Newpublic.top

Newpublic.top Interesting news

08/06/2023

Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалт ба боломж

2016 онд Монгол 1 хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийн хэмжээнд ТОП-9-д жагсаж байсныг мэдэх үү? Тэгвэл үүнээс 7 жилийн дараа нөхцөл байдал хэр байна?

Өнгөрсөн хугацаанд

Монголд хог хаягдлын менежмент муу байгаагаас болж дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй. Учир нь хог хаягдлын дийлэнх хэсгийг хогийн цэгт буюу газарт булах эсвэл шатаах гэсэн 2 аргаар шийдэж байгаа. Харин нөгөө талд Монголд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах 24 үйлдвэр байгаагаас 18 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Энэ дундаас: PET-1 буюу ус, ундааны хуванцар сав дахин боловсруулдаг TML үйлдвэрийн хуванцар савны цуглуулалт өнгөрсөн оноос 14% өсөж 61% болжээ. Түүнчлэн тус үйлдвэр жилд 20 мянган тн ус, ундааны хуванцар савыг хүнсний түвшинд дахин боловсруулах хүчин чадалтай аж.

Цаашид юу хийж болох вэ?

Монгол өнгөрсөн оны 7-р сарын байдлаар нийт 18,500 тн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай ч үүнийхээ хагасыг л ашиглажээ. Үүнтэй холбоотойгоор MCS Coca-Cola өнгөрсөн жилээс эхлэн ус, ундааны хуванцар савыг цуглуулж, дахин боловсруулах зөв гинжин хэлхээ бий болгох кампанит ажлыг өрнүүлж байгаа. Улмаар тэд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтыг тавиад буй.

Гол төсөл: Тус зорилтын хүрээнд тэдний энэ зун хэрэгжүүлэх гол ажил нь Playtime байх бөгөөд эвентийн үеэр хуванцар сав цуглуулж Playtime-д оролцож буй 80 мянган залууст эерэг хандлага суулгах зорилготой гэнэ. Түүнчлэн кампанит ажилд СӨХ, кино театрууд, хүнсний дэлгүүр, томоохон спортын цогцолборууд нэгдэж байгаа бөгөөд ер нь л хуванцрын хаягдал гаргадаг хэн бүхэн нэгдэх боломжтой.

Эцэст нь… MCS Coca-Cola хуванцар сав дахин боловсруулалтыг ажил хэрэг болгон энэ жилээс Bonaqua усаа дахин боловсруулсан савлагаатайгаар гаргахаар болжээ. Одоо гол нь бид хогоо ангилж хаяад сурчихвал ч.

30/09/2022

Их хурлын гишүүд нь тойргийн иргэдээ ингэж эргэдэг болжээ

22/09/2022

Саяхан л АН-ыгаа буруутгаад байсан өөрсдөө төрд гараад улам л дордууллаа.

22/09/2022
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэс...
21/09/2022

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр дараах боломжууд бий болно:

-“И-Монголиа" системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага , албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх. Үүнд иргэний болон жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа тодорхойлолт багтаж байна.

- "И-Монголиа” системээр нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбар олгох боломж бүрдүүлэх

- Цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үсгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах зэрэг иргэдийн өргөдөл гомдол нийтлэг төвлөрдөг нотариаттай холбоотой асуудлууд цэгцэрнэ.

12/09/2022

Сонирхолтой мэдээ мэдээллийн хуудсанд минь нэгдсэн танд баярлалаа

Address

Ulaanbaatar

Telephone

+97680992280

Website

http://newpublic.top/

Alerts

Be the first to know and let us send you an email when Newpublic.top posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Newpublic.top:

Videos

Share