Record.mn

Record.mn Зөв зүгт чиглүүлнэ

ХОЁРДУГААР САРЫГ АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САР БОЛГОЛОО 📌Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хоёрдугаар сарыг “Ахмад на...
03/02/2025

ХОЁРДУГААР САРЫГ АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САР БОЛГОЛОО

📌Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгож нарийн мэргэжлийн 17 төрлийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр/2025.02.01/ Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 180 орчим ахмад настанг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамрууллаа.

📌Үргэлжлүүлэн бүх дүүргүүдэд хийгдэх бөгөөд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, СЭМҮТ, АШУҮИС-ийн нүүр ам судлалын нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж үзлэг, оношилгоог хийх юм. 17 төрлийн үзлэг оношилгоонд:
✅ДОТООД ШҮҮРЭЛ БУЛЧИРХАЙ
✅МЭДРЭЛ СУДЛАЛ
✅МЭДРЭЛИЙН МЭС ЗАСАЛ
✅СЭТГЭЦ СУДЛАЛ
✅УУШИГ, ХАРШИЛ
✅ХЭВЛИЙН ЭХО
✅ХОДООДНЫ ДУРАН
✅ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМ
✅ХЭРЭХ ҮЕ СУДЛАЛ
✅ХАВДАР СУДЛАЛ
✅ХЭВЛИЙН ЭХО
✅ЗҮРХ СУДАС
✅ЗҮРХНИЙ ЭХО
✅ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГ
✅БӨӨР, БӨӨРНИЙ МЭС ЗАСЛЫН ҮЗЛЭГ
✅ЧИХ ХАМАР ХООЛОЙ
✅НҮД
✅ЗҮРХНИЙ ЭХО
✅ҮЕНИЙ МЭС ЗАСАЛ
✅БҮДҮҮН ШУЛУУН ГЭДЭС
✅АМНЫ ХӨНДИЙ багтаж байна.

Хотын дарга Х.Нямбаатарт зөвлөхөөр болсон Э.Бат-Үүл Л.Оюун-Эрдэнийг магтаж эхэлжээТэрээр,-Иргэдийнхээ өмч хөрөнгийг нь х...
01/02/2025

Хотын дарга Х.Нямбаатарт зөвлөхөөр болсон Э.Бат-Үүл Л.Оюун-Эрдэнийг магтаж эхэлжээ

Тэрээр,
-Иргэдийнхээ өмч хөрөнгийг нь хуу хурааж, хотыг нь харлуулж явсан хувхай коммунистууд, чөлөөт зах зээлд шилжихэд авилга хээл хахуулийг цэцэглүүлэн хуйгаараа баяжицгаасан. Энэ их идээ уугааг уруу татагч нь, хамгаалагч нь, халдашгүй цайз нь Монгол Ардын Нам байв. Л.Оюун-Эрдэнэ энэ цайзыг эвдэж эхэлсэн гэдгийг би хаана ч хэлдэг. Би дахиад ч хэлэх болно!
Капитализмыг, МАН-ын авилгын бохироос цэвэрлэх нь түмэн зөв! гэжээ…

АНУ-болсон онгоцны ослын улмаас амиа алдсан өсвөрийн багийнхан…
31/01/2025

АНУ-болсон онгоцны ослын улмаас амиа алдсан өсвөрийн багийнхан…

АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон онгоцны мөргөлдөөний улмаас 67 хүн амиа алдсаны дотор Олимп, Дэлхийн аварга уран г...
31/01/2025

АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон онгоцны мөргөлдөөний улмаас 67 хүн амиа алдсаны дотор Олимп, Дэлхийн аварга уран гулгагчид багтжээ…

Уран гулгалтын олон тамирчид энэ ослоор амиа алджээ. Үүний дотор 1994 оны Дэлхийн аварга, Олимпын аварга Скот Хамилтоны найзууд болох мөн Дэлхийн аварга, Оросын дасгалжуулагч Евгения Шишкова, Вадим Наумов нар багтжээ.

"Тэд мэргэжлийн амьдралаа Америкт бий болгохыг хүссэн гайхалтай аварга тэшүүрчид байсан" гэж Хамилтон хэлээд "Та нар байхдаа Тэшүүрт улсын хил хязгаар гэж байгаагүй гэжээ."

Мөн энэ ослоор Олимпийн хошой аварга, бүх цаг үеийн хамгийн агуу уран гулгагч Дик Баттон нас барсны зэрэгцээ уран гулгалтын өсвөрийн баг тамирчид, дасгалжуулагчид зэрэг маш олон чадварлаг тамирчид амиа алджээ.

Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа ч Америкийн агаарын хүчний холбооны мэдээлснээр Агаарын удирдлагын ажилтнууд “хэвийн бус” байсан гэжээ.

Гадаад хэргийн сайд асан Н.Энхтайван: Төр, засгийн өндөр албан тушаалтнуудын оролцох аливаа гадаад арга хэмжээ хязгаар, ...
31/01/2025

Гадаад хэргийн сайд асан Н.Энхтайван: Төр, засгийн өндөр албан тушаалтнуудын оролцох аливаа гадаад арга хэмжээ хязгаар, хяналттай байх ёстой!

-Хятадын ЭСЯ-аас зохион байгуулсан хаврын баярын хүлээн авалтад их олон УИХ-ын гишүүн, сайд, дарга нар оролцжээ. Төр, засгийн өндөр албан тушаалтнуудын оролцох аливаа гадаад арга хэмжээ хязгаар, хяналттай байх ёстой.
Ийм байж хэрхэвч болохгүй.
ГХЯ анхааралдаа авч, зохих арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Хуульч Б.Гүнбилэг: Надаар улс төрийн нам, сонгууль, прокурорын хуулийг бичүүлээсэй. Би бүх булхайг нь засах юмсан…Даанч ...
31/01/2025

Хуульч Б.Гүнбилэг: Надаар улс төрийн нам, сонгууль, прокурорын хуулийг бичүүлээсэй. Би бүх булхайг нь засах юмсан…

Даанч нэг ажлын хэсгийн гишүүн гэж нэрийг минь хавчуулаад тэгээд өөрсдийнхөө санаагаар аймхай, амиа тээж ядан яваа амьтсыг ашигладаг. Хэлсэн үг санааг минь сүрхий толгой дохин хүлээж авч байгаа царай гаргаад хуулиндаа хийдэггүй.
Толгойд бяр, туршлага байгаад байх юм.
Энэ улс орноо хар нүх, чөтгөрийн тойргоос авмаар байх юм.
Намайг бүтээсэн эцэг, эх, багш нар, найз нөхөд, тэднийг бас бүтээсэн он жилүүд гээд 1 мэргэжилтэн бэлтгэх гэж хэчнээн их цаг хугацааг энэ улс орон зарцуулсан бол?..
Хааяа бачимдаад байх юм. Эднийг харахаар, цөг.

30/01/2025

МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!
📌🦠 Менингококкт халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт 0-5 насны хүүхдүүд байна. Иймд халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Нийслэлд тулгамдаад байгаа асуудлууд, хуулиас давсан дүрэм жур...
30/01/2025

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Нийслэлд тулгамдаад байгаа асуудлууд, хуулиас давсан дүрэм журам, бүртгэл, зөвшөөрлийг цэгцлэх, иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэлгүй хүргэдэг болоход хуулиар харьяалуулсан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана 30/01/2025 2 Facebook Twitter Google+ Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Н....

Сэтгүүлч Н.Минжинсайхан: Зарим уяачид хүүхдийн ясыг хөнгөн болгож, цөөнгүй жил морио унуулахын тулд "хоолны цуу" өгдөг" ...
30/01/2025

Сэтгүүлч Н.Минжинсайхан: Зарим уяачид хүүхдийн ясыг хөнгөн болгож, цөөнгүй жил морио унуулахын тулд "хоолны цуу" өгдөг" гэнэ!

-Нэг сурагч ярьж байна! Өвлийн уралдаан бол зуны уралдаантай харьцуулахад их амар байдаг гэнэ. Замын гулгаа, үлий нүхэнд морь нь бүдэрдэггүй гэнэ. Хацар нүүрээ хайруулахыг бол төдий тоодоггүй бололтой. За энэ ч яахав. Аливаа эрсдлээ тооцохгүй ярьж байгаа унаач хүүхдийн л үг. Харин тэр хүүгийн үгэн дотроос гол зорсон нэг үг юу байв гэхээр "зарим уяачид хүүхдийн ясыг хөнгөн болгож, цөөнгүй жил морио унуулахын тулд "хоолны цуу" өгдөг" гэдэг чинь яасан үзэн ядмаар паразит арга вэ, хөөш!!! Цуу их хэмжээгээр хэрэглэсэн хүүхдийн царай зүс нь хөгширч, яс нь хэврэгшин хөнгөрч, өсөлт нь аажмаар зогсонги байдалд ордог гэмтэй нь үнэн бол энэ гэмт хэрэг мөн үү!!!

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Evariste Kouassi-Komlan: Хаврын морин уралдааныг эргэн сэргээсэн шийдвэрийг би их цочи...
29/01/2025

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Evariste Kouassi-Komlan: Хаврын морин уралдааныг эргэн сэргээсэн шийдвэрийг би их цочирдон хүлээн авлаа.

Хаврын уралдаан нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр мөн.

Хүүхдийн эрхийг хамгаалж, тэдний дээд эрх ашгийг дээдлэхийг уриалж байна.

ӨӨРИЙН САЙНДАА БИШ МУУДАА ТОГТСОН 4 ЖИЛҮзэл суртал залруулах ажлаа хийх хэрэгтэй боллоо. Өчигдрөөс хойш Оюун-Эрдэнийг өө...
29/01/2025

ӨӨРИЙН САЙНДАА БИШ МУУДАА ТОГТСОН 4 ЖИЛ

Үзэл суртал залруулах ажлаа хийх хэрэгтэй боллоо. Өчигдрөөс хойш Оюун-Эрдэнийг өөрийн сайндаа 20 жилд анх удаа 4 жил тогтвортой засагласан Ерөнхий сайд мэтээр баахан сурталдлаа. Өөрийн сайндаа биш юм. Энэ талаар би нэгдүгээр биеэс буюу хувийн туршлагаас өгүүлж чадна. Учрыг өгүүлэх ину.

---Нэг. Үндсэн хуулийн хамгаалалт ---

2019 оны есдүгээр сарын 6-нд юмсан, гэртээ оройхон харьж ирээд нэг видео бичлээ. Засгийн газрын тогтвортой байдлыг хангах өөрчлөлт Үндсэн хуульд оруулахыг дэмжиж бичсэн видео юм. Харваас нойрмог тэр бичлэг одоо ч нийтэд ил байж байна. Маргааш өглөө нь Засгийн газрын тогтвортой байдлыг хангах заалтуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс хасуулахгүйн тулд #140сек чалленж зарлаж, нэр нөлөө бүхий хүмүүс мөн сэдвээр бичлэг бичиж, үзэл бодлоо илэрхийлцгээсэн. Энэ мэтээр ажилласаар 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой байдлыг Үндсэн хуулиар хамгаалж өгсөн. 2021 онд У.Хүрэлсүх өөрийн санаачилгаар огцорсон тул ерөөсөө 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш Монголд УИХ-аас гүйцэтгэх засаглалын тогтвортой байдалд нөлөөлөөгүй гэсэн үг. Оюун-Эрдэнэ ийм бат бэх Үндсэн хуулийн хамгаалалт дор 4 жил тогтсон нь миний сайнд биш юм гэхэд тухайн үеийн спикер Занданшатар, судлаач Мөнхсайхан, сайн дурын залуус гээд өчнөөн олон хүний хүч хөдөлмөрийн үр дүн юм.

---Хоёр. Клиентелизм---

Мөн 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхий сайд кабинетээ өөрөө мэдэж бүрдүүлэх болсноор гүйцэтгэх засаглалын УИХ-ын лоббигоос бие даасан байдлыг хангаж өгсөн. Энэ эрх хэмжээг Оюун-Эрдэнэ хоёр удаа эдлэхдээ Монголын 35 жилийн ардчилсан улстөрийн түүхэнд хамгийн клиентелист, хамгийн мөнгөний буюу эрх ашгуудад төрийн бүтцийг хувааж зарах хэлбэрээр тогтвортой байдлаа хангасан. Тариалантай Ж.Энхбаяр ХАА-н сайд, телевизтэй Номин Соёлын сайд, төмөрзамтай Дэлгэрсайхан Зам тээврийн сайд гэх мэтээр үргэлжилнэ. Тэр утгаараа энэ тогтвортой байдал бол сайн засаглалын гэхээсээ Үндсэн хуулиар өөрт нь ард түмнээс өгсөн боломжийг клиентүүдэд жижиглэн худалдаалах замаар оршин тогтносон арга хэлбэр байлаа. Өөрөөр хэлбэл нийт ард түмэнд нээлттэй хүлээн зөвшөөрөгдөх бус ашиг сонирхлын хаалттай бүтэц, дэд систем дотор Монгол төрийг жижиглэн худалдаалах замаар тогтох болсон тул
1. Яам, сайдын тоо 16аас 23
2. Төрийн албан хаагчийн тоо 200 мянгаас 230 мянга
3. Улсын төсвийн зардал 15 их наядаас 30 их наяд болж даруй хоёр дахин нэмэгджээ.

---Гурав. 2022 оны Үндсэн хуулийн дахин нэмэлт, өөрчлөлт---

2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын бие даасан байдлыг ингэтэл хангаж өгсөн атал энэ хангалттай байсангүй. 2022 онд дахин Үндсэн хуульд гарч хүрч, ингэхдээ УИХ-ыг 126 суудалтай болгох, үүндээ 48 жагсаалтын суудал нэмсэн. Ингэж нэмэхдээ УИХ-ын хяналт, бие даасан байдлыг хангах өөрчлөлтийг хамт хийлгүй (санаатай) орхигдуулснаас болж 2024 оны сонгуулиар шинээр бүрдсэн парламентын шийдвэрүүд жагсаалтын гишүүдийн ирцээр шийдэгдэх нь олон болж, төрийн эрх барих хууль тогтоох байгууллага намын удирдлагуудаас хамааралтай болж ирсэн. Хууль тогтоох институцийн дээгүүр нам, намын дарга нар гарна гэдэг бидний 35 жилийн өмнө орхисон тэр коммунизмын дүрс хувирсан хэлбэр мөн. Ганц хоёр жишээ дурдахад Засгийн газраас цахилгааны үнэ нэмэхдээ Гантөмөрийн жагсаалтын гишүүдээр пиардуулж, мега төсөл нэрийн дор Богд уулыг нүхэлж туннел татах асар өндөр өртөгтэй төсөл ороход үндсэндээ А.Ундраагаас өөр эсэргүүцэж дуугарах хүнгүй болсон зэргийг дурдаж болно. Хамгийн марзан нь Засгийн газраас оруулсан 3 их наядын алдагдалтай төсвөөс танах болоход төсвийн алдагдалд УИХ буруутай гэж УИХ-ын гишүүд өөрсдөө дайрч байсан явдал. Ийнхүү Оюунэрдэнэ Монголд юу нь парламент, хэн нь нам, аль нь гүйцэтгэх засаглал болох нь ойлгомжгүй болгож бантан хутгах замаар мөн тогтвортой байдлаа хангаж энэ хүрлээ.

---Дөрөв. Ардчилсан сонгуулийг залгисан нь---

Эрх мэдлийн шуналд дээрх гурван алхам мөн хангалттай байсангүй ээ. Миний бие өөрөө энд тэнд далдаганаж оролцож явах тул тэр нь аливааг туршлагаасаа өгүүлэх боломж бүрдүүлдэг. 2024 оны сонгуулиар Ардчилсан намын нэр дэвшигчийн штабт ажиллахдаа мөн л намын дарга Лу.Гантөмөр намаа сонгуульд ялуулах амбицгүйгээр сонгуульд орж байгааг биеэр гэрчлэх завшаан гарсан. Оюунэрдэнэ намын даргагүй удсан Ардчилсан намыг даргатай, тамгатай болгохдоо сонгуульд сугандаа хавчуулж орох, сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулах дүрмээ тохирч орсон. Ингээд төрийг улам нүсэр болгон хавагнуулж АН, ХҮН намуудад суудал хуваарилах замаар сөрөг хүчингүй кабинет байгуулж өнөөдрийг хүртэл эрх мэдлээ хадгалж чадлаа. Үеэл Нямбаатартаа нийслэл рүү улсын бодлогод зарцуулагдах ёстой төсвөөс өм цөм хуваарилж шилжүүлж байгаа асуудлаар тусад нь жич бичнэ.

Тав. Нийгмийн оюун санааг залгисан нь

Би Оюунэрдэнийг эрх мэдэлгүй жирийн залуучууд хамт ууж суухдаа хэлсэн ярьснаасаа эсрэг эргээд явах хүртэл бүх чадлаараа дэмжсэн. Тэр дундаа 5060аад оныхон хамаг капитал, эрх мэдлийг хувааж өмчилсөн байсан тэр хүнд үеэс улстөрд үе солигдохын төлөө өчнөөн жил бичсэн. Энэ тухайд мөн л нэгдүгээр биеэс хүүрнэн өгүүлэх болно. Бид юун төлөө улстөрд үе сольё гэж явсан билээ? Даргын бодлогоор амаа үдүүлэх гэж солиогүй. Нүүрсний гол ордоо Чаина Энержигийн аманд хийх гэж солиогүй. Уул хангайгаа ухуулж цемент булуулахын тулд солиогүй. Эхэндээ шинэчлэлийн төлөө үе солих гэж буй мэт харагдсан үйл явц сүүлдээ бол зүгээр л хэнд ч хамаагүй, ямар ч хамаагүй албан тушаал өгч, амьтай сүнстэй болгоны амыг хаах зорилго руу эргэж бөгс толгой урвуу харсан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд юуг ч билээ шинэчлэх хороо, шуурхайлах хороо, тэдгээрийн уялдааг хангах хороог, уялдааг хангах хороог уялдуулах хороо гэх ухааны асар марзан, данхар бүтэц угсарсан. Намайг намд хаягдаад ингэж бичлээ гэхчлэн марзан юм ярихаар инээд хүрдэг. Нийгмийн оюун санааг залгих замд Болорэрдэнэд санал ирэхгүй байна гэж байхгүй. Гол нь би олон жил харилцсан тул 1, ерөөсөө уг хүн нь оюун ухаанаар хамтран ажиллах потенциалгүй ба үзэл санаа нийлэхгүй 2, гол зорилго нь бидний амыг хамхиж, нийгмийн оюун санааг хязгаарлах гэдгийг туршлагаар мэдэх болсон тул зам замаа хөөх сонголт хийсэн гэдгээ хаана ч хэлнэ. Ийм сонголт хийсний төлөө зөвхөн сүүлийн хэдэн өдөр гэхэд миний дугаараар биеэ үнэлэх зар тавих, худал зохион бичлэг бичиж гүтгэх зэрэг хүний ёсноос гажууд элдэв дайралт, дарамтад өртөж амьдарч байна. Ганц Болорэрдэнэ ч биш, өөрийг нь шүүмжилсэн хүн болгоныг хар пиарын махны машинд эргүүлж байна. Нэг гараар махны машин эргүүлэнгээ нөгөө гараараа бүх сувгаар коммунист Хятадаас ч давсан их үзэл суртал, магтаал шахаж байна. Энэ бол оюун санааны дарангуйлал, харанхуйн засаглал!!!

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн засагласан 4 жилд манай нийгэм уураг тархигүй гэрэл гэгээгүй болж, 4 жилийн турш өдөр болгон нүүрсний хэрүүл хийж, агаар ч нүүрслэг, ухаан ч нүүрслэг харанхуй болж, дарга нарыг үй олноор суулгасан данхар бүтэц дор арай ядан амьдрах болов. Өчигдөр 4 жилийн засаглал гэсэн сурталчилгаа явж байхад эдийн засгаар тоймтой шүүмж хийх толгой ч алга, суваг ч алга. Ядаж энд хоёр тоо хэлж өгье. Энэ дөрвөн жилд 1280₮ байсан талх 2500 болж яг хоёр дахин үнэ нэмэгдсэн байна. 2 бизнес тутмын нэг нь зогсож байсан бол 5 бизнес тутмын 3 нь зогсонги байдалд орсон байна. Дээр дурдсанчлан 23 сайдтай, 230 мянган төрийн албан хаагчтай, 30 их наядын төсөвтэй болж төр, зах зээлийн баланс урвуу харсан байна.

Ингэж бүхнийг урвуулсан Ерөнхий сайд өөрийн сайнд 4 жил тогтвортой засаглах угаасаа боломжгүй. Үндсэн хууль, ардчилал, төр, залуу үе, оюун санаа гээд үндэсний үнэт зүйл болгоныг залгих замаар буюу өөрийн МУУДАА 4 жил тогтсон байна. Үүнээс цааш газаргүй тул төд удалгүй огцрох нь миний хүслээс үл хамаарсан улстөрийн логик, жам ёсны үр дагавар юм. Эцэст нь тэгээд 4 жилийн ойн мэнд хүргээд you are welcome гэж хэлмээр байна. Одоо болно, Оюук аа!

Эх сурвалж: Базарсүрэн Болор-Эрдэнэ

Шинэхэн Ёкүзана С.Бямбасүрэн 21 жилийн өмнө авга ах Ёкүзана Д.Дагвадоржийн дэргэд…
29/01/2025

Шинэхэн Ёкүзана С.Бямбасүрэн 21 жилийн өмнө авга ах Ёкүзана Д.Дагвадоржийн дэргэд…

НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН СҮҮЛЧ, ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЭХЭЭР ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, САЛХИ ЗАРИМ ГАЗРААР ШИРҮҮСЭХ ТӨЛӨВТ...
29/01/2025

НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН СҮҮЛЧ, ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЭХЭЭР ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, САЛХИ ЗАРИМ ГАЗРААР ШИРҮҮСЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр ирэх хоёрдугаар сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Мөн баруун аймгуудын ихэнх сумдын нутгаар зудын нөхцөл байдал үүссэн, зүүн аймгуудын нутгаар хангалттай хэмжээний цасан бүрхүүл тогтоогүйгээс газар хуурай, хөрс хангалттай чийг хуримтлуулаагүй тул салхи шуургатай үед нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа тул малчид өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэхийг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн зарим газраар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэрэг цас орж, зарим газраар салхи ширүүсч, явган болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Эх сурвалж: ЦУОШГ
https://nema.gov.mn/post/163661

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хүмүүс тавалж их бичиж байх шив. Дахиад шүүхдэнэ, одоо 3 сард ч уралдаан чинь болох боломж...
29/01/2025

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хүмүүс тавалж их бичиж байх шив. Дахиад шүүхдэнэ, одоо 3 сард ч уралдаан чинь болох боломжгүй!

29/01/2025

Хаврын морин уралдаанаас үүдэн хүүхдүүд хэрхэн амиа алдсан баримтуудаас…

/2018 онд нийтлэгдсэн нэвтрүүлэг:
“Бяцхан үрсийнхээ амиар наадсан зугаацал хэзээ дуусах вэ”
Сэтгүүлч С.Шүрэнчимэг/

29/01/2025

Шүүхийн шийдвэр, Олон улсын конвенцуудийг үл тоон Засгийн газраас Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэр гаргалаа!

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Би өргөсөн тангараг, Үндсэн хуулийг сахиж нийтийн эрх ашгийн төлөө хэлэх үгээ хэний ч дарамт ...
29/01/2025

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Би өргөсөн тангараг, Үндсэн хуулийг сахиж нийтийн эрх ашгийн төлөө хэлэх үгээ хэний ч дарамт шахалт, сөрөг суртал ухуулгаас үл айн илэрхийлнэ!

Өчигдөр орой гэртээ ирсэн чинь эхнэр ийм бичиг үзүүлж байна. Хэн нэгэн даргад учруулж болзошгүй эрсдэлд суурилж, татварын албанаас эхнэрийг өөрийг нь болон хамааралтай компаниудад нь татварын шалгалт оруулж байгаа юм байна. Мөрөөрөө цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд тэмцэж яваа бүсгүйг яах нь вээ дээ. Хулгай хийсэн биш шалгаад ч гэм гарахгүй. Цаад санаа нь намайг л дуугүй болгох байх. Ард түмний эрх ашгийг хамгаалсны төлөө жирийн иргэнээс УИХ-ын гишүүдийг хүртэл янз бүрээр дарамталж байгаа нь төрийн эрхийг бүлэг дээрэмчид эзэлсэн мэт. Би өргөсөн тангараг, Үндсэн хуулийг сахиж нийтийн эрх ашгийн төлөө хэлэх үгээ хэний ч дарамт шахалт, сөрөг суртал ухуулгаас үл айн илэрхийлнэ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Record.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Record.mn:

Videos

Share