Total Production

Total Production Байгууллагын захиалгат нэвтрүүлэг, Кино, Видео Бичлэг, Реклам, Медиа үйлчилгээг хийх

06/03/2026

🏆 BLACK CUP 2026
MMA’s first “World Cup” tournament

🗓️ 3/14 - 🇰🇷 Korea Alpha vs. 🇺🇸USA
🗓️ 3/28 - 🇯🇵Japan vs. 🇧🇷Brazil
🗓️ 4/11 - 🇲🇳Mongolia vs. 🇨🇳China
🗓️ 4/25 - 🇰🇷Korea Omega vs. 🚩Eurasia

💢 ДЭЛХИЙН КИНО УРЛАГ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 130 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН ӨДӨРЛӨГ. Дэлхийн киноны 130 жилийн ойд зориулсан ёслолын өдө...
24/12/2025

💢 ДЭЛХИЙН КИНО УРЛАГ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 130 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН ӨДӨРЛӨГ.

Дэлхийн киноны 130 жилийн ойд зориулсан ёслолын өдөрлөг 2025 оны 12-р сарын 24-ний өдөр “Black Box” театрт болж өндөрлөлөө. Дэлхийн Анхны киног Франц ах дүү Луи, Огюст Люмер нар сinematographe хэмээх өөрсдийн бүтээсэн кино аппарат ашиглан туурвисан юм. Тэдний энэ нээлтийн үр дүн болох “Ажилчид Люмерын үйлдвэрээс гарч байна” хэмээх анхны богино кино 1895 оны 3-р сард олны хүртээл болсон байна. 1895 оны 12-р сарын 28-ны өдөр дэлхийн анхны кино үзлэг Парис хотын Гранд кафед болсон ба Францын тухайн үеийн амьдралыг харуулсан 10 цуврал богино хэмжээний кино үзүүлжээ. Нийтдээ 40 үзэгч төлбөрөө төлөн үзсэн энэ өдрийг кино мэндэлсэн өдөр гэж тооцдог.

Энэ жилийн Дэлхийн киноны өдөр Монгол киноны 90 жилийн ой, Монголын Зурагт Радиогийн анхны богино хэмжээний “Хонгио” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсны 55 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Ёслолын үеэр киноны анхдагч франц ах дүү Луи, Огюст Люмерын анхны бүтээлүүд, дэлхийн киноны 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Люмерүүд ба найзууд”, Монголын Америкийн уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Анхны ав” хүүхэлдэйн кино үзүүлэн ба монгол киноны тухай танилцуулна.

💢КИНО/ MOVIE ЗАХИРАЛ: юу хийж байна даа ?БИ: кино үзэж байна ЗАХИРАЛ: ямар кино ? БИ: надад ирээгүй хайр ЗАХИРАЛ: яадаг ...
04/11/2025

💢КИНО/ MOVIE

ЗАХИРАЛ: юу хийж байна даа ?
БИ: кино үзэж байна
ЗАХИРАЛ: ямар кино ?
БИ: надад ирээгүй хайр
ЗАХИРАЛ: яадаг конийн?
БИ: .......................... >

🎬 CINEMA CLUB🎬 Та дараагийн Жонни Депп, эсвэл Квентин Тарантино болох боломжтой гэдгээ мэдэж байна уу?Америкийн ахлах су...
30/10/2025

🎬 CINEMA CLUB

🎬 Та дараагийн Жонни Депп, эсвэл Квентин Тарантино болох боломжтой гэдгээ мэдэж байна уу?

Америкийн ахлах сургууль, коллежуудад байдаг Drama Club шиг Монголд кино урлагийн клуб үүсгэн байгуулахыг хүсдэг олон хүний мөрөөдлийг бид бодит болгож байна. ✨

CINEMA CLUB нь кино урлагт дуртай, хамтдаа бүтээж, суралцах хүсэлтэй бүх хүмүүст нээлттэй.
Бид:
• 🎥 Богино хэмжээний бичлэг, туршилтын бүтээлүүд хийж,
• 🎬 Цаашлаад бүрэн хэмжээний кино бүтээхийг зорьж байна.

🤝 Хэрэв танд урлагийн гал байгаа бол бидэнтэй нэгдээрэй.

📌 Сарын шимтгэл: 40,000₮
📌 Уулзалт: сард 4 удаа
📌 Цагийн хуваарь: бүхий л өдрийн туршид
📌 Насны хязгаар: 18+

Клубийн зорилго:
🎭 Жүжиглэх, кино урлаг, зураглаач , эвлүүлэгч , бүтээлч сэтгэлгээнд дуртай залууст зориулсан нээлттэй уран бүтээлийн орон зай.

Танд юу хүлээж байна вэ?
• 🎥 Кино үзэж, хамтдаа ярилцаж дүгнэлт хийх
• 🎬 Богино хэмжээний кино, жүжгийн туршилтын бүтээл гаргах
• 🎭 Театрын workshop, жүжгийн дасгал сургуулилт
• 🖋️ Сценар бичих, дүр бүтээх арга техник эзэмших
• 🤝 Шинэ найз нөхөд, уран бүтээлчидтэй холбогдох боломж

✨ “Cinema Club” бол зүгээр нэг кино үздэг газар биш.
Энэ бол шинэ санаа төрж, мөрөөдөл бодит болж хувирдаг бүтээлч ертөнц.

🌟 Мөрөөдлөө бодитоор бүтээгээрэй.

Доорх линкээр орж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/TTyS8S4gDXseFP3M9

💢 Алдарт найруулагч, жүжигчин, продюсер Мел Гибсоны 2006 онд 40,000,000 $-ын зардлаар бүтээсэн "Apocalypto" киноны төгсг...
09/10/2025

💢 Алдарт найруулагч, жүжигчин, продюсер Мел Гибсоны 2006 онд 40,000,000 $-ын зардлаар бүтээсэн "Apocalypto" киноны төгсгөлийн хэсгийн зургийг ингэж авсан байна. Мөн та бүхэндээ "Apocalypto" киноны тухай гайхалтай 10 факт

1. Бүхэлдээ эртний Майя хэл дээр хийгдсэн: Киноны бүх яриа нь Майя хэлээр бичигдсэн. Үүнийг орчин үеийн киног соёлын хувьд онцгой болгосон нь энэ юм.

2. Жинхэнэ ширэнгэн ойд зураг авсан: Киноны зураг авалтыг Мексикийн Веракруз мужид жинхэнэ ширэнгэн ойд хийсэн. Хэт бодит мэдрэмж төрүүлэхийн тулд байгалийн гэрлийг ашигласан.

3. Жүжигчид ихэнх нь мэргэжлийн биш хүмүүс байсан: Гол дүрүүдийг тухайн бүс нутгийн оршин суугчид, уугуул иргэдээр тоглуулсан. Жишээ нь, гол дүрд тоглосон Руди Янгблад бол жүжигчин мэргэжилтэй биш, бүжигчин байсан.

4. Мел Гибсон өөрөө англи хадмал орчуулгыг бичсэн: Тэрээр кинонд хэрэглэсэн бүх Майя хэлний харилцан яриаг англи хэл рүү өөрөө орчуулж, хадмал болгосон.

5. Биеийн будалт, хувцаслалтыг маш нарийн судалж хийсэн: Майячуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл, шивээс зэргийг археологийн судалгаанд үндэслэн маш нямбайгаар хийсэн.

6. Бүтээл туйлын хүчирхэг мессежтэй: "Их соёл иргэншил хэзээ ч дотроосоо мөхдөг" гэдэг санааг Гибсон киноор дамжуулан илэрхийлсэн.

7. Кинонд компьютер график маш бага хэрэглэсэн: Хэт бодит дүрслэл үүсгэхийн тулд CGI бага хэрэглэж, бараг бүх үйл явдлыг гараар бүтээсэн.

8. Түүхэн фактуудыг урлагтай хослуулсан: Хэдийгээр түүхэн үнэнтэй бүрэн таарахгүй ч кинонд Майячуудын амьдрал, зан заншил, золиослол зэрэг бодит зүйлсийг харуулсан.

9. Киноны нэр "Apocalypto" нь Грек үг: Энэ нь “илчлэх”, “ил гаргах” гэсэн утгатай. Энэ нь соёл иргэншлийн нуран унаж буйг илэрхийлж байна.

10. Оскарын шагналд нэр дэвшсэн: Гурван төрөлд: Грим, Дууны монтаж, Дууны эффект гэсэн ангиллаар 2007 онд нэр дэвшиж байв.🎬🎥📽

💢 НОЁН ЭМЭГТЭЙ Кино эхлэхдээ хамгийн гол хүмүүс болох Цэнгэл, Нараа нар хамт зураг авахуулдаг. Энэ хэсэгт Нараа урагшаа ...
05/08/2025

💢 НОЁН ЭМЭГТЭЙ

Кино эхлэхдээ хамгийн гол хүмүүс болох Цэнгэл, Нараа нар хамт зураг авахуулдаг. Энэ хэсэгт Нараа урагшаа биш Цэнгэл рүү харж зогссон байгаа нь урт хугацаанд уулзах боломжгүй болохын өмнөхөн байсан болохоор найз руугаа сүүлийн удаа харж байгаа ч юм шиг найруулагчийн шийдэл байсан байж мэднэ. Мөн тэд "Удахгүй хүссэн газар руугаа ниснэ" гэж хэлдэг нь хожим Эгиймаа шоронд тэр үгийг мөн хэлдэг. Энэ мэдээж найруулагчийн тавилтуудын нэг байсан.

Эгиймаа шоронд хоригдсон анхны өдрөө Энхсайхан гэх хамт ирсэн эмэгтэйг эгч дүү гурваас зориг гарган өмгөөлсөн нь Нараагийн нүдэнд тусдаг. Учир нь Нараа Туулыг шоглосон харгалзагчийг зодсоныхоо дараа шоронд зовж шаналж байгаа эмэгтэйчүүд дахиж доромжлуулах ёсгүй гэж хэлдэг нь түүнийг шоронд шударга ёсыг сахиулдаг гэдгийг харуулдаг. Түүнээс гадна мэдээж ээжтэйгээ их адилхан байсан болохоор яагаад ч юм дотно санагдсан хэрэг. Тэр тухайгаа Эгиймаад хэлэхэд өөрийг нь сонирхож байгаа мэтээр буруу ойлгож буруу зөрүү ярьж эхэлдэг. Энэ нь Дариа Шоронгийнхныг танилцуулах үеэр Нарааг өвөрмөц гэж хэлснийг нь Эгиймаа ижил хүйстэн мэтээр ойлгосонтой холбоотой.

Эгиймаа найз залуу болох Итгэлтэй хамт ээж дээрээ очдог хэсэг дээр зурж байгаа зургийг нь санамсаргүй унагааж улаан будаг цацагдсанаар ээжийнх нь өвчин сэдэрдэг. Мөн энэ хэсэг давхар удахгүй болох золгүй явдлыг илэрхийлэх шиг болсон. Учир нь Эгиймаа Итгэл хоёр тэндээс буцаж яваад осол хийсэн шүү дээ.

Өлзий тус хорих ангид дөнгөж ирээд маш их баярласан дүр зурагтай байдаг. Энэ үед зөөлөн ая эгшиглэх бөгөөд кино сонирхдог хүн бүр харь улсын шоронд хоригдож байгаад эх орондоо ирж байгаа юм байна гэдгийг төвөггүй уншиж болохоор байсан. Хоолны газар Бавнаа буюу Урнааг цохиж унагаадаг хэсэг дээр камер Урнааг дагаж хөдөлсөн тулдаа л жүжигчин Оюундарь-ын эвсэлгүй шанаадалтыг далдалсан. Уг нь Өлзий бол олон жил харь улсын шоронд үхэхээс бусдыг үзэхдээ маш олон удаа гар зөрүүлсэн хүн болохоор тэр цохилт их сурамгай орж ирэх ёстой байсан. Магадгүй тэр талаар сургуулилт хийгээгүй нь киноны жижиг алдаа байсан. Харь улсад амь тавьчихалгүй эх орныхоо шороонд ясаа тавих гэж ирлээ гөлөг минь гэж хэлдэг нь их жинтэй текст байсан.

Эмнэлгээс оргох гэж гараа оёдлын машины доор оруулж санаснаа бүтээсэн ч зугтаж яваад амиа алддаг Энхсайханы хоригдсон шалтгаан бол киноны их давчидмаар хэсэг байсан. Үнэхээр тийм дургүй хүрмээр амьдрал байдаг гэж бодохоор бүр яс хавталзмаар. Гурван хүүхдийн инээд хөөр хойд аавын сэрэх дуунаар хоромхон зуурт байхгүй болж бүр бие биенээ чимээгүй гээд амыг нь дарж байгаа хэсэг бол үнэхээр дотор зурж байсан. Тэгж их гоё нарийн гаргачхаад тэр хэсгийгээ унагаачихсан. Стакантай шээсийг охин асгах үед зөвхөн дуунаас нь айж бэмбэгнэж байгаа тэр хүн бол минийхээр бол бүр аймшигтай араншин гаргах ёстой байсан. Гэтэл хүүхдийг нэг угзарчихаад тавьчихаж байгаа нь үнэмшилгүй байсан. Тэгээд цааш явтал яахав эмэгтэй хүний тэвчээр нь алдарсан агшин гэж зөвтгөж болох л байх. Гэхдээ тэрхэн мөчид өөрийн ухаанаа алдаад үр дагаврыг нь тооцоололгүй тийм ухамсаргүй үйлдэл хийхэд дахиад илүү том үйл явдал болсон бол илүү хүчтэй байх байсан. Тэгээд анхны удаа хамт үзсэн хүний маань Баярмааг ингэх гэж л тоглуулсан хэрэг үү? гэж чамлалттай хэлж байсанчлан их олон жилийн дараа эргэн ирэлт хийж байгаа эмэгтэй жүжигчиндээ арай л жижиг дүр өгчихөв үү гэж надад ч бас санагдсан.

Кино багийнхан яг тэгж бодож оруулсан уу, эсвэл үгүй юу ямар ч байсан миний хувьд Итгэлийн аавын дүр бол Монголчуудын хувиа хичээсэн, жижигхэн бодолтой, Монголоо алдсан, хүн чанараа гээсэн орчин үеийн хүмүүсийн төлөөлөл байлаа. Хэдийгээр анхнаасаа үерхэж байхад нь ч дургүй байсан хэдий ч хамтдаа явж байгаад хэрэгт орчихсон найз охиныг нь зүгээр л бараг хөсөр хая гэж зандарч байдаг. Эргэлтийн тухай ярихад бүр битгий муу ёрын юм ярь гэж байх жишээний. Өөрийн хүүхэд нь л сайн сайхан явж байвал өрөөлийн хүүхэд яах нь падлий ч байхгүй.

Хувцас угааж байхад хөгжим тоглодог хэсэг бол их хөөрхөн байсан. Тэрийг шууд утгаар нь ингэж цэвэрхэн дуугарна гэж юу байдаг юм гэж бодож байгаа бол энэ бол зөвхөн Бавнаагийн дотор эгшиглэж байгаа ая гэдгийг санах хэрэгтэй. Тэр хэсэгт Бавнаа эр хүн хүсч байна гээд элдэв хөдөлгөөн хийдэг хэсэг бол "Би эр хүнд хайртай" жүжиг дээр жүжигчин Урнаагийн хийдэг үйлдэл юм. Тэр хэсгийг кинонд шууд оруулж ирсэн нь сонирхолтой байсан. Мөн тэр хэсэгт зохиолын гол утга санааг агуулсан ярианууд яригддаг. Эрчүүдийг хүүхэнчид, хүчирхийлэгчид, архичид гэж гурав хувааж болно гэж хэлж байгаа хэсэг бол эрчүүдийг доош нь хийж байгаа феминист хэсэг огт биш. Нэг талаар тэр бол үнэн. Нийгэмд тэр гурван ангилалд багтах эрчүүд маш олон бий. Түүнийг шүүмжилсэн. Нөгөөтэйгүүр тэр үгийг Бавнаа буюу их хөнгөн эмэгтэй хэлж байгаа. Дараа нь тэр өөрөө надад бол ганцхан с**с байхад л болно гэж хэлдэг нь өмнөх хэлсэн үгсийг эрчүүдийн буруутгал биш гэдгийг харуулдаг. Өлзий, Туул хоёр бүх эрчүүд тийм биш гэдэг нь мэдээж шууд утгаараа бүх эрчүүд тийм биш гэдгийг хэлдэг. Тэгэхээр киног үзсэн зарим хүмүүс хэтэрхий нэг талыг барьсан гэж шүүмжилж байгаатай би бол санал нийлэхгүй байгаа. Угаас уг зохиол нь ч тийм биш юм.

Малын хулгайчдын араас хөөж барьж аваад нэгийг нь буудсаны улмаас шоронд хоригдсон Дариагийн хэсэгт үл ялиг алдаа байдаг. Ер нь бол дариа өөр рүү нь сүх бариад дайрсан этгээдээс биеэ хамгаалсан. Биеэ хамгаалж, айсандаа буудсан. Гэтэл хоромхон зуурын уур бухимдал ийм үр дагаварт хүргэсэн гэж ярьдаг нь яахав нийгэмд хандаж хэлж байгаа үг ч гэсэн үйл явдал нь яриатайгаа зөрсөн.

Нараагийн хоригдсон шалтгааны үйл явдал бол бас л нийгэмд одоо ч оршсоор байгаа их муухай хэрэг л дээ. Охидуудыг өөрийн ухаангүй болтол нь архи, мансууруулах бодис хэрэглүүлж байгаад дур хүслээ хангадаг явдал одоо ч гарсаар байгаа. Киноны энэ хэсэг он цагийн дарааллаар нь хөөвөл 1975 онд болсон ба Хувьсалын өмнөх бүтээл болох Зэрлэг цэцэгсийн хүлэмж кинон дээрх жүжигчин Урнаагийн өөрийн бүтээж байсан архичин эмэгтэйн дүрд тохиолдсон явдалтай давхцаж байгаа нь зүгээр нэг тохиолдол биш, өмнөх уран бүтээлээ сануулсан найруулагчийн санаа байсан байх. Зэрлэг цэцэгсийн хүлэмж дээр "Миний дээр хэдэн хүн гарсныг би одоо ч санадаггүй" гээд яриан дундаа хэлээд өнгөрдөг бол энэ кинонд их ил тодоор харуулжээ. Мэдээж R ангиллын кинонд ингэж задгай харуулах нь бол асуудалгүй. Харин ч оносон мэт санагдсан. Бүтэн 24 жил хорсол гомдлоо тээж, Цэнгэлийг үзэн ядсаны эцэст хүсэн хүлээж байсан мөч нь хүрээд ирэхэд өшөө авах нь түүний хүсч байсан зүйл биш болон хувирсан байдгийг Нараагийн харцнаас мэдэж болно. Түүний байр байдал Эгиймаатай танилцсан цагаас эхлээд харц нь зөөлөрч хүйтэн байдал нь гэсч байх шиг мэдрэгддэг. Ер нь кино эхлэхээс дуусах хүртэл жүжигчин Уранчимэгийн харцны тоглолт мундаг байсан болохоор амтай болгон нь түүнийг магтаж байгаагийн шалтгаан юм.

Энд нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Цэнгэл Нарааг дагуулан найз залуу болон найзуудтай нь архидаж байгаа хэсэгт Цэнгэл өөрт нь итгээд хүрээд ирсэн сайн найзынхаа аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй хэрнээ түүнийг архиар шахдаг. Энэ үзэгдэл, ийм Цэнгэлүүд Монголоор дүүрэн байдаг. Үр дагаврыг нь бодолцолгүй нэгнийгээ архиар шахах нь маш аюултай ба хэзээ ч тэр шахсан хүн согтоосон нэгнийгээ ихэнхдээ ядаж аюулгүй гэрт нь хүргээд өгдөггүй.

Тэгэхээр энэ кино бол 1999, 1990, 1975 онуудад үйл явдал нь өрнөж байгаа ч өнөөдрийн нийгэм дээр болж байгаа олон зүйлийг шүүмжилж, ил тод харуулсан гэхэд болно.

Эгиймаа Итгэл хоёр бол гал халуухан дээрээ явж байгаа шинэхэн хосууд байдаг бол Өлзий хоёр том хүүхэдтэй, сайн ханьтай нас тогтсон гэр бүл харагддаг. Харин Энхсайхан бол гурван охинтой, хоёр дох амьдралаа зохиож хүүхдүүдээ хойд эцгийн бараа харуулснаар амьдрал нь аймшиг болж хувирсан гэр бүл байдаг бол Цэнгэл яагаад ч юм нөхөргүй. Ганц охиноо өөрөөрөө овголсон байдаг. Ингээд анзаарахад маш олон төрлийн гэр бүлийн харилцаатай хүмүүс кинонд гардаг.

Жижиг сажиг алдаа байсан ч их чанартай сайн кино болсонтой бүгд санал нийлэх биз ээ.

08/07/2025

Захиралд намайг бороонд хэсэг алхаж байгаад очно гэсэн гэж хэлээрэй ☔️

Эерэг: “Хувьсал"-ын У.Уранчимэг "Аминч" киноныхоо нээлтийн үеэр найруулагч Г.Бямбасүрэндээ машин бэлэглэжээ👇Г.Бямбасүрэн...
05/03/2025

Эерэг: “Хувьсал"-ын У.Уранчимэг "Аминч" киноныхоо нээлтийн үеэр найруулагч Г.Бямбасүрэндээ машин бэлэглэжээ👇

Г.Бямбасүрэн нь "Зүрхээр наадагч", "Атганд үлдсэн эрдэнэ", "Миний нууц", Тэнгэрээс буусан Од", "Ноён эмэгтэй", Хувь заяа" зэрэг "Хувьсал"-ын тодотголтой кинонуудын найруулагчаар ажилласан юм.

This 600-year-old painting is one of the most mysterious in history. That mirror at the back is just 3 inches wide — yet...
07/12/2024

This 600-year-old painting is one of the most mysterious in history. That mirror at the back is just 3 inches wide — yet it reflects the entire room in immense detail. Look closer at it and you'll realize nothing is as it seems.

Credit Goes To The Respective Owner ~
[𝘋𝘔 𝘧𝘰𝘳 𝘤𝘳𝘦𝘥𝘪𝘵𝘴 𝘰𝘳 𝘳𝘦𝘮𝘰𝘷𝘦𝘭]

Learn Animals and Their Meat Names 🍖
22/11/2024

Learn Animals and Their Meat Names 🍖

💢 TOP 100 MOVIES BASED ON TRUE EVENTS 🎬🎥🎞️1. 8 Mile (2002)2. 12 Years a Slave (2013)3. 127 Hours (2010)4. A Beautiful Mi...
11/11/2024

💢 TOP 100 MOVIES BASED ON TRUE EVENTS 🎬🎥🎞️

1. 8 Mile (2002)
2. 12 Years a Slave (2013)
3. 127 Hours (2010)
4. A Beautiful Mind (2001)
5. A Braveheart (1995)
6. A Few Good Men (1992)
7. A Miracle on Ice (1981)
8. All the President's Men (1976)
9. American Hustle (2013)
10. American Sniper (2014)
11. Apollo 13 (1995)
12. Billboards Outside Ebbing, Missouri (2017)
13. Black Hawk Down (2001)
14. BlacKkKlansman (2018
15. Bohemian Rhapsody (2018)
16. Born on the Fourth of July (1989)
17. Bridge of Spies (2015)
18. Capote (2005)
19. Chaplin (1992)
20. Catch Me If You Can (2002)
21. Chaplin (1992)
22. Che (2008)
23. Coal Miner's Daughter (1980)
24.Cold Mountain (2003)
25. Concussion (2015)
26. Coach Carter (2005)
27. Dallas Buyers Club (2013)
28. Darkest Hour (2017)
29. Deepwater Horizon (2016)
30. Dunkirk (2017)
31. Erin Brockovich (2000)
32. Escape from Alcatraz (1979)
33. Flight (2012)
34. Florence Nightingale (2008)
35. First Man (2018)
36. Freedom Writers (2007)
37. Frida (2002)
38. Goodfellas (1990)
39. Green Book (2018)
40. Harriet (2019)
41. Hacksaw Ridge (2016)
42. Hidden Figures (2016)
43. Hotel Rwanda (2004)
44. I, Tonya (2017)
45. Invictus (2009)
46. Invincible (2006)
47. Into the Wild (2007)
48. Jackie (2016)
49. JFK (1991)
50. Judah and the Black Messiah (2021)
51. Just Mercy (2019)
52. Julie & Julia (2009)
53. Jungle (2017)
54. Joy (2015)
55. Law Abiding Citizen (2009)
56. Lincoln (2012)
57. Lion (2016)
58. Love & Mercy (2014)
59. Miracle (2004)
60. Milk (2008)
61. Moneyball (2011)
62. Monster (2003)
63. My Friend Dahmer (2017)
64. My Left Foot (1989)
65. Ray (2004)
67. Remember the Titans (2000)
68. Richard Jewell (2019)
69. Rocketman (2019)
70. Schindler's List (1993)
71. Selma (2014)
72. Snowden (2016)
73. Sully (2016)
74. Spotlight (2015)
75. Steve Jobs (2015)
76. The 33 (2015)
77. The Alamo (2004)
78. The Aviator (2004)
79. The Big Short (2015)
80. The Blind Side (2009)
81. The Boy in the Striped Pajamas (2008)
82. The Butler (2013)
83. The Conjuring (2013)
84. The Danish Girl (2015)
85. The Disaster Artist (2017)
86. The Elephant Man (1980)
87. The Exorcism of Emily Rose (2005)
88. The Fighter (2010)
89. The Founders (2016)
90. The Greatest Showman (2017)
91. The Hurricane (1999)
92. The Impossible 2012
93. The Magdalene Sisters (2002)
94. The Man Who Knew (2017)
95. The Pursuit of Happyness (2006)
96. The Theory of Everything (2014)
97.Three Billboards Outside Ebbing,Missouri (2017)
98. Titanic (1997)
99. Unbroken (2014)
100. Vice (2018)
Walk the Line (2005)
When We Rise (2017)
Wild (2014)
Zodiac (2007)
Zero Dark Thirty (2012)

゚ ゚ ゚

💢 Amazing Color Palettes for your Next project.
11/11/2024

💢 Amazing Color Palettes for your Next project.

Address

Sukhbaatar Square, 1 Building, 210
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Total Production posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share