Dr. Bysglnn

Dr. Bysglnn Мэдлэгээ бататгая🩺

Анагаахад суралцаж буй танд болон олон нийтэд хэрэгтэй эрүүл мэндийн мэдээлэл хуваалцана 📚

23/03/2026
●Бөөрний бүтэц үйл ажиллагаа ●Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм . Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус ш...
21/03/2026

●Бөөрний бүтэц үйл ажиллагаа ●

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм . Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг. Харин хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Бөөр нь шош хэлбэрийн бүтэцтэй нурууны нугламтай ойрхон хэвлийн хойд хөндийн хэсэгт Th12-->L3 ийн түвшинд байрлах ба баруун бөөр зүүнээсээ бага зэрэг доор байрладаг. Хоёр бөөр нь 10±1 урттай , 6,5±1өргөнтэй , 3±0,5 зузаантай байх ба хавиргануудаар хамгаалагдан байрладаг юм. Бөөрний дээд туйлд өөхөн эд хамгаалах бүрхүүл үүсгэж шигтгэгдэж байрлах ба үүнд адренал булчирхай байна. Дунд хэсгийг бөөрний зах ирмэгийг эгц цууралтат хотгор бүтэц бүрдүүлэх ба үүнийг Hilum гэнэ. Үүгээр бөөрний цусны судал мэдрэлийн ширхэгүүд явах ба юүлүүр хэлбэрийн тэвшинцэр байрална, үүнийг бөөрний тэвшинцэр гэнэ.

Капсул

Бөөрний гадаргуу нь холбогч эдэн бүрхүүлээр бүрхэгдсэн байна. Capsule нь ялгаатай хоёр хэсгээс тогтоно. Гадар хэсэг нь fibroblast ба collagen ширхэгээс тогтох ба дотор хэсэг нь Myofibroblasts -аас тогтоно. Capsule-ийн дотор хэсгээр Hilum байрлана.

Cortex ба Medulla

Тухайн эрхтэн дахь цусны хэмжээ нь өнгөөр ялгарж харагдана. Ойролцоогоор эргэлдэж буй цусны 90-95% нь cortex хэсэгт байрлана. 5-10% нь medulla хэсэгт байрлана.

Нефрон

Нефрон нь бөөрний бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж юм. Ямар ч хүний бөөрөнд ойролцоогоор 2 сая нефрон байдаг. Нефрон нь шээсийг бий болгох ба гадаад шүүрлийн булчирхайтай ижил төстэй ажилгаагаар зохицуулагддаг. Нефрон ба цуглуулах суваг нь эхэндээ холбоогүй байж байгаад төгсгөл хэсэгтээ холбогддог

Нефроны ерөнхий зохион байгуулалт

Нефрон Гадаргуугийн нефрон 20-30%, Интракортикал нефрон 60-70%-Анхдагч шээс үүсгэнэ. Юкстамедуляр нефрон 10-15%-Шээс өтгөрүүлнэ, БАУМЕН ШУМЛЯНСКИЙН ГЭР нь түүдгэнцэрийн өөр хоорондоо холбогдсон анастмоз бүхий хялгасан судас (40-50 гогцоо) тогтох бөгөөд энэ нь анхдагч шээс үүсгэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь подоцит , суурин мембран эндотель гэсэн гурван давхрагатай.

Үүрэг

Шээс үүсгэх ба ялгаруулах үйл ажиллагаанд оролцоно

Бөөрний үндсэн үүрэг нь бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг буюу шээсийг, кератин, шээсний хүчилыг ялгаруулна, Бөөр нь шээс ба хортой бодисыг ялгаруулна.

Эсийн шингэний тэнцвэрийг зохицуулна [ECF]

Эсийн шингэний тэнцвэрийг хадгалахад бөөр нь чухал үүрэг гүйцэтгэдэг ба Aldosterone ADH , Angiotensin ANP ялгаруулна.

Цусны даралт зохицуулна

Бөөр нь цусны даралтыг ба цусны эзэлхүүнийг урт хугацаагаар зохицуулдаг. Бөөрнөөс идэвхжих ангиотензин-алдестрон тогтолцоо нь ренин-ийг ялгаруулж цусны даралтыг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон гормон цусны эзэлхүүн ба даралтыг зохицуулхад бөөрөнд үүрэг гүйцэтгэнэ.

Биеийн шингэн дахь электротын компинсацын үүрэг

Эсийн доторхи электролитын тэнцвэрийг хадгална. Плазм дахь калци ионы концентрацыг зохицуулж витамин D ийн нийлэгжилтэд орно.

Хүчил шүлтийн тэнцвэр

Бөөр нь бикарбонатын нийлэгжилтэд устөрөгчийн хэт исэлыг ялгаруулах зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Иймд энэ нь цусны pH-ийг зохицуулдаг.

Плазм дахь осмос даралтын зохицуулдаг

Давс ба усны эргэн шимэгдэлтийг зохицуулж плазм-ийн осмос даралт өөрчлөгдвөл бөөрөн дахь ADH- Aldestrone-ийг ялгаруулдаг.

Эритропоэтины зохицуулга

Анеми -ийн үед ихээр ялгарж чөмгөнд цус үүсэлтийг өдөөж өгнө.

Дотоод шүүрлийн

Бөөр нь Thromboxine A2, Prostoglandin ийн ялгаралтанд нөлөөлнө.
Шээс ялгаруулах систем хэрхэн ажилладаг
Шээс ялгаруулах систем нь хос бөөр болон шээс дамжуулах суваг, давсаг, шээсний сүвээс тогтдог. Бөөр нь цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг, шээс дамжуулах суваг нь хорт бодисыг шээсээр бөөрнөөс давсаг руу тээвэрлэдэг эцэст нь шээс нь шээсний сүвээр дамжин биеэс гадагшилна.
Бөөр өвчлөх гол шалтгаан
Монголчуудын дунд бөөрний үрэвсэлтэй гэх оноштой хүн олон бий. Үүний гол шалтгаан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, даарч хөрөх, жиндэх, хоол хүнсний бүтээгдэхүүн гэх зүйлүүдээс болдог. Чанар муудсан баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс бөөрний үрэвсэлт өвчнүүд ихсэх хандлагатай байна. Ялангуяа 35-45 насны хүмүүст бөөрний үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн хүйсийн ялгаагаар авч үзэх юм бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ гурав дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилдөг.
Бөөрний өвчин яаж илэрдэг
Зовиур шаналгаа нь нуруу бөөрөөр хөших, бөөр өвчилсөн хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага гарах ба үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шээсний шинжилгээний өөрчлөлтүүд нь өвчний илрэлтийг тодорхой гаргаж өгдөг.
Бөөрөө хэрхэн хамгаалах
Бөөрний эмгэгээс сэргийлэх, түүний явцыг удаашруулах гол түлхүүр нь даралтыг тогтвортой байлгах, тодруулбал даралтын хэмжээг 130/80-аас бага байлгах нь чухал юм. Бөөрний эмгэг архагшиж хүндэрсний гол шалтгааны 3/2 хувь нь чихрийн шижин, даралт ихэссэнээс болдог. Тийм учраас байнгын дасгал хөдөлгөөн, эрүүл зөв сайтар зохицуулсан хоолны дэглэм баримталснаар уг өвчнөөс сэргийлэх, нэгэнт өвчилсөн бол өвчний явцыг хүндрүүлэхгүй байх боломжтой.

ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГ (ЗЦБ) (Анагаахын оюутануудад зориулав)Зүрхний үйл ажиллагааны явцад үүссэн цахилгаан сэрлийн пр...
17/03/2026

ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГ (ЗЦБ)

(Анагаахын оюутануудад зориулав)

Зүрхний үйл ажиллагааны явцад үүссэн цахилгаан сэрлийн процессыг цаасан дээр буулгаж авах аргыг зүрхний цахилгаан бичлэг гэнэ.

Зүрхний агшилтын үед зүрхний эсийн мембраны физик шинж чанар өөрчлөгддөг. Эс завсрын ба эсийн доторх ионы бүтэц, өөрчлөгдсөнөөс цахилгаан гүйдэл хэлбэлзэж зүрхний гадаргуу дээр тархана.
Зүрх бол үндсэндээ цахилгаан гүйдэл үүсгэгч юм.

Хамгийн өргөн хэрэглэдэг зүрхний цахилгаан бичлэгийн аппарат бол 12 холболттой байх бөгөөд үүнээс стандарт l II III холболт, цээжний холболт 6, хүч нэмэгдүүлсэн, холболт тус бүр 3 байна.
Стандарт l,ll,III холболт

ЗЦБ хийхийн тулд стандарт 3 холболт байх бөгөөд баруун болон зүүн гарын шууны доод 1/3 хэсэгт ба зүүн шилбэнд электрод тус тус байрлуулна.
Электрод тавихаас өмнө арьсыг нойтон даавуун алчуураар арчсан байна.
Электрод тус бүр өөр өөр өнгөтэй байх ба тусгай утсаар ЗЦБ-ийн аппарат руу холбогдоно.
Баруун гарын электрод улаан, зүүн гарынх шар, зүүн хөлийнх ногоон байна. Стандарт I II III гэсэн 3 холболт байдаг үүнийг Ром тоогоор тэмдэглэнэ.

І холболт -хоёр гарын хооронд

II холболт - баруун гар ба зүүн хөлийн хооронд

III холболт -зүүн гар ба зүүн хөлийн хооронд байна.

Стандарт холболтууд хоёр туйлт холболт бөгөөд хоёр электрод хоёулаа биеийн хоёр өөр хэсгийн цахилгаан потенциалыг хүлээж авах чадвартай.

Цээжний 6 холболт:

Зүрхний булчингийн янз бүрийн хэсгүүд дэх гэмтлийг оношлоход чухал ач холбогдолтой. Цээжний урьд хананд дараалсан 6 холболт тавих ба тоогоор тэмдэглэнэ.
1 дүгээр холболт (V1)-Өвчүүний баруун ирмэгт IV хавиргаар
2 дугаар холболт (V2)-Өвчүүний зүүн ирмэгт IV хавиргаар
3 дугаар холболт (V3)-Өвчүүний зүүн ойролцоох шугамIV баV хавиргаар
4дүгээр холболт(V4)Зүүн эгэм дундын шугамаар V хавиргаар
5 дугаар холболт- (V5)Зүүн суганы урьд шугамаар V хавиргаар
6дугаар холболт (V6)-Зүүн суганы дунд шугамаар Vхавиргаар

Орчин үед голдуу нэг туйлт цээжний холболт хэрэглэж байгаа бөгөөд энэ нь ЗЦБ-ийн аппаратын нэмэх цэнэгтэй, доод мөчинд байгаа электрод хасах цэнэгтэй туйлд тус тус холбогдоно.
Ийм нөхцөлд цахилгаан потенциалын нийлбэр тэгтэй бараг тэнцүү байна. Нэг туйлт цээжний холболтыг V үсгээр буюу зохиогчийн нэрээр (Vilson) нэрлэжээ.

Хүч нэмэгдүүлсэн холболт:

Хүч нэмэгдүүлсэн баруун гарын холболт - aVR (Right)
Хүч нэмэгдүүлсэн холболтыг баруун гарт тавих ба энэхүү утас ЗЦБ-ийн аппарат руу орохгүй, бусад холболт буюу зүүн гар ба хөлөнд тавигдсан электрод нийлээд аппарат руу орно.
Хүч нэмэгдүүлсэн зүүн гарын холболт - aVL (Left)
Хүч нэмдүүлсэн холболт зүүн гарт тавигдах ба баруун гар зүүн хөлийн электрод нийлээд аппарат руу холбогдоно

Зүүн гарынх холбогдохгүй.

Хүч нэмэгдүүлсэн зүүн хөлийн холболт аVF (Foot) Хүч нэмэгдүүлсэн холболт зүүн хөлөнд тавигдсан байна.

Баруун зүүн гарын электрод нийлж ЗЦБ-ийн аппарат руу холбогдсон байна.

Хэвийн ЗЦБ:

ЗЦБ-ийг термо цаасан дээр бичих ба бичлэгийн хурд 25 мм/сек, амплитуд 10 мм/мВ байдаг.
Бичлэг бүрийн эхэнд хяналтын милливольтыг шалгана. Зарим тохиолдолд бичлэгийн хурд 12,5 мм/сек, 50 мм/сек эсвэл 100 мм/сек байж болно.

Зүрхний сулралтын үед зүрхэнд цахилгаан гүйдэл үүсэхгүй тул ЗЦБ-т шулуун шугамаар бичигдэх ба үүнийг изоэлектрийн шугам гэнэ.
Цахилгаан гүйдэл явах үед тухайн шүд бичигддэг.
Эрүүл хүний ЗЦБ дараах элементүүдээс тогтоно.

1. Эерэг P, R, Т шүд болон сөрөг Q, S шүднээс тогтоно.
Мөн байнга бус тохиолдох И шүд гэж бий. Дангаар хэлэгдэх үед шүд гэнэ.

2. P-Q, S-T, T-P, R-R гэсэн интервалууд (2 шүдийг интервал)

3. QRS ба QRST комплекс (3 ба түүнээс олон шүдийг комплекс) гэж нэрлэдэг.

Эдгээр элемент бүр тодорхой хугацаатай, дэс дараатай бичигдэх ба энэ нь зүрхний булчингийн янз бүрийн хэсгүүдэд цахилгаан сэрлийн потенциал явагдаж байна гэсэн үг юм.

УУШГИ ЧАГНАХШинжлүүлэгчийг хатуу сандал дээр суулгасан байна. Уушгийг хоёр талд ижил хэсгүүдэд тэгш хэмтэй, урьд болон а...
15/03/2026

УУШГИ ЧАГНАХ

Шинжлүүлэгчийг хатуу сандал дээр суулгасан байна.

Уушгийг хоёр талд ижил хэсгүүдэд тэгш хэмтэй, урьд болон ар талаас чагналт хийнэ.

Чагнуурыг арьсан дээр сайтар нааж, чагнах явцад уушиг, гуурсан хоолойн хэвийн болон эмгэг авиаг тодруулна.
Зарим үед зогсоо нөхцөлд чагнаж болох авч амьсгал гүнгий авахуулах үед өвчтөний толгой эргэх, ухаан балартаж (обморок) болзошгүй байдгийг анхаарах хэрэгтэй.

Чагнах үед амьсгал авах болон гаргах үед амьсгалын шуугиан, түүний шинж, үргэлжлэх хугацаа, хүчийг (чанга ба сул) тодорхойлох ба дараа нь нөгөө уушигтай харьцуулан чагнана.

Хэвийн үед амьсгалын үндсэн шуугиан бол цулцангийн (алвеолын) амьсгал бөгөөд уушигны эд болон гуурсан хоолой, төвөнх болон мөгөөрсөн хоолойгоор дайран гарч буй агаарын урсгал юм.

Цулцангийн амьсгал нь ердийн үед ам хаалтай амьсгалах үед хамгийн тод сонсогдоно.

Амьсгалын зам болон цулцан уушгины эд эсвэл гялтангийн ямар нэгэн өвчний улмаас гарч буй нэмэлт буюу эмгэг шуугианд
~хуурай ба нойтон хэржигнүүр
~шаржигнуур
~гялтангийн шүргэлдэх чимээ орно.

Амьсгалын эмгэг шуугиан бол ам нээлттэй гүнзгий амьсгалах явцад хамгийн тод сонсогддог.

Сувилахуйн ухаан үгсийн тайлбар 1
11/03/2026

Сувилахуйн ухаан үгсийн тайлбар 1

ХОВОР ИЛРЭХ ШИНЖҮҮД1.Курвуазьегийн шинж Цөсний ерөнхий суваг цөсний хүүдийн сувгаас доош бөглөрөхөд, цөсний чинэрч томор...
07/03/2026

ХОВОР ИЛРЭХ ШИНЖҮҮД
1.Курвуазьегийн шинж
Цөсний ерөнхий суваг цөсний хүүдийн сувгаас доош бөглөрөхөд, цөсний чинэрч томорсон хүүдий тэмтрэгдэх

2.Мак-Кензийн шинж
Цөсний хүүдийн цэгт тэмтрэхэд маш хүчтэй өвдөлт өгөх

3.Йоношийн шинж
Дагзны төвгөрт трапец булчин бэхлэгдэх хэсэгт тэмтрэхэд эмзэглэх

4.Боасын шинж
Цээжний ІХ-Х нугаламны түвшинд баруун тийш 3 см зайд тэмтрэлт хийхэд өвдөлттэй байх

5.Васипинкогийн шинж
Амьсгал авсан үед цөсний хүүдий орчим тогшиход хүчтэй өвдөх

6.Гаусманы шинж
Өвчтөнийг амьсгал авахуулан гэдсийг түмбийлгэн, цөсний хүүдийн орчимд тогшиход эмзэглэх

7.Лепений шинж
Алганы ирмэгээр баруун хавирганы нуман дор тогшиход эмзэглэх

8.Бекманы шинж
Баруун талын ухархайн дээд хэсэгт тэмтрэхэд хөндүү дүүрлэх

9.Кера 2-ийн шинж
Баруун болон зүүн талын хавирганы нумын голын цэгийг хүйстэй холбоод Хэмжихэд баруун талдаа булчин чангарснаас хэмжээ нь богиносох

ХОВОР ИЛРЭХ ШИНЖҮҮД1.Гроттагийн шинжНойр булчирхайн байршлаар хэвлийн өмнө ханын өөхлөг эд хатингиршсан байх2.Хопстедын ...
07/03/2026

ХОВОР ИЛРЭХ ШИНЖҮҮД
1.Гроттагийн шинж
Нойр булчирхайн байршлаар хэвлийн өмнө ханын өөхлөг эд хатингиршсан байх
2.Хопстедын шинж
Гэдэсний арьс хөхөлбөр өнгөтэй болох
3.Кюллены шинж
Хүйс орчмын арьс цайвар хөхөлбөр өнгөтэй болох
4.Лагерлефын Шинж
Өвдөх үед нүүр орчмын арьс хөхөлбөр өнгөтэй болох
5.Кертегийн шинж
Нойр булчирхайн байршлаар аюулхайд булчингийн чангаралтай байх
6.Грюнвальдын шинж
Хүйсний эргэн тойрон эсвэл өгзгөнд арьс хөхөлбөр өнгөтэй болох
7.Мондорын шинж
Өвдөх үед их бие болон нүүрний арьс хөхөрч аюулхайд булчингийн чангаралтай байх
8.Бондегийн шинж
Ходоод, хөндлөн гэдэс хийгээр дүүрснээс хөндлөн гэдэс доошлох
9.Раздольскийн Шинж
Нойр булчирхайн байршлаар тогшиход хөндүүр эмзэглэлтэй байх
10.Губергрицийн шинж
Зүүн талын суганы хонхорыг хүйстэй холбосон шугамаар хүйснээс дээш 6 см зайд тэмтрэхэд өвдөлттэй байх.

06/03/2026

ШЭЭС ХААГДАХ ҮЕД ЭМЧЛЭХ АРГА ЖОРУУД

Тарваганы хатаасан давсагыг цагаан будааны хэмжээтэй жижиглээд өдөрт 1-ийг 200 гр усаар даруулж ууна. Задгайрч болошгүй тул шээс гармагц уухаа болино.

Давс хуурч давсган дээрээ халуун жин тавина.

Монгол архинд /нэрмэл/ шар тос, цагаан хийж буцалгаагд оочиж ууна.

Чонын шагайг 400 гр усанд хийж буцалган 200 гр болтол нь ширгээгээд уухад 1-2 цагийн дараа шээлгэнэ.

Энэ нь олонтой батлагдсан сайн арга юм. Мөн чонын шилбэний ясыг дахин дахин буцалгаж уухад тустай. Шагайг хуурайгаар үрж үртэс гаргаж хийвэл илүү үр дүнтэй. Үнэгний шагайг буцалгаж уухад сайн. Туулайн

бүхэл ясыг будаатай хамт буцалгаж шөлийг нь ууна.

Тэмээний яс нь шээс хаагдсаныг засна.

Хүйтний шалтгаанаар шээс хаагдахад давсагны орчим нурууг төөнөхөд сайн.

Чийгийн улаан хорхойг балга хэрийн усанд хийж дөнгөж буцалгаад ууна. Хэрэв хорхой нь шороо болчихсон байвал түүнийг буцалсан балга халуун усанд хийгээд шууд ууна.

Шээс хаагдах, настай хүний шээсний ужиг гаралтанд нэг уухад л зовиураас салгадаг гэлцдэг. Өвчний байдлаас дахин уух эсэхийг шийднэ.

Эх сурвалж: Эмийн бус уламжилт эмчилгээний гарын авлага 2011 он (Шидэт нууц тарнийн сангаас)

06/03/2026

ХОДООДНЫ ХҮЧИЛ ИХСЭХ ҮЕД ХЭРЭГЛЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУД

Буцалсан усанд чимх сод хийгээд уувал цээж хорсож гашуунаар гульгих нь намдана. Өтгөн хатахаа болино. Гэхдээ содыг хоолноос 40 минутын өмнө уух ёстой. Тулгаж уувал хүчил нэмэгдэнэ.

Ходоод халуу оргиж хар шүлс асгахад махыг түлэлгүй, гүйцэт болголгүй шарж шүүрхий идэхэд сайн. Буцалсан усыг мөнгөн ба зэс аяга, саванд хийж хонуулаад өглөө бүр нэг аягыг уувал хүчил ихсэж, цээж хорсох нь намдана. Мөнгөжүүлсэн ус нь ходоод гэдэсний замын нянг устгаж ариутгана. Мөнгөн аяга хэрэглэдгийн учир энэ.

Шинэ төмсний шүүс өдөр бүр хагас аягыг 10 өдөр дараалан ууна.

Ходоодны шүүс ихдэх тутамд луувангийн шүүс их уух хэрэгтэй. Энэ нь маш эртний, үр дүн сайтай арга юм.

Зөгийн балыг цэврээр биш, холимог байдалтайгаар өглөө өлөн дээрээ уухад сайн Тухайлбал шинэ цөцгийн тос, зөгийн бал хоёрыг адил хэмжээгээр хольж өглөөд хоолны халбагаар ууна. Шалгарсан арга гэдэг.

Үргэлж цээж хорсдог бол өлөн элгэн дээрээ гурвалжин будааны агшаамал идэж, цэвэр ус их уух хэрэгтэй. Ургамлын тос хэрэглэхэд сайн. Талын мөнх цэцгийн ханд өдөрт нэг аяга ууна.

Хагд өвсний үндсийг шанз өвстэй ижил хэмжээгээр авч жижиглэн хэрчинэ. Сайн холиод ердийн маягаар аяга буцалсан усанд нэг цайны халбага хийж хандлаад өдөрт 2 аягыг ууна. Хоёр 7 хоноход илүүдэл хүчил арилна. Хагас жилийн дараа эмчилгээг давтана. Энэ жорыг Петрбургийн нэрт доктор Калининченко гаргажээ.

Цээж хоолой гашуу оргивол цөс хөөх үйлчилгээтэй нохойн хошуу, хусны гөлөг, навч, багваахай цэцгийн үндэс хандалж ууна. 200г усанд 1 халбага хийнэ. Ходоодны хүчлийг бууруулах зорилгоор зөгийн балыг хэрэглэхдээ буцалсан бүлээн усанд уусгаж хоолноос 1-2 цагийн өмнө ууна. Энэ тохиолдолд бал нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд нөлөөлөхгүй

Балыгхоолны өмнө тулгажуувал ходооодны шүүсийг хүчтэй ялгаруулна. Балыг хүйтэн усанд хутгаж уувал хүчил ихсэх бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хүчтэй болгоно.

Ходоодны хүчил ихтэй хүмүүс агшаамал, ээдэм, сүүнд зөгийн бал хийж хэрэглэвэл ходоод хорсож өвдөх нь зогсоно.

Ходоодны хүчил багадах үед хэрэглэх эмчилгээний аргууд

Уламжлалт эмнэлэгт ходоодны хүчил багадах өвчнийг ходоодны илч, гал барагдах өвчин буюу хүйтэн бадгана гэсэн ойлголтуудад багтаан авч үздэг бололтой.

Хүчил бага үед хоол шингэхгүй, хэхрүүлнэ.

Хүчил багасаж үрэвссэнээс хоолонд дургүй болоход нохойн хошуу хэрэглэхэд сайн. Хатаасан нохойн хошуунаас хоолны хоёр халбага авч 250 гр буцалсан усанд хийж, ханд болгоод өдөрт 3 удаа хоолны дараа цай мэт ууна. Нохойн хошууны шүүс, үндэс навч нь анагаах бодис ихтэй тул суулгалтын үед хэрэглэнэ.

Хүчил багассан үед жанчивлангийн рашааныг хоолны өмнө шимж уухад сайн гэж эмч нар зөвлөдөг.


Эх сурвалж: Эмийн бус уламжилт эмчилгээний гарын авлага 2011 он (Шидэт нууц тарнийн сангаас)

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Bysglnn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share