Inside.mn

Inside.mn Бид өдөр тутам шинэлэг мэдээллийг танд хүргэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт /2025.05.21/ МАН-ын Бага хурал хуралдаж, Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн ...
28/05/2025

Өнгөрсөн долоо хоногт /2025.05.21/ МАН-ын Бага хурал хуралдаж, Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх" томьёоллоор санал хураалт явуулсан юм.

Бага хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн намын гишүүддээ дараах агуулгыг голчлон байр сууриа илэрхийлснийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа нээлттэй илэрхийллээ.

Нэгдүгээрт,

Бага хуралд үг хэлсэн 40 гаруй хүний үгнээс хамтарсан Засгийн газар нь улстөрийн намын хувьд өрсөлдөгч улстөрийн хүчнээ бэхжүүлж байна гэдэг намын гишүүдийн мэдрэмж, мэдээлэл анхан, дунд шатандаа үнэхээр хурцадмал асуудал болсныг тэндээс ойлгов. Тиймээс ч нам Ерөнхий сайдын асуудал хөндөгдсөн энэ хугацаанд дээрх жил орчим хуримтлагдсан асуудлаа шийдэнгээ Ерөнхий сайдын асуудлыг шийдээд авъя гэх зорилго, ойлголттой байсан.

Өнгөрсөн долоо хоногт /2025.05.21/ МАН-ын Бага хурал хуралдаж, Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр б....

24/04/2025
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах саналд 100,000 хүн гарын үсэг зурлааНийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг б...
20/04/2025

Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах саналд 100,000 хүн гарын үсэг зурлаа

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай иргэн Билгүтэй Батбилэгийн санаачилсан өргөдөлд 100,000 иргэн гарын үсгээ зурсан байна. Энэ нь Монгол Улсын хуулийн дагуу иргэн бүрээс шаардлагатай 100,000 гарын үсгийг бүрдүүлж, санал хуулийн төсөл хэлэлцүүлэх шат руу шилжих нөхцөлийг хангаж буй анхны алхам боллоо.

Өргөдлийн гол санаа нь одоогийн мөрдөгдөж буй 12 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, иргэдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөхөд оршиж байна. Санаачлагчийн зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг ашиглан Нийгмийн даатгалын сангийн санхүүжилтийг нөхөх боломжтой хэмээн үзжээ.

Уг өргөдөлд дурдсанаар, иргэдийн цалин хөлсөөс суутгагддаг НДШ-ийн өндөр хувь нь өрхийн санхүүгийн хүндрэл, инфляцын дарамтыг улам нэмэгдүүлж байгаа тул нийгмийн даатгалын системийг илүү шударга, иргэдэд ээлтэй байдлаар шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

Одоо энэхүү өргөдөл хууль зүйн шат руу шилжин, шийдвэрлэгдэх үйл явц эхлэх юм

0₮-ийн зардлаар 100% бүтээмжтэй ажиллах 8 арга. 1. 💬 ChatGPTХиймэл оюун ухаан дээр суурилсан бичвэр үүсгэгч — санаа боло...
18/04/2025

0₮-ийн зардлаар 100% бүтээмжтэй ажиллах 8 арга.

1. 💬 ChatGPT

Хиймэл оюун ухаан дээр суурилсан бичвэр үүсгэгч — санаа боловсруулах, текст засварлах, бүтээлч контент гаргахад төгс туслах.

2. 🎬 CapCut

Гар утсаар өндөр түвшний видео эвлүүлэг хийхэд зориулагдсан, хялбар интерфэйстэй видео апп. Хадмал, эффект, өнгө засвар бүгд багтсан.

3. 🖼️ Ideogram

Зураг болон бичвэрийг AI-аар үүсгэх боломжтой хэрэгсэл. Пост, баннер, thumbnail гэх мэт креатив дизайнд тохиромжтой.

4. 🔍 Perplexity

Жинхэнэ "AI хайлтын систем". Google-ээс илүү гүн, бодит эх сурвалж дээр үндэслэсэн, шууд хариулт өгдөг.

5. 📽️ Gamma

Танилцуулга, pitch deck, контент бүтэц гэх мэтийг AI-аар шууд боловсруулж, хэдхэн минутад бэлэн болгоно.

6. 📒 Notion

Ажлын төлөвлөлт, тэмдэглэл, мэдлэгийн сан, төслийн менежмент гээд бүхнийг нэг дор багтаасан гайхалтай productivity хэрэгсэл.

7. 🎵 Suno

Хөгжим бүтээдэг AI. Дуу, ая гаргах, подкаст эсвэл видеонд зориулсан хөгжим үүсгэхэд төгс. Хууль зөрчихгүй, copyright асуудалгүй.

Нийслэлийн ХУД-ийн 336 дугаар цэцэрлэгийн баяцхан жолооч нарын зогсоолтой болжээ
15/04/2025

Нийслэлийн ХУД-ийн 336 дугаар цэцэрлэгийн баяцхан жолооч нарын зогсоолтой болжээ

🔵Яармаг, нисэх чиглэлийн ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
13/04/2025

🔵Яармаг, нисэх чиглэлийн ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

📌Хан-Уул дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 180 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлэж ариутгалаа
13/04/2025

📌Хан-Уул дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 180 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлэж ариутгалаа

Speed гадаа байгаа хүүхдүүдээс 2 хүүхэд санамсаргүй байдлаар сонгож зураг даруулъя гэсэн чинь нөгөө 2 нь Соёлын сайд Ч.Н...
11/04/2025

Speed гадаа байгаа хүүхдүүдээс 2 хүүхэд санамсаргүй байдлаар сонгож зураг даруулъя гэсэн чинь нөгөө 2 нь Соёлын сайд Ч.Номин-н ихэр хөвгүүд байдаг шаасан 😂😂
Соёлын сайд псда нь татвар төлөгчдийн мөнгөөр хүүхдүүдээ эрхлүүлэхээсээ ичээсэй 😡

Ангууч л бэст
11/04/2025

Ангууч л бэст

Улаанбаатар хот түцгүй болж буй дээр таны санал бодол?
11/04/2025

Улаанбаатар хот түцгүй болж буй дээр таны санал бодол?

Дэлт Чоно эргэн ирэх үү? Эрдэмтэд мөстлөгийн үеийн махчин амьтныг сэргээхийг зорьж байна гэнэ дээ ! Мянга мянган жилийн ...
09/04/2025

Дэлт Чоно эргэн ирэх үү? Эрдэмтэд мөстлөгийн үеийн махчин амьтныг сэргээхийг зорьж байна гэнэ дээ !
Мянга мянган жилийн өмнө Хойд Америкийн нутгаар хэрэн хэсэж бэдэрч байсан домогт Дэлт чоно (Aenocyon dirus) устаж үгүй болсон. Харин орчин үеийн гентехнологийн тусламжтайгаар эрдэмтэд уг амьтныг дахин амьдруулах судалгааг эхлүүлжээ.

Сайн хадгалагдан үлдсэн чулуужсан олдворуудаас ДНХ-г нь ялган, өнөө үед амьдарч буй хамгийн ойрын төрөл болох саарал чоно болон бусад нохойн төрлийн амьтадтай харьцуулан судалж байна. Үүний үр дүнд Дэлт чонотой төстэй амьтныг сэргээн үржүүлэх боломжийг судалж байгаа юм.

Хэрэв энэ туршилт амжилттай болбол эртний экосистемийг судлах, байгаль хамгаалах үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх боломжтой. Гэсэн хэдий ч ёс зүйн олон асуудал гарч ирж байна—устаж үгүй болсон амьтдыг эргэн амьдруулах нь зөв үү? Тэд өнөөгийн ертөнцөд хэрхэн зохицох бол?

Та юу гэж бодож байна? Дэлт чоно дахин дэлхий дээр дахин хэрэн хэсэж алхах ёстой юу? Экосистемд хэрхэн нөлөөлөх бол? Саналаа сэтгэгдлээр үлдээгээрэй! Сайхан Ярилцъя!

#шинжлэхухаан #МОНГОЛ #байгальдээлтэй
Photo Source: https://www.axios.com/local/austin/2025/04/07/colossal-biosciences-dire-wolf-extinct-austin

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Inside.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Inside.mn:

Share