

Арван наймтай, 25-тай хүүхний гоо үзэсгэлэнг битгий гайх ! Хүн болгонд байдаг зүйл...
40-тэйг хүндэтгэ,
50-тайг гайх! ..
60, 70-тай гоо үзэсгэлэнг шүт!
Энэ бол хөдөлмөр ухаан юм...
Коко Шанель

Өнгөрсөн долоо хоногийн бямбаас нямд шилжих шөнө 24.00 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын нутаг хүмүүсийн хэлж за...
31/10/2025

Өнгөрсөн долоо хоногийн бямбаас нямд шилжих шөнө 24.00 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын нутаг хүмүүсийн хэлж заншсанаар Сансар-Эрдэнэсантын орчимд том оврын ачааны машинтай мах ачиж явсан ачааны машин мөргөлдөж, дөрвөн хүн нас барсан хэрэг гарсан байна.
Нас барсан иргэд Өвөрхангай аймгийн Сант сумын малчид, хоёр гэр бүлийн дөрвөн хүн байжээ.
Ослоор нас барсан хоёр гэр бүл нь сургууль, цэцэрлэгийн насны тус бүр дөрвөн хүүхэдтэй айлууд байж.
Хоёр гэр бүлийн найман хүүхэд харах асрах хүнгүй бүтэн өнчирч үлдээд байна
Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье🙏🙏
Эх сурвалж: Uvurkhangai Live

Сонсоод л шууд танина 👍❤
28/10/2025

Сонсоод л шууд танина 👍❤

Энэ гурван эрхэмийн дуу хоолойг нь сонсоогүй Монгол хүн байхгүй биз ээ 😍 Та ч гэсэн ийм гэр бүл, найз нөхдөөрөө ийм гоё зураг хийлгэх боломжтой 👍

Монгол төрийн түшээ, нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэж явсан, журмын анд, зарчимч, шударга, дайчин нөхөр Увс аймгийн Заса...
27/10/2025

Монгол төрийн түшээ, нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэж явсан, журмын анд, зарчимч, шударга, дайчин нөхөр Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал маань таалал төгссөн гэх гашуудалт мэдээ хүлээн авч гүнээ эмгэнэж байна.

Монголын нутгийн удирдлагын салбар нэгэн үнэнч, хөдөлмөрч, сэтгэлтэй хүнийгээ алдаж байна.
Түүний гэр бүл, үр хүүхэд, Увс нутгийн зон олонд гүн эмгэнэл илэрхийлье.
Амгалан нойрсоорой, анд минь.

Дундговь аймгийн Засаг дарга
С.Мөнхчулуун

🙏
27/10/2025

🙏

БНМАУ-ын маршал, баатар, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсны гэр бүлийн зургийг үр хойчсынх нь хүсэлтээр бүтээж өглөө. Манайхаар үйлчлүүлсэн танд баярлалаа 🥰

Address

Sukhbaatar District 45/125
Ulaanbaatar
12500

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сошиал Мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сошиал Мэдээ:

Share

Сошиал Мэдээ

Монголын сошиал мэдээ мэдээлэл