Beyond Books Publishing / Биёнд Бүүкс Паблишн

Beyond Books Publishing / Биёнд Бүүкс Паблишн Мэдлэгээ үргэлж нэмэгдүүлэхийг хүсдэг хүн бүрт зориулав

Хүний нөөцийн том номын нэгэн алдартай ишлэлд “Culture is not what’s written on the wall; it’s what happens in the hall”...
02/11/2025

Хүний нөөцийн том номын нэгэн алдартай ишлэлд “Culture is not what’s written on the wall; it’s what happens in the hall” гэж бий.
Энэ үг анх уншихад энгийн мэт боловч, маш чухал үг юм.

Бид “үнэт зүйл”, “алсын хараа”, “эрхэм зорилго”-оо хамгийн сайхан үгээр бичиж, оффисын ханыг чимдэг.
Гэхдээ тэр үгс ажилтнуудын өдөр тутмын ярианд, удирдлагын шийдвэр гаргалтад, хамт олны харилцаанд тусгагдаагүй бол тэр бол зураг төдий л юм.

Байгууллагын соёл бол бодит амьдрал дээр илэрдэг:
• Удирдлага багийнхаа гишүүний санааг анхааралтай сонсдог уу?
• Алдаа гаргасан ажилтныг шийтгэдэг үү, эсвэл суралцах боломж гэж үздэг үү?
• Хүмүүс нэгнийгээ амаараа л дэмждэг үү, эсвэл бүр үйлдлээрээ дэмжиж байна уу?
Соёлыг “хүн бүрийн өдөр тутмын зан төлөв” тодорхойлдог.
Байгууллагын соёл хүчтэй байвал шинэ хүн тэр соёлд уусдаг.
Харин соёл сул байвал шинэ хүн соёлыг өөрчилдөг.
Тиймээс HR-ийн жинхэнэ үүрэг бол “ханан дээр бичигдсэн үнэ цэнийг” бодит зан төлөв болгож хувиргах юм.
#Хүнийнөөцийнтомном

13/10/2025
Ном маань Интерномд очсон байгаа шүү
11/10/2025

Ном маань Интерномд очсон байгаа шүү

Хүний нөөцийн том ном маань номын дэлгүүрүүдэд очмогцоо дуусчихжээ. Хүргэлт өдөр бүр хийгдэж байгаа ч ачаалал их байгаа ...
09/10/2025

Хүний нөөцийн том ном маань номын дэлгүүрүүдэд очмогцоо дуусчихжээ. Хүргэлт өдөр бүр хийгдэж байгаа ч ачаалал их байгаа тул оройдоо багтаагаад очиж байгаа шүү. Та бүхэн маань ойлгож хүлээн аваарай.

Хүний нөөцийн экспертийн заавал унших ёстой 10 номын нэг, Барбара Митчелл, Корнелиа Гамлем нарын бүтээл дэлхийд алдартай...
05/10/2025

Хүний нөөцийн экспертийн заавал унших ёстой 10 номын нэг, Барбара Митчелл, Корнелиа Гамлем нарын бүтээл дэлхийд алдартай The Big Book of HR номыг бид албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргаж, өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаж байгааг дуулгахад таатай байна.
🌍 Дэлхийд үнэлэгдсэн бүтээл:
Олон улсын хүний нөөцийн салбарт хамгийн их уншигддаг, хамгийн их эшлэгддэг номын нэг
Шилдэг HR зөвлөхүүд, бизнесийн удирдагчдын заавал унших ёстой 10 номын жагсаалтад багтдаг
HR-ийн цогц гарын авлага хэмээн олон улсад танигдсан
✅ Номын онцлог Монгол хувилбарт:
АНУ-ын хөдөлмөрийн хуультай холбоотой хэсгийг Монголын хөдөлмөрийн хууль, бодит кейсүүдээр орлуулсан
💡 Яагаад Хүний нөөцийн том ном надад хэрэгтэй вэ?
Байгууллагад тулгардаг хүний нөөцийн асуудлуудад шууд хэрэглэх шийдэл өгнө
HR-ийн шинэ чиг хандлага, ажилтны оролцоо, ажилтну туршлага, ХН технологи, сургалт хөгжил, талент менежмент, гүйцэтгэлийн үнэлгээ, удирдлагын арга хэрэгсэл гээд бүгдийг нэг дороос авах боломжтой
Монголын зах зээлд анх удаа гарч буй албан ёсны, нутагшуулсан HR ном
👉 Өнөөдрөөс эхлэн хүргэлтээр худалдаанд гарлаа. Тун удахгүй номын дэлгүүрүүдэд хүргэгдэх болно.

Хүргэлтээр захиалах утас: 86089177

#ХүнийНөөц

New babe 📚🤍Хайрлан хайрлан эдит хийсэн, Хүний нөөцийн чиглэлээр дэлхийг шуугиулж буй шинэхэн номын орчуулгаа хэвлэлтээс ...
04/10/2025

New babe 📚🤍

Хайрлан хайрлан эдит хийсэн, Хүний нөөцийн чиглэлээр дэлхийг шуугиулж буй шинэхэн номын орчуулгаа хэвлэлтээс гардан авлаа.
📖 The Big Book of HR — хүний нөөцийн ертөнцийг бүхэлд нь багтаасан хамгийн иж бүрэн гарын авлага, одоо монгол уншигчдын гарт хүрэх нь ээ.

Энэ номын онцлог:
✅ HR-ийн бүх чиглэлийн нэг дор багтаасан – ажилд авах, сургалт хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, цалин урамшуулал, хөдөлмөрийн харилцаа гээд HR-ийн бүх үндсэн чиглэлийг хэрхэн хэрэгжүүлэх хамгийн сүүлийн үеийн трендүүд дээр үндэслэсэн практик зөвлөмж
✅ Бодит арга хэрэгсэл – асуулт, шалгах хуудас, зөвлөмж, жишээ баримт, практикт хэрэглэхэд бэлэн темплэйтүүд
✅ Орчин үеийн чиг хандлага – engagement, culture, diversity, HR technology, employee experience зэрэг хамгийн сүүлийн үеийн HR—ийн мэргэжлийн ойлголтууд.
✅ Монгол контекст – Монголын Хөдөлмөрийн тухай хуулийн онцлогийг тусгаж, Монголын байгууллагуудад шууд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог

Тун удахгүй номын дэлгүүрүүдээр худалдаалагдана.
Хүргэлтээр захиалах утас: 86089177

Ном унших дадлыг хэрхэн тогтмол болгох вэ?1️⃣ Өдөрт зөвхөн 10 минут уншУнших цаг зав гаргах гэж их цаг зарцуулах шаардла...
08/08/2025

Ном унших дадлыг хэрхэн тогтмол болгох вэ?

1️⃣ Өдөрт зөвхөн 10 минут унш
Унших цаг зав гаргах гэж их цаг зарцуулах шаардлагагүй. Өдөрт 10 минут байхад л хангалттай. Үүнийг хэвшил болгох нь хамгийн чухал.

2️⃣ Номоо үргэлж авч яв
Такси, автобусанд ном унших боломжийг алдахгүй байх. Ингэснээр унших дадал хурдан сууж эхэлнэ.

3️⃣ Өөрийн сонирхолд тохирсон номоо сонго
Сонирхолгүй ном унших нь залхуу хүргэдэг. Тиймээс өөртөө таалагдах сэдвээр эхлэх нь хамгийн зөв.

4️⃣ Уншсанаа тэмдэглэ!
Гарчиг, санаа, өөрийн бодлыг бичиж тэмдэглэснээр уншсан зүйлээ сайн ойлгож, хадгалж чадна.

5️⃣ Унших зуршлаа бусадтай хуваалц
Номын клуб, фэйсбүүк групп эсвэл найзуудтайгаа уншсан номын тухай ярилцаж байгаарай. Энэ нь таны унших хүсэл эрмэлзлийг дэмждэг.

Жижиг алхмууд том өөрчлөлтийг авчирна.
Өнөөдрөөс унших дадлыг эхлүүлж, оюун санаагаа баяжуулцгаая.

#УншихДадал #МонголНом #НомУнших

📚 Ном унших гэдэг заримдаа зүгээр л өөрийгөө түр зуур “алга болгох” хамгийн тайвшруулдаг арга юм шиг.Аяга кофе, дулаахан...
07/08/2025

📚 Ном унших гэдэг заримдаа зүгээр л өөрийгөө түр зуур “алга болгох” хамгийн тайвшруулдаг арга юм шиг.

Аяга кофе, дулаахан хөнжил, дуртай ном – энэ гурвыг хослуулсан хэн бүхэн жижигхэн аялалд гарчихсан байдаг.

Өнөөдөр та ямар ном уншиж байна вэ?

#НомынХуудасБүрдАмьдралБуй #УншихДуртайУншигчдад

🎉 G.T. Karber-ийн дэлхийг байлдан дагуулсан MURDLE номыг бид албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулан хүргэж байна. ...
06/08/2025

🎉 G.T. Karber-ийн дэлхийг байлдан дагуулсан MURDLE номыг бид албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулан хүргэж байна. Та
— 5-хан минутын дотор хэрэг илрүүлж чадах уу?

📘 Энэ ном бол:
✅ Уншиж судалдаг ТӨДИЙ биш,
✅ Оролцож, бодож, сэтгэж, “хэрэг илрүүлдэг” бодит адал явдал.

🧠 Яаж ажилладаг вэ?
Гэмт хэрэг болгонд:
• Нэг хохирогч
• Хэд хэдэн сэжигтэн
• Зөндөө сэжүүрүүд бий.

🎯 Харин ТАНЫ гол зэвсэг бол — шинжилгээний хүснэгт юм
Та бүх сэжүүрийг тэмдэглэж, шинжилж, боломжгүй хувилбаруудыг хасаж явсаар гэмт хэргийн гол сэжүүрийг олно.
🔍 Эцэст нь хэн гэмт хэрэг хийснийг, хаана, ямар зэвсгээр үйлдсэнийг олж тогтооно.

🎁 Ном дотор 100+ мөрдлөгийн кейс бий — өдөр бүр нэг хэрэг илрүүл

📣 Та бэлэн үү?
🥸 Ухаанаа хурцалж, үзгээ шүүрээд, эхний “murdle”-өө нээгээрэй.

📍Худалдаанд: Интерном, Мажестик, Азхур
#НууцТүүхИлрүүлцгээе #ОюунлагЧөлөөтЦаг #МөрдлөгийнНом

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Beyond Books Publishing / Биёнд Бүүкс Паблишн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category