Eren.mn

Eren.mn Мэдээ мэдээлэл

С.БЯМБАЦОГТ: ХХОАТ-ЫН 10 ХУВИЙГ 1 ХУВЬ БОЛГОХЫГ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО 🇲🇳ХХОАТ-ыг 10-1% болтол бүсчилс...
03/04/2025

С.БЯМБАЦОГТ: ХХОАТ-ЫН 10 ХУВИЙГ 1 ХУВЬ БОЛГОХЫГ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО 🇲🇳

ХХОАТ-ыг 10-1% болтол бүсчилсэн байдлаар бууруулах асуудлыг 10 гаруй жил ярьж, судалж өнгөрсөн парламентын үед хуулийн төслөө өргөн барьж байсан боловч хэлэлцэгдээгүй.

Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар ХХОАТ-ыг 1% болгож бууруулах иргэдийн санал 100 мянга хүрсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүлэн хэлэлцэхээр болж байна.

Ойрын өдрүүдэд нэр бүхий гишүүдтэйгээ хамтран бүсчилсэн байдлаар ХХОАТ-ыг 1% хүртэл бууруулах хуулийн төслийг боловсруулж дахин өргөн барихаар ажиллаж байна.

Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва Батлан хамгаалах үйлсэд зүтгэнэЭнэ 2025 оныг батлан хамгаалах яам “Эх оронч Монгол-Их сэ...
14/01/2025

Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва Батлан хамгаалах үйлсэд зүтгэнэ

Энэ 2025 оныг батлан хамгаалах яам “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан.
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх бодлого, зорилтынхоо хүрээнд Хөдөлмөрийн баатартай хамтран ажиллана.

Эх орны хүү болохоор эр цэргийн албаа хааж байгаа байлдагч нарт П.Цэрэндагва гуай эх оронч үзэл, хандлага, элгэн садан, эцэг эхээ хайрлан хүндэтгэх, хүн байхын утга учир, мөн чанар эх орон, тусгаар тогтнол, үндэсний дархлаа гээд өргөн сэдвээр лекц унших юм.

Буурлаас үг сонс гэсэн эртний сайхан үг байдаг даа.

14/01/2025

Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шавиа зодож, шатнаас түлхэж унагаснаар Х нь тархиндаа цус харваж, ГССҮТ-д эмчлүүлж байна.‼️‼️‼️

2024/10/27- нд болсон явдал: Эхлээд хаалга түгжээд түлхүүр нуусан.Цаад өрөөнд ор! Орилвол АЛНА! Хоёулаа одоо үнэнгээ хэл...
12/01/2025

2024/10/27- нд болсон явдал:

Эхлээд хаалга түгжээд түлхүүр нуусан.

Цаад өрөөнд ор! Орилвол АЛНА!

Хоёулаа одоо үнэнгээ хэлдэг тоглоом тоглоно гээд.

2 заазуур 1 жижиг хутга 1 автирка бариад өрөөний хаалга хаасан

Нүдийг чинь боочдог юмуу? Харвал айна гээд ёожтой инээсэн

Бүх хувцасаа тайл, өвдөглөж суу чамайг нэг л худлаа хэлэх юм бол гуяыг чинь тас хэрчинэ.

Эхлээд гарыг чинь тайрвал ямар уу? Гэж инээж эхэлсэн

Намайг хэнтэй харьцсан, уулзсан бэ? Үнэнгээ хэлэхгүй бол АЛНА!

Чемоданд мөчилж хийнэ! Утсаа кодгүй болгоод өг!

Зодож байхдаа найзуудруугаа миний нүцгэн цустай зургуудыг авч явуулж инээлдэж байсан

Хоёр найз нь шөнө ирээд үүдэн дээрээс явахаас өмнө нэг нь орж ирж харчихаад аан гээд гарсан (Цагдаа дуудаагүй)

Царайг нь хараагүй. Маш их зодож хамар хугарсан, Давсаг нь дээр гишгэж, Нуруу цавьруу дэвсэлж, Толгойг хана шал гээд мөргүүлээгүй газар байхгүй.

Зодож байхдаа дандаа нүцгэн байлгаж өөрөө ч нүцгэн явж байсан.

Том чемодан байна уу? Мөчилж хийе.

400 удаа босож суу гичий минь! гээд цохино

Уртасгагчаар нуруулуу олон удаа шавхуурдсан

Аманд чинь оймс чихнээ муу гичий! ОРИЛВОЛ дахиад л шавхуурдана

Одоо нойлд ор. Өвдөглөөд суу. Одоо наад новшийн үсийг чинь хуснаа чамайг хэн ч тоохгүй БӨБӨ шиг болгоод өгье гээд үс хайчилж эхэлсэн.

Чи ийм царай муутай гичий штээ. Хэн чамайг тоодын!!! дараан урд талыг хуссан

Одоо гэрээслэл бич!!!

Одоо гэрээслэлээ уншаад бичлэг хий одоо нүцгэн орон дээр хэвт цагдаад өгвөл чиний нүцгэн бичлэгийг тараана.

Чамайг насаар чинь шантаажилна! Гэх мэт маш олон хэрцгий зүйлсийг нэг бүрчлэн бичээд дуусахгүй

Тагтнаас дүүжлээд хоолойг чинь боогоод алчихдаг юм уу?

Яаж алах вэ? Чамайг…. Бодъё….

28-ны шөнө “Чи нэг ч уйлсангүй шазруун гичий байна тэ? Яаж уйлуулхуу”

УЙЛААЧ! гээд зодсон тамхины ишээр хөл түлсэн,

Би энийг чинийхрүү чиххүү гээд усны сав харуулсан.

СЭРЭМЖТЭЙ БАЙГААРАЙ.

Дүгнэлт:

Магадгүй хайртай хүн чинь чамруу орилдог, өвтгөдөг бол хайр биш ээ тэр зүйлийг хайр гэж андуурч явсаны хариуг амиараа төлөх шахлаа.

Зориг тэвчээр гарган оруулахаар шийдсэн.

25/12/2024

Жиргээнээс🐦

Хөгжилтэй ч юмшиг хөгтэй ч юмшиг 2021-12-02 Архангай аймгийн цэцэрлэгийн багш хүүхдүүдийг зодож байгаа бичлэг задалсан Ня-бо Ч.Урантуяаг шударга үйлдлийнх нь төлөө захирал Цэцэгдулам нь тушаалаа ав гэж оруулаад хорсол, бухимдлаа дийлэхгүй зодож, элдэн хөөж байгаа бичлэг
МБҮЭХ-ны дарга Д.Мөнхбаатар
2021-12-24

22/12/2024

CU дээрэмдэж, кассанд байсан бүх мөнгө, тор дүүрэн, цахилгаан тамхи мөн худалдагч охины утасны кодыг нь гаргуулаад дээрэмдсэн хэрэг гарч‼️‼️

Энэ л байхгүй юу даа!!! Залуусыг дуртай ажлаа хийхэд нь ингэж л бодитой хувь нэмэр болох ёстой юм ш дээ. Тэгэхгүй бол тэ...
11/12/2024

Энэ л байхгүй юу даа!!! Залуусыг дуртай ажлаа хийхэд нь ингэж л бодитой хувь нэмэр болох ёстой юм ш дээ. Тэгэхгүй бол тэд маань хүчээр ажил, мэргэжилээ солиод байгаа юм ш дээ.

👍Дуурийнхан шинэ жилээ хийж, найман залуу уран бүтээлчдэдээ орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөг бэлэглэжээ

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс дахин нэр дэвших асуудлаас бүрэн татгалзсан гэнэ.Учир нь ...
05/12/2024

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс дахин нэр дэвших асуудлаас бүрэн татгалзсан гэнэ.
Учир нь улс төрд тогтворгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Хэрвээ дахин нэр дэвших боломж нээгдвэл У.Хүрэлсүх, Х.Баттулга гээд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүст бүгдэд нь боломж давхар нээгдэнэ. Энэ хүрээнд орж ирэх хамгийн том тоглогч нь Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга. Магадгүй ийм хэмжээний өрсөлдөөнд орвол Ардын нам бүрэн төгс ялалт авна гэдэг хэцүү...

Манайх  #авлигтай тэмцэнэ гээд чаддаггүй ээ. Улсад их хэмжээний хохирол учруулсан байхад л торгоод, 3.4 жил ял гэж өгөөд...
03/12/2024

Манайх #авлигтай тэмцэнэ гээд чаддаггүй ээ. Улсад их хэмжээний хохирол учруулсан байхад л торгоод, 3.4 жил ял гэж өгөөд 1 жилийг биеэр нь эдлүүлээд гаргаад ирдэг.‼️‼️‼️

БНХАУ: "Bank of China"-гийн ТУЗ-ийн дарга асан Liu Liange-д цаазын ял оноолоо‼

Хятадын банк, санхүүгийн салбарын нөлөө бүхий эрхэм болох 63 настай Liu Liange нь 2010-2023 он хүртэл удирдах албан тушаал хашжээ. Тэрээр зээл олгох, төсөл дэмжих, боловсон хүчний зохицуулалтад туслах (албан тушаал ахиулахад нөлөөлөх)-ын тулд 121 сая юань буюу 16.7 сая ам.долларын авлига авсан нь нотлогджээ. Зөвхөн 2017-2020 онд 3.32 тэрбум юанийн хууль бус зээл олгож, төрд 190.7 сая гаруй юанийн хохирол учруулсан. Түүний хууль бусаар олсон орлогоос гадна бүх хөрөнгийг хураан авч төрийн санд шилжүүлээд байна. Хятадын Авлигатай тэмцэх байгууллага сүүлийн саруудад санхүүгийн салбарт хатуу арга хэмжээ авч эхэлсэн. Тэд "Bank of China"-гийн ТУЗ-ийн дарга Liu Liange болон өнгөрсөн аравдугаар сард авлига авсан хэргээр цаазын ял сонссон Төв банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нарыг урхинд оруулсан юм. Liu Liange нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгөө зааж өгсөн тул хоёр жилийн хугацаатай цаазын ял оноожээ. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг нь хэрэгжүүлнэ гэсэн үг юм. 1961 онд төрсөн Liu Liange нь 2019 онд "Bank of China"-гийн ТУЗ-ийн дарга болохоосоо өмнө Хятадын Ардын банк, Хятадын Экспорт-Импортын банк зэрэг банк санхүүгийн байгууллагад ажиллаж байжээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ нь санхүүгийн салбарын авлигын эсрэг тэмцлээ эрчимжүүлсэн. Энэ арваннэгдүгээр сард Хятадын Үйлдвэр худалдааны банк, Хятадын Барилгын банк зэрэг төрийн өмчит томоохон банкуудын зарим албан тушаалтнуудыг авлига авсан, мөнгө шамшигдуулсан хэргээр шалгаж эхлээд байна.

Эх сурвалж: https://www.globaltimes.cn/page/202411/1323815.shtml

Address

Монгол
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Eren.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Eren.mn:

Share