Forever em0o

Forever em0o Үгс бүхэн минь зөвхөн чиний тухай бодлоос урсан гарлаа…

Салья гэсэн үгний ард өчүүхэн ч гэсэн харамсал төрдөг юм. Сайндаж муудсан хэрүүлийн ард жижигхэн ч гэсэн харуусал оршдог...
30/04/2025

Салья гэсэн үгний ард өчүүхэн ч гэсэн харамсал төрдөг юм. Сайндаж муудсан хэрүүлийн ард жижигхэн ч гэсэн харуусал оршдог юм. Хардсан сэтгэлийн ард далай шиг их хайр нуугддаг юм. Харамлаж захирах гэсэн дүрний ард хэзээ ч үл дундрах халамж байдаг юм. Эцэслье , дуусгая, больё гэсэн шийдвэрийн ард уучлаарай гэсэн үг дагалддаг юм. Эргэж харахгүй бүхнийг орхиж хаясан дуусгаад явсан сүүлийн цэгний ард эвлэрлийн сүүлчийн хүсэл сэтгэлд нь үлдсэн байдаг юм шүү....

Хүн бүрийн хамгийн том өрсөлдөгч бол гаднаас биш, дотроос нь урган гардаг. Айдас, залхуурал, эргэлзээ, итгэлгүй байдал –...
17/04/2025

Хүн бүрийн хамгийн том өрсөлдөгч бол гаднаас биш, дотроос нь урган гардаг. Айдас, залхуурал, эргэлзээ, итгэлгүй байдал – эдгээр нь бидний амжилтын замд хамгийн их саад болдог дайсан. Харин энэ дайсныг дийлэх цорын ганц арга бол өөрийгөө ялах.

Өөрийгөө ялах гэдэг нь өглөө эрт босох шийдвэрээс эхэлдэг. Хийх ёстой зүйлээ хийж, хэн ч хараагүй байхад ч зөвийг сонгож, тууштай байж чадсан цагт чи ялж байна гэсэн үг. Энэ бол бие махбод, сэтгэл зүрх, оюун санаагаа захирч сурсан хүний жинхэнэ ялалт юм.

Ямар ч гаднын ялалт түр зуурынх байж болно. Харин өөрийгөө ялах нь чамайг амьдралын аль ч тулаанд ялах хүчтэй болгодог. Чиний хамгийн хүчирхэг дайсан бол чи өөрөө. Гэхдээ хамгийн агуу холбоотон ч бас чи өөрөө.

Тиймээс өнөөдөр өөртөө хэл: Би өөрчлөгдөх болно. Би өөрийгөө ялах болно. Өнөөдөр би урьдынхаасаа илүү байх болно!
#ӨөрийгөөЯл #өөрийгөаОл

Address

MN Tower 14101
Ulaanbaatar
15141

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Forever em0o posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share