Yum Yum Mongolia

Yum Yum Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Yum Yum Mongolia, Digital creator, Việt Nam.

20/06/2025
Эр хүнийг битгий гомдооЭлсэн цаг бага багаар урсдаг ч дуусах нь үнэн байдагЭр хүн омголон сайхан байсан ч бууралтах нь ү...
17/06/2025

Эр хүнийг битгий гомдоо

Элсэн цаг бага багаар урсдаг ч дуусах нь үнэн байдаг

Эр хүн омголон сайхан байсан ч бууралтах нь үнэн байдаг

Эргүүлж тавьсан элсэн цагны шинэ эхлэл

Эр болж төрсөн голомт залгах заяанд

Эргэх энэ орчлонд зөв бурууг ялгаж таньж явахдаа

Эмэгтэй хүнийг ээжтэйгээ адилтгаж шүтэж

Эсгий үнэг хайчилж эцгийн овгийг үргэлжлүүлнэ гэж

Эцгээс тань гуйж хайрыг нь асгачихгүй цааш авч явна даа гэж

Эмэгтэй хүн таныг бүх зүйл минь гэж ирээдүйг зурдаг юмаа

Тэвчээр зааж нулимсаа тэвчиж инээмсэглэхдээ

Болно доо гэж эцэгийнхээ хоолойгоор сэтгэлдээ өөртөө хэлдэг

Сайн муу гэж эмэгтэй хүнийг ялгаж үздэггүй

Хүндлэл хайр тэвчээр итгэлийг нь битгий унтраа

эр хүн ч бас гомддог юм аа

Б.Мөнхжин

🗣️Жүжигчин Tom Hardy хэлэхдээ: Хэсэг хугацаанд ганцаараа байх нь аюултай. Донтуулчихдаг юм. Нэг л удаа чи үүнийг ямар ам...
16/06/2025

🗣️Жүжигчин Tom Hardy хэлэхдээ:
Хэсэг хугацаанд ганцаараа байх нь аюултай. Донтуулчихдаг юм. Нэг л удаа чи үүнийг ямар амар амгалан зүйл гэдгийг мэдэрчихвэл хүмүүстэй дахиж харьцахыг хүсэхгүй болно.

Ad:✨

"Морь ундаалж буй уснаас ууж болно. Морь хэзээ ч муу ус уухгуй. Муур унтаж байгаа газарт ороо тавиарай. Хорхой идсэн жим...
05/06/2025

"Морь ундаалж буй уснаас ууж болно. Морь хэзээ ч муу ус уухгуй.
Муур унтаж байгаа газарт ороо тавиарай.
Хорхой идсэн жимсийг идээрэй.
Шавьжны сууж буй мөөгийг зоригтойгоор түүж ав.
Сохор номин газар ухсан байвал тэнд мод тарьж болно.
Шувуудын сэрүүцэн суух газарт худаг ух.
Шувуудтай адил цагт унтаж адил цагт сэр.
Та бүхэл өдрийн турш тэдэн шиг эрч хучтэй байх болном.
Ногоон зүйлсийг хүнсэндээ хэрэглэ- Чиний хөл яг л мод шиг бат бөх болж, зүрх чинь илүү сайн ажиллах болно
Усанд ойрхон ойрхон сэлж дэлхийг бүх хбиеээрээ илүү
мэдрээрэй.
Тэнгэрийг аль болох олон удаа харж байгаарай,
таны бодол хөнгөн, тунгалаг болно.
Бага ярьж, удаан сонс тэгвэл таны зүрх сэтгэлд амар амгалан ноёлж, таны сүнс тайван байдлаар дуурэн байх болно."

Араатнууд дүүрэн хорвоод амьд явъя гэвэл ЧОНО бай....Адгууснууд чихэлдсэн газарт амаа мэдэж ХОНЬ бай....Үнэнч нэгэнд үхэ...
03/06/2025

Араатнууд дүүрэн хорвоод амьд явъя гэвэл ЧОНО бай....
Адгууснууд чихэлдсэн газарт амаа мэдэж ХОНЬ бай....
Үнэнч нэгэнд үхэн үхтэлээ ХАНЬ бай....
Үйлдэл бүхэндээ үг нь багтсан ХАНА бай....

🔥Догшин галын эзэд эргэдэг учир галаа ариун байлга☸️Долоон хүрд биед тань оршдог учир биеэ ариун байлга.Хов хэлээр өвчин...
30/05/2025

🔥Догшин галын эзэд эргэдэг учир галаа ариун байлга
☸️Долоон хүрд биед тань оршдог учир биеэ ариун байлга.

Хов хэлээр өвчин ойртдог учир амаа ариун байлга
Хоёр оршихгүй ганц амьдрах учир амьдралаа ариун байлга
Хар архи буян бардаг болохоор дотроо ариун байлга
Хайр энэрлээр хүн дутдаг учир сэтгэлээ ариун байлга

Хангай лус хилэгнэдэг болохоор өргөлөөр номхруулан байлга
Хар толгой алддаг болохоор бодлоо цэгцтэй байлга
Сүү залгиж хүн болсон учир сүнсээ цэвэр байлга
Сүр омог хэрэггүй учир өөрийгөө даруу байлга

Уур уцаар гай чирдэг учир ухаанаа тогтуун байлга
Удам угсаа нэгэн цустай учир эвийг эрхэм байлга
Хойморын буян харьдаг учир хуурыг хүндэлж дээдэлж байлга
Хот малын шим өгөөж ариун учир хорогдуулахгүй тогтуун байлга

Цагаан сүү тэнгэрт хүрдэг учир цацлаа хадагтай байлга
Цагаан идээ малын буян учир цараа дүүрэн байлга
Буянт малын шим ариун учир бууцыг нь хүндэлж байлга
Буяны хариу ирдэг учир гараа өглөгтэй байлга

Үүдэн тэнгэрийн ивээл ирдэг учир босгоо сүүгээр домно
Үдэш орой хээрээр явахдаа зулайгаа битүү байлга

#Хир сэв хана нэвтэлдэг учир гэрээ ариун байлга
Хэнэггүй зан харанхуй бодол хүнийг эвддэг учир эрдэмтэй гэгээтэй байлга

Нар сар ээлжилдэг учир цагийг эрхэм байлга
Нартын амьдрал эрхэм учир буянаар арвин байлга
Амны билэгдэлтэй Монгол хүн таныг
Ашид мөнхийн буян заяа ивээнэ

Монгол ёс заншил, Монгол ухаан

• 1000 грам буюу 1 кг төмөр гулдмайг та харж байна. Олон улсын үнэ ойролцоогоор 100 доллар гэж бодъё.• Сайн чанарын мори...
26/05/2025

• 1000 грам буюу 1 кг төмөр гулдмайг та харж байна. Олон улсын үнэ ойролцоогоор 100 доллар гэж бодъё.

• Сайн чанарын морины тах хийвэл 250 доллар болно.

• Оёдлын зүү болговол 70 мянган доллар болно.

• Бугуйн цагны пүрш, араа хийвэл 6 сая доллар

• Харин өндөр нарийвчлалтай лазер төхөөрөмжийн эд анги юмуу компьютерийн чип боловсруулбал 15 сая доллар болох аж.

— Чиний жинхэнэ үнэ цэнэ “юунаас бүтэж, ямар гаралтай” чинь биш,
— харин хэрхэн өөрийгөө хөгжүүлж, мэдлэг чадвараа хэрхэн ашиглаж чаддагт оршдог юм.

гэсэн байна. Би ийм тийм гэж гомдоллохын оронд өөрийгөө хувиргаж, үнэ цэнээ өсгөхийн төлөө!

Нөхөртөө, баярлалаа гэж хэлмээр байна.❤️Бүх зүйлд баярлалаа. Гайхалтай аав, хайрт хань, гэр бүлийнхээ зүрх нь байдагт. Б...
18/05/2025

Нөхөртөө, баярлалаа гэж хэлмээр байна.❤️
Бүх зүйлд баярлалаа. Гайхалтай аав, хайрт хань, гэр бүлийнхээ зүрх нь байдагт. Биднийг үргэлж нэгт тавьдагт, хэцүү байсан ч гаргадаг хүч чадалд тань баярлалаа.🫂😘

Чи бол бидний хамгаалагч, түшиг тулгуур, биднийг ул суурьтай байлгадаг хүн. Үр хүүхэддээ санаа тавьж, хариу нэхэлгүй хайрладаг чинь миний зүрхийг дүүргэж байна.
Хамгийн хүнд өдрүүдэд ч чи хүчтэй зогсдог. Чиний хийсэн жижиг зүйл бүхэн чиний ухаарахаас илүү чухал гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна.

Чамаараа маш их бахархаж, үргэлж хажууд чинь байж алхам бүрт чинь дэмжиж байх болно хань минь😍 ♥️

Эр хүний нуруун дээрх ачаа бусдын нүдэнд үзэгддэггүйСэтгэлдээ тээж яваа зүйл нь ханийн чихэнд сонсогддогүйӨтөлж ядарч бу...
18/05/2025

Эр хүний нуруун дээрх ачаа бусдын нүдэнд үзэгддэггүй
Сэтгэлдээ тээж яваа зүйл нь ханийн чихэнд сонсогддогүй
Өтөлж ядарч буй нь үрийнх нь нүдэнд харагддагүй
Хойноосоо шатаж байсан ч урдаасаа дүнхийн харагдаж байдаг уулыг
ААВ гэдэг.

Address

Việt Nam

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yum Yum Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share