23/06/2025
МЕТРОНЫ ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭХЭЭР БОЛЖЭЭ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль болон БНСУ-ын Халла их сургууль хооронд УБ метро төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр (2 жил ШУТИС-д, 2 жил БНСУ-ын Халла их сургуульд суралцана)-ийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах мэргэжлээр элсэгчдийг бүртгэж буй.
✅ Метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл. /Метроны цахилгаан хангамж, дохиоллын систем, хамгаалалтын тоног төхөөрөмж, автомат хяналтын шугам, холбооны систем зэргийг судалж, тэдгээрийг угсрах, тохируулах, ашиглалтад оруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшүүлнэ/
✅Метроны барилгын инженерчлэл. /Метроны дэд бүтцийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, хянах чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөр. Шугам, буудал, туннель зэрэг байгууламжийн инженерийн тооцоо, аюулгүй байдал, бүтээн байгуулалтын зохион байгуулалт зэрэгт төвлөрнө/
✅Метроны удирдлага ба хяналтын инженерчлэл. /Хөдөлгөөний автомат удирдлага, жолоодлого, дохиолол, хяналтын систем, тээврийн мэдээллийн технологид суурилсан зохицуулалтын шийдлүүдийг эзэмшүүлэх зорилготой. Ухаалаг удирдлагын системийг боловсруулах, нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааг хангах чадвар эзэмшүүлнэ/
✅Метроны механик болон хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл. /Метро, галт тэрэг, трамвай зэрэг их багтаамжтай тээврийн хэрэгслийн үндсэн хөдөлгөөнт хэсгүүд болох вагон, явах эд анги, хөдөлгүүр, тоормосны систем, дамжуулах механизм зэргийг судалж, тэдгээрийн ашиглалт, оношлогоо, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлнэ/
❗️Бүртгэл 2025 оны 06 сарын 23нд 18:00 цагаас хаагдахыг анхаарна уу гэжээ.
📌 Бүртгүүлэх линк: https://burtgel.elselt.edu.mn
Веб сайт: https://mes.must.edu.mn/mn