Lkhagva Erdene

Lkhagva Erdene Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Lkhagva Erdene, Digital creator, https://www. instagram. com/journalician/, Ulaanbaatar.

Сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай залуу мэргэжилтэн. Суралцах, дасгалжих дуртай идэвхитэй, оролцоотой иргэн. Эх орондоо сайхан амьдрах мөрөөдөлтэй.

Оюутан залуучуудын анхааралд: Ураны уурхай барих уралдаанд оролцоод 🇦🇹Австри улсын Вена хотод бүтээлээ танилцуулаарай. Б...
04/05/2026

Оюутан залуучуудын анхааралд:

Ураны уурхай барих уралдаанд оролцоод 🇦🇹Австри улсын Вена хотод бүтээлээ танилцуулаарай.

Бүтээл авах хугацаа: 7 сарын 1

Уралдааны мэдээлэл: atoms.iaea.org/4v29mOu

Call for student submissions: Uranium Mine Challenge!

The IAEA invites university students to design, build and demonstrate a concept for a sustainable uranium mining operation!

The winning team will be invited to present their concept at the International Conference on Fuel Supply Chain for Sustainable Nuclear Power Development to be held in October 2026 in Vienna

Deadline: 1 July 2026

Details: atoms.iaea.org/4v29mOu

24/04/2026

Хүлэгүүд багаар бахархдаг Зүүн азид үзээтэй Монголын сагсан бөмбөгийн нүүр царай баг хамт олон болсон гэхдээ нөгөө "наадмаар Бат-Эрдэнэ гэдэг бөх түрүүлдэг" гэдэг шиг лигийн финал өрсөлдөөнгүй болж байна шүү. Бусад багууд илүү өрсөлдмөөр байна аа 🥹

Хүн төрөлхтний хамгийн хол зайд хийсэн сансарын аялалд сонгогдож цэнхэр гаригаа төлөөлөөд ирсэн сансрын нисгэгчид бүгд 7...
11/04/2026

Хүн төрөлхтний хамгийн хол зайд хийсэн сансарын аялалд сонгогдож цэнхэр гаригаа төлөөлөөд ирсэн сансрын нисгэгчид бүгд 70-аад оныхон байна.

Reid Wiseman (50)
Victor Glover (49)
Christina Koch (47)
Jeremy Hansen (50)

Тэд энэ аялалын талаарх сэтгэгдэлдээ бүгд humility гэдэг үгийг онцолжээ. Өөрийгөө ямар өчүүхэн гэдгийг мэдэрч бусад олон зуун хүний хүчин чармайлтаар энэ аялал бүтсэн гэдгийг онцолсон бол дэлхий рүү буцаж буусан капсул хөлөгөө integrity гэж нэрлэсэн байна. Кино кино 🤗

Toyoto Pruis гэдэг бүтээгдэхүүн монголд ирж ясаа тавьдаг гэнээ ийм сурвалжлага хийх юмсан гэж боддог байсан CNA хийжээ.
08/04/2026

Toyoto Pruis гэдэг бүтээгдэхүүн монголд ирж ясаа тавьдаг гэнээ ийм сурвалжлага хийх юмсан гэж боддог байсан CNA хийжээ.

Mongolia has been flooded with cheap, end-of-life hybrid vehicles from Japan, whose batteries fail quickly in the country’s brutal climate and rugged terrain...

Сошл медиа ардчилалд итгэх итгэлийг бууруулдаг уу?Өдөрт нэг цагаас бага хугацаанд сошиал медиа ашигладаг хүмүүс ардчилал...
01/04/2026

Сошл медиа ардчилалд итгэх итгэлийг бууруулдаг уу?

Өдөрт нэг цагаас бага хугацаанд сошиал медиа ашигладаг хүмүүс ардчилал бол засаглалын хамгийн сайн хэлбэр гэж 73% хариулсан бол өдөрт 5-с дээш цаг ашигладаг хүмүүсийн хувь 57% болж буурчээ.

(Kettering Foundation-Gallup, July 7-Aug. 25, 2025)

Олон цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг хэрэглэгчид мөн мэдээ, мэдээлэлд засгийн газрын нөлөөлөл их байхыг илүүд үздэг байна.

Монголчуудын сошл медиа хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байдаг. 2024 оны медиа хэрэглээний судалгаагаар зөвхөн Фэйсбүүкт бид өдөр 2.3 цаг буюу дэлхийн дунджаас 3 дахин их цагийг өнгөрүүлдэг гэсэн байсан тэгэхээр бид шууд утгаараа doomscrolling (утсаа маажаад хямраад) суудаг байх нь.

26/03/2026

Төсвөөс өр зээлээр санхүүжүүлж том төсөл хийх эсэх дээр эд маргаж буй энэ үед АНУ-ын Hoover судалгааны хүрээлэнгийн судлаач Liu He Хятадын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын талаар бичсэн дүгнэлтийг хуваалцмаар санагдлаа.

"Хятадын төмөр зам, гүүрийг шүтэн биширч буй мэдлэггүй гадаадынхнаас би залхаж байна.

Хятадын дэд бүтэц гайхалтай харагддаг. Гэвч бараг бүх муж 2010 оноос өмнөх Грек шиг дампуурсан, эсвэл бүр эвгүй нөхцөл байдалд байгаа гэдгийг та ойлгох хэрэгтэй. Үүнийг "орон нутгийн өр" гэж нэрлэдэг. Хятадын эдийн засгийн өсөлтийн хэдэн арван жилийн хугацаанд энгийн хүмүүс болон компаниудын хуримтлуулсан бүх мөнгө засгийн газрын хяналтанд байдаг банкны системээр дамжуулан эдгээр хөрөнгө оруулалтад орж түгжигдсэн. Зам, гүүр бол сонгодог улс төрийн төслүүд юм: сайхан харагдаж байгаа ч мөнгө олдоггүй. Эдгээрийг өртэй байж нэмж барих нь санхүүгийн амиа хорлолт юм. Орон нутгийн өрийг даван туулахын аргагүй болоход төв засгийн газар эдгээр хариуцлагагүй, төлбөрөө төлөх ёстой өрөнд бүр ч их төсвийн татаас хийсэн.

Хэрэв тэд Хятад шиг банкны дансаа хоосолж, зээл авахад бэлэн байвал (мөн засгийн газрын хүслээр байшингуудыг нураах боломжтой бол) дэлхийн бүх хот шинэ гүүр, зам, хурдны зам барьж чадна. Гэсэн хэдий ч Хятад дахь шинэ гүүр бүрийн ард банкны хадгаламж нь бүрэн сүйрсэн олон тооны дампуурсан гэр бүлүүд байдаг. Та нар үүнийг мэдэхгүй, учир нь - таагаарай - засгийн газар мэдээллийг хянадаг."

Дэлхийн эдийн засаг бүс нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд шок мэдрүүлж бүх юмны үнэ өсч байгаа энэ цаг үед төсөв дийлэхгүй дэд бүтцийн төсөл эхлүүлэх буруу гэж бодож байна.

25/03/2026

Өнөөдөр сонссон, уншсан 3 сонирхолтой өгүүлбэр (Төгсгөлдөө нэг бонус онигоотой.)

Израильд бүтэлгүйтлийг зөвшөөрдөг соёл бий. Хэн нэгэн алдартай хүний ​​хэлснээр Израильд хүмүүс хайрцагнаас гадуур сэтгээд байдагтаа биш, тэнд хайрцаг гэж байхгүй.

Кпоп хөгжмийн станууд (жинхэнэ фенүүд) уран бүтээлчдээсээ барууны дуучид шиг хувийн амьдралын түүхийг нь сонсохыг хүсээд байдаг харамсалтай нь кпоп одууд хүүхэд наснаасаа өдөр бүр урт цагаар ажиллаж, хэл аманд өртөхгүй болзож гарч ороход ч хэцүү харин барууны одууд алга болж хүнтэй сууж, салж, зодолдож бүүр шорон оронд ороод гарч ирдэг.

Microsoft Teams гэдэг гайхамшигтай гэх үү аймшигтай гэх үү бүтээлийг бидэнд бүтээж өгсөн CEO Satya Nadella ажлаа авахдаа "түүх өрсөлдөөн байсан ирээдүй харин хамтын ажиллагаа байх болно" гэж хэлээд байгууллагынхаа соёл, стратегийг өөрчилсөн юм байна.

Ажлын ярилцлагын хамгийн гуниг асуултыг нэг үг өөрчлөөд хөгжилтэй болгох арга.

Та 5 пивоны дараа өөрийгөө хаана харж байна? 🍺

Сайхан амраарай.

24/03/2026

Өнөөдөр уншсан 3 сонирхолтой өгүүлбэр

Шатрын чекмэйт буюу монголоор шаг мад гэдэг хэллэг Перс хэлээр “shah mat” буюу хаан үхсэн гэсэн үг аж.

"Хүүхдүүд томчууд шаардсан болохоор биш, харин өөрсдөө хүссэн учраас л ном уншдаг. Ном бол хүн өөрөө бие дааж нээж илрүүлэх ёстой зүйл юм. Хэрэв анхнаасаа л хүүхдүүдэд зориулж тэднийг онилж бичвэл хийсвэр зүйл болж хувирна. Хүүхэд, ном хоёрын дунд үргэлж томчууд—ном уншиж өгөх гэх мэтээр—зуучлагчийн үүрэг гүйцэтгээд байдаг. Би бүр анхнаасаа л ийм замаар явахыг хүсээгүй юм." Gomi Tarō

Хүмүүс 30 гарч буй хүмүүс гэнэт гүйлтийн спорт сонирхоод, ууланд алхаад, теннис гольф тоглоод буйг дунд насны хямрал гэж хөнгөн дүгнэх гээд байдаг гэвч яг үнэндээ бид хүүхэд өсвөр насандаа эдгээрийг хийх боломж хомс, 20 гараад амьдралд хөлөө олох тэмцээд одоо л бага багаар хэн байхыг, хэн болохыг хүссэн зүйлсээ хийж үзэж байгаа юм шүү дээ гэсэн өгүүлбэрүүд өнөөдрөөс үлдэж.

Өглөө босоод ирсэн монголын бахархалт хөвгүүд маань өнгөрсөн жилээс хойш хожиж чадахгүй байсан 🇩🇪 MOUZ багийг бүрэн янза...
20/03/2026

Өглөө босоод ирсэн монголын бахархалт хөвгүүд маань өнгөрсөн жилээс хойш хожиж чадахгүй байсан 🇩🇪 MOUZ багийг бүрэн янзалчихсан байна шд. Тоглолтын араас өгсөн ярилцлагадаа Player of the match Techno4k дуусгаж чадахгүй байсан ажлаа "бүрэн дуусгалаа" л гэж байна. Энэ бол мэргэжлийн спортын хүмүүст байдаг ялагчын сэтгэхүй шүү. Cobra Techno 2 inferno дээр насаараа хамт гулгасан уран гулгалтын тамирчид шиг л сүлэлдэж хамгаалж байдаг шүү. Cinema.

The MongolZ хожсон өдөр нэг тийм аз жаргалтай, ажил бүтэмжтэй, улс эх орон хөгжих ч юм шиг итгэл найдвар төрөөстэй аргагүй л энэ цаг үеийн coming-of-age түүх бичиж яваа залуус юм даа. Harry Potter, Naruto, Dune шиг...

Энэ амралтын өдрүүдээр техно хөгжим л сонсоно.
L'amour Toujours ❤

- https://www.youtube.com/gigidag - CASA DAG ❤️ - FORUM - https://www.casadag.com - SITO WEB - https://www.gigidagostino.com - FACEBOOK - https:/...

Address

Https://www. Instagram. Com/journalician/
Ulaanbaatar
14240

Alerts

Be the first to know and let us send you an email when Lkhagva Erdene posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Lkhagva Erdene:

Share