13/08/2025
Надад
Нүгэл гэж бодолгүй хийчихдэг шунал бий
Нүүрлүү нь хараад хэлчихдэг үнэн бий
Нүдрүү нь ширтээд таньчихдаг чанар бий
Нүнжигтэйхэн шиг өгчихдөг сэтгэл бий
Дурлалд яараад сохорчихдог зан бий
Дуундаа уяраад хэлчихдэг нулимс бий
Дургүйгээ хаяад гарчихдаг ааш бий
Дуустал нь сонсоод орхичихдог тэвчээр бий
Буян гэж саналгүй тусалдаг хүндлэл бий
Бусдын төлөө ч хохироод үлддэг жудаг бий
Бурханд найдаж залбираад гуйдаг хүсэл бий
Буцааж чадахгүй харамсаад хоцорсон ухаан бий
Надад нүгэл бий буян ч бий
Налуу орчлонд хазгай гишгэсэн мөр ч бий
Найрын ширээнд агсарч,асгарч явсан омог бий
Нарны дор сүүдэр нөмөрсөн насны идэрт алдаа ч бий оноо ч бий
ОЗаяа