20/07/2020
ӨНДӨР БОЛОХ НУУЦ - СЭТГЭЛЗҮЙ
Аан гээч. Магадгүй чи өндөр болоход сэтгэлзүй чухал үүрэгтэй гэж үү хэмээн өөрөөсөө асууж байх нь магадгүй. Тиймээ "Сэтгэлзүй" бол хамгийн нэгдүгээрт. Хүн аливааг таньж мэдэж , хийж бүтээхийн тулд сэтгэлзүй юу юунаас чухал. Магадгүй та математикийн хичээлдээ дургүй байж ч болно аль эсвэл гүн дурлагч нэгэн байж болно.
Яагаад дургүй , яагаад дуртай байгаа нь мэдээж сэтгэлзүй бүх зүйлээрээ үүнд хамаарна. Математикт дургүй байх нь магадгүй айдастай ч юмуу хэн нэгний нөлөөллөөс болж дургүй болох нь чиний хүлээж авч буй сэтгэлзүйн болон анхны сэтгэгдлийн нөлөө. Магадгүй анхнаасаа математик амархан гэж хэлээд оролдоод оролдоод бүр гүн дурлаж "Хэтэрхий амархан" гэж хэлэх хүмүүс хүртэл бий.
Яг үүн шиг. Хэрвээ чи өндөр болж чадахгүй эсвэл өндөр болохоос хэдийн хоцорсон гэж бодох нь чиний өндөр болохгүй байгаа шалтгаан нь. Бидний оюун санаа , сэтгэлзүй нь бие ориганизмаа удирдаж бодит байдалд бий болгох нь шинжлэх ухаанаар хэдийн батлагдсан зүйл билээ. Тиймээс энэ мөчөөс эхэлж өглөө ч бай орой ч бай бүтэн өдөр ч хамаагүй өөртөө өндөр болж чадна гэж хэлж , итгэл найдвараар дүүргэж, сэтгэлзүйгээ хүчтэй байлгах хэрэгтэй.
Гэхдээ мэдээж өндөр болохын тулд үүнийгээ зорилготой холбох хэрэгтэй. Хүн зорилготой зүйлийн араас л чармайлт, хичээл зүтгэл гаргадаг учир өндөр болохыг хүсэж байвал ганцхан хий хоосон мөрөөдөх биш хичээл зүтгэл гаргаж , тууштай байж өөрөө өөртөө итгэж, сэтгэлзүйгээ сайн бэлдэн байж өндөр болох нь шинжлэх ухаанд батлагдсан нь үнэн.
25 хүртэлх наслахдаа хүний өсөлт бүрэн явагддаг мөн тухайн хүний өөрийг нь хандлагаас хамаарч хэрхэн яаж , хэзээ өсөх нь тодорхойлдог. Тэрнээс өсөлт бүр мөсөн зогсдог гэсэн шинжлэх ухаанд батлагдсан зүйл байхгүй.