Focus.mn баримтыг фокуслана

Focus.mn баримтыг фокуслана 🇲🇳Мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэнэ
Бүгдийг биш баримтыг фокуслана.
Утас: 91917371

02/12/2025

#ШУУД Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна

 #ФОКУСЛАВ Өнөөдөр хуралдахаар товлогдсон  Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруул...
02/12/2025

#ФОКУСЛАВ Өнөөдөр хуралдахаар товлогдсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн төсвийг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй байсаар байна. Тус хороо 27 гишүүнтэй юм

  Өмнөговь аймгийн Гурвантэс суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг ...
02/12/2025

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн 11 дүгээр сарын 23-ны өдөр "Айлын хашаанд нэг хүн хөдлөхгүй хэвтээд байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу шуурхай очиход, тухайн иргэн нас барсан байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай баривчилж, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

 #ФОКУСЛАВ Өмнөд Африкт зөвхөн ачааны чингэлгүүдээр орон сууцны хотхон босгожээ"Drivelines Studios" нэртэй орон сууцны х...
02/12/2025

#ФОКУСЛАВ Өмнөд Африкт зөвхөн ачааны чингэлгүүдээр орон сууцны хотхон босгожээ
"Drivelines Studios" нэртэй орон сууцны хотхоны төслийг Итали-Америкийн архитектурын LOT-EK студи Өмнөд Африкын Йоханнесбург хотын бизнес дүүрэгт 2017 онд хийж гүйцэтгэжээ
Чингэлэгээр хийсэн энэхүү хотхон манай орон шиг эрс тэс уур амьсгалтай нутагт зохимжгүй боловч Өмнөд Африкын чийглэг, дулаан уур амьсгалтай орчинд тун ч тухтай сууц болсон ажээ.
Угсралтын ажил гүйцэтгэж дууссаны дараа чингэлэгүүдэд диагональ зүсэлт хийн цонх гаргаснаар байгалийн гэрэл, агаар чөлөөтэй нэвтэрдэг болгожээ. Мөн лифт, шат гаргах зэрэг нэмэлт зүйлсийг хийж гүйцэтгэсэн байна.Орон сууц дотроо зочны өрөө, гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөтэй, маш зөв зохион байгуулалттайн дээр метал дээвэр нь аж үйлдвэрийн интерьер дизайныг өөрийн эрхгүй санагдуулах ажээ. Түүнчлэн модон шал, цулгуй цагаан өнгийн хана нь ая тухтай амьдрах боломжийг олгосон байна. Мөн хоёр блокны дунд оршин суугчид салхилж, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, усан сан зэргийг шийдэж өгчээ.Хотхоны нэг блок нь зөвхөн цэнхэр өнгийн, хоёр дахь нь зөвхөн ногоон өнгийн чингэлгээр хийгдсэн бөгөөд чингэлэг бүрийг хооронд нь сайтар бэхэлж, орчин үеийн технологид нийцсэн дулаалга хийж, хүн амьдрахад таатай орчин бүрдүүлжээ.Тус хотхонд 28-56 м2 талбайтай байрнууд худалдаалагдах аж Тус бүр нь 7 давхар хоёр блок орон сууцнаас бүрдэх энэхүү хотхон нь нийт 6968 м2 талбайг эзлэн орших бөгөөд 140 ширхэг хуучин, хоорондоо ижилхэн чингэлгүүдийг давхарлан угсарч босгожээ. Өмнө нь барилгын талбай болгон ашиглахад гологдож байсан V хэлбэрийн хоосон газар дээр хотхоныг барьсан аж.Цонхны зүсэлт хийхдээ тэд геометрийн тэгш хэмтэй дүрс үүсгэсэн нь туйлын өвөрмөц харагдах ажээ. Хотхон нүүрэн талаасаа ингэж харагдах бол цаад талд нь олон шат, лифтний зай, тагтнууд бий. Оршин суугчид нийтийн эзэмшлийн задгай тагтаар дамжин байр хооронд явах боломжийг бүрдүүлсэн байна. Тус хотхоны нэг давхарт дэлгүүр, худалдааны төв ажиллахаар төлөвлөгджээ.

02/12/2025

Ү.ОЮУНЗУЛ: НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС ИРГЭДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДЭХ, БОДИТ ҮР ДҮНГ Л ХҮЛЭЭЖ БАЙГАА
НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг e-mongolia системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо
02/12/2025

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг e-mongolia системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

 #ФОКУСЛАВ Уругвайчууд яагаад далай дээгүүр дугуй хэлбэртэй гүүр тавьсан бэ?Дугуй хэлбэр нь нэг сумаар хоёр туулай оносо...
02/12/2025

#ФОКУСЛАВ Уругвайчууд яагаад далай дээгүүр дугуй хэлбэртэй гүүр тавьсан бэ?

Дугуй хэлбэр нь нэг сумаар хоёр туулай оносон шийдэл юм.Мэдээж хэрэг дээр хурд аажмаар сааруулж байгаа нь зам тээврийн осол гарах эрсдлийг бууруулна.Мөн нөгөө урсгалыг холдуулснаар шөнийн цагаар өөдөөс ирж буй машины гэрэлд нүд гялбахгүй, далай дээр үргэлж үүсдэг манан эсвэл бороотой үед эсрэг урсгал руу явж орно гэж эмээх хэрэггүй болно.Мөн хурдаа хассаны ачаар жолооч нар эргэн тойрны үзэсгэлэнт байгалийг тольдох боломж олдох гэнэ.Уругвайн засгийн газар нэрд гарсан Рафаэль Вигноли хэмээх архитектортой холбоо барьжээ. "Уругвайн мөрөөдөгч" хэмээн алдаршсан Рафаэль тухайн нөхцөл байдалд төдийгүй орон нутгийн онцлог, ёс заншилд тааруулж зураг төсөл гаргадаг нэгэн аж. Тиймдээ ч Рафаэль Вигноли дэлхийн өнцөг булан бүрт томоохон төсөл дээр ажиллаж байсны дунд Нью-Йорк хотын алдарт Ихэр цамхагийн оронд баригдсан Дэлхийн худалдааны төвийн шинэ барилга хүртэл багтсан байна Тиймээс Рафаэль энэ асуудлыг маш нухацтай авч үзэхээр болжээ.Малдонадо ба Роча гэсэн хоёр хот ойрхон байрлалтай ч тэдгээрийг шууд холбосон зам, гүүр огт байдаггүй байв. Далайн хаялга усаар тусгаарлагдсан хоёр хотын хооронд зорчихын тулд маш холуур тойрох хэрэгтэйн дээр тэрхүү зам нь байнга далайн түрлэгт өртдөг тул маш аюултай.Мөн Малдонадо ба Роча хоорондын ус дэндүү гүехэн учраас хөлөг онгоц явах боломжгүй, жижиг гатлага завиар л зорчих боломжтой аж Ямартай ч эрх баригчид маш аюулгүй шийдэл бүхий гүүртэй болсноор орон нутгийн дэд бүтцийг сайжруулж чаджээ.Жуулчид шинэ дугуй гүүрийг үзэхээр холоос хүртэл ирэх болсон байна.Архитекторын сэдсэн дугуй хэлбэртэй гүүрэн дээрх замын урсгал нь голдоо 2 салаалж, нүх үүсгэдэг. Ингэж салгах болсон шалтгаан нь машины хурдыг сааруулах зорилготой юм. Гүүрийн голд ирээд тойруу замаар эргэлт хийж байгаа автомашины хурд 30 км/ц хүртэл хязгаарлагддаг байна.Мэдээж хэрэг энгийн шулуун гүүр барих нь илүү хямд тусах байсан ч засгийн газар энэ төслийг нь баталжээ. Бүр орон нутгийн бизнесмэн Эдуардо Костантини өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг санхүүжүүлж 10 сая ам.доллар хандивласан аж. Харин засгийн газраас ердөө 1 сая ам.доллар төсөвлөсөн юм.Ийнхүү эрх баригчдын хяналтан дор уг төслийг бүрэн барьж дуусгажээ. Тус гүүр нь 16 бетон тулгууртай бөгөөд нийт замын урт нь 250 метр, диаметр 110 метрт хүрчээ.

02/12/2025

#ЗӨВЛӨГӨӨ Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia системээр хийх заавар👍👍👍
1. E-Mongolia системд нэвтрэн “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг сонгоно.
2. Шилжүүлэгч эсвэл хүлээн авагч талаас үйлчилгээг авах эсэхээ сонгоно.
3. Шилжүүлэх тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулна.
4. Хүлээн авагчийн мэдээллийг оруулж, системийн анхааруулга, санамжтай танилцан хүсэлтээ баталгаажуулна.
5. Хүлээн авагч иргэн бүх анхааруулга, санамжийг нямбай уншиж үйлчилгээний явцыг үргэлжлүүлнэ.
#ЦХИХХЯ -Mongolia

02/12/2025

#ФОКУСЛАВ Х.Нямбаатар: Саяхан Хонгконгд харамсалтай хэрэг болсныг та бид бүгд мэдэж байгаа. Олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Энэ бол нэг талдаа стандарт мөрдөөгүй, хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлээгүйн балаг.
Хоёр жил орчмын өмнө хий тээвэрлэж явсан машин дэлбэрч алтан амь үрэгдэн, олон хүн эд хөрөнгөөрөө хохирсон. Тиймээс бид дахин энэ төрлийн алдаа гаргахгүйн тулд хүйтэн сэрүүний улиралд ч хяналт шалгалтыг сайжруулна.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг e-mongolia системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо2025 оны байдлаар улсын хэ...
02/12/2025

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг e-mongolia системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

2025 оны байдлаар улсын хэмжээнд 1,339,005 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан автомашинаа нэр дээрээ бүртгүүлээгүйгээс үүдэн торгууль, татварын өр, зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой тодруулга өгөх зэрэг хүндрэл гарах нь түгээмэл. Энэ нь хууль хяналтын байгууллагын ажиллагааг удаашруулж, иргэдэд цаг хугацааны болон санхүүгийн эрсдэл дагуулдаг.
Иргэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахдаа заавал бүртгэлийн байгууллагад хандаж, өмнөх эзэмшигч нь бүртгэлээс хасуулж, шинэ эзэмшигч талд шилжүүлэн бүртгүүлэх үүрэгтэй.
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох үүднээс ЦХИХХ-ны яам, Зам, тээврийн яам, “И-Монгол академи” УТҮГ, Нийслэлийн автотээврийн бүртгэл хяналтын төв, Автотээврийн үндэсний төв хамтран уг үйлчилгээг E-Mongolia системд бүрэн цахимжуулан нэвтрүүллээ.
Өмнө нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд иргэд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Автотээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 32 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1257 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байв.
Харин уг үйлчилгээг цахимжуулснаар иргэд ямар нэгэн албан хаагчийн оролцоогүйгээр E-Mongolia системээр дамжуулан 5–10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг авах бүрэн боломжтой боллоо. Ингэснээр үйлчилгээг авах шат дамжлага багасч, хүндрэл бэрхшээл эрс буурч, төрийн үйлчилгээ илүү шуурхай, хүртээмжтэй болсон юм.
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia системээр хийх заавар:
1. E-Mongolia системд нэвтрэн “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг сонгоно.
2. Шилжүүлэгч эсвэл хүлээн авагч талаас үйлчилгээг авах эсэхээ сонгоно.
3. Шилжүүлэх тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулна.
4. Хүлээн авагчийн мэдээллийг оруулж, системийн анхааруулга, санамжтай танилцан хүсэлтээ баталгаажуулна.
5. Хүлээн авагч иргэн бүх анхааруулга, санамжийг нямбай уншиж үйлчилгээний явцыг үргэлжлүүлнэ.

Улсын дугаарын шинэчлэл нь хүлээн авагчийн харьяаллаас хамааран автоматаар хийгдэх боломжтой бөгөөд энэ үед өмнөх эзэмшигч дугаараа хадгалуулахыг хүсвэл системээр дамжуулан хадгалуулж, тухайлан лавлагаа авах боломжтой. Харин дугаараа хадгалуулаагүй тохиолдолд тухайн улсын дугаар хүчингүй болж, дахин олголтод шилжинэ. Мөн шилжүүлэгч болон хүлээн авагчийн харьяалал ижил бол тээврийн хэрэгслийг улсын дугаартай нь хамт шилжүүлэх боломжтой.
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргаан, эрсдэлийг бууруулах чухал алхам юм.
Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин www.e-mongolia.mn

 #ФОКУСЛАВ "Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэж зааса...
02/12/2025

#ФОКУСЛАВ "Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэж заасан. Уг хуулийн төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ.

02/12/2025

#ФОКУСЛАВ Э.Түвшинчулуун: 2025 оны төсвийн жилд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэхгүй байх засгийн газрын тогтоолын дагуу дулааны үнэ нэмээгүй. Үүнээс болоод 224 тэрбум төгрөгийн орлого дутсан

Address

Lagshin Center, 4b-3, Amar Street
Ulaanbaatar

Telephone

+97677710088

Alerts

Be the first to know and let us send you an email when Focus.mn баримтыг фокуслана posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Focus.mn баримтыг фокуслана:

Share