Deep and Dark

Deep and Dark Creepy&Scary things deepweb

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 🔟 Анжегийн хүн чоно Жак Руле 1598 онд хэдэн франц анчин 15 настай эрэгтэй хүүхдийн эрэмдэглэгдсэн цогцо...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 🔟 Анжегийн хүн чоно Жак Руле
1598 онд хэдэн франц анчин 15 настай эрэгтэй хүүхдийн эрэмдэглэгдсэн цогцос олжээ. Цогцос руу ойртоход хажуунаас нь хоёр чоно үргэн зугатсан байна. Анчид тэр даруй чоныг мөрөөр хөөж. Гэтэл чонын мөр нэг газар очоод тасарч, харин мөр тасарсан газрын ойролцооноос гар нь цул цус болсон, маш урт хумс, үс, сахалтай, хагас нүцгэн хүнийг олжээ. Тэр хүн нь Жак Руле гэгч байв. Түүнийг хүүхдийг алсан хэрэгт сэжиглэн баривчилсан нь ойлгомжтой. Шүүх дээр Руле нь эцэг эхээсээ авсан тосыг түрхээд чоно болон хувирч хүн агнадаг байсан гэдгээ хүлээж. Баригдах хүртэлээ олон хүн барьж идсэн гэсэн байна. Ийм мэдүүлэг өгсний дараа прокурор нэн даруй цаазаар авахыг шаардсан ч шүүх түүнийг сэтгэцийн өвчтэй, мэдүүлэг нь найдваргүй гэсэн шийдвэр гаргаж байсан аж. Түүнийг хоёр жилийн хугацаатайгаар сэтгэцийн эмнэлэгт албан хэвтүүлж эмчилжээ.

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣1️⃣ Полиньи нутгиийн ороолон Мишель Верден, Пьер Бурго,Филибер Монто нар1521 онд католик шашны сүмий...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣1️⃣ Полиньи нутгиийн ороолон Мишель Верден, Пьер Бурго,Филибер Монто нар
1521 онд католик шашны сүмийн гэсгээгч Безансон хотын Жан Бойн гэгч нь Мишель Верден, Пьер Бурго, Филибер Монто гэсэн гурван хүнийг чоно болон хувирдаг, чөтгөртэй гэрээ байгуулсан хэрэгт буруутган тамлажээ. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс үзвэл ууланд ганцаар явж байсан аянчинг энэ гурав чононд хувиран дайрчээ. Аянчин хутга гарган өөрийгөө хамгаалаад нэг чоныг нь шархадуулжээ. Дараа нь чононуудыг цустай мөрөөр нь хөөсөөр нэгэн байшинд хүрч. Тэгтэл тэнд Мишель Верден эхнэрээрээ шархаа угаалган зогсож байгаатай таарсан байна. Тэр даруй энэ тухай эрх баригчдад мэдэгдэн Верденийг баривчлуулан эрүүдэн шүүхэд хамсаатнуудаа барьж өгчээ. энэ гурав мэдүүлэг өгөхдөө чөтгөртэй сүлбэлдсэн, есөн настай охиныг алж махыг нь идсэн гэж мэдэгдсэн байна. Гурвууланг нь цаазаар авчээ.

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣2️⃣ Перенетт, Пьер ба Жорж Гандильоны1598 онд Альпын нуруунд хоёр хүүхэд жимс түүж явтал тэдэн рүү ч...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣2️⃣ Перенетт, Пьер ба Жорж Гандильоны
1598 онд Альпын нуруунд хоёр хүүхэд жимс түүж явтал тэдэн рүү чоно дайрчээ. Охин газар дээрээ алагдсан, хүү нь хутга авч чоныг шархадуулсан хэдий ч бас алагдсан байна. Энэ хэргийн дараа хотын иргэд уурлаж хилэгнэн чоныг агнахаар ууланд гарчээ. Хэрэг болсон газраас холгүйхэн бөөн шарх, сорви болсон Перенетт Гандильон нэртэй охинтой таарсан байна. Уурласан олон охиныг ороолон гэж үзээд дайрч газар дээр нь алаад цааш Гандильоны эдлэн газар руу дайрсан байна. Гандильоныхон нутагтаа шидтэн, муу ёрын сүснтэй холбоотой гэж хардагддаг байсан тул үүнд гайхах зүйлгүй байж. Ингээд олон хүн дайрч Перенеттагийн ах Пьерийг тамлаж байгаад хар шидтэн, чөтгөрийн өгсөн тос түрхэн чоно болж хувирдаг гэсэн мэдүүлэг авч. Дараа нь Пьерийн хүн Жоржыг мөн эрүүдэн шүүгэээд бас ороолон байсан гэсэн мүдүүлэг авсан тул хоёуланг нь шатаасан байдаг. Эдгээр уурласан олны дунд дээр нэр гарсан "Ван Хельсинг" Анри Боге бас явж байсан байна.

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣3️⃣ Ваадтын орлоолон Миши Було, Жанна де ла Пьер, Сюзанна Прево нарШвейцарийн Ваадт нутагт амьдардаг...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣3️⃣ Ваадтын орлоолон Миши Було, Жанна де ла Пьер, Сюзанна Прево нар
Швейцарийн Ваадт нутагт амьдардаг энэ гурван эмэгтэйг 1602 оны дөрөвдүгээр сарын 22-нд хар шид хэрэглэн ороолон болсон гэж шатаан хороожээ. Гэрчүүд нь тэднийг хүүхэд хулгайлан явж шуламын цуглааны үеэр алж идсэний дараа чөтгөрөөс авсан тусгай тос түрхэн чоно болж хувирдаг болсон гэж мэдүүлсэн тул буруутай гэж үзсэн байна. Гэхдээ тэдний шүүхийн протокол дээр нь алсан хүүхдийнхээ баруун гарыг нь идэж чадаагүй гэж мэдүүлсэн нь үлджээ. Шалтгааныг нь гурван ороолон "Бурхан хүүхдийн баруун гарыг идүүлээгүй" гэж тайлбарласан байдаг.

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣4️⃣ Веретикус Веретикус нь одоо Их Британийн Уэльс гэж нэрлэгдэх болсон нутгийн хаан, христийн шашны...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣4️⃣ Веретикус
Веретикус нь одоо Их Британийн Уэльс гэж нэрлэгдэх болсон нутгийн хаан, христийн шашныг дагахаас татгалзсан хүн байв. Гэгээн патрик Ирланд нутгаар аялж явахдаа олон омгууд христийн шашинд орохоос татгалзаж, хуучин шашнаа дагаж байгаад ихэд уурлан Веретикус ба түүний дагагчдыг верфольв буюу чонон ороолон болгон хувиргажээ. Тэдгээр нь долоон жил чоно болж амьдраад хэсэг хугацааны дараа хүн болсноо буцаад долоон жил чоно болдог байж. Хүн байх хугацаандаа христийн шашинд дагаар орж ёслол үйлдвэл ахин чоно болохгүй гэсэн шившлэгтэй. Үүний дараанаас ороолонгууд бөөн бөөнөөрөө христийн шашинд орж эхэлсэн аж. 1191 онд Жеральдус Камбернис гэдэг нэгэн хүн ороолонгуудыг христийн шашинд оруулах ёслолыг биечлэн явуулж байсан гэж тангараг өргөсөн ламтаны яриаг тэмдэглэн авсан нь одоо хүртэл хадгалагдаж байна.

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣5️⃣ Овернын хүн чоноРембо де Пине нь Францын хөлсний цэрэг байж. Шонс де Шаптей нэртэй язгууртан газ...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣5️⃣ Овернын хүн чоно
Рембо де Пине нь Францын хөлсний цэрэг байж. Шонс де Шаптей нэртэй язгууртан газрыг нь булаан авсны дараа
де Пине ой руу зугатан гарч тэндээ зэрлэг араатан шиг амьдардаг болж. Ингэж яваад нэгэн сартай шөнө хүний гэх сүүлийн зүйлээ алдан чоно болон хувирч. үүний дараа ойролцоох фермерүүдийн эдлэн рүү дайрч өвгөд хөгшдийг барьж, хүүхдүүдийг иддэг байсан юм байх. Ингэснээр нэгэн удаагийн дайралтын үеэр модчин эр урд сарвууг нь тас цавчижээ. Үүний дараа де Пине эргээд хүн төрхөндөө орсон байна. Энэ хэргээс хойш мөчийг таслах нь ороолон болсон хүмүүсийг эргээд хүн төрхөнд оруулах сайн арга гэж тооцогдох болсон аж.

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣6️⃣ Бургундын хүн чоно Клаудия ГайарАнри Боге нэртэй ламтан шулам чөтгөр, ороолонгийн ангууч гэдгээр...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣6️⃣ Бургундын хүн чоно Клаудия Гайар
Анри Боге нэртэй ламтан шулам чөтгөр, ороолонгийн ангууч гэдгээрээ зартай нэгэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Кинон дээр гардаг Ван Хельсинг шиг. Тэрээр олон зуун хүнийг муу ёртой нөхцсөн гэж шүүхэд татаж шатаалгасан байдаг. Түүний гарт өртөн шатаагдсан олон хүний нэг нь Бургунди нутгийн Клаудия Гайар гэгч эмэгтэй. Нутгийн хэдэн хүн бүсгүйг сүүлгүй чоно болж хувираад бутны хажууд суухыг олон удаа харсан гэж хэлсний дараа түүнийг баривчлан эрүүдэж шүүгээд, дараа нь ял оноон шатаажээ. Шүүх ажиллагааг удирдсан шүүгч нь "Тэр эмэгтэйг буруутай гэдгийг бүх зүйл гэрчилж байсан. Эрүүдэх, тамлах үед яаж ч хүч гаргасан түүнийг уйлж байхыг хэн ч хараагүй, ядаж дусал нулимс ч унаагаагүй" гэж тэмдэглэсэн нь хадгалагдан үлджээ.

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣7️⃣ ДамарксусДамарксус, өөрөөр Дементус гэж нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн энэ хүн Эртний Грекийн Арка...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣7️⃣ Дамарксус
Дамарксус, өөрөөр Дементус гэж нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн энэ хүн Эртний Грекийн Аркади нутагт буй Фаррас хотын нударган зодоонч, Олимпын тэмцээнд удаа дараалан оролцож ялж байсан хүн байж. Тэр үеийн Грект Ликайон буюу Чонон уулын орой дээр Ликайяа нэртэй шашны зан үйлийг цөөнгүй явуулдаг байжээ. Энэ ёслолын үеэр Зевс тэнгэрт тахил өргөдөг. Тахил нь хүүхэд, тахилч нь чоно болон хувирдаг хүн. Зевс бурханы тахилчыг чоно болгон хувиргасны дараар тахил болгон өргөж байгаа хүүхэд рүү дайрч алаад идэх ёстой байж. Тахил өргөснөөс хойш тахилч нь 9 жилийн турш чоно хэвээр явна, гэхдээ хүний мах идэх ёсгүй. Дамаркус нь Зевст тахил өргөн чоно болсоны дараа 9 жил хүний махнаас татгалзсан тул Зевс өршөөж буцаан хүн болгон хувиргасан аж.

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣8️⃣ Генри ГардиннТухайн үедээ Ромын ариун эзэнт гүрний мэдэлд багтдаг байсан Лимбург мужид 17 дугаар...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣8️⃣ Генри Гардинн
Тухайн үедээ Ромын ариун эзэнт гүрний мэдэлд багтдаг байсан Лимбург мужид 17 дугаар зуунд Генри Гардинн амьдардаг байжээ. Түүнийг 1605 онд хар шид хэрэглэсэн, чоно болж хувирсан ороолон гэж буруутган шүүсэн байна. Түүнийг болон өөр хоёр эрэгтэйг чоно болж хувираад хүүхэд рүү дайрч идсэн гэж яллажээ. Гардинн өөрийн буруугаа хүлээсэн тул шатаагдах ялаар шийтгүүлж, нөгөө хоёрыг нь суллан тавьсан ч хоёр жилийн дараа барьж авч шатаасан байна.

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣9️⃣ Кляйн-Крамсын хүн чоноГерманы Кляйн-Крамс хотын орчим тогтмол ан хийдэг газар байжээ. Германы өн...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 1️⃣9️⃣ Кляйн-Крамсын хүн чоно
Германы Кляйн-Крамс хотын орчим тогтмол ан хийдэг газар байжээ. Германы өнцөг булан бүрээс анд хорхойтой ноёд ирдэг. Гэтэл ойд хачин чоно бий болжээ. Чоно анчдаас огт үргэхгүй, суманд оногдохгүй, яг тулаад ирэхээр л гэнэт алга болдог. Нэгэн ангийн үеэр морин цэргийн нэгэн офицер нь хэсэг хүүхдүүд байшингаас орь дуу тавин гүйлдэн гарч ирэхийг харжээ. Хүүхдүүдийг хөөсөн хэн ч байхгүй байсан тул тэднээс яагаад орилоод байгаа, хэн айлгаад байгааг нь асуусан байна. Хариуд нь гэрийн эзний хүү нь аавыгаа эзгүй хооронд чоно болж хувираад айлгаад байна гэж. Офицер мэдээж итгэсэнгүй хартал хүүхдүүдийн гарч ирсэн байншингийн цонхон дээр чоно зогсож байснаа хэдхэн агшины дараа жижигхэн хүүхэд болж хувирахыг хараад ихэд гайхсанаа тэмдэглэн үлдээжээ.

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 2️⃣0️⃣ Меремоисын хүн чоно Энн Энэ бүсгүйг хүн чоно гэж 1623 онд Таллин хотноо бусад 12 эмэгтэй, 18 эрэ...
22/10/2019

𝘞𝘦𝘳𝘦𝘸𝘰𝘭𝘧 𝘩𝘪𝘴𝘵𝘰𝘳𝘺 2️⃣0️⃣ Меремоисын хүн чоно Энн
Энэ бүсгүйг хүн чоно гэж 1623 онд Таллин хотноо бусад 12 эмэгтэй, 18 эрэгтэй хамт шүүн шатаасан байдаг. Тэрээр одоогийн Эстонийн нийслэл Таллинаас холгүй жижигхэн тосгонд төрж өссөн байдаг. Байцаалтын явцад тэрээр өдөрт нь хүний дүрээр байгаад, шөнөдөө чоно болон хувилан анд гарч дөрвөн жилийн турш ороолонгийн амьдралаар амьдарч ан хийдэг байсан гэж мэдэгдэж. Мөн өдөрт нь хүн төрхөнд орохоороо чонын арьсаа тариалангийн талбайд, чулуун дунд нуудаг байсан гэж мэдэгдэж байсан байх юм. Түүнийг нэг адуу, хэд хэдэн хонь, ямаа алсан гэж буруутган шатаасан байна. гэхдээ тэрээр чоно болж хувирч байсандаа өөрийгөө бууруутай гэж хүлээгээгүй байдаг.

Шулам гэж юу вэ?Анх 13р зуунд Европын нэг улсад(maybe еврей) энэ үүссэн ба Америкийн нэгэн хаан Анх Witch,Witchcraft гэд...
27/08/2019

Шулам гэж юу вэ?
Анх 13р зуунд Европын нэг улсад(maybe еврей) энэ үүссэн ба Америкийн нэгэн хаан Анх Witch,Witchcraft гэдэг үгсийг гаргасан байдаг нь яг орчуулж үл болох ч Ухаалаг,Мэргэн, далдыг харагч , илбэчин гэж орлуулж яригддаг байсан аж. Гэвч үүнээс үүсэх олон тооны этимологи байдаг заримдаа хараагч чөтгөрийн хүн. Гэх мэтээр яригддаг байж.
Шулмын хараалд өртсөн хүн үхсэн ч хараагдсаар л байдаг гэгддэг учраас та бүхэн шулмуудтай асуудал үүсгээд хэрэггүй л болов уу.
Тэдний хор хөнөөлийг биетэд биш дотоодод нөлөөлнө гэж хэлж болно.
Мэдээж тэдний сүлд нь хорвоо дээрх хамгийн ухаантай жигүүртний нэг болох хэрээ юм.
Еврей хуулинд илбэ шидийг бурхны тусламж эсвэл бузар булхайгаар үүлдсэн гэлцдэг бузар булай байх магадлалтай учир нь библийн дагуу хориглосон зүйлсийг хийдгээрээ алдартай шүүдээ.
Эрэгтэй шулмыг хэмжээлшгүй хүчирхэг гэгддэг даан ч ховор
Яагаад? Эрэгтэй шулмыг хэмжээлшгүй
Хүчирхэг гэдэг вэ гэвэл бид бүхний мэдэх тамын номыг Necronomicon H. P. Lovecraft гэгч эр бүтээсэн шүүдээ тэрээр 46 жил насалж хорт хавдарын улмаар нас бардаг. Тэрээр гэртээ үхсэн гэгддэг боловч түүний цогцсыг олоогүй харин орон дээр нь түүний амь амьдралаа зориулсан ном байдаг. Тэр номны нэг хэсэг ч болсон байж магад.
Хамгийн анхны шулам Dame Alyce Kyleter 1263-1325)
Жич:шулмыг шатаахгүй л бол үл үхнэ…

Address

Ulaanbaatar
14181

Telephone

+97680110632

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Deep and Dark posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Deep and Dark:

Share

Category