23/12/2024
🎄Зул сарын сонгодог түүхүүд🎄
Дэлхийн уран зохиолын охь манлай болсон сонгодог түүхүүдийг 7-оос дээш насныханд зориулан хялбаршуулж зургаар баяжуулсан хувилбараар хүргэж байгаа билээ.
Энэ удаад зул сарын баяр, өвлийн улирлын салшгүй нэг хэсэг болсон "Цөмөөхэй", "Цасан хатан" зохиолууд уншигчдад хүрэхэд бэлэн боллоо.
❄️Цасан хатан❄️
Алдарт зохиолч Ханс Кристиан Андерсены энэхүү бүтээл нь эр зориг, итгэл, нөхөрлөл, хайрын тухай өгүүлэх бөгөөд дүрүүдээрээ дамжуулан сайн муугийн ялгааг харуулж, хүүхдийн ёс суртахуун, үнэт зүйлийн тухай ойлголтыг хөгжүүлэхэд тусалдаг. Тус зохиол 100 гаруй хэлээр орчуулагдаж, зохиолын дүр, үйл явдлаас сэдэвлэсэн олон арван кино, жүжиг бүтээгдсэн билээ.
❄️Цөмөөхэй❄️
Хөгжмийн зохиолч П.И.Чайковский тус зохиолоос сэдэвлэн "Цөмөөхэй" балетыг туурвиснаар дэлхий даяар алдаршсан сонгодог зохиол болжээ. 12-р сард хамгийн их тоглогддог уг балетыг зул сараар заавал үзэх ёстой үзвэр хэмээн тооцдог хүн олон бий. 60 гаруй орны хэлээр орчуулагдсан тус зохиол нь үнэнч шудрагын төлөөх тэмцэл, сайхан сэтгэл, эр зориг, итгэл найдварын тухай өгүүлэх ба хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.