10/01/2025
Б.Батцоож: Хэн нэгнийг бичсэн бүтээлээс нь болж хэрэгтэн болгож, дүгнэн буруутгадаг үе аль өнгөрсөн зуунд улирчихсан биш бил үү. Их Д.Нацагдоржоос эхтэй монголын орчин цагийн уран зохиолын өнгө төрх өнгөрсөн 100 жилийн хугацаанд хилс хэрэг, хэлмэгдүүлэлт, хавчлага, хардалт зэргээс болж хэчнээн сэхээтнээ алдсан билээ дээ. Киногоо үзсэн бол бага ч болов мэдэрсэн байх гэж найдъя. Жаахан учиртайхан байхгүй бол их Нацагийг хайрлан хамгаалж байгаа хандлага чинь XXI зуунд XX зууны хэлмэгдүүлэлт шиг л харагдаж байна шүү. Хардах эрхтэй гэж өөрийн бодлоо илэрхийлж буйг буруутгах гэсэнгүй. Хийж бүтээж байгаа нэгнээ хардлага сэрдлэгээс болж хавчиж хорьж, хааж боож байсан тэр цаг үе рүүгээ буцчих вий дээ.
Сүүлийн үед Пагмадулам” киноны тухай янз бүрийн л сэтгэгдэл гарлаа. Урлагийн мөн чанар энд л оршиж байгаа юм. Бүтээлийн тухай нийтээрээ хэлэлцэж, санал бодлоо соли...