25/07/2026
АЛХАМ БҮРТ ХАМТДАА Тод Оймс ХХК / Tod Oims LLC
✅Монгол Улсад импортын барааг үндэсний үйлдвэрлэлээр орлохын зэрэгцээ экспортын шинэ бүтээгдэхүүн бий болгож буй аж ахуйн нэгжүүд эдийн засгийн төрөлжилтийн бодит жишээ болсоор байна. Энэ жишгийн нэг нь 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай "Тод оймс" ХХК юм.
🤝"Баялаг бүтээгч" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тус компанийн үйлдвэрлэл, хөгжлийн замнал, хэрэглэгч төвтэй бодлого, экспортын амжилтыг онцлон хүргэлээ.
📌Нэвтрүүлгийн зочноор "Тод оймс" ХХК-ийн Ерөнхий захирал, МУАҮГА Б.Баяржаргал, Гүйцэтгэх захирал Н.Нандин-Эрдэнэ, "Тод кашмер" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ариунжаргал нар оролцож, үйлдвэрийн хөгжлийн үе шат, бүтээгдэхүүний онцлог, түүхий эдийн шинэчлэл, экспортын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан бол нэвтрүүлгийг "Баялаг бүтээгч" төслийн санаачлагч, МУСГЗ, доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяр хөтлөн үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
🌐Өнөөдөр тус компани 300 орчим ажилтантай, жилдээ 10 сая хос оймс, хоногт 40 мянган хос бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний томоохон үйлдвэр болон өргөжсөн байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ автоматжуулалт, шинэ технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд тогтмол хөрөнгө оруулснаар дотоодын зах зээлд өрсөлдөхөөс гадна олон улсын зах зээлд гарах боломжоо бүрдүүлжээ.
📞Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тод Оймс ХХК / Tod Oims LLC пэйж болон 7200-0012, 9919-2268 дугаараар холбогдоно уу.