17/09/2025
Б.Энхтуул
“ХӨХӨӨ ХАЙРЛАЯ, ХАЛАМЖИЛЪЯ, ХАМГААЛЪЯ” АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ
“Miss World Mongolia-2026” Хүмүүнлэг, Гоо сайхны фестиваль нь Хөхний хавдрын тухай ойлголтыг олон нийтэд таниулах, мэдээлэл сурталчилгааг түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжин ажиллахаа албан ёсоор зарлаж байна.
“Хөхөө хайрлая, халамжилъя, хамгаалъя” уриан дор “Хавдар судлалын үндэсний төв”-ийн “Хөхний төв”-тэй хамтран мэдээлэл сурталчилгаа, хандивын олон талт үйл ажиллагаа явуулах бөгөөд 2025.9.21-ний өдөр УДБЭТ-т зохион байгуулагдах “Miss World Mongolia-2026” финалын тоглолтын үеэр хандив цуглуулж, олон улсын стандарт бүхий, үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн тав тухыг хангасан “Хөхний төв” байгуулахаар боллоо.
Хөхний хорт хавдар нь Монгол улсад эмэгтэйчүүдийн дунд оношлогдож байгаа хавдрын 4-т жагсаж, 45-49 насанд оргил үедээ тохиолдон, хожуу оношлогдож буйтай холбоотой эдгэрэх хувь хөгжингүй орнуудаас харьцангуй бага байна. ХСҮТ-ийн “Хөхний төв”-ийн мэргэжилтнүүдийн баг Монгол улсад хөхний хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготойгоор олон улсын түвшний тусламжийг эмэгтэйчүүдэд үзүүлж, эрт илрүүлэг, мэдээлэл, сургалт өгөх нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү үйлст хувь нэмрээ оруулахаар “Miss World Mongolia” хамт олон бид нэгдэж байна.
“Miss World Mongolia-2026” Хүмүүнлэг, Гоо сайхны фестивалийн оролцогч гоо бүсгүйчүүд Монгол улсынхаа нийт охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ хөхөө тогтмол шалгаж, эрсдэлийг эрт илрүүлэн, хөхнийхөө эрүүл мэндэд анхаарахыг уриалж байна.
Тэмцээнийг зохион байгуулагч "Asian Future" компани Uyangalyanhua Dondovtseren
Дэмжигч: @Сүү Хувьцаат Компани | SUU JSC
Дэмжигч: Burger King Mongolia
Дэмжигч: M МАRT
Дэмжигч: Parle Mongolia
Дэмжигч: GEOX Mongolia
Дэмжигч: Coccinelle Mongolia
Дэмжигч: The English Academy Of Mongolia.
Дэмжигч: Рояаль Олон Улсын Их Сургууль Royal International University RIU
Мэдээллийн ивээн тэтгэгч: Central Television
Мэдээллийн ивээн тэтгэгч: Өдрийн Сонин