Thinktankub.mn CPRA

Thinktankub.mn CPRA Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэдэх судалгаа, шинжилгээний төв

20/05/2025
20/05/2025

📍Д.Сүхбаатарын талбай дахь энгэрийн дугаар олгох цэгийн байршил өөрчлөгдлөө

🏫 Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөөний хойд талын Захиргааны хаалгаар ороод зүүн гар талын тасалбар олгох хэсэгт 1.5 км, 5 км, 10 км-т бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгоно.

⏳Энгэрийн дугаар олгох цэг 11:00-19:00 цагийн хооронд ажиллана.

20/05/2025

📌Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын урд талын эгнээг 5 дугаар сарын 21-ний 22:00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ. Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 5 дугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний төвийн хамт олон Зайнаас тандан судлалын олон улсын их хурал 2025-д оролцож б...
15/05/2025

Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний төвийн хамт олон Зайнаас тандан судлалын олон улсын их хурал 2025-д оролцож байна.

Тус хурал нь жил бүр БНСУ, Япон, БНХАУ-Тайван улсуудад зохион байгуулагддаг ба энэ жил БНСУ-ын Инчеон хотод хотод 05 дугаар сарын 14-16-ны хооронд болж байна. (https://isrs.or.kr/). НБСШТ-өөс 2022 оноос хойш тус хуралд өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлуудыг танилцуулж ирсэн билээ. Энэ жил тус төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга Доктор М.Буяндэлгэр, Өгөгдөл мэдээллийн газрын ахлах шинжээч Доктор Н.Баянмөнх, Өгөгдөл мэдээллийн газрын шинжээч Г.Үүрийнцолмон, Хот байгуулалт, дэд бүтцийн газрын шинжээч Э.Энхзаяа, Б.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Газарзүйн мэдээллийн системийн хэсэгт “Улаанбаатар хотын үерийн эрсдлийн орон зайн зураглал” сэдвээр шинжээч Э.Энхзаяа, Машин сургалтын хэсэгт “Машин сургалтын аргаар газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийг тодорхойлох нь” судалгааны ажлыг шинжээч Б.Балжинням нар хуралд судалгааны ажлаа хэлэлцүүллээ.

НБСШТ-ийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.АМАРБАЛ: Аливаа нийгмийн үзэгдлийг шинжлэх ухааны хүлээн зөв...
14/05/2025

НБСШТ-ийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.АМАРБАЛ: Аливаа нийгмийн үзэгдлийг шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар судалж, дүн шинжилгээ хийхэд хамгийн чухал нь үнэн зөв тоо, мэдээлэл байдаг. Хүүхдийн эрх хамгаалал, хөгжлийн статистикийн цаг хугацаагаар нь гурван үе болгон авч үзэж болно.

"Е-Mongolia" аппликэйшинээр авто зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой
12/05/2025

"Е-Mongolia" аппликэйшинээр авто зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ
08/05/2025

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ

“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан ...
06/05/2025

“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг “Газрын харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн танхимд боллоо.

Бага хурлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын Газар зохион байгуулалтын холбоо, Монголын Кадастрын холбоо, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв хамтран зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Тус хуралд шилдэг 10 эрдэм шинжилгээний өгүүлэл шалгарснаас манай төвийн Мэдээллийн сангийн ахлах шинжээч Э.Оюунбилэг, Өгөгдөл, мэдээллийн шинжээч Н.Гандолжин нар “ML OGIS-MOLUSCE ашиглан газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийн динамик ба ирээдүйн төсөөлөл” сэдвээр, Хот байгуулалт, дэд бүтцийн шинжээч Э.Энхзаяа, Б.Балжинням нар “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн орон зайн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл тавилаа.

Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүдийг газар зохион байгуулалт, газрын кадастрын чиглэлээр танхим болон цахимаар танилцуулж, шилдэг өгүүллийг шалгарууллаа.

06/05/2025

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Address

1213 тоот, 12 давхар, Б блок Нийслэлийн төр захиргааны байр 23-р хороо, Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Thinktankub.mn CPRA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Thinktankub.mn CPRA:

Share