Ihriegel

Ihriegel “Ihriegel productions”
Mongolian Metal music Promoter 🇲🇳

09/09/2026
За орой уулзацгаая!!!!
09/09/2026

За орой уулзацгаая!!!!

Just landed in Mongolia!
АМЬД ХӨГЖИМ СОНИРХОГЧ ХҮН БҮРТ ХҮРГЭХ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. Энэ 9-р сарын 9-нд буюу маргааш Азийн аялан тоглолтын хүрээнд Германы алдарт Блэк метал хамтлаг NARGAROTH манайд тоглох гэж байна шүү! Энэ алдарт хамтлагийг эх орондоо үзэж, дэлхийн Метал хөгжлийн өнөөгийн төвшинг мэдрэх үнэтэй боломжийг бүү алдаарай. Тоглолт баруун 4 зам, Гранд Плаза төвийн яг зүүн талд Вайт эвент Холл. д 18 цагт болно. Энэ боломжийг бүү алдахтун хэмээн амьд хөгжим сонирхогч хүн бүрт хүргэсүй...

Сайн байцгаана уу, Сонсогчидоо!Бидний тэсэн ядан хүлээж буй Nargaroth хамтлагийн Naraka Descent September asia tour 2026...
08/09/2026

Сайн байцгаана уу, Сонсогчидоо!

Бидний тэсэн ядан хүлээж буй Nargaroth хамтлагийн Naraka Descent September asia tour 2026-ийн хүрээнд хамтлаг маань Монгол улсад анх удаа ирж маргааш тоглолт болох гэж байна. Бид бүхэн бэлтгэл ажилдаа орсноос хойш яг 5 сар өнгөрч, одоогоор оролцох хамтлагуудын нэрс тодорхой , цаг, байршил ч тогтжээ бүх бэлтгэл ажил 100% одоо харин та цагтаа ирж Монголын Black metalheads ямар байдгыг харуулах үлджээ.
Өнөө оройны 00:00 цаг хүртэл Final Ticket тасалбарууд маань худалдаалах болно. Тэгээд маргааш нь 200к болох юм байна. Тиймээс өнөөдөр тасалбараа аваарай нэг ч гэсэн Beer payment хаа ч юмд ээ тиймээ 😉

Final ticket- /August 24th - September 8th/ 180.000₮ /910004000421010816 TDB - Lkhamgerel/ , /Гүйлгээний утга: нэр, утас/

Ihriegel багийнхан Монголын метал хөгжим сонсогчдод гадаадын том болон жижиг метал хамтлагуудын тоглолт, турын урсгал Монголруу урсдаг болох тэр жимийг гаргах Монголыг заавал багтаадаг болгох , ирснийхээ дараа сэтгэл хангалуун буцдаг байх зэрэг жижиг гэлтгүй бүх зүйл дээр л төвлөрч ажилласаар ирсэн билээ. Энэ жим илүү тод болсоор л байна үүнд та бүхний маань бас support үнэлшгүй их билээ. Монгол улсыг skip-лэдэг байсан үе нэгэнтээ өнгөрөх болтугай. Мөн хэзээ нэгэн цагт Ihriegel байхгүй болсон ч бусад залгамж халаа нартаа илүү амар болгож байгаад баяртай байна.

Урьд орой Playlist with Soyloo дугаар цацагдсан билээ subscribe хийж, санал бодлоо харамгүй илгээгээрй.

За ингээд 9 сарын 9 нд Nargaroth дээр уулзая.
⛳️White event hall
⏰6 цагт

Энэ удаагийн дугаарын зочноор Soyloo Soylsaihan маань Варшав хотоос өөрийн дуртай 5 зөвхөн Black Metal playlist-ээр орол...
06/09/2026

Энэ удаагийн дугаарын зочноор Soyloo Soylsaihan маань Варшав хотоос өөрийн дуртай 5 зөвхөн Black Metal playlist-ээр оролцлоо. Энэхүү ярилцлагад тэрээр хөгжимийн талаарх үзэл бодол болон амьдралын талаарх бодол, амьдрал ямар богинохон үнэ цэнэтэй болох талаар ярьсан нь нэгийг бодогдуулах байх гэж бодож байна. Тэрээр өөрийн плейлистдээ гурван хоногийн дараа эх оронд маань ирж тоглох Германы алдарт Nargaroth хамтлагийн дууг мөн багтаасан.

Ингээд урилгыг маань уриалгахан хүлээн авч алтан цагаа зарцуулан яриа өгсөн найздаа баярлалаа гэхийн сацуу удахгүй дахин уулзахын ерөөл өргөе.

Энэхүү дугаарыг тухлан суугаад амтархан сонсохыг урьж байна.
Түүнчлэн 2026.09.09 нд Nargaroth болон 2026.10.27 нд Harakiri for the sky хамтлагууд Монголд анх удаа ирж тоглох гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр ирж металдахыг уриалж байна. Ингээд бид хэзээ нэгэн цагт байхгүй болно бидний аялал хэзээ нэгэн цагт дуусна гэсэн түүний үгээр энэхүү бичвэрээ өндөрлөе.

Энэ удаагийн дугаарын зочноор Соёлоо маань Варшав хотоос өөрийн ду...

Энэ удаагийн дугаарын зочноор миний дотны найзуудын нэг Цус Билгээ гэдгээрээ хэдийнээ алдаршсан Batbileg Burentugs-ийн, ...
18/07/2026

Энэ удаагийн дугаарын зочноор миний дотны найзуудын нэг Цус Билгээ гэдгээрээ хэдийнээ алдаршсан Batbileg Burentugs-ийн, амьдралын мөчүүдтэй нь салшгүй холбоотой 6 дууг хуваалцлаа. Бид түүний хөгжимд дурласан түүх, Монголын метал хөгжим түүний бодлоор зэрэг олон сонирхолтой сэдэв хамтлаг хөгжмийн талаар ярилцсанаас та бүхэнд нэг хэсгийн түүвэрлэн бэлтгээд хүргэж байна. Тэрээр өөрийн плейлистдээ Монголын ууган хамтлагуудын нэг болох Хурд хамтлагийн Чоно дууг багтаасан нь nostalgic хуучны дууг та бүхэнд эргэн сануулах болов уу.

Ингээд урилгыг маань хүлээн авч алтан цагаа зарцуулан яриа өгсөн найздаа баярлалаа гэхийн сацуу удахгүй дахин уулзахын ерөөл өргөе.

Энэхүү дугаарыг тухлан суугаад амтархан сонсохыг урьж байна.

English below:

This time on Playlist With…, I’m joined by one of my closest friends, Tsus Bilgee—a familiar name to anyone who follows the Mongolian metal scene.

Together, we unpack six songs that have left a lasting mark on his life. From discovering heavy music for the first time to sharing his perspective on the evolution of Mongolian metal, our conversation drifts through memories, influences, and the stories behind the soundtrack of his journey.

Among his selections is “Chono” by Hurd, one of Mongolia’s most iconic bands—a nostalgic choice that proves great music never loses its power.

This is only a glimpse of our full conversation.

A huge thanks to Bilgee for sharing his time, his stories, and a piece of himself. Until next time…

Turn up the volume, sit back, and let the music tell the rest.

Энэ удаагийн дугаарын зочноор миний дотны найзуудын нэг Цус Билгээ ...

NARGAROTH In MONGOLIA Тэртээх 1996 онд Германд байгуулагдсан NARGAROTH хамтлаг нь дэлхийн Black Metal урсгалын түүхэнд н...
14/07/2026

NARGAROTH In MONGOLIA

Тэртээх 1996 онд Германд байгуулагдсан NARGAROTH хамтлаг нь дэлхийн Black Metal урсгалын түүхэнд нэр хүнд бүхий өвөрмөц хамтлагуудын нэг юм. Үүсгэн байгуулагч Kanwulf (René Wagner)-ийн үзэл санаа, уран бүтээлдээ шингээсэн уур амьсгал, Raw black metal дуугаралт нь олон арван жилийн турш дэлхийн Black Metal ертөнцөд онцгой байр суурийг эзэлж ирсэн түүхтэй.
2026 оны 9-р сарын 9-ний өдөр NARGAROTH хамтлаг нь азийн аялан тоглолтын хүрээнд Монголын тайзнаа анх удаа тоглохоор болсныг дуулгахад таатай байна.

Support bands:
- Witches of the damned witchesofthedamned
- Dusklight DUSKLIGHT
- Exiled angels Exiled_angels

Ticket importation:
- Early bird ticket- /July 14th - July 26th/ - 100,000₮ /910004000421010816 TDB - Lkhamgerel/ , /Гүйлгээний утга: нэр, утас/

- Late bird ticket - /July 27th - August 3th/ - 130,000₮ /910004000421010816 TDB - Lkhamgerel/ , /Гүйлгээний утга: нэр, утас/

- General ticket - /August 4th - August 23th/ - 150.000₮ /910004000421010816 TDB - Lkhamgerel/ , /Гүйлгээний утга: нэр, утас/

- Final ticket- /August 24th - September 9th/ 180.000₮ /910004000421010816 TDB - Lkhamgerel/ , /Гүйлгээний утга: нэр, утас/

- On door ticket - 200.000₮

Монголын Black Metal түүхэнд шинэ хуудсыг хамтдаа бичицгээе!!!!

BLACK METAL IST KRIEG!!!

English below:

NARGAROTH IN MONGOLIA

Formed in Germany in 1996, NARGAROTH has earned its place as one of the most respected and distinctive names in the history of Black Metal. Founded by Kanwulf (René Wagner), the band’s uncompromising vision, haunting atmosphere, and raw Black Metal sound have left a lasting mark on the global underground scene for nearly three decades.

We are proud to announce that NARGAROTH will perform in Mongolia for the very first time as part of their Asian Tour on September 9, 2026.

Support Bands:
* Witches of the Damned
* Dusklight
* Exiled Angels

Let’s write a another new chapter in the history of Mongolian Black Metal together one more time!!!

🗓 Date: September 9, 2026
🌙 Time: 6:00 PM
📍 Venue: White event hall

BLACK METAL IST KRIEG!!!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ihriegel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share