31/07/2025
📚 Угийн бичиг бүтээх 2-р хэсэг
Угийн бичиг бүтээх явц ярихаас өмнө нэг зүйлийг сануулахад илүүдэхгүй.
👨👩👧👦
Ургийн уулзалт гэдэг нь нэг эцэг, эхээс төрсөн үр хүүхдүүдийн уулзалт юм.
👨👩👧👦👨👩👧👦👨👩👧👦
Удмын гэдэг нь нэгэн эцэг, эхээс гаралтай бүх хүмүүс, авга, нагац талын ахан дүүсийн уулзалт юм.
👨👩👧👦👨👩👧👦👨👩👧👦👨👩👧👦👨👩👧👦
Угийн гэдэг нь өвөг дээдсийнхээ нутагт нэгэн овгийн бүх хүмүүс хуран цуглахыг хэлнэ.
Ургийн анхны уулзалтаар том гэр бүл бүр ахлахаа сонгосон байна.
Жишээ нь. Нэг эцэг, эхээс төрсөн 9 ах, эгч, дүүс байна гэж бодвол 9 ахлах сонгосон байна.
🌐 Зорилго нь: Ахлахууд өөрийн гэр бүлд хамаарах үр хүүхдүүд, ач, зээ, жич, гучын мэдээллийг нэгтгэж өгөхийг зохион байгуулна.
Эхний уулзалтаар танилцуулсан Ургийн ерөнхий зураглалыг ирсэн мэдээллийн дагуу баяжуулах, дутуу хэсгийг дүүргэх, гүйцээх ажил хийгдсэн байна.
📕Угийн түүх шастиртаа Ахлахуудаас ирсэн мэдээлэлийг нэмж эмхтгэнэ.
Номын эхний бүлгүүдэд Өвөг дээдсийнхээ тухай, амьдарч байсан нутаг орны түүхийн тухай бичдэг бөгөөд ихэнхдээ эхний уулзалтын үеэр бэлэн болсон байдаг.
Угийн түүхийн номоо хэвлүүлж, угийн зураглалаа бүтээснээр Танай овгийн Угийн бичиг бүтлээ гэсэн үг.
🎯🍀
Дараагийн том ажил нь өвөг дээдсийнхээ нутагт Угийн баяраа ахмад настан, ахан дүүс, төрөл садан, үр хүүхдүүдтэйгээ хамт хийж Угийн бичгээ хүлээн авна.
✔️✔️
Бас нэг чухал зүйл нь Угийн бичгээ хадгалаад байх бус жил бүр баяжуулах, бас ашиглах хэрэгтэй билээ.
Дараагийн цувралаар үүнтэй холбоотой мэдээлэл орох болно.
Бэлтгэсэн: Ц. Туяа, генетикч