25/06/2024
Түмний төлөө дуугарахад юм юм л үзнэ дээ. Энэ нэг хүн 🐕 ч гэх шиг.кк😁
Ц.ДАВААСҮРЭН БОЛ АРД ТҮМНИЙ “ХОТОЧ БАНХАР” ЮМ.
Ц.Даваасүрэнгээс дахин дахин гуйсаар сонины буланг би олж авлаа.
1. Оюу -Толгойн компанийн 34 хувиийг Монгол улс зээлээр авснаас болоод 2051 он гэхэд 22 тэрбум долларын өрөнд орсон байв. Харин бидний аз 34 хувиа зээл биш, үнэгүй авахаар болсон нь ажлын хэсгийг ахалсан Ц.Даваасүрэн ард түмний “хоточ банхар” болон ажилсаны гавьяа юм. Одоо Ц.Даваасүрэн зээлийн хүү, менежмэнтийн төлбөрийг бууруулах асуудлыг шийд гэж “хоточ банхар” болж хуцсаар, дахин гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлт бидэнд байна.
2. Оюу -толгойн гэрээг өөрчлөх талаар цуг тэмцсэн Б.Бат-Эрдэнэ аварга, Х. Болорчулуун нар нэр дэвшээгүй нь Ц.Даваасүрэнг заавал сонгохоос өөр авралгүй харагдана. Энэ бол олон арван тэрбум долларыг Монголчууддаа авч өгөх асуудал юм.
Энэ далимыг ашиглан Оюу-Толгойн гэрээг анх эсэргүүцэн тэмцэж, хорлуулсан байх сэжигтэйгээр нас барсан Ономоогийн Энхсайхан бол Монголын бас нэг Эх оронч, бас нэг Эрдэнэ байсныг дурсмаар байна.
3. Гадаадын хөрөнгө оруулагчдыг босгогүй болгож, 100 жилээр газраа өгөх хуулийн заалтыг Ц.Даваасүрэн гишүүн эсрэгүүцэж, түүнээс дохио авсан 100 мянган хүн гарын үсэг зурж хуулийн төслийг буцаасан. Энэ бол Хятадын цагаачид Монгол эхнэр авч газар нутаг дээр маань үр удмаараа дамжин үүрд амьдрах буюу газар нутгаа хятадуудад алдах хууль байсан. Төсөл дахин орж ирэх магадлалтай тул эх оронч, ард түмний хүү Ц.Даваасүрэнг дахин сонгож “хоточ банхар” болгох нийгмийн захиалга байна.
4. Ц.Даваасүрэн мөнгөний бодлогын алдааг шүүмжлэж байдаг нь өндөр зэрэглэлийн эдийн засагч болсныг харуулдаг. Тэрээр Монголын тэргүүлэх, шилдэг эдийн засагчдийн нэг, гавьяатай эдийн засагчмийн нэг юм.
5. Ц.Даваасүрэнгийн олон гавьяаг яримаар байвч миний гуйж олсон сонины булангийн зай хүрэлцэхгүй аж. Ц.Даваасүрэнг дахин дахин сонгох нь эдийн засагт, улмаар ард түмний амьдрал дээшлэхэд хэрэгтэй. Гадааадад олон сонгогдсон хүнээ туршлагатай болсон, “ир нь ханасан” улс төрч, дараагийн ерөнхий сайд , хэнээр ч солихгүй Эрдэнэ гэж үздэг. Монголын нэгэн Эрдэнэ бол Цэрэнпилийн Даваасүрэн юм.
Энэ “Эрдэнэ” -ийг “зэвэрч цоорсон төмрөөр” ард түмэн маань солихгүй гэж найдаж байна.
Гавьяат эдийн засагч, доктор, профессор Намжаагийн ДАШЗЭВЭГ