Тасал.мн

Тасал.мн Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Тасал.мн, News & Media Website, Улаанбаатар-20, Их Тойруу, "Өдрийн Сонин"/ы байр 501 тоот, Ulaanbaatar.

10/11/2025

“Марч Констракшн” ХХК нь иргэдийг хохироож, их хэмжээний мөнгө залилж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын сонгуулийн ажилд 30 сая төгрөг хандивлажээ...

21/09/2025

Дамар, Данк, хоёрын хэр хогийн ноход болохыг Сандуй хэлж л байж..

20/09/2025

Г.Занданшатар: Эдийн засагчийн хувьд миний барьж буй бодлого бол төсвийг сахилга, өгөөж, шударга ёсонд тулгуурлан шинэчлэх явдал юм.

📉 2025 онд бид анх удаа “Хэмнэлтийн тодотгол” хийж, зарлагыг 2.2 их наядаар танав. Үр дүнд нь инфляц саарч, эдийн засгийн өсөлт 2.4%-аас 5.6% хүртэл хоёр дахин нэмэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н шийдвэрээр нүүрсний экспорт сэргэсэн бөгөөд валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрэв.

📊 2026 оны төсөвт гурван чиглэлд онцгойлон анхаарна:
🏥 Эрүүл мэнд, 📚 боловсрол, ⚡ эрчим хүчинд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх
💸 Иргэдийн татварын ачааллыг 3–4 их наядаар бууруулах
✂️ Данхар төрийг хумьж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх

🇲🇳 Энэ бол тоо бус чанар, мөнгө бус итгэл, зарлага бус өгөөжид төвлөрсөн төсөв.

19/09/2025

Сэтгүүлч Б.Отгон: Намын даргын сонгуулиа намын цагаан байрандаа, намын гишүүд дундаа хийх хэрэгтэй. Төрийн өндөр дээд албан тушаалыг улс төрийн намын даргын сэнтий булаалдахад зориулмааргүй байна.
Эсвэл зүгээр л “нүүрсний хэрэг”-ээс мултарч үлдэх арга заль юм уу?
Намын даргын сонгуулиа намын цагаан байрандаа хийхий…

18/09/2025

Г.Занданшатар: 1763 лиценз хэний, ямар хамааралтайг шалгаж байгаа. Ингэж бид Үндэсний баялгийн сангаа арвижуулж чадна. Стратегийн бүх орд газар шаардлага тавиад, хэлэлцээр хийж байна

📍Судлаач Б.Болор-эрдэнэ: Д.Амарбаясгалан МАН-ын генсек байхдаа бүх өрсөлдөгч намуудаа худалдан авч, бүгд рүү нь хор хийж...
17/09/2025

📍Судлаач Б.Болор-эрдэнэ: Д.Амарбаясгалан МАН-ын генсек байхдаа бүх өрсөлдөгч намуудаа худалдан авч, бүгд рүү нь хор хийж, сонгуульд өрсөлдөөнгүй, моральгүй аргаар ялалт байгуулж явсныгаа Стратеги гэж нэрлээд байгаа юм.
#Амнээвэл ярилцлагаас
#25дугаарсувагтелевиз #25цагмэдээллийнхөтөлбөр

📍Судлаач Б.Болор-Эрдэнэ: Д.Амарбаясгалан МАН-ын генсек байхдаа бүх өрсөлдөгч намуудаа худалдан авч, бүгд рүү нь хор хийж, сонгуульд өрсөлдөөнгүй, моральгүй аргаар ялалт байгуулж явсныгаа Стратеги гэж нэрлээд байгаа юм.
#Амнээвэл ярилцлагаас
#25дугаарсувагтелевиз #25цагмэдээллийнхөтөлбөр

16/09/2025

Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан гэж байхгүй юмаа. Тэдний улс төрийн хор, бизнесийн хамтралын талаарх баримтын хураангуйг хүлээн авна уу?

16/09/2025

🔴СИНГАПУР, ШВЕЙЦАР УЛСУУДЫГ ОФФШОР БҮСЭД ХАМААРАХ УЛСААС ХАСАЖ ЖЕНКОЧИД ХӨРӨНГӨӨ НУУХ БОЛСОН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОГТООЛ‼️‼️‼️

15/09/2025

Хэн юу хэлэв?
АБ: Уншаагүй төсвөөрөө улс төржив!

Цагдаагийн албан хаагчид одоогоос жил гаруйн өмнө (2024.0624) хоёр хүнийг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг илрүүлсэн. Хэрэг ...
15/09/2025

Цагдаагийн албан хаагчид одоогоос жил гаруйн өмнө (2024.0624) хоёр хүнийг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг илрүүлсэн. Хэрэг үйлдсэн гэх этгээд нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух хаягтай, 20 настай этгээдийг болохыг мэдээлж байв. Хэрэг шүүхэд шилжсэн. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товложээ.

Харин Нийслэлийн прокурорын газраас хэргийн талаар тодруулахад дараах тайлбарыг өглөө.

Прокурорын тайлбар дэлгэрэнгүйгээр,

Цагдаагийн байгууллага 2024 оны 6 дугаар сарын 21-ний өглөөний 5 цаг орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан.

Холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад арван зургаан настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон, цогцсыг нь чемоданд хийсэн болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн хоолойг цахилгааны утсаар боож амь насыг нь хохироон чемоданд хийсэн, иргэн Т.З-г өмнө нь хоолойг нь цахилгааны утсаар боож амь насыг нь хохироож ханын шүүгээнд хийж нуусан байсан нь илэрсэн.

Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн амь хохирогч Ч.Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу-дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн, мөн Т.З-ын амь насыг хохироосны дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, Т.З-гийн фейсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан байдаг.

Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Д нь арван зургаан насанд хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон.

Мөрдөх байгууллага, Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт, Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Нийслэлийн прокурорын газар уг хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хэргийг хэлэлцээд прокурорт хэргийг буцаасан. Прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Шүүхээс уг хэргийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр прокурорт буцаан ирүүлсэн байдаг. Мөрдөх байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийлгэн, дүгнэлт тодорхойлолт гаргуулах, нэмж мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлсэн. Прокуророос яллагдагч Ц.Д, Х.Э нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон гэж дүгнэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Прокурор нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэргийг хянаад цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянаж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хараат бусаар гаргадаг.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт явуулахаар товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд хэргийг прокурорт буцаах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргадаг гэв.

ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр: Би огт мэдэхгүй, хамаагүй хүн гээд сонсгол дээр яриад сууж байсан. 100 тэрбумын энэ авлигы...
15/09/2025

ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр: Би огт мэдэхгүй, хамаагүй хүн гээд сонсгол дээр яриад сууж байсан. 100 тэрбумын энэ авлигын хэргийн гол гэрч гэнэт нас барсан, юу юугүй чандарлачихсан байсан асуудлыг ч шалгах ёстой.

“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп” компанийн эзэн Ц.Цэрэнпунц...
23/07/2025

“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп” компанийн эзэн Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл болон Л.Алтан-Очир нарыг хориогүй шүүгчийн шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичиж дахин хорих санал гаргажээ.
Нэр бүхий улс төр, бизенесийн нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүдийг хорих эсэхийг шүүх эцэст нь шийдэх бололтой.

Address

Улаанбаатар-20, Их Тойруу, "Өдрийн Сонин"/ы байр 501 тоот
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Тасал.мн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Тасал.мн:

Share