Yam.mn

Yam.mn Тунгалаг төрийн төлөө

07/06/2025
Толгойтоос гэмтэл рүү 6 эгнээгээр зорчих боломжтой болжээ
06/06/2025

Толгойтоос гэмтэл рүү 6 эгнээгээр зорчих боломжтой болжээ

FOMO-гийн чимээгүй хашгираан!FOMO -буюу хоцрох айдас бол орчин үеийн хүний сэтгэлзүйн хамгийн чимээгүй, гэхдээ хамгийн х...
01/06/2025

FOMO-гийн чимээгүй хашгираан!

FOMO -буюу хоцрох айдас бол орчин үеийн хүний сэтгэлзүйн хамгийн чимээгүй, гэхдээ хамгийн хүчтэй дарамтуудын нэг юм. Энэ нь бусдаас үлдэх, бусдын аз жаргал, туршлага, амжилтад оролцож чадахгүй байх гэсэн дотоод түгшүүрээр илэрдэг.
Энэ тоглоомууд үнэндээ гайхамшигтай гоо зүйн зүйл биш анх сошиалаар тренд болоод олон хүний,стори, рээл харлаа эхэндээ яагаад хүмүүсийн шуураад байгааг ойлгохгүй байсан бараг бүх хүний сториноос харсаар байгаад би өөрөө ‘MASS MIND’ сэтгэлгээнд ороод авмаар ч юм шиг мэдрэмж төрөөд эхэлсэн…

Тэгсэн надад болон бусад хүмүүст үнэхээрийн таалагдаагүй ч нэг аваад үзэе гэсэн энэ хандлага маань “Mass conformity буюу “олонхийн дарамт” юм байна

Энэ бол туйлийн галзуурал ‼️
Энэ бол чимээгүй хашгираан‼️

Хэн ч дарамтлаагүй атал бүх хүн яарч байгаа мэт мэдрэмж.
Хэн ч албадаагүй атал чи өөрийгөө үргэлж хоцорч байгаа мэт төсөөлнө.
Бүх зүйл хөөрхөн байх албагүй, бүгд гоё санагдах албагүй.
Заримдаа “энийг би ойлгохгүй байна” гэж бодох нь ч өөрөө ухаарал.
Жинхэнэ эрх чөлөө бол бусдаас хоцрохдоо биш, өөрөөсөө холдохдоо айдаггүй байдал юм.

🍎Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Цэнгэл сумаас "Мотоциклтой  явж байгаад осолдож, тархи, цээж, хэвлий хавсарсан битү...
23/05/2025

🍎Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Цэнгэл сумаас "Мотоциклтой явж байгаад осолдож, тархи, цээж, хэвлий хавсарсан битүү гэмтэл авсан 32 настай эрэгтэйн амь нас эрсдэлтэй, маш хүнд байгаа" дуудлага ирж эмч нар яаралтай хагалгаа хийж амь насыг аварсан агшин.

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр буюу тавдугаар сарын 24-нд дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл за...
22/05/2025

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр буюу тавдугаар сарын 24-нд дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана.

👇Хязгаарлалт эхэлж буй уулзвар болон замууд:

📌Цэцэг төвийн уулзвар
📌Зоос гоёлын уулзвар
📌Сансарын имартын уулзвар
📌Бөхийн өргөөний уулзвар
📌Зүүн 4 замын уулзвар
📌Нарантуул захын уулзвар
📌Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
📌Дүнжингаравын урд зам
📌Улиастайн уулзвар
📌Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
📌Маршалын гүүрний хойд уулзвар
📌Хоум плаза
📌 Гандигийн гудамж
📌 Олимпийн гүүр
📌 Гадаад хэргийн яамын уулзваар
📌 Сүхбаатарын Талбай

Японы Сакуразака46 хамтлагийн дуучин 22 настай Юүзүки Накашима өглөө 5 цагт босоод 6 цагт Ханэда онгоцны буудалруу очин ...
21/04/2025

Японы Сакуразака46 хамтлагийн дуучин 22 настай Юүзүки Накашима өглөө 5 цагт босоод 6 цагт Ханэда онгоцны буудалруу очин Токиогоос баруун өмнө зүгт 1000 км-ын тэртээ орших Фукуока хотруу эхний нислэгт суудаг. 9:30 цагт Китакьюшү онгоцны буудалд газардаад цааш такси эсвэл автобусаар сургууль дээрээ очиж хичээлдээ суучихаад мөн энэ маршрутынхаа эсрэгээр Токиоруу буцаж нисдэг ба өдөрт нийт 4 цагийг онгоцонд нисэх, нислэгт бүртгүүлэх хугацаанд зарцуулдаг байна. Онгоцоор нисэж байхдаа гэрийн даалгавраа хийчихдэг, Токиод буцаж ирээд студидээ бүжгийн болон хоолойны сургуулилтаа үдэш хүртэл давтдаг тэрээр 4 жилийн туршид ийнхүү их сургуульдаа явахын тулд өдөр бүр ниссээр сургуулиа төгссөн байна.
Дунд сургуульд байхаасаа зөвхөн энэ их сургуульд л сурахыг мөрөөддөг байсан тул хол зай Накашимад саад болоогүй бөгөөд 4 жилийн туршид өдөр бүр $100-ыг ирж очих онгоцны билетэнд зарцуулсаар иржээ.
Хамтлагт орохоосоо өмнө ажил хийн мөнгө хураасан нь энэхүү хичээлдээ явах зардалд нь багагүй нэмэр болсон гэнэ.
"Чамд мөрөөдөл байвал ямар ч хэцүү төсөөлшгүй байсан, зоригтой хөдлөөд яв. Мөрөөдлийнхөө хойноос явсан секунд бүр чинь амьдралын чинь хамгийн үнэт дурсамжуудын нэг байх болно" гэсэн мессежийг үеийн залуустаа хүргэлээ

📌Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээНийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн ...
11/04/2025

📌Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэж, ариутгажээ.

ШИНЭ ҮСГИЙН БАГШДАА НЭГ УДАА ТУСЛААЧ🙏🏻🙏🏻🙏🏻. 🧑‍🧑‍🧒‍🧒Миний хань, хоёр охины минь аав, ард түмэнд “Шинэ үсгийн багш” киноны...
03/04/2025

ШИНЭ ҮСГИЙН БАГШДАА НЭГ УДАА ТУСЛААЧ🙏🏻🙏🏻🙏🏻.

🧑‍🧑‍🧒‍🧒Миний хань, хоёр охины минь аав, ард түмэнд “Шинэ үсгийн багш” киноны Тулгын дүрээр танигдсан жүжигчин Бунтарын Гарьд нь 2024 оны 6 дугаар сард бамбайн “хорт хавдар”-аар оношлогдож, 8 дугаар сард ХСҮТ-д хагалгаанд орсон билээ. Эхний хагалгаа амжилттай болсон ч хавдар дахин сэдэрч, хоёр дахь хагалгаанд орох шаардлагатай болсон юм😢. Тус хавдар нь “medullary carsinoma” гэх бамбайн хорт хавдарын 6-8 хувьд тохиолддог , мөн С эсийн мутацид орсон ховор төрлийн хавдар болох нь тогтоогдож БНСУ-ыг зорьсон юм.

🙏🏻Өнгөрсөн 6 сарын турш БНСУ-ын Ханян Их сургуулийн эмнэлэгт үзүүлж, хяналтад орсон бөгөөд тус хавдарт эм, эмийн эмчилгээ, хими, цацрагийн эмчилгээ тохирохгүй, зөвхөн хагалгаагаар эмчилдэг гэсэн билээ. Бид бүхий л боломжоо дайчлан зүтгэсэн хэдий ч хамгийн чухал мөчид санхүүгийн хүнд байдалтай нүүр туллаа😭.

🙏🏻Ханийн минь аав Монголын кино урлагийн нэрт найруулагч МУУГЗ Ж.Бунтар гэж мундаг хүн байсан. Үзэгчид “Ирж яваа цаг, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, “Гэрлэж амжаагүй явна” бүтээлээр нь сайн мэдэх билээ. Бага насанд нь бурхан болсон аавынх нь өмнөөс, хань, хоёр охиныхоо өмнөөс ард түмнээсээ “НЭГ Л УДАА ТУСЛААЧ” гэж гуйж байна. Эдгэрэх бүрэн боломж байгаа хэдий ч санхүүгийн өмнө бүрэн сөхөрлөө.

Манай гэр бүлд “ НЭГ Л УДАА ТУСЛААЧ” 🙏🏻🙏🏻🙏🏻. Нэг удаа аавынх нь оронд нөмөр нөөлөг болооч гэж монгол түмнээсээ гуйя.

Хүндэтгэсэн эхнэр:- Ц.Үүрцайх

Хандивын данс:- 1909206749 Голомт банк, Бунтар ГАРЬД.

Ийм зүйл гуйж байгаад минь уучлаарай. Ханьтай минь хамт ажиллаж байсан найзууд, уран бүтээлчид, хамт олон нь уриалаад, түүчээлээд өгөөрэй гэж хичээнгүйлэн хүсье🙏🏻🙏🏻🙏🏻.

24/03/2025

Цахим мөрийтэй тоглоомын ард цагдаа нар их хэмжээний ашиг олдгийг зохион байгуулагч иргэн илчиллээ

Сонгуулийн булхайны талаар кино бүтээж байсан контент бүтээгчдийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж, киноных нь...
18/03/2025

Сонгуулийн булхайны талаар кино бүтээж байсан контент бүтээгчдийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж, киноных нь датаг хууль бусаар хурааж авсантай холбогдуулан УИХ-ын дарга мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:
Д.Амарбаясгалан: XЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХЯЗГААРЛАГДАХ УЧИРГҮЙ

Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн гол үнэт зүйлсийн нэг байдаг. Тийм ч учраас бид хэвлэлийн эрх чөлөөг тууштай дэмжиж байх учиртай.

Өнөөдөр болж өнгөрсөн Ноорог.мн сайттай холбоотой үйл явдал ямар ч учир шалтгаантай байсан хууль хяналтын байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан үйл явдал боллоо гэж олон нийт үзэж эсэргүүцлээ илэрхийлж байгааг анзаарахгүй өнгөрөөж болохгүй.

Хэдийгээр тодорхой төрлийн гэмт хэрэг гэж үзэн мөрдөн шалгаж байгаа ч гэсэн арга, аргачлалын хувьд хүний эрхэд ээлтэй байх, хуульд заасан хамгийн боломжит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байх нь энэ чиглэлийн байгууллагуудад мөрдөх чухал зарчим юм.

Төрийн ажлын арга барил нь хүний эрхийг хамгаалсан хүн төвтэй байхыг бүхий л шатны төрийн албан хаагчдаас бид шаардах болно. Ийм хандлагын өөрчлөлтийг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлж шинэ стратегиа батлахдаа хамгийн гол зорилтоо “Хууль хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн байх” хэмээн дэвшүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын болон дэд хороод уг асуудалд хуулийн хүрээнд хяналт тавьж оролцох ба энэ хаврын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийг хэлэлцэх болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

Нийтлэлч Баабар: Гадаадын хөрөнгө оруулалт яаралтай татна гэхээрээ яадгийн? Тэднийг булаасан дээрэмдсэн хөөсөн, дуусчиха...
17/03/2025

Нийтлэлч Баабар: Гадаадын хөрөнгө оруулалт яаралтай татна гэхээрээ яадгийн? Тэднийг булаасан дээрэмдсэн хөөсөн, дуусчихаар нь дотоодынхноо дээрэмдэж булааж эхэлсэн. Ийм оронд "яаралтай татагдах" уу? Булаалгая дээрэмдүүлье зодуулъя, хөөгдөе гээд л "яаралтай" давхиад ирдэг тэнэгүүд үү, тэд?

Address

Ulaanbaatar
48434

Alerts

Be the first to know and let us send you an email when Yam.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Yam.mn:

Share