Garuna KIDS

Garuna KIDS - Хүүхэд өсгөхтэй холбоотой мэдээлэл
- Гарүна хэвлэлийн газраас эрхлэн гаргасан хүүхдийн номуудыг тан

ХҮҮХЭД ТАНЬ ХИЧЭЭЛИЙН ДЭВТРЭЭ ХЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?Бид ухаалаг утас, таблетын эрин үед амьдарч байгаа ч сонссон мэдээллээ цаа...
16/11/2021

ХҮҮХЭД ТАНЬ ХИЧЭЭЛИЙН ДЭВТРЭЭ ХЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Бид ухаалаг утас, таблетын эрин үед амьдарч байгаа ч сонссон мэдээллээ цаас буюу дэвтэр дээр цэгцтэй, дараа үзэхэд ойлгомжтой тэмдэглэх чадвар зөвхөн томчууд, оюутнууд гэлтгүй сургуулийн насны хүүхдэд ч хэрэгтэй.
Тиймээс бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ дэвтрийг нэг нээж үзээрэй. Замбараагүй бичсэн, урагдсан, муухай дэвтэртэй гэж зэмлэхээсээ өмнө доор бичсэн хэдхэн дүрмийг хүүхдэдээ зааж өгөөрэй. Дунд ангид орохоор нь болъё, эсвэл өөрөө аяндаа сурна биз, багш нар заагаад өгчихнө гэж хойрго хандалгүй яг одоогоос эхлээрэй.
Багаасаа дэвтрээ зөв хөтөлж, цэгцтэй бичиж сурвал хожим маш олон чадварын суурь болно. Доорх зөвлөгөөг хүүхдэд хандаж энгийн үгээр ойлгомжтой бичихийг хичээлээ. Хүүхэдтэйгээ хамт уншаарай.

************************
1-Р ДҮРЭМ: ХИЧЭЭЛИЙН ДЭВТРИЙГ ЧИ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ХӨТӨЛДӨГ

Ээж аав, багшдаа магтуулахын төлөө биш, хичээлээ сайн ойлгох, дараа нь бататгаж давтахын тулд дэвтэр хөтөлдөг.

************************
2-Р ДҮРЭМ: АЛЬ БОЛОХ ЦЭВЭРХЭН БИЧЭЭРЭЙ
Мэдээж хэцүү. Гэхдээ ядаж дараа өөрөө уншихад ойлгогдохоор, аль болох цэвэрхэн бичихийг бодоорой. Цэвэрхэн бичихийн тулд үзгээ зөв барих хэрэгтэй. Мөн ширээний ард зөв сууж байж илүү гоё бичнэ.
**Үзгээ зөв барих
-Үзгийн үзүүрээс 2,5 см дээрээс барина
-Долоовор хуруу, эрхий хуруугаараа хавчиж, дунд хуруугаараа тулна
-Ядам хуруу, чигчий хуруугаа хөнгөхөн нугална
-Харандаагаа 60 градус орчим налуу барина
Манайд бүр 1-р ангиас нь шууд үзгэн балаар бичүүлдэг. Харин гаднын орнуудад, тухайлбал Японд, дөнгөж бичиж сурч байгаа хүүхэд харандаа ашигладаг юм билээ.
**Зөв суух
-Нуруу цэх байна
-Ширээнээс бага зэрэг зайтай сууна
-Сандлын хойшоо лав сууна
-Хөлийн ул шаланд гүйцэт хүрч байх ёстой

************************
3-Р ДҮРЭМ: ХЭТ ШАХАЛГҮЙ, МӨР ХООРОНД ХАНГАЛТТАЙ ЗАЙ АВЧ БИЧИХ
Мөр хоорондох зай их байх тусмаа сайн. Дараа нь уншихад нүдэнд амар, ойлгомжтой. Хайран дэвтэр хурдан дуусна гэж бодож магадгүй. Гэхдээ дараа хичээлээ эргэж уншаад давтахад нэмэлт тайлбар бичих шаардлага гарна. Тиймээс илүү зай үлдээж бичээрэй.

************************
4-Р ДҮРЭМ: ДЭВТРЭЭ ОЙЛГОМЖТОЙ ХАЯГЛАХ
Дэвтрийн хавтсан дээр 1/ Хичээлийн нэр 2/ Нэр 3/ Дэвтэр нээсэн өдөр 4/ Дэвтрийн дугаар (хичээлийн жил эхэлснээс хойш хэд дэх дэвтэр вэ) -ыг бичээрэй.
Сургууль, багш чинь зөвшөөрдөг бол хавтсан дээрээ гоё зураг зурж, чимэглэж болно.
Битүү зурагтай хавтастай дэвтэр бол хавтасны дотор талын цагаан нүүрийг ашиглаж болно.
Нэг хичээл дээр заавал нэг дэвтэр гэлгүй, гэрийн даалгаврын, давтлагын гэх мэтээр нэмж дэвтэр нээж болно. Гэхдээ хичээлийн нэрийн доор “Гэрийн даалгавар” гэх мэтээр ямар зориулалтын дэвтэр вэ гэдгийг нэмж бичээрэй.

************************
5-Р ДҮРЭМ: ХУУДАСНЫ ХААНА ЮУ БИЧИХЭЭ ШУГАМААР ХУВААХ
- Хуудасны эхэнд сар өдөр, хичээлийн гарчиг
Шинэ хичээлийг шинэ хуудаснаас эхэлж бичвэл цэгцтэй. Гэхдээ хайран зай гэвэл 2 хичээлийг зураасаар зааглаж болно.
Хаана юу бичихээ шугамаар хуваачихвал дараа уншихад ойлгомжтой. Жишээ нь, 3 баганад хувааж болно. Сурах бичгийн хэддүгээр хуудсан дээр явж байгааг бичнэ. Голын хэсэг буюу хамгийн их зайнд самбар дээрхийг бичнэ. 3 дахь баганад самбар дээр бичигдээгүй багшийн тайлбар болон хамгийн чухал зүйлс /жишээ нь, томьёо, тодорхойлолт зэрэг/ бичнэ. Мөн энэ хэсэгт чи өөрийн сэтгэгдэл бодлоо бичиж болно. Мэдээж хуудасны хамгийн доор тусад нь зай гаргаад сэтгэгдлээ бичиж болно.
Заавал бүтэн өгүүлбэрээр бичих шаардлагагүй. Ганц хоёр үгээр бичсэн ч болно.
Сэтгэгдэл бичих
Юу ч бодолгүй самбар дээрхийг хуулах утгагүй. Багшийн яриаг анхааралтай сонсонгоо, самбар дээр хаана юу байгааг бүхэлд нь сайн харж байгаад тэмдэглэж авна. Мөн тухайн сэдвийг үзээд ямар сэтгэгдэл төрснөө ганц хоёр өгүүлбэрээр тэмдэглэж болно. Хүн уншсан сурснаа эргэж санахдаа яг тухайн үед харсан ямар нэг онцгой зүйлээс ургуулж санах тохиолдол олон байдаг. Тухайлбал, дэвтрийнхээ буланд “багш өнөөдөр шар өнгийн цамц өмссөн байна. Гадаа цас орж байна” гэж бичээд үлдээвэл дараа тэр цагийн хичээлийг санахад дөхөм болж магадгүй юм.

************************
6-Р ДҮРЭМ: ӨНГИЙН БАЛ, ТОДРУУЛАГЧ АШИГЛАХ
Чухал хэсгийг тодруулах гэж өнгийн бал, тодруулагч ашигладаг. Хэт олон өнгө ашиглах хэрэггүй. Өнгө өнгийн саатай бал гоё л доо. Гэхдээ олон өнгө холивол дэвтэр чинь эрээн мяраан, хаана, ямар чухал зүйл бичигдсэн нь мэдэгдэхгүй болно. Балаа солих гэж цаг авна, анхаарал сарнина.
Ерөнхийдөө хоёр гурван өнгө байхад л хангалттай. Жишээ нь: хар, цэнхэр, улаан.
3 өнгөтэй бал хэрэглэж болно. Эсвэл нэг өнгөөр бичээд гэртээ ирээд тодруулагчаар тодруулж болно шүү.
Мөн заавал өнгийн бал, тодруулагч гэлгүй янз бүрийн зураас, дүрсээр чухал хэсгийг тодотгож болно.

Хүүхэд эрүүл өсөж торних, боломж, өгөгдлөө тултал ашиглахын тулд хангалттай олон цаг унтах ёстой. Гэвч хүүхдийн өрөө хүр...
14/11/2021

Хүүхэд эрүүл өсөж торних, боломж, өгөгдлөө тултал ашиглахын тулд хангалттай олон цаг унтах ёстой. Гэвч хүүхдийн өрөө хүрэлцээгүй байх, хол сургууль, цэцэрлэгт явах, түгжрэл, гэр бүлийнхний амьдралын хэвшил зэргээс болж хүүхдийн унтах цаг оройтдог.
Эх сурвалж:
http://www.sleepeducation.org/docs/default-document-library/pediatric-sleep-consensus.pdf
https://sleepeducation.org/healthy-sleep/bedtime-calculator/

Дөнгөж сараачиж, зурж, бичиж сурч буйХҮҮХДЭДЭЭ ЯМАР ХАРАНДАА АВЧ ӨГВӨЛ САЙН БЭ?Харандааг хэрхэн зөв бариулж сургах вэ?Зу...
07/11/2021

Дөнгөж сараачиж, зурж, бичиж сурч буй
ХҮҮХДЭДЭЭ ЯМАР ХАРАНДАА АВЧ ӨГВӨЛ САЙН БЭ?
Харандааг хэрхэн зөв бариулж сургах вэ?
Зураг бүрт тайлбар бий. Ороод үзээрэй.

“БҮГД БААДАГ” номд хайртай нэг найз маань “Манай монголчууд хүүхдэдээ баасыг багаас нь пүү паа, баба гэж хэлж, ойлгуулчи...
13/06/2021

“БҮГД БААДАГ” номд хайртай нэг найз маань “Манай монголчууд хүүхдэдээ баасыг багаас нь пүү паа, баба гэж хэлж, ойлгуулчихаад байх юмаа. Тийм болоод л Монголд жорлон хаа сайгүй муухай байдаг бх” гэж билээ.
"Бүгд баадаг" ном маань номын баяр дээр цөөхөн хувь зарагдаж байгаа.

Нярайн шарлалтыг удаавал тархины саажилт үүсгэх аюултай! Ээж аавуудын ямар ч групп дээр "Нярайн шарлалт буухгүй бна, яах...
31/05/2021

Нярайн шарлалтыг удаавал тархины саажилт үүсгэх аюултай!

Ээж аавуудын ямар ч групп дээр "Нярайн шарлалт буухгүй бна, яах вэ" гэсэн пост хааяа харагдах юм. Зарим хүн "Сайн хөхүүлээд, шингэн сайн өгөөд байхад болно" гэх мэтийн аюултай коммент бичдэг.

Нярайн шарлалтыг ер удааж болохгүй. Наранд шарах, айраг түрхэх, шингэн сайн өгөх мэтийн зөвлөгөө дагалгүй шууд фото аппаратанд оруулах хэрэгтэй.
Шарлалтыг удаавал тархины саажилт үүсгэх аюултай.

"Монголд нярайн шарлалтаас болоод тархины саажилттай болсон хүүхэдтэй их таарлаа. Японд бол аль 30, 40 жилийн өмнө шарлалтаас үүдэлтэй тархины саажилт байхгүй болсон. Шарлалт буулгах эмчилгээний фото аппарат хаа сайгүй бий" гэж нэг япон эмч халаглаж билээ. Насаараа тархины саажилттай хүүхэдтэй ажилласан япон эмч, хөдөлгөөн засалч нарыг Монголд ирээд хот, хөдөө үзлэгээр явахад нь дагаж орчуулга хийдэг байлаа.

Одоо Монголд хаа сайгүй фото аппарат бгаа. 360 градус тал талаас нь шардаг нь ч бий. Хувийн эмнэлгүүд бүр гэрээр түрээсэлдэг гэсэн шүү.
Эмч биш хүмүүсийн зөвлөгөө, бас шарлалт сайн мэдэхгүй, ялгахгүй, туршлага муутай эмчийн үгэнд орж хэнэггүйтэж байж хүүхдээ хохироох вий. Ухаантай байж хамгийн нэгдүгээрт хүүхдээ л бодоорой, ээжүүд ээ 🤗

Зураг: https://pixabay.com/

31/05/2021
- "Ааваа, би өнөөдөр цэцэрлэг дээрээ баримлын шавраар баас хийсэн"- "Биеэс угаасаа гардаг юмыг тэгж хэрэг болгож хийж яа...
25/01/2021

- "Ааваа, би өнөөдөр цэцэрлэг дээрээ баримлын шавраар баас хийсэн"
- "Биеэс угаасаа гардаг юмыг тэгж хэрэг болгож хийж яадын"
Саяхан үзсэн нэг япон кинон дээр ийм яриа болдог.
Хүүхэдтэйгээ баасны тухай санаа зоволгүй ярьж бгаарай ккк
"БҮГД БААДАГ" https://ardshop.mn/detail/95242

Японд бага, дунд, ахлах сургуульд “Өглөөний уншлагын цаг” гэж байдаг. Хичээл эхлэхээс өмнө ангиараа 10-аас 15 минут нам ...
23/01/2021

Японд бага, дунд, ахлах сургуульд “Өглөөний уншлагын цаг” гэж байдаг. Хичээл эхлэхээс өмнө ангиараа 10-аас 15 минут нам жим болоод ном уншина. 1970-аад оноос эхэлсэн энэ хөдөлгөөн өдгөө Япон даяар дэлгэрчээ. Ялангуяа бага сургуулиуд маш идэвхтэй хэрэгжүүлдэг аж.

Өглөөний уншлага ердөө 4-хөн дүрэмтэй.

1. Бүх хүүхэд оролцоно
2. Өдөр бүр уншина
3. Ямар ном унших нь чөлөөтэй
4. Зүгээр л уншихад болно /сэтгэгдлээ хэл нтр гэж шахахгүй гэсэн санаа юм уу даа../

Мэдээж багш бас сурагчидтайгаа хамт уншдаг.
Манай Монголд ч гэсэн улс даяар хэрэгжүүлж болмоор юм шиг.
Гэхдээ ээж аав нар улс, сургуулийг хүлээлгүйгээр гэртээ “Өглөөний (оройны) уншлагын цаг”-ийг бий болгоод, хүүхдээ багаас нь номонд ойр өсгөж яагаад болохгүй гэж.

ХҮҮХДИЙН СҮҮН ШҮДИЙГ УРГАСАН ЦАГААС НЬ ЭХЛЭЭД АРЧЛААРАЙ.Зарим эцэг эх хүүхдийн сүүн шүдийг арчлах шаардлагагүй эсвэл бай...
22/01/2021

ХҮҮХДИЙН СҮҮН ШҮДИЙГ УРГАСАН ЦАГААС НЬ ЭХЛЭЭД АРЧЛААРАЙ.

Зарим эцэг эх хүүхдийн сүүн шүдийг арчлах шаардлагагүй эсвэл байнгын буюу ясан шүд ургасан хойно л шүдийг нь угааж эхлэхэд болно гэх буруу ойлголттой байдаг. Сүүн шүд эрүүл байх нь байнгын шүдний эрүүл, хэвийн ургалтад, хүүхдийн биеийн хөгжилд, гоо сайханд, сэтгэлзүйд шууд нөлөөлдөг. Сүүн шүдний цоорлоос үүдэлтэй шүд, эрүү нүүрний гажгаас болж таны хүүхэд нүүр дүүрэн инээж чадахгүй, бусдын өмнө итгэлтэй ярьж чадахгүй нэгэн болж өсөх эрсдэлтэйг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл таны анхаарч угаагаагүй сүүн шүд, таны хүүхдийн амьдралд насан туршид нь нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс хүүхдийнхээ сүүн шүдийг цухуйсан цагаас нь анхаарч арчлах нь эцэг эхийн чухал үүрэг юм.

Бичиж сурахаасаа өмнө хүүхэд дараах дүрсүүдийг зурж сурсан байх хэрэгтэй. Үсэг, тоо бичихэд хэрэглэгдэх эдгээр үндсэн зу...
08/12/2020

Бичиж сурахаасаа өмнө хүүхэд дараах дүрсүүдийг зурж сурсан байх хэрэгтэй. Үсэг, тоо бичихэд хэрэглэгдэх эдгээр үндсэн зураас, дүрсүүдийг хүүхэд ерөнхийдөө дэс дараалан сурдаг. Энэ нь үсэг бичихтэй анхлан танилцаж буй хэрэг юм.

Address

#304, Suruga Center, Ikh Mongol Street-618 15th Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar
17011

Telephone

+97699902458

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Garuna KIDS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Garuna KIDS:

Share

Category