07/03/2021
3 өдрийн өмнө жүжигчин Джи Сүгийн ангийн хүүхэд нь жүжигчинг сургуульдаа хүүхдүүдийг дарамталж зоддог байсан тухай бичсэн байна. Мөн тэр ангийн хүүхэдтэй дахиж 2-3 хүн нэгдэж баталгаажуулаад байгаа юм.
Мөн хамт "Moon rising river" дорамд хамт ажилдаг байсан хүн нь Джи Сүг сургуульдаа хүүхдүүдийг дарамталж байсан гэх цуурхал мэдээ доор коммент үлдээсэн байна.
Уг комментонд "Би Джи Сүтэй хамт 3 сар ажилласан. Тэр бол үнэхээр муу хүн. Тэр хэнтэй ч мэндэлдэггүй, тамхи татаж ишийг нь хүртэл хогийн саванд хаядаггүй. Мөн өөрийн менежертэйгээ маш муухайгаар, хүндэтгэлгүй хандаж байсан. Гэхдээ найруулагчийн өөдөөс юу ч хэлж чаддагүй. Ийм хүн алдар нэртэй байх ёсгүй."
Хэдэн өдрийн өмнө жүжигчин өөрийн инстаграм хаяг дээрээ уучлал гуйсан захиа бичсэн юм.
Би чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Надаас болж хохирсон бүх хүмүүсээс уучлал гуйж байна. Миний ТЭР үйлдлүүдэд шалтаг байхгүй, миний хийсэн бүх үйлдлүүд уучлахын аргаггүй юм. Би кинонд тоглож эхлэхдээ, тийм хол явж чадсан нь өөрийн өнгөрсөн бүхнийг гэрэлтүүлж байсны улмаас байх. Мөн хүртэх ёсгүй анхаарал халамжийг авсан. Гэхдээ надад үргэлж гэмших сэтгэл байсан. Намайг амжилтанд хүрэх болгонд зовж байсан хүмүүсийн өмнө би маш их буруутай. Одоо би өнгөрсөн бүхнийг маш сайн тунгаан бодно. Мөн телекомпани, жүжигчдэд асар их хохирол учруулсандаа гүнээ харамсаж байна. Надаас болж дорамд ямар нэгэн хохирол учраахгүй гэдэгт маш их найдаж байна. Надаас болж хохирсон бүх хүмүүст чин сэтгэлээсээ уучлал гуйж байна.