Energy Insight Magazine

Energy Insight Magazine Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Energy Insight Magazine, Media/News Company, 11-04, Express Tower, Peace Ave-4, 1st khoroo, Chingeltei District, Ulaanbaatar.

Эрчим хүчний цогц мэдээллээр олон нийтийн мэдээллийн эрэлт хэрэгцээг хангах замаар үнэ цэн бий болгож, эрчим хүчний үр ашиг, шилжилт, цэвэр эрчим хүчний хөгжлийг дэмжих зорилготой.

Бөөрөлжүүт цахилгаан станц 300 МВт нийлүүлж эхэллээ------------------------------------------------Бөөрөлжүүт цахилгаан ...
18/10/2025

Бөөрөлжүүт цахилгаан станц 300 МВт нийлүүлж эхэллээ
------------------------------------------------
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай хоёрдугаар блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ.

Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай эхний блок 2024 оны 12 сарын 26-нд ашиглалтад орсон бөгөөд хоёрдугаар блок 2025 оны өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад орсноор нийт 300 МВт-ын хүчин чадлаар Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.

Бөөрөлжүүт цахилгаан станц 300 МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Монгол Улсын 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэн нийлүүлэх юм. Ийнхүү Бөөрөлжүүт цахилгаан станц эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, салбарын тогтвортой ажиллагааг хангахад бодит хувь нэмэр оруулж байна.

Бөөрөлжүүт цахилгаан станцын гуравдугаар болон дөрөвдүгээр блокийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Buuruljuut Power Plant

⚡️ӨНӨӨДРИЙН АЧААЛАЛ⚡️Өнөөдөр 15:00 цагийн байдлаар ТБНС-ний чадал нийт 848.2 МВт ачаалласан байна.    🏭ДЦС-ууд 682 МВт ч...
16/10/2025

⚡️ӨНӨӨДРИЙН АЧААЛАЛ⚡️
Өнөөдөр 15:00 цагийн байдлаар ТБНС-ний чадал нийт 848.2 МВт ачаалласан байна.

🏭ДЦС-ууд 682 МВт чадалтай ажиллаж, ачааллын 80.4 %-ийг хаажээ.
💨СЦС-ууд ачааллын 6.5 %-ийг 55.8 МВт чадлаар хаасан.
☀️НЦС-уудад 7.1 МВт чадлаар ачааллын 0.8 %-д оролцож байна.
🇷🇺Импортоор мөн 57.7 МВт чадал авч ачааллын 6.8 %-ийг хаажээ.
🔋Батарей хуримтлуурууд 34.4МВт чадлаар ачааллын 4 %-ийг хаасан.

📸Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн “14 цагийн үед ОХУ-аас эрчим хүч импортолдог 220кВ-ын дамжуулах шугам тасарсан. Нийт цахилгаан хэрэглээний 15 орчим хувийг хязгаарласан байна.”

"Төр засаг, ялангуяа манай салбарын сайд маш “дүлий” байна"------------------------------------------------Монголын эрчи...
16/10/2025

"Төр засаг, ялангуяа манай салбарын сайд маш “дүлий” байна"
------------------------------------------------
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж:

Манай төр засаг, ялангуяа салбарын удирдлагууд, сайд маш “дүлий” байна. Ажилтнуудын төлөөлөлтэй нэг ч удаа уулзаагүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеийн Б.Чойжилсүрэн нь мэргэжлийн бус сайд. Одоогийн Засгийн газар энэ хүнийг эрчим хүчний сайдаар ажиллуулмааргүй байна гэдэг шаардлагыг манай холбооны зүгээс тавьсан. Гэвч шинэ Засгийн газарт дахиад ороод ирсэн.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Тэвчээрийн тог тасарлаа” хэмээх эрчим хүчний ажилтнуудын улсын анхдугаар зөвлөгөөнийг (2023.09.28) зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнөөр салбарын ажилтнуудын “тэвчээр тасрах гээд байна шүү, үүнийг авч үзээрэй” гэдэг байдлаар дуу хоолойгоо өргөсөн. Хоёр жилийн өмнө ажилтнуудын цалин тодорхой хэмжээний бага байсан. Зөвлөгөөний үр дүнд ямар ч байсан цалин 30-40 хувиар нэмэгдсэн.

Тэгвэл “За ажилтнаа сонсъё” хэмээн зөвлөгөөнийг (2025.10.09) зохион байгууллаа. Асуудлаа ажилтнууд дотроо хэлэлцээд, ямар асуудал байгааг эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлж байна. Зөвлөгөөнд 21 аймгийн эрчим хүчний салбарын нийт 17 мянган ажилтнуудыг төлөөлж 170 ажилтан оролцсон. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Эрчим Хүчний Яам, ТӨБЗГ, Эрчим хүчний зохицуулах хороо “Эрчист Монгол” компани, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамзэрэг холбогдох газруудыг урьж, ажилтнуудын, салбарын асуудлыг сонсооч ээ гэсэн урилга хүргүүлсэн боловч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЭХЯ-ны ТНБД ирээгүй. “Эрчист Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин татгалзсан. “Эрчист Монгол” гэдэг компани гэж хаана ямар барилгад, хэчнээн хүн байдаг нь мэдэгдэхгүй. Хайж байж олж урилга хүргүүлсэн ч зөвлөгөөнд оролцоогүй.

салбарын өнөөгийн байдлыг бүгд мэдэж байгаа. Баталгаатай ажлын байр байхгүй. Эрчим хүчний салбарын #реформ гэдэг Үндэсний хороо, эсвэл компани байгуулаад шийдэгддэг асуудал биш. Энэ бол өмнөх Засгийн газрын ХЭГ-ын даргаар Н.Учрал ажиллаж байх үед алдаатай шийдвэр байсан. Реформ гэдэг хууль эрх зүйн шинэчлэлээс эхэлнэ. 2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хууль өнөөдөр энэ салбарыг зохицуулах боломжгүй болчихсон. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, хуулийн Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг зөвлөгөөнд ирж, хуулийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэн, танилцуулга хийсэнд талархал илэрхийлье.

Яг одоо эрчим хүчний салбарт цомхотголын асуудал яригдаж байна. Хүний нөөц нөөцийн дутагдалд орж, ажиллах хүнгүй болоод байгаа талаар бид энд “орилоод” байдаг. Гэтэл тэнд цомхотгоё гэдэг юм яригдаад байна. ЭХЯ-наас Засгийн газрын тогтоолын дагуу эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгжүүд рүү алба албан бичиг хүргүүлсэн. Энэ нь цомхотгол, бүтцийн өөрчлөлттэй холбоотой аж ахуйн нэгжүүдийг саналаа ирүүл гэсэн асуудал тавьсан. Үүний зэрэгцээ “Эрчист Монгол” компаниас чиглэл ирүүлсэн нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгох.

Тэгтэл III ДЦС-ад осол гарсантай холбоотойгоор БНМАУ-ын 1991 оны хуулиар 3 сарын хугацаатай онцгой байдал зарлачихсан. Тухайн хуулиар, онцгой байдал зарласан үед “ердийн хууль тогтоомжийг хэрэглэхгүй” гэсэн зохицуулалттай. Тэнд ҮЭХ-нд 50 ажилтныг цомхотгох албан бичиг хүргүүлсэн. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бөөнөөр халах үеийн зохицуулалт хамаарна. Ийм тохиолдолд Үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөн, цомхотголд өртөж буй ажилтнуудын дараагийн ажлын байр, нийгмийн хамгааллын асуудал тэтгэмжийг яах вэ гэдгийг хоорондоо хэлэлцэж, гэрээ байгуулах ёстой. Үүнээс зайлсхийж, дараа нь 35, 15 болгоод, Засгийн газраас томилогдсон БЭТ нь албан бичиг хүргүүлэн 1, 1-ээр дуудаж тушаал гаргаж байгаа нь хуулийн зөрчил"

Дэлгэрэнгүйг 👉https://esight.mn/post/3119

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2025.10.15) хэвлэлийн хурал хийлээ. ⁉️...
15/10/2025

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2025.10.15) хэвлэлийн хурал хийлээ.

⁉️Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооны даргын үүргийг түр гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж "Салбарт хүний нөөцийн дутагдалд орж, ажиллах хүнгүй болоод байхад төр засаг цомхотгоё гэх"

⁉️III ДЦС-ын ҮЭХ-ны дарга Ш.Энхсаран "Бүтцийн өөрчлөлтийг үндэслэлтэй, шударга, нээлттэй байдлаар хэрэгжүүлэхийг уриалж байна"

⁉️IV ДЦС-ын ҮЭХ-ны дарга Ж.Энхзул "“Эрчист Монгол” гээд энэ том компанийн дарамтыг ажилчид дийлэхгүй болж байна"

⁉️МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат "Төр засаг энэ салбарын аюулгүй ажиллагааг бус цалин мөнгө танах, цомхотгох л асуудал ярьж байна"

"Төр засаг энэ салбарын аюулгүй ажиллагааг бус цалин мөнгө танах, цомхотгох л асуудал ярьж байна"

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын   эрчимжүүлэх,   эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх, ингэхдээ иргэд, бизнесийн байгууллагуу...
15/10/2025

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын эрчимжүүлэх, эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх, ингэхдээ иргэд, бизнесийн байгууллагуудыг хямд үнэтэй, #цэвэр, найдвартай эрчим хүчээр хангахад чиглэж, цаашлаад эрчим хүчний салбарт томоохон, шинэ татах чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байна.

ЕХОБ сэргээдэх эрчим хүчний салбарт 4.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай   төслийг хэрэгжүүл...
15/10/2025

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай төслийг хэрэгжүүлж байна. Станцын барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2026 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Дамбадаржаа станцаас дулаанаа хангах Дамбадаржаа дэд төвийг 2000 айлын орон сууцны хороолол байдлаар төлөвлөж, ирэх жилээс газрыг нөхөн олговортойгоор чөлөөлнө.

Дамбадаржаа дэд төв нь Сэлбэ хоттой холбогдсон орон сууцны хороолол болох аж.

  салбарт ажилладаг залуучуудад хамгийн түгээмэл тулгамддаг асуудал нь бага цалинтай, хангамж тааруу, тушаал дэвших боло...
13/10/2025

салбарт ажилладаг залуучуудад хамгийн түгээмэл тулгамддаг асуудал нь бага цалинтай, хангамж тааруу, тушаал дэвших боломж хомс, ээлжийн амралтаа бүрэн эдэлж чаддаггүй, ажлын байрны орчин нөхцөл муу, ажлын байр хадгалах боломжгүй зэргийг хөндлөө.

“Эрчим хүчний салбарын залуучуудын тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, хүсэлтүүдийг нэгтгэн “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганаар хэлэлцэж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах аж.

Эрчим хүчний салбарын залуучууд чууллаа

✍️Сэтгүүлийн шинэ дугаар   салбар өвөлд бэлэн үү? -------------------------------------------Есдүгээр сарын байдлаар улс...
10/10/2025

✍️Сэтгүүлийн шинэ дугаар

салбар өвөлд бэлэн үү?
-------------------------------------------
Есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвлийн их ачаалалд салбар бэлэн гэдгийг Салбарын сайд мэдэгдсэн. #Улаанбаатар хотод агаарын температур -35 хэмээс доош хүйтэрсэн нөхцөлд дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, эх үүсвэрээс алслагдсан цэгүүдэд хүндрэл үүсэх эрсдэлтэйг тэрээр нуусангүй.

#Нийслэлийн дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангадаг III ДЦС (Дулааны 3-р Цахилгаан Станц ТӨХК)-ад гарсан аваар ослын уршгийг арилган хэвийн ажиллагаанд оруулах засвар ид үргэлжилж байна. Оргил ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөсөн засварын ажил бүрэн хийгдвэл тус станцын дулааны үйлдвэрлэл 100 хувь, харин цахилгаан 50 орчим хувьд үйлдвэрлэл явуулж хэрэглэгчид нийлүүлэх техникийн боломжтой болно. Тэгвэл нэмэлт чадлын хувьд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын (Buuruljuut Power Plant) 150 МВт бүхий II блокийг арванхоёрдугаар сард ажиллагаанд залгах хүлээлттэй байна. Эрчим хүчний салбарын оргил ачаалал 1800 МВт хүрэх, үүний 1100 МВт-ыг дотоодын эх үүсвэрээс, 180 МВт-ыг батарей хуримтлуураас, 30 МВт-ыг СЦС-аас авах бол 300 МВт-ыг импортолж хэрэглээг хангахаар Монгол Улсын Эрчим Хүчний Яам тооцоолжээ.

Эрчим хүчний реформын томоохон хэсэг дулаантай холбоотой. Хүйтний улирал хаяанд ирсэн энэ цаг үед ESight сэтгүүл Монгол Улсын дулаан хангамжийн сэдвийг онцолж, салбарын шинэчлэл, мөн тодорхой шийдэлд чиглэсэн санаачилга, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг тодрууллаа. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем, тэр дундаа дамжуулах, түгээх шугам сүлжээнд тулгарч буй асуудлуудыг хөндөв. Ганц жишээ дурдахад, нийслэлийн дулааны 71 км шугамын насжилтын хугацаа дуусжээ.

Реформын хүрээнд боловсруулсан, УИХ-ын Намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж буй анхдагч бие даасан хуулийн төсөлд тусгасан зохицуулалтууд, тус салбарт ухаалаг сүлжээний суурийг тавих өөрчлөлтийн тухай “Дулааны салбарт хүлээгдэж буй шинэчлэл” нийтлэлээс уншина уу.

Дулаалгаар утааг шийдэх зорилготой Dulaanbaatar аяныг санаачлагч, УИХ-ын гишүүн Ганзоригийн Лувсанжамц “Өнөөг хүртэл хэрэглээг дэмжсэн буюу дан шатдаг, түлдэг, замхраад алга болчихдог зүйлсэд төрөөс татаас олгож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж ирснийг өөрчлөх ёстой” гэж үзэн ямар тооцоолол, боломж буйг ярилцлагадаа өгүүлсэн юм. Мөн сэтгүүлийн шинэ дугаараас ахуйн хэрэглэгч, ялангуяа айл өрхүүдийн #дулааны асуудлыг шийдвэрлэж бууруулахаар Монгол Улсад хэрэгжиж буй олон улсын байгууллагуудын #ногоон төслүүдтэй танилцаарай.

Улаанбадрах ЦС-ын төсөл хэрэгжсэнээр 250 ажлын байр шинээр бий болно------------------------------Дорноговь аймгийн “Бар...
09/10/2025

Улаанбадрах ЦС-ын төсөл хэрэгжсэнээр 250 ажлын байр шинээр бий болно
------------------------------

Дорноговь аймгийн “Баруун далай” хүрэн нүүрсний ордыг түшиглэн хэрэгжүүлэх “Улаанбадрах цахилгаан станц”-ын ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан. Бүрэн шинжилгээний ажил 65 хувь, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Энэхүү станц нь 300 MВт хүчин чадалтай бөгөөд жилдээ 1,460-1,890 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн цахилгаан хангамжийг сайжруулна. Үр дүнд импортын эрчим хүчний хэмжээ буурч, говийн бүсийн эдийн засаг, хөгжлийг дэмжинэ. Одоогийн эх үүсвэрүүдийн хариуцсан ачааллыг хуваарилах, эрчим хүчний найдвартай байдлыг хангаснаар 250 ажлын байр шинээр бий болох тооцооллыг гаргаад байна.

Эрчим хүчний оргил ачааллыг давахад гол үүрэгтэй оролцдог ДЦС-уудын үндсэн тоноглолын ашиглалтын хугацаа дуусаж, үйлдвэрлэлтийн хэмжээ буурах эрсдэлтэй нөхцөл үүсээд буй. Шинээр эрчим хүчний эх үүсвэрүүдийг яаралтай барьж ашиглалтад оруулах, эх үүсгүүрийг төрөлжүүлэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх эмхэтгэл дараах 6 бүлгээс бүрдэнэ.📖   ✅Эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавхын стратег...
07/10/2025

Эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх эмхэтгэл дараах 6 бүлгээс бүрдэнэ.📖

✅Эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавхын стратеги, бодлогын чиглэл
✅Кэйс судалгаа: Эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавхыг хангаж буй байдал
✅Шинжээчийн ярилцлага: Эрчм хүчний сөрөн тэсвэрлэх чадавх ба аюулгүй байдал
✅Технологи ба эрчим хүчний үйлдвэрлэлийн чиг хандлага
✅Зүүн Хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний геополитик, эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх
✅Тоо баримт, чиг хандлага

Энэхүү эмхэтгэлд “Энержи Инсайт” сэтгүүл хамтран ажиллаж “Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний эрэлт”, “Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцийн шинэчлэлийн шаардлага” нийтлэлүүдийг хэвлүүллээ.

“Монгол Улсын эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх” эмхэтгэл хэвлэгдлээ

Нийслэл Улаанбаатар хотын  #цахилгаан, дулааны тогтвортой байдлыг хангах хүрээнд V ДЦС-ыг барихаар болсон. Тус станцыг о...
07/10/2025

Нийслэл Улаанбаатар хотын #цахилгаан, дулааны тогтвортой байдлыг хангах хүрээнд V ДЦС-ыг барихаар болсон. Тус станцыг одоогийн II ДЦС-ын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөжээ. #Станцын байршлыг харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц, үнс агуулах талбай нь бэлэн зэрэгт тулгуурлан сонгожээ.

Address

11-04, Express Tower, Peace Ave-4, 1st Khoroo, Chingeltei District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Energy Insight Magazine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Energy Insight Magazine:

Share