Onts.mn

Onts.mn Монголд өрнөж буй мэдээг шуурхай түгээнэ

⛔️МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧИД ГЭЖ ТООЦНО.❗️⛔️ШУУРХАЙ: ОХУ-аас Монгол улсад суух бүрэн эрхт элчин сайд А....
26/03/2024

⛔️МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧИД ГЭЖ ТООЦНО.❗️

⛔️ШУУРХАЙ: ОХУ-аас Монгол улсад суух бүрэн эрхт элчин сайд А.Н.Евсиков өчигдөр шөнө нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн байна. Тухайлбал тэрээр "Украйны далбааг барин оросыг эсэргүүцсэн, ЭНХ ТАЙВАНГ ХҮССЭН ИРГЭДИЙГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧИД гэж тооцно" гэх агуулгатай зүйл нийтлэсэн байна. Тэгвэл уг мэдэгдэлтэй холбоотойгоор дипломат ёсыг зөрчисөн гэж цахим орчинд өргөн хэмжээний шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Уг асуудалтай холбоотойгоор Монгол улсын гадаад харилцааны яамнаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, байр суурь нь тодорхойгүй байна. Иргэдийн зүгээс энэ нь суугаа орноо доромжилсон, иргэдийг заналхийлсэн үйлдэл гэж үзэж нутаг буцаах шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
Мөн нэг асуулт үлдэх нь хэрэв террористууд гэж тооцвол тэдгээр террористуудыг устгахаар ОХУ өөрийн цэргээ Монгол улсад оруулж ирэх үү? Аль эсвэл Монгол улс барьж хорих уу? юм. Бид цаг алдалгүй цааш нь сурвалжлах болно.

Address

Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Onts.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share