Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТББ - ын албан ёсны хуудас.

“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг "Хиймэл оюун ухаанаар дамжс...
02/11/2025

“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг "Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
"Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө" панел хэлэлцүүлэгт Newsroom.mn сайтын эрхлэгч Б.Батцэцэг, Тас.мн эрхлэгч А.Баярмаа, ЖҮХАА-ны ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа, Глоб Интернэшнл төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн нар оролцоно.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://shorturl.at/Jcfjc
Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 3-нд 11.00 цагт эхэлнэ.
Хаана: Хэвлэлийн Хүрээлэн

СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛИЙН ШҮҮМЖИЙН УРАЛДААНЫ БҮТЭЭЛИЙГ 2025 оны 12 сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим шуудангаар хүл...
25/10/2025

СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛИЙН ШҮҮМЖИЙН УРАЛДААНЫ БҮТЭЭЛИЙГ 2025 оны 12 сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим шуудангаар хүлээн авна.

Хамрах хүрээ:
Сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, соёл, урлагийн чиглэлээр судалгаа хийдэг багш, судлаач, сонирхогчид

Шалгуур:
2023.01.01-нээс 2025.11.01-нийг хүртэл хугацаанд гарсан сэтгүүл зүйн бүтээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судлан шинжилсэн шүүмж бичих

Шаардлага:
- Зохих судалгаанд үндэслэсэн байх;
- Судалгаа, шинжилгээний тодорхой аргыг ашигласан, баримтад тулгуурласан байх;
- Эрдэм шинжилгээний хэл, найруулгаар бичсэн байх;
- Эшлэл, ном зүйг “Chicago 17” форматаар хийсэн байх; (Загварыг хавсралт 3-аас үзнэ үү. https://mcari.mnuac.edu.mn/main/2780975?content=5024997)

Холбоо барих:
Утас: 11-369223, 94990888
Цахим шуудангийн хаяг: [email protected]

Шагналын сан:
- I байр - 1, Өргөмжлөл, 3,500,000 төгрөг
- II байр - 1, Өргөмжлөл, 2,500,000 төгрөг
- III байр -1, Өргөмжлөл, 1,500,000 төгрөг

Ерөнхий зохион байгуулагч:
СУИС-ийн КИНО ТЕЛЕВИЗ МЕДИА УРЛАГИЙН СУРГУУЛЬ
“БАЛДОРЖ” САН

Хамтран зохион байгуулагч:
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
ГИНАРА АКАДЕМИ

23/10/2025
21/10/2025

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир Эх орон-Эх хэл минь "Талын шүлэг" наадамд тэргүүллээ

Эвий цагаан сүүний уурагтай амталсан
Эгшиг яруу уянгат бүүвэй-эх хэл минь
Эцгийн дэргэд өсөхдөө ухааны нөмөрт
Ээлийн наран дор хөл тэнцүүлсэн-эх хэл минь

Хорвоотой танилцуулсан эх хэл минь
Ховоотой ус шиг амталсан эх хэл минь
Оддын тоогоор үг нь гялалзах эх хэл минь
Орчлонд ганцхан эх оронтой минь уях-эх хэл минь

Овог омогтой Монголын
Оцол тоонон дор бадамласан
Ороо бусгаа цагийн
Оймтгойрч цацах шагайнд

Дэлхийгээр тарсан Монголын
Дэрний чулуун дээр үлдэх
Дээрээс доошоо бичих
Дээдсээс өвлүүлсэн эх хэл минь

Сүр сүлдтэй Монголын
Сүнс орших газрын эн дээр
Сүүлчийн хүслээ хэлээд
Сүүдрээс хагацах тавиланд

Тэнгэрт өргөсөн эцгийн ерөөл эх хэл минь
Тээж одох өвгөдийн гэрээс эх хэл минь
Тэнхээт эрсийн өргөх чулуу эх хэл минь
Тэвэрч үнэрлэх үрсийн ирээдүй эх хэл минь

Алтан гадас шиг чигийг заагч эх хэл минь
Алдаа шиг үнэн ухаан хайрлагч эх хэл минь
Авахаасаа өгөхийн сэтгэлт эх хэл минь
Адуутай амьдрахын хурдтай эх хэл минь

Тогоотой сүү дэрвэх шиг
Томоо саран мандах шиг
Тогоруу зэрэглээнд тонголзох шиг
Тоймгүй баян Монгол эх хэл минь

Авдраар дүүрэн
Ачаалахад дүүрэн
Хоосонд дүүрэн
Хорвоод дүүрэн эх хэл минь

Харь газрын дээсэн дээр хайрлан авч явах
Хайр хүрэм нандин бүсгүй шиг эх хэл минь
Хүний нутаг сүүдэртэй ч зүрхэндээ хадгалах
Хүрч оройд нь хүрэмгүй үлгэрийн эх хэл минь

Хүүдээ захиж хэлдэг эх хэл минь
Охиндоо гуйж учирладаг хайрын хэл минь
Үрдээ өвлүүлэх үүрдийн хураасан их хэл минь
Үндэс язгуур руугаа тэлхэн ургуулж тордох эх хэл минь

Сүүнд ус дусахын адил ээдэх
Сүүнд цус дусахын адил хиртэх
Сүлд хазайхтай адил доройтох
Сүйтгэж болохгүй сүнс шиг ариун эх хэл минь

Унаган хэл минь эх минь
Уулс шиг агуу эх хэл минь
Уулзах хүмүүн ч эх хэл минь
Угтаа миний тархины хил минь

Гоёчилж ярих гэж хоршуулах аваас
Гомдоод явчих эх хэл минь
Харийн үгтэй холбож ярих аваас
Хайрч тангардаг эх хэл минь

Гадаад үгээр гайхуулж ярих аваас
Гадаа жиндэх танхил хэл минь
Бусдын үгнээс зээлж авбаас
Бузартаж мэдэх эмзэг хэл минь

Үгэндээ сүүдэр тусгах аваас
Үндсээрээ уусахын цондонт хэл минь
Өвгөдийн судраа хойш тавих аваас
Өрөөлд алдахын гачлан хэл минь

Хэл минь хөг минь
Хэзээний аманд минь аялагдана
Хэл минь хөл минь
Хэзээний л дэлхийд цуурайтна

Амар мэндээс нь Монгол харагдана
Андлан нөхөрлөхөд Монгол түшнэ
Амьдралд ойртоход Монгол хайрлагдана
Алсдаа л захихад Монгол мандана.

Хугархай сэлэм шиг гэж эх хэлээ орхиж болохгүй
Хуучирсан гэж эх хэл рүүгээ хүрч болохгүй
Үг үсэг засаж, нэмж, хасаж, хайчилж болохгүй
Үндэс язгуураа голж гоодож, гомдоож болохгүй.

Эцэг эхээ голсон хэрэгт орно, болохгүй
Эртний сайхнаа муучилсан хэрэгт унана, болохгүй
Эгэлээс агуу эх орноо өмгөөлөөгүй ялд унана, болохгүй
Эзэнтэй Монголын амыг, амийг авсан хэрэгт тэлчилнэ, болохгүй

Ай миний эх хэл
Тэнгэрийн будрах цасыг амандаа тосох шиг
Тэнхээт морьдын тоосонд зүүрмэглэн зогсох шиг
Говийн наран дор ангаа цангаагаа тайлах шиг
Гол мөрний харгиа даргиаг чагнаархан хөглөгдөх шиг

Ай миний эх хэл
Амрагийн өвөр шиг бүлээхэн халуухан
Алдлаад хэвтэх тал шиг тэнүүн уужим
Алтайн мөнгөн дуулга шиг гялбаатай золбоотой
Амьдралыг хөтлөхийн мөнхийн утга учиртай

Гэсэр, Жангар, Нууц Товчоог хадгалан
Гэрийн хойморт өөдөө залаатай эх хэл минь
Тэнгэр, газар, хүмүүн заяаг холбон он цагтай наашлахдаа
Тэсэхийн тавиланд хатуужин эх оронтой минь хүлээсэн эх хэл минь

2025.10.18-нд уншсан шүлэг
Davaasuren Gan-Ochir

ЭМГЭНЭЛОРОСООГИЙН ЧУЛУУНБИЛЭГ                                                                                           ...
16/10/2025

ЭМГЭНЭЛ
ОРОСООГИЙН ЧУЛУУНБИЛЭГ

(1978-2025)

Ардчилсан Монгол Улс ардчилал, эрх чөлөөний төлөөх үнэт зүйлийн өндөрлөг болсон нэгэн эрхэм хүмүүнээ алдлаа. Үйл хэрэг, үзэл санаагаа хуваалцсан бидний нөхөр, хамтран зүтгэгч, эрхэм анд найз Оросоогийн Чулуунбилэг нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

О.Чулуунбилэг маань 1978 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод мэндэлсэн юм.

Тэрээр Төв аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэж, Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж Түүх судлаачаар төгссөн билээ. Улмаар АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуульд Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг амжилттай хамгаалж, Батлан Хамгаалах Их Сургуульд докторын зэрэг хамгаалахаар шамдан суралцаж байсан билээ.

О.Чулуунбилэг нь улс орны геополитик, гадаад бодлого, олон улсын харилцаа, аюулгүй байдал, сонгуулийн менежмент, батлан хамгаалах салбарын стратеги, үндэсний сөрөн тэсвэрлэх чиг хандлагын судалгаагаар мэргэшсэн Ардчилсан намын манлайлагч залуусын түүчээ нь байлаа.

Эрхэм хүмүүн О.Чулуунбилэг нь:

Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, “Ж-энтертайнмент”студи, “Ю Би Эс мюзик” студи, “Инкубатор Монголиа” ХХК, МРО ХХК, IC ХХК-д ажиллаж байгаад
2008-2011 онд УИХ-ын гишүүний туслах, зөвлөх,
2011-2013 онд Ардчилсан намын Олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга,
2013-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх,
2024 онд УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч,
2024 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Улс төрийн бодлогын зөвлөх,
2025 оны 05 дугаар сараас эхлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Говийг усжуулах судалгааны нэгж”-ийн захирлаар тус тус ажиллаж байв.

Талийгаач нь өөрийн ухамсарт амьдралын бүхий л цаг үед Ардчиллын үнэт зүйлийг өөрийн биеэр үлгэрлэн дэлгэрүүлэгч, хүний эрх, эрх чөлөөг нандигнан хамгаалагч, шударга ёсны төлөө үзэл бодол, үйл хэргээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөн, хүндлэгдсэн эх оронч, тууштай зарчимч хүмүүн байв.

Тэрээр амьдралынхаа сүүлийн хугацаанд Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, говийн бүсийн усны хомсдолын талаар судалж, говийг усжуулах нэн чухал төслүүдийг хэрэгжүүлэх гэгээн үйлсэд чин сэтгэлээрээ манлайлж, төслийн нэгжийг удирдан ажиллаж байлаа.

Эрхэм таны мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, арвин туршлага нь Монголын нийгэмд өв болон үлдэж, инээмсэглэсэн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдлээ. Эрхэм таны зорьж зүтгэсэн, санаж сэтгэсэн, санаачлан бүтээсэн шударга ариун үйл хэрэг бүрийг тань хань ижил, үр хүүхэд, ах дүү, анд найз, хамт олон, журмын нөхөд нь ашид үргэлжлүүлэх болно.

15/10/2025
15/10/2025

МСНЭ: Ажил үүргээ гүйцэтгэж байсан сэтгүүлчтэй ёс бус харьцсан, зүй бус үг хэл ашиглаж сэтгүүлчийн мэргэжлийн ажил үүрэг гүйцэтгэхэд саад болсон УИХ, Засгийн газрын гишүүдийн ёс зүйн асуудлаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-д хандан шаардлага хүргүүлсэн бөгөөд холбогдох газрууд арга хэмжээ авна гэж мэдэгдэж буй болно.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл асуудалд анхаарч, зохих хууль, журмын дагуу ажиллаж байна.

Address

Ulaanbaatar

Telephone

+97691110531

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо:

Share