MEDIABOSS.MN

MEDIABOSS.MN Видео хэлбэрээр хүрдэг, бүх төрлийн төхөөрөмжөөр хүлэ?

ЦАГДААГИЙН ОФИЦЕР ИНГЭЖ БИЧЖЭЭ.Ард түмнээ ажилгүй, орлогогүй царай алдсан гуйлгачин байлгаж, архинд живүүлж ар худрагаар...
20/07/2025

ЦАГДААГИЙН ОФИЦЕР ИНГЭЖ БИЧЖЭЭ.

Ард түмнээ ажилгүй, орлогогүй царай алдсан гуйлгачин байлгаж, архинд живүүлж ар худрагаар нь газар шороо эд баялагийг гадныхантай нийлэн цөлмөх бодлого явагдаж байгааг хүн бүр мэдээсэй.

Улаанбаатарын шөнийн амьдралыг, архидалтыг харвал юун тэр ядуурал хямрал үгүй гэж бодмоор. Баар буудлуудаар дүүрэн хүүхэд хөгшид, охид хөвгүүд, ар гэрээр дүүрэн согтуу аав ээжүүд айж уйлсан хүүхдүүд, хичээлээ тараад гэртээ очихоос айж цагдаагийн дулаан байранд хоног төөрүүлэх сурагч формтой нүдэнд нь гуниг айдас хурсан туранхай бор хүү, шөнө дундаас хойш ямар ч амьтан унтаж амрах цагаар тэд нар гудамжаар дүүрэн орилоон хашгираан зодоон үүсгэнэ.

Цагдаагийн байранд шөнийн 04:00 цагт яг өдрийн ажлын цаг шиг бөөн хэрүүл маргаанаар дүүрэн халамцуу согтуу ард түмэн. Бүгд л өөрсдийгөө зөвтгөж эсрэг талаа, бусдыгаа буруутгана, бүгд согтуу толгойтой мэргэн цэцэн амьтан болж хувирна. Харин дээдсүүд хотоос холхон бүхнээс тасарсан, тасархай тансаг амьдралдаа сэтгэл амар жаргана.

Архидалтыг хоригловол, зогсоовол, цагийг хязгаарлавал ард түмэн архинаасаа сэрж эрх баригчдаас эх орноо нэхэж магадгүй.

МОНГОЛЧУУДЫН НЭГДҮГЭЭРТ ЗАСАХ ЁСТОЙ АЛДАА:
Шоудах- Архидах
Салхинд гарах – Архидах
Амрах – Архидах
Төрсөн өдөр – Архидах
Хонхны баяр – Архидах
Ангийн уулзалт – Архидах
Элдэв төмөр, өргөмжлөлөөр шагнуулах – Архидах
Найз нөхөдтэйгээ уулзах – Архидах
Шинэ гэрт орох – Архидах
Хүүхэдтэй болох – Архидах
Ажилд орох – Архидах
Ажлаас гарах – Архидах
Нутагтаа очих – Архидах
Нэг нэгэнд загнуулах – Архидах
Урамын үг сонсох – Архидах
Найз нөхөд нас барлаа – Архидалт

Шинэ жил, цагаан сар, Эх орончдын баяр, Март, Цэргийн баяр, Наурыз, Монгол хүн сансарт ниссэн өдөр, инээдмийн баяр, ялалтын баяр, Эх үрсийн баяр, наадам, уул овоо тахих, 9 сарын 1, ахмадын баяр, улс тунхагласны ой, Чингис хааны төрсөн өдөр, тусгаар тогтнолын өдөр ….. гэх мэт

Юу бодогдож байна
Утга учиргүй, хэрээс хэтэрсэн зугаа цэнгэл бол Монголчуудын язгуурийн зан чанар огтоос биш.
Энэ бүхнийг засах их амархан.
Элдэв хэрэггүй баяр наадам, төрсөн өдөр мэтийн шоунд бие биенээ уруу татахаа зогсооё.
Бусдыг дагаж далдагнахаа ч больцгооё. Тэд жаахан муу хэлээ л биз.
Архинаас бүх нийтээрээ ухамсараараа татгалзъя.
Архи ууж дааж сурах хэрэгтэй гэдэг үг олон залуусыг хѳл алдхад хүргэсэн. Архийг хэн ч хэзээч бараагүй юм шүү!!!
Татгалзах хэрэгтэй!

АРХИЧИНТАЙ БУС АРХИТАЙ ТЭМЦЭЦГЭЭЕ…

Д.Одзаяа: Юунаас эхлэдэг юм билээ … Хамаг амьдралаа ил тод харуулдаг юм шиг мөртлөө зөвхөн сайн сайхнаа л хуваалцаад,  х...
20/07/2025

Д.Одзаяа: Юунаас эхлэдэг юм билээ …

Хамаг амьдралаа ил тод харуулдаг юм шиг мөртлөө зөвхөн сайн сайхнаа л хуваалцаад, хэцүү зовлонтой үеэ дэлгэж чаддаггүй юм байнаа бодоод байхад. Ер нь тэгээд жаргалтай үеийг хуваалцах нь олон ч, зовлонг бол хүн өөрөө л даван туулдаг хорвоо шүү дээ.

Заяа маань наадмын өмнө гэнэт маш хүндээр өвдөөд, хэд хэдэн хагалгаанд ороод, 3 хүүхэдтэй, нялх биетэй энэ үед үнэхээр хүнд даваа байлаа бидний хувьд.

Нэгэн биений минь нөгөө тал, хос багана гэх зэрэг үгнүүд зүгээр л нэг уянгын халил биш юм байна гэдгийг л бие сэтгэлээрээ мэдэрлээ дээ 😢 Их олон зүйлийг тунгаан бодож, санаж сэрж, ойлгож мэдэрч, таньж ухаарч, гүн бодолд автсан өдөр хоногууд өнгөрлөө. Уйлаагүй өнгөрсөн өдөр ч гэж байсангүй. Бурхан хүнд даах хэмжээний зовлонг нь үүрүүлдэг гэдэг. Бид 2-ын давах л ёстой даваа байж.

Ханийг минь босгоод ирсэн Улсын 2 дугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээ болон мэсийн тасгийн алтан гарт эмч сувилагч нарт талархаж байгаагаа илэрхийлье 🙏🏻 Мөн бүх үед хамт байсан ээждээ, эгчдээ, ээжийнхээ дүү, үеэлүүддээ, гэр бүлийнхээ хайртай дотны найз нарт, тусгайлан Тэмүүжин болон Сэлэнгэ найзууддаа, Чоглоонамжил ахдаа, асрагчдаа, жолооч дүүдээ чин сэтгэлээсээ баярлалаа 🙏🏻 Та бүхэнгүйгээр энэ бүхнийг даван туулахад хэцүү байлаа.

Одоо харин өдөр бүрээр дээрдэж байнаа. Хань маань мундаг байлаа 🥰

Олон хоног алга болчихсонд санаа тавин, хайрлан, санан санан бичиж байгаа хүндэт дагагч нартаа баярлалаа 🙏🏻 Гэр бүлийг минь ерөөсөн сайхан бүхэн эргээд та нарт маань ч очих болтугай. ЭРҮҮЛ ЭНХ л байгаарай хэмээн хичээнгүйлэн хүсье 🙏🏻

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх яруу найрагч Цоо...
10/07/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлжээ.

АСА аваргатай зургаа авахуулахаар бүчсэн Япон сэтгүүлчид
08/07/2025

АСА аваргатай зургаа авахуулахаар бүчсэн Япон сэтгүүлчид

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Мас...
06/07/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нарын төлөөлөгчид угтлаа.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито хаан сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа Монгол Улсад хийж байгаа юм.

Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Playtime фестивалын үеэр иргэдийн мэдээллээр сэжигтэй 4 иргэнээс шинжилгээ аваха...
06/07/2025

Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Playtime фестивалын үеэр иргэдийн мэдээллээр сэжигтэй 4 иргэнээс шинжилгээ авахад 1 иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

01/07/2025

Баяр хүргэе ээ!

Дэлхийн аваргын мөнгөн медальт, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн охидод маргааш Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээнэ гэнэ.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC)-ийн Хөрөнгө оруулалтын ...
01/07/2025

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC)-ийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн Сергей Мытарев тэргүүтэй төлөөлөгчид болон Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Х.Эрдэнэбаатар тэргүүтэй тус банкны төлөөлөлд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулав.

Энэхүү төсөл нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 102.5 км урт үргэлжилнэ. Тус төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий гуравдугаар зэрэглэлийн, 1520 мм царигтай гурван өртөө, 4 зөрлөгтэй 2.5 км урт гүүрэн байгууламжтай Монгол Улсад баригдаж байгаа анхны салбар төмөр зам юм.

Метро, трамвай барих хүмүүс яана даа
24/06/2025

Метро, трамвай барих хүмүүс яана даа

20/06/2025

Б.Чойжилсүрэн: Нар жаргаад, салхи зогсдог учраас нар, салхины цахилгааны станцыг сүлжээнд холбож чадахгүй байгаа 😂

Н.НОМТОЙБАЯР: БИ ТАГНУУЛЫН ОФИЦЕР ХҮН, УРВАГЧИДТАЙ МӨР ЗЭРЭГЦЭН СУУХЫГ ХҮССЭНГҮЙ Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн...
19/06/2025

Н.НОМТОЙБАЯР: БИ ТАГНУУЛЫН ОФИЦЕР ХҮН, УРВАГЧИДТАЙ МӨР ЗЭРЭГЦЭН СУУХЫГ ХҮССЭНГҮЙ
Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Засгийн газарт ороогүй шалтгаанаа тайлбарлалаа.

Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш тул улс төрийн эрх мэдэлгүй. Би өмнө нь Жаргалтулгын Эрдэнэбатын кабинетэд ажиллаж байсан, тэр хүн мөн адил улс төрийн мэдэлгүй хүн байсан.
Засгийн газрын тэргүүн нь улс төрийн мэдэлгүй байвал ажил урагшлахад их хэцүү.

Бусад улс орны жишигтэй харьцуулбал Монголын улс төр төдийлөн хөгжөөгүй, ёс зүйн хэм хэмжээ, сахилга батын хувьд хол хоцорсон.
Үүнээс үзвэл энэ Засгийн газар бол Ерөнхий сайдын өөрийнх нь хүсч, хүлээж байсан кабинет биш. Намын бодлого, янз бүрийн бүлэглэлийн шахаа гэх мэт эрх мэдэлгүйн зовлон тэр.

Ийм учраас би Засгийн газарт ороогүй, орох гэж дурласангүй. Дээрээс нь өмнөх танхимаасаа урвасан урвагчидтай мөр зэрэгцэн суух хэцүү. Би тагнуулын офицер хүн. Тагнуулд хэнтэй хамт явах уу гэдгээ 70 удаа хэмжиж шийддэг зарчимтай.

12/06/2025

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when MEDIABOSS.MN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MEDIABOSS.MN:

Share