14/04/2025
2025 оны 4 сарын 26-ны 2 ээлж маань дүүрсэн тул 3-р ээлжиндээ бүртгэж байна 🧡
(4 сарын 23-наас хойш бүртгүүлсэн бол 3-р ээлжинд бүртгэгдэнэ)
🎈Та олон улсын жишигт нийцсэн аяллын бүтээгдэхүүн боловсруулах аргыг хайж байна уу? Тийм бол яг одоо анхаарлаа хандуулаарай!
Бид танд зориулж аялал жуулчлалын бүтээгдэхүүн боловсруулах арга зүй, олон улсын туршлага дээр суурилсан мэдлэгийг олгох танхимын сургалтыг зохион байгуулах гэж байна 💡
Та энэ сургалтаар юуг сурах вэ?
✔️ Аяллын хөтөлбөр боловсруулах, турших үйл явцын талаарх онол, дадлага хосолсон мэдлэг, мэдээлэл
✔️ Аяллын чанараа хянах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн удирдлагыг хэрэгжүүлэх арга зүй
✔️ Аяллын бүтээгдэхүүнийг тасралтгүй хөгжүүлэх арга зүй
✔️ Дэлхийн нийтлэг чиг хандлага, аялагчдын сонирхол, аяллын маркетинг
Мөн сургалтын төгсгөлд мэргэжил нэгт суралцагчидтай хамтран жишиг хөтөлбөр зохиох, сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой.
Сургагч багш нарын мэдээлэл:
📌 Отгоны Мөнхзаяа
✨ Олон улсын аяллын бүтээгдэхүүний хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэн боловсронгуй болгон, чанарын удирдлага хэрэгжүүлэх чиглэлээр 2013 оноос ажиллаж буй.
✨ Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Бутан, Балба, Вьетнам, Тайланд, Лаос, Индонези, Мьянмар, Шри Ланк зэрэг Азийн орнууд, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Кениа, Зимбабве, Замби, Ботсвана, Танзани зэрэг Африкийн орнуудын хөтөлбөрт зөвлөж ажилладаг.
✨ АНУ-ын Гранд Серкл Корпорацийн бизнесийн үйл ажиллагааны захирал
📌 Баяржаргалын Анударь
✨ БНСУ-д Аялал жуулчлалын менежмент чиглэлээр Магистрын зэрэг хамгаалсан.
✨ 15 гаруй жилийн туршлагатай аяллын мэргэжилтэн, аялал зохион байгуулагч.
✨ МУИС-д аялал жуулчлалын чиглэлээр багшилдаг.
✨ Аялал жуулчлалын судалгааны холбооны Ази номхон далайн бүсийн нарийн бичиг (TTRA APac).
📌 Сургалт хэзээ зохион байгуулагдах вэ?
🗓 2025.05.03, Бямба гараг
⏰ 13:00 – 17:00
📍 Express Tower (Кофе завсарлагатай)
🎟 Үнэ: 100,000₮
Жич: Анги дүүргэлт 16 хүнээс хэтрэхгүй. Хэтэрсэн үед өөр ээлжинд хуваана.
Энэхүү сургалт хэнд зориулагдсан бэ?
✔️ Монголдоо болон гадаадын улс руу аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх хүсэлтэй хувь хүн, байгууллагын төлөөлөл
Суудлын тоо хязгаартай тул та доорх QR кодыг уншуулж урьдчилан захиалаарай!
Бүртгэл 2025.05.01-ний өдөр хаагдана.
📩 Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/ADpeFpkKtW6iwBQF8
#АяллынСургалт #АяллынХөтөлбөрЗохиох #МэргэжлийнӨсөлт #АяллынБүтээгдэхүүн