Thinktankub.mn CPRA

Thinktankub.mn CPRA Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэдэх судалгаа, шинжилгээний төв

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байнаБаянгол дүүргийн 24, 26 дуга...
29/05/2026

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны уулзвараас ДЭМА эмнэлгийн хойд талаар дайран өнгөрч Нарны гүүрний доогуур тойрч Нарны хороолол хүртэл 680 метр авто зам барьж буй. Тодруулбал, 2024 онд эхний ээлжийн 380 метр авто замыг барьсан. Харин энэ онд үргэлжлүүлэн 330 метр авто замыг барьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Уг авто замыг зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулах юм.
https://ulaanbaatar.mn/news/22878 See less

"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилд...
29/05/2026

"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ зургаадугаар сарын 1-ний 10:00-17:00 цагт Хүй долоон худагт болно. Хүүхдүүдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
https://ulaanbaatar.mn/news/22879 See less

БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛААНийслэлийн Архивын газраас зохион...
28/05/2026

БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын танилцуулга, арга зүйн сургалтад тус төвийн Архив, бичиг хэргийн ажилтан М.Түмэндэмбэрэл хамрагдлаа.
Архивын баримт бичиг бүрдүүлэх, нягтлан шалгах, хадгалах, хамгаалах, цахимжуулах болон мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр шинэчилсэн журам, арга зүйг танилцууллаа.

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болноОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “...
28/05/2026

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг үзэж сонирхох боломжтой.
https://ulaanbaatar.mn/news/22876 See less

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг үзэж сонирхох боломжтой.
https://ulaanbaatar.mn/news/22876

27/05/2026

Сэлбэ голын түшиц хана болон гадна тохижилтын ажлын нийт явц 75 хувьтай үргэлжилж байна

Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлооНийслэлийн ИТХ-ын...
26/05/2026

Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо.
https://ulaanbaatar.mn/news/22869 See less

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дууснаЭнэ хүрэ...
26/05/2026

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
Энэ хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 78 хувьтай байна. Тухайлбал, 10 мянган ам метр талбайд явган хүний замыг өнгөт хавтангаар байгуулж, 70 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийг хийжээ.
https://ulaanbaatar.mn/news/22868 See less

Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна..Өнөөдрийн байдл...
25/05/2026

Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна..Өнөөдрийн байдлаар барилгын гадна фасад, дээвэр угсралтын ажил дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байна.
https://ulaanbaatar.mn/news/22865 See less

25/05/2026

Шинэ долоо хоногийн мэнд нийслэлчүүд ээ☀️
Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +22 хэм, шөнөдөө +9 хэм дулаан, цэлмэг өдөр тохионо.🌞
Шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлээрэй.☺️ See less

Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байнаСүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвс...
22/05/2026

Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар хороолол-2 бүсчлэлд байрлах 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь зоорьтой, хоёр давхар бүхий тэнхлэгээрээ 24.0 х 28.0 ам метр хэмжээтэй, нийт 1491.5 ам метр талбайтай барилга юм.
https://ulaanbaatar.mn/news/22853

Address

1213 тоот, 12 давхар, Б блок Нийслэлийн төр захиргааны байр 23-р хороо, Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Thinktankub.mn CPRA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Thinktankub.mn CPRA:

Share