BD_EN

BD_EN Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BD_EN, Social Media Agency, Ulaanbaatar.

22/09/2022

Яанаа ханш унаад байх юм. Доллар авчих яах уу?! Жоохон ч гэсэн авчихъя, өдөр болгон өсөөд байна ш дээ.

Маш олон хүмүүс тамхины өрөөнд, лифтэнд, цайны цагаар ингэж ярихыг сонслоо.

Үр дүн нь:
Монгол хүн өөрөө $-ийн эрэлт бий болгодог. Хэн нэгэн хэрэгцээгүй $100-$500 дансандаа ханшийн зөрүүнээс ашиг хийх гэж хадгалбал, олон хүн нийлэхээрээ юу болох вэ? Тэгээд яг олигтой ашиг хийх үү гэвэл огт үгүй?!

Найман шарга нь долларын эргэлтийн 5% хүрэхгүй зах зээлийг эзэлдэг. 50 мянган доллар бэлнээр авахад л үнэ нь хэдэн арван төгрөгөөр савладаг ийм хариугүй нэг гудамж валютын ханшийн бодлогыг атгачихдаг нь үнэхээр харамсалтай. Ченжүүдийн гол зорилго нь ханшийн зөрүүнээс ашиг хийх. Эрэлт ихсэж нийлүүлэлт багасах тусам ашиг нь ихэсдэг. Тэдний ашиг нээх их биш гэхдээ эдийн засагт үзүүлж буй хохирол маш их.

Банкны, гудамжны 2 ханштай явж болохгүй. Гүрийгээд 8 шаргаас салахгүй бол $-ийн хиймэл эрэлт бий болсоор байна

$-ийн ханш өсөж байгаа юм биш шүү. ₮-ийн ханш суларч байгаа юм. Энэ жил гэхэд 16%-аар уналаа. Инфляц 16.5% байна. Бүтэн нэг жилд Монголын компаниуд, иргэн бүр бүтээмж, үнэ цэнээ 30 гаруй хувиар алдлаа.

Монгол хүний үнэ цэнэ бол төгрөг. Та цалингаа төгрөгөөр авдаг. Бүх зүйл төгрөгтэй хамааралтай. Муухайгаар хэлэхэд таны оршуулга ч төгрөгөөр хийгдэнэ. Үнэ цэнээ бүү унага. Монгол хүн өөрөө өөрийнхөө үнэ цэнд зэвсэг барьсан гамин шиг ханддагаа болих өдөр $ ханш унаж ₮ ханш сэргэнэ.

Copy. naidandorj

Чамайг унтаж байхад үлээж сэрээдэг
18/09/2022

Чамайг унтаж байхад үлээж сэрээдэг

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BD_EN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share