Unlimited

Unlimited

03/03/2022

Гараас минь атгасан хэвээрээ байгаарай. Ухаан бодол минь цэлмэг, хүчтэй ч уужим чиний энэрэл хайр хамгийн хэрэгтэй нь шүү. Өөртөө итгэлтэй, үлэмж ялдам байхад өнгөрсөнд мэдэрсэн хайр л хамгийн чухал. Өнөөдөр ч маргааш ч өнө хойшод ч гарыг минь битгий тавиарай. Учир нь хайргүйгээр оршин тогтнож чадахгүй шүү дээ.
Ганбаа.

28/11/2021

~Түүнтэй төстэй болохоор чинь~
~Урт үстэй болохоор чинь~💜💜💜

26/04/2021

Энд нар манддаггүй, жаргадаггүй, шинэ сар хуучин сар гэж байдаггүй-яах юм. Байгаагаараа л байдаг. Одоо бүх юм сайхан байна. Болсон юмыг би мартсан, болох юмыг би санахгүй. "Одоогоос өөр цаг байхгүй . Одоо ч чамайг ийшээ оруулсан хаашаа ч гаргахгүй". Би хаашаа ч ороогүй, нэг мэдэхэд энд байсан. Дандаа байсан. Байгаагүй байхдаа ч байсан, байхгүй болохдоо ч байна. Хэзээ ч байгаагүй. Байна гэж байдаггүй. Мэдэхгүй, мэдэхгүй гэдгээ мэдэхгүй. Энд сайхан, муухай, тааламжтай, тааламжгүй юм байхгүй. Үүгээр нэг юм- бүхэл юм. Энд байгаа юмыг байгаагаар нь байлга, өөр аргагүй, хүсэлгүй. Нэг юм хийх ёстой юм шиг санагдаад байвал тэрийгээ хий, хийж байгаа юмаа хий. Бүгдээрээрээ байгаагаараа байдаг.
4 биш 4

12/03/2021

Амьдарсан ч болох юм байна энэ новшийн зүйлээр...

Үүрээр дуудлага ирэв.Байна уу?~Байна байна.Сайхан амарсан уу?~Өө сайхан. Та сайхан амрав уу?/Хариу хэлсэнгүй...//Хоолой ...
24/02/2021

Үүрээр дуудлага ирэв.

Байна уу?
~Байна байна.

Сайхан амарсан уу?
~Өө сайхан. Та сайхан амрав уу?

/Хариу хэлсэнгүй.../
/Хоолой нь чичирч гүн амьсгаа аваад/

За, үрэгдсэнийг дагаад үхэх биш... Сэтгэлийн хаттай байгаарай... Тэр... Энэ хорвоогоос одчихлоо.

/Гэнэт хоосон бөгөөд юу мэдрэхээ ойлгосонгүй/

-Та юу яриад байгаа юм! Өчигдөрхөн зүв зүгээр, эв эрүүл, сав саруул байсан хүн яахаараа... Яагаад

Нартад хоёрхон үнэн байдаг юм шүү. Сэтгэлээ барь...

Би өдөржин шөнөжин юм бодоод хэвтэхдээ дуртай. "Ганцаардал" гэдэг үгэнд дуртай. Үе үе бүх хүнд муухай ааш гаргадагтаа, д...
25/01/2021

Би өдөржин шөнөжин юм бодоод хэвтэхдээ дуртай. "Ганцаардал" гэдэг үгэнд дуртай. Үе үе бүх хүнд муухай ааш гаргадагтаа, дараа нь учиргүй гэмшдэгтээ дуртай. Хэнтэй ч илэн далангүй байж чаддагтаа, хэнтэй ч заримдаа юу ч дуугардаггүйдээ ч дуртай. Хэнийг ч ойлгож чаддагтаа дуртай. 💜
Л. Өлзийтөгс

22/01/2021

Sanaa zovood l bn shuyy💜

●УТГА УЧИРГҮЙ●•Толь минь толь минь хэн хамгийн үзэсгэлэнтэй нь вэ? •Толь минь толь минь хэн хамгийн гунигтай нь вэ?•Толь...
21/01/2021

●УТГА УЧИРГҮЙ●
•Толь минь толь минь хэн хамгийн үзэсгэлэнтэй нь вэ?
•Толь минь толь минь хэн хамгийн гунигтай нь вэ?
•Толь минь толь минь хэн хамгийн ганцаардмал нь вэ?
•Толь минь толь минь хэн хамгийн аюултай нь вэ?
•Толь минь толь минь хэн хамгийн өөдгүй нь вэ?
•Толь минь толь минь хэн хамгийн өрөвдөлтэй нь вэ?
•Толь минь толь минь хэн хамгийн үзэн ядам нь вэ?
....хэн хамгийн...хэн хамгийн...

Утгагүй хэдэн асуулт асуучихаад хариултыг нь хүлээн зогсох гэнэн охин.
...Үлгэрт л гардаг шидэт толинд итгэсэн жаахан охин.
°Тэр хэн бэ?...Мэдээж би шүү дээ.
Байдаггүй гэдгийг нь мэддэг ч зүүдэндээ л хардаг байсан өвлийн өвгөн, нисдэг цаа буга, шидэт дагина, ганц эвэрт, лусын дагинууд хаа нэгтээ байгаасай гэж битүүхэн хүсдэгээ нуух хэрэг юун.
Нэг л өдөр амьдралд минь хаа нэгтээгээс ид шид шившлэг гээч нь гарч ирээд гайхамшгийг бүтээвэл үнэхээрийн сайхандаа хэмээн бодно...Гэхдээ энэ бүхэн зүгээр л нэг бодол, мөрөөдөл, хүсэл, үлгэрт гардаг зүйлс. Бодоод байхад би л гэнэн байж. Энэ бүх утгагүй зүйлсд итгэчихдэг...Үгүй ээ гэнэн биш харин жаахан байж. Хүүхэд болохоороо л итгэчихэж. Одоо би том болсон. Том болсон хэрнээ толины өмнө зосоод өнөөх л асуултуудаа асуун хариулт хэлэхийг хүлээсээр л...ЯАГААД?
Магадгүй хүүхэд насаа санасан хэрэг байх.
#БИБУЦААДЖААХАНБОЛМООРБАЙНА
💜

21/01/2021

Сэтгэл гутрал
Цаг хугацаа өнгөрөх тусам
Цаашдаа тэр яахаа мэдэхээ больж
Цас хаялаж,цус туслах тэр мөчид
Цагаасаа өмнө тэнгэрт халих болсоноо мэдэрнэ
Гүехэн зүссэн түүний шарх үнэндээ
Гүнээс гүн ангал адил байсныг мэдэрсэнгүй
Газар дээр гамлантайгаас удаж үхэх үү
Газрын гүнд аз жаргалтайгаар нойрсох уу
Сүүлийн уудаа дуудлага ирээсээ гэж хүсээд
Сүүрлийн эрмэг дээр үхлээ хүлээн суухдаа
Сүнсэн биеийг минь тавин амирлуулаасай гэсэн бодол
Сүг болсон миний бодолд эргэлдэнэ...

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Unlimited posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category