15/09/2025
Fаt Jое-75 минут
Энэ зун намрын хамгийн отгон бөгөөд сенсацитай шоу дэлхийн супер од Fаt Jое-гийнх болох нь тодорхой. Харин яг Joe өөрөө хэдэн дуу дуулж, хэдий хугацаанд тайзыг эзэгнэх вэ гэдэг асуултанд фенүүд нь яг таг, яс түс тоо шаардаж буй. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс Fаt Jое болон Dj-гийн хамт яг 75 минут тайзыг эзэгнэнэ гэж амлаж байна. Мэдээж хэрэг дэлхийн топ зэрэглэлийн одын хувьд гэрээ, хэлцлээ нарийн чанд хийсэн нь тодорхой. Аз болоход тоглолт болох өдөр намуухан, дулаахан байна гэсэн урьдчилсан мэдээлэлтэй байгаа. Дээр нь зөвхөн Fat Joe-оос гадна Монголын хамгийн дуулиант репперүүд, дуучид хамтлагуудын тоглолт доргионо.
Реппер Цэцэ хүртэл “Энэ том хүний паньчан нь ч болтугай болж, тайзнаа гарах юм сан” гэж мөрөөдөж байсан болохоор паньчан нь ч уйдаахгүй гээд хэлчихвэл манай урлагийнхан гомдохгүй буй за.
Одоогоор ийнхүү супер одын 75 минутын тоглолтыг баталгаажуулж байгаа зохион байгуулагчид хэдий хэрийн мөнгөөр эрхэм репперийг Монголд урьж авчирч буйгаа нууцалсаар байгаа. Зөвхөн түүнд зориулж, тоглолтын тайзны ард түүнд зориулсан мини баар-нд 30 сая төгрөг зарцуулж буй гэсэн тоо л сонсогдоод байгаа юм. Тэгэхээр есдүгээр сарын 20-нд болох тоглолт нууцлаг сюрпризээр дүүрэн байх нь ээ.
Дахин сануулахад 20-ны өдөр 17 орчим градус дулаахан байна гэсэн шүү.