Монголын баялаг 330

Монголын баялаг 330 Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын баялаг 330, Film/Television studio, Ulaanbaatar.

2025 оны 3 дугаар сарын 27. Соёл урлагийн шилдгүүдийг тодруулах 16 дахь удаагийн “Мөнгөн мод-2024” наадам эхэллээ. Энэхү...
28/03/2025

2025 оны 3 дугаар сарын 27.
Соёл урлагийн шилдгүүдийг тодруулах 16 дахь удаагийн “Мөнгөн мод-2024” наадам эхэллээ. Энэхүү наадамд нийт 25 номинацид 163 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Монголын баялаг 330 төсөл "Мөнгөн мод наадмаас "УРАН САЙХНЫ ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ" -ээр шалгарсан тул цом, батламж олгов
"Мөнгөн мод 2024" наадмын “Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл”-ийн шагналыг “Монголын баялаг 330” бүтээлээрээ “Монголын баялаг өв соёл” ХХК хүртлээ.
Монгол орны 21 аймаг, 330 сумыг хамарсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий энэхүү нэвтрүүлгэг нь одоогийн байдлаар 2020 оноос эхлэн амжилттай хэрэгжиж 400 мянган км замыг туулж, 4000 орчим дурсгалыг бүртгэн баримтжуулжээ. “Монголын баялаг 330” нэвтрүүлэг нь байгаль орчин, түүх соёлын дурсгалуудад хүндэтгэлтэй хандах, хайрлан хамгаалах, танин мэдэхүйн асуудал хөндсөн бөгөөд 14 аймгийн 210 суманд зураг авалт хийгдэж одоогоор 15-н аймгийн 220 -иод сумын нутагт хийгдсэн нэвтрүүлгийг олон нийтийн хүртээл болгоод байна.

Манай нэвтрүүлгийг олны хүртээл болгон хүргэхэд гүн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч байгууллагууд, иргэд та бүхэндээ баярлалаа.
Төслийг санаачлагч
Төслийн удирдагч С.Баатархуяг
“ Үйзэн тал “ ХХК Ч.Махбал захиралтай хамт олон
Ц. Сэргэлэн УИХ- ийн гишүүн асан
Хамтран ажиллагч байгууллагууд:
• Соёлын өвийн үндэсний төв
• Хил хамгаалах ерөнхий газар
• Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн
• Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар
• Монголын үндэсний олон нийтийн телевиз

Ивээн тэтгэгч байгууллагууд
“ Шүрт булаг ” ХХК Ж.Дэмбэрэлсайхан захиралтай хамт олон
HALADA GPOUP Г.Батбаатар захиралтай хамт олон
МӨНХХАДА ХХК
Төслийн зөвлөх
Г.Энхбат СӨҮТ-ийн захирал
Г.Эрэгзэн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал
Д.Бум-Очир УИХ гишүүн
А.Энхтөр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч

“Монголын баялаг 330” нэвтрүүлгийн
санаачлагч, төслийн удирдагч С.Баатархуяг
Продюсер Г.Хишигжаргал
Н.Билгүүн
Ерөнхий редактор Ц.Сүхбаатар
Редактор С.Жаргалмаа
Редактор Б.Баярсайхан
Ерөнхий найруулагч Т.Амар
Ерөнхий зураглаач М.Бүүвэйбаатар
Туслах найруулагч Н.Дугар
Нэвтрүүлэгч Д.Сайнтод
Эвлүүлэгч Б.Дөлгөөн
Зураглаач Д.Сэргэлэн
Зураглаач Б.Бат-Эрдэнэ
Зураглаач П.Есөнбаатар
Менежер Б.Хангарьд
Техникч Т.Ганцогт
Хөгжмийн зохиолч Д.Ариунболд
Хөгжмийн зохиомж О.Баянжаргал
“Чимээ” студи
Хөсөгтөн хамтлаг

Судлаач, тайлбарлагч :
Б.Амгаланбат
Г.Бүрэнтөгс
Н.Баасансамбуу
Б.Өнөрбаяр
Ж.Цамбагарав
Л.Бүрэнтөгс Та бүгдэдээ баярлалаа.

07/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг / Наран мандах нутаг Эрдэнэцагаан сум
--------------------------------------------------------------------------
1924 оны 4 дүгээр сард Улсын бага хурлын шийдвэрээр Эрдэнэцагаан уулын хошуу нэртэйгээр анх байгуулагджээ. Аймгийнхаа хамгийн зүүн өмнөд хязгаарт, 17,3 мянган х.д. км газар нутагтай. Газар нутаг нь тал хээрийн бүст багтана. Эрдэнэцагаан нь Сүхбаатар аймгийн сум юм. Тус суманд Талбулаг, Цагаан-Овоо, Бадрах, Хонгор, Билүүт, Жаргалант, Халынбулаг, Алтан-Овоо гэсэн 8 багийн 6,527 (2012) хүн амьдарч байна. Дархан цаазат Лхачинвандад уул, Зотол хаан, Уртын цагаан овоо, Норов уул, Бяруутын баян цагаан, Чандмань уул зэрэг уулстай. Хөндлөн Хайлааст, Хэцүүгийн ам, Яам хад, Баян хайлс, Мойлтын өндөр зэрэг үзэсгэлэнт газар олонтой. Хонгор, Жаргалант, Хад, Могойн гол, Усан хөл, Чоно гол зэрэг 20 гаруй булаг, горхитой. Рашаан Цайдам, Далай булаг зэрэг рашаан устай. Хонгорын голын алт, Чоно голын гянт болд, Нүхтийн молибден,Баянцогтын нүүрсний орд газартай. Сумын төв нь Чоно гол. Баруун-Уртаас 217 км, Улаанбаатараас 777 км зайтай. 4639 хүн амтай. Халх, хуучид, үзэмчин, дарьгангачууд амьдардаг. Хүрэн, цайвар хөрстэй. Тал хээрийн өвс ургамлаас гадна сөд өвс, царван, бонго зэрэг эмийн ургамал ургадаг. Буга, бор гөрөөс, цагаан зээр, тарвага, үнэг, чоно, мануул байхаас гадна цөөн тооны илбэнх, хар сүүлт, шилүүс байдаг. Илүү нугаламт үзэмчин үүлдрийн хонь өсгөн үржүүлдэг.

07/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг Халзан сум
--------------------------------------------------------------------------
1924 оны Засгийн газраас Дарьгангын нутгийн захиргааны дүрмийг баталсаны дагуу 1925 оны хавар Засгийн газрын төлөөний түшмэл Тардадын удирдлагын дор Дарьгангын таван гар сүрэгтнийг хаад ноёдын нэрээр үе залгамжлан нэрлэж байсан хошууны нэрийг өөрчлөн газар усны нэрээр нэрлэх болж Бадрах, Баянуул, Баянбулаг, Баяндөхөм, Баяндулаан, Ганжуур булаг, Их уул, Монгол уул, Молцог элс, Нарт уул, Элстэй, Өлзий товгор, Таван уул, Тагшин булаг, Цогбаян, Эрдэнэ, Өлзийт, Эрдэнэ уул, гэж 18 сум болгон зохион байгуулахад, зүүн гар адуучны баруун хэсгийг Цогбаян сум /одоогийн Халзан/ хэмээн нэрлэх болжээ. Сумын төв нь 1925 оноос Цогбаянд, 1931 оноос Хар аманд, 1932 оноос Халзан шанданд, 1939 оноос Хатавчийн хийдийн суурин дээр байрласан байна. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07 ны өдрийн 5 дугаар тогтоолоор хуучин засгийн үеийн хошуудыг татан буулгаж сумдыг томруулан 13 аймгийг шинээр байгуулах зэргээр орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулав. Энэ өөрлөлтөөр Хан хэнтий уулын аймгийг Дорнод, Хэнтий 2 аймаг болгон Дарьгангын хошууны сумдыг Дорнод аймагт харьяалуулав. Дорнод хэнтий аймгууд олон сумдтай хязгаарын сумдтай холбоо барьж удирдах явдал бэрхшээл төвөгтэй, нөгөө талаар үндсэн байгууллагуудыг ард түмэнд улам ойртуулах шаардлагатай байлаа. Ингээд 1942 онд Хэнтий аймгаас 5, Дорнод аймгаас 10 бүгд 15 сумтайгаар Жавхлант шарга аймаг шинээр байгуулагдах үед тус сум харьяалагдав. Аймгийн нэрийг 1942 оноос Ардын хувьсгалыг үндэслэгчдийн нэг Д.Сүхбаатарын нэрээр нэрлэх болсон билээ. 1224 метр өндөр Шарга уул, 1100 метр өндөр Цагаан овоо, Дэмбэрэл, Шовдол, Баян-Уул зэрэг уултай, намхан ухаа, толгод бүхий нутагтай. Сумын хамгийн нам цэг нь Өөшийн их цагаан нуур далайн түвшнээс дээш 860 метрт оршино. Нутгийн ихэнхийг Салхит, Шүүт, Сайншанд, Хужиршанд, Хатавч, Халзаншанд, Чандмань, Өөш морин хошуу зэрэг тал хөндий, цав толгод эзэлдэг.

05/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг Уулбаян сум
--------------------------------------------------------------------------
Тус сум нь 1924 онд Уулбаянмөнх уулын хошуу нэртэйгээр байгуулагдаж, Хан Хэнтий аймгийн Мөнххаан уулын хошуунд захирагдаж байснаа 1931 оноос Уулбаянмөнх сум болж Хэнтий аймгийн харьяанд оруулсан байна. 1942 онд Сүхбаатар аймаг байгуулагдах үед Хэнтий аймгаас салж, тус аймгийн харъяанд орж Уулбаян сум гэж нэрлэгдэх болсон. Далайн түвшнгээс дээш 1120 м өргөгдсөн. Газар нутгийн хувьд тал хээрийн бүсэд хамрагддаг намхан гүвээ толгод зонхилсон чулуурхаг, бударгана, хужир, мараа бүхий уулын хүрэн хөрсний хэв шинж тархсан. Бэлчээрийн ургамалд хазаар өвс, хялгана, таана хөмүүл зонхилдог. Ашигт малтмалын талаар: Нутгийн хөрсөнд поли металл, жонш, төмрийн хүдэр, уран нүүрс зэрэг эрдэс баялагийн илэрцтэй.

05/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг Түмэнцогт сум
--------------------------------------------------------------------------
Сайд нарын Зөвлөлийн 1954 оны 180 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Тамсагбулаг гэдэг газарт нарийвтар ноост хонь үржүүлэх Тамсагбулагийн САА-г байгуулсан нь Түмэнцогт сумын үндэс суурь болжээ. 1960 оны нэгдүгээр сард Сайд нарын Зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор Тамсагбулагийн САА нь Сүхбаатар аймгийн Хан Хөхий уулын өвөрт Хар ямаатын гянт болдын уурхайн суурин дээр шилжин суурьшжээ. 1972 оноос газар тариалангаас гадна нутгийн шилмэл үхэр үржүүлэх болсноор мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуй болсон байна. 1978 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр сумын төвийг тохижуулж соёлын төв, 110 айлын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, эмнэлэг бүхий орчин үеийн тохилог суурин болсон байна. 250 мянган га нутаг дэвсгэртэй. Монгол догор, алтан гагнуур, гүйлс, зэрлэг сармис, гандигар, бамбай, бонго, хайч өвс, бор хус, улиангар, хайлаас, монос, үрэл долоогоно, тэхийн шээг, нохойн хошуу, гүйлс, яшил зэрэг 400 гаруй зүйл ургамлаас 80 орчим эмийн ургамал ургадаг. Инээдэг хад, Арслан хад, Жамбалнавгийн агуй болон төгөл ой зэрэг үзэсгэлэнт байгаль Түмэнцогт, Хар Ямаатын ууланд байдаг. Сумын хойт талаар Хэрлэн гол 20 гаруй км-т урсдаг бөгөөд хурын усаар тэтгэгддэг арваад нуур, 4 булагтай. Дорнод талын махны хэвшлийн улаан үхэр өсгөн үржүүлдэг. Мянганы зам тус сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрнө.

04/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг Түвшинширээ сум
--------------------------------------------------------------------------
1720-иод онд Халхын Сэцэн хан аймгийн Эрх гүн Хардэл бэйсийн хошуу, 1923 оноос Өлзийт, Малгар, Оорцог уулын хошууны нутаг байлаа. 1923-1925 онд Хан хэнтий уулын аймгийн Хардэл жанжин гүний хошуунд харьяалагдах Өлзийт сум, Дарьгангын баруун гар тэмээчин сүрэг буюу Уулбаянмөнх уулын отгоос Түвшинширээ сум байгуулагдсан байна. 432,7 мянган га нутаг дэвсгэртэй. Намхан толгод, гүвээ голлосон нутаг бэлчээртэй. Тус суманд Ширээт, Өлзийт, Халх хошуу, Малгар, Дэлгэрхаан, Үнэгт, Оорцог, Зараа, Суман, Цант, Төрөнгийн хад, Арингийн чулуу зэрэг ноёлог хадан цохио, уултай. Их бага булаг, Алтанбулаг, Хулгар, Хавцал, Адгийн булаг зэрэг гол горхитой. Замт, Өргөө тойром, Сангийн далай, Хөвөнт, Шүүт гэсэн нуур цөөрөм, Билгэх, Тоглох, Өгөөмөр гээд говь цайдам бүхий нутагтай. Түвшинширээ сумын төв нь Сэргэлэн. Аймгийн төвөөс 136 км, Улаанбаатараас 478 км, Өндөрхаанаас 175 км, Сайншандаас 210 км хол зайтай.

04/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг Сүхбаатар сум
--------------------------------------------------------------------------
1924 онд Жавхлант шарга нэртэй байгуулагдаж "Суварган говь" гэдэг газарт төвлөрөн Дорнод аймагт харьяалагдаж байжээ. 1943 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар тогтоолоор их жанжины нэрэмжит болгож Сүхбаатар сум гэж нэрлэсэн байна.1964 онд Сүхбаатар сум, Дарханхаан сумд нийлж Сүхбаатар сумаараа нэрлэгдэх болсон. Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит сумыг тохижуулах талаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1978 онд гарч Д. Сүхбаатарын хөшөө, музей, соёлын төв, сургууль, цэцэрлэг, ясли, зочид буудал, эмнэлэг, дэлгүүр, ахуй үйлчилгээний төвийн барилга барьж орчин үеийн тохилог суурин бий болсон юм. 1922 оны намар их жанжин Д.Сүхбаатар зүүн хязгаарын байдалтай танилцаад буцах замдаа эцэг эхийнхээ уугуул нутгаар дайрч ирэхэд Ёст бээсийн хошууны ноён Доржжав Налайх (сумын төвөөс баруун тийш 8 км) гэдэг газарт хичээнгүйлэн угтан золгож учрахдаа алд цагаан хадаг дээр 50 лангийн ембүү тавьж барихад, Д.Сүхбаатар Ёсыг хүндэтгэн хадгий чинь авьяа гээд:
"Хошуу нутагтаа эрдмийг түгээн хөгжүүлэхийн тулд сургууль танхим байгуулах үйлсэд чинь нэмэрлэн барья" гэж ембүүг эргүүлэн хошуу ноёнд барьсан тухай дурсамж яриа байдаг. Тэр газарт наяад онд дурсгалын багана босгосон юм. Чухамдаа их жанжныхаа захиас сургамжаар Хан Хэнтий уулын аймгийн Баянмөнх уулын хошуунд 1925-1926 онд бага сургууль анх байгуулагдсан нь одоогийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн үндэс суурь гэж үздэг. Сүхбаатар сум тал хээрийн бүсэд хамаарах 1,3 сая га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Нутгийн ихэнх нь тал хөндий ухаа толгод голлодог, хужир мараа элбэг, хялгана, ерхөг, хиаг, агь зонхилсон бэлчээртэй. Анагаах эрдэм увьдастай Талбулаг, Дүнгэнэдгийн рашаан, Хайлст ханан, Хаахлайн цэвэр цэнгэг ус, Зүүн, Баруун баян гол, Гүнбулаг, Яргайт, Наранбулаг, Тугал булаг зэрэг 10 гаруй гол горхи урсана. Талбулаг, Салхит, Төмөртэй, Арын нуур, Алтатын нуруу зэрэг нүүрс, цайр, өнгөт металлын орд баялагтай. Нутгийн сүсэг бишрэлт Дарханхан, Хундар зэрэг 10 гаруй тахилгат уул далайн түвшнээс дээш 1224-1317 метр өргөгдсөн.

04/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг Онгон сум
--------------------------------------------------------------------------
1925 онд Дарьгангын хошууг 4 хэлтэс 18 сумтайгаар шинэчлэн зохион байгуулахад Эрдэнэ-Өлзийт, Ганжуур булаг, Бадрах гэсэн сумд байгуулагджээ. 1931 онд Бадрах, Ганжуур булаг сумд нэгдэж Элстэй сум болж, 1933 онд Элстэй, Хонгор сум нэгдэж Онгон сум гэж нэрлэгдэх болжээ. 595.3 мянган га газар нутагтай. БНХАУ-тай 63 км газраар хиллэдэг. Нам уулс, цав толгод бүхий тэгш тал гадаргатай. Нутгийн төв хэсгээр Онгон элсний манхан толгод бий. Будрын хад, Шартын хад, Адуун чулуу зэрэг тэгш талаас урган сүндэрлэсэн асга хад, хадан цохио элбэг тохиолдоно. Хөрөгт, Шивээт, Шартын хад, Таван толгойн хүн чулуу, Онгон элсний Хүннүгийн булш зэрэг хөшөө дурсгалтай. Улаанбаатар хотоос 650 км, Баруун-Уртаас 170 км хол зайтай. Хилийн цэргийн хороо байрладаг.

04/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг Наран сум
--------------------------------------------------------------------------
Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1955 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаар зарлигаар Онгон сумын 1, 6, 7, 10 дугаар баг, Дарьганга сумын 2, 10, 11 дүгээр багаас бүрдүүлэн Наран сумыг 4 хүний орон тоотой засаг захиргааны нэгжээр зохион байгуулж, сумын анхны даргаар Дугарын Түмэн ажилласан байна. Тус сум аймгийнхаа хамгийн өмнөд хэсэгт байрладаг. 352298 га нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 1240 метр өндөр. Урд талаараа БНХАУ-тай 85 км газраар хиллэдэг. Говь тал хээрийн бүсэд оршдог. Өндөрт өргөгдсөн ухаа гүвээт тал зонхилсон. Молцог элс, Логийн чулуу, Ажаа чулуу, Гэр чулуу, Баяндулааны агуй, Бэрхийн гуу зэрэг байгалийн сонин тогтоцтой газар нутаг элбэгтэй. Гялтгануур, занар, гиваан, шаазангийн шавар зэрэг 20 гаруй эрдэс чулуулагтай. Ноён хөндийд нүүрсний ордтой. Өлзийтбулаг. Сөдөт булаг, Хашаат булаг, Наранбулаг, Цагаанбулаг, Цагаан нуур, Холбоо нуур, Сайхан нуур, Шавартын нуур зэрэг үзэсгэлэнт гол горхи, нуур цөөрөмтэй. Хялгана, ерхөг, агь, таана, хиаг, зээргэнэ зонхилсон тал хээрийн бүсийн өвс ургамалтай. Наран сумын төв нь Хонгор. Улаанбаатар хотоос 777 км, Баруун-Уртаас 222 км бөгөөд аймгийн төвөөсөө хамгийн их алслагдсан сумдын нэг.

03/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг Мөнххаан сум
--------------------------------------------------------------------------
Эзэн богд Чингэс хааны ач хүү Мөнх хааны нэрээр нэрлэгдсэн сум юм. Тэртээх 1668 онд Халхын Шолой цэцэн хан өөрийн аравдугаар хөвгүүн Буджавтаа угсаа залгамжлуулахаар газар нутаг таслан өмчлүүлсэн нь хуучнаар Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын түүхийн эхлэл ажээ. 1921 оны Ардын хувьсгалын дараа 1923 оны 10-р сарын 19-ний өдрийн Засаг захиргааны шинэчилсэн бүтэц өөрчлөлт явуулах тухай Засгийн газрын тогтолоор Хан Хэнтий аймгийн Мөнххаан уулын хошуу хэмээн нэрлэгдэх болжээ. 1931 оноос Хэнтий аймгийн Мөнххаан сум, 1944 оноос Сүхбаатар аймгийн (тус аймаг нь 1942 онд байгуулагдсан) Мөнххаан сум болсон байна.
Мөнххаан сум нь 710км.кв нутаг дэвсгэртэй, засаг захиргааны 5 багтай, 4500 орчим иргэнтэй, 180 мянга гаруй толгой малтай томоохон сумуудын нэг. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Догсом нь 1884 онд одоогийн Баянтэрэм багийн Шинэбулаг хэмээх газарт төрсөн бөгөөд тэрбээр 1923 оноос Баруун хязгаарыг тохинуулах сайд, 1926-1927 онд ЗХУ дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын дарга, 1928 онд Алтанбулаг хотын сайд, 1933-34 онд Улаанбаатар хотын дарга, 1934-1935 онд Тува дахь элчин сайд, 1936-1939 онуудад Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг өндөр албан тушаалууд хашиж байжээ. Түүний зохиосон “Хөх торгон дээл”, “Дөрвөн уулын дунд” дуунууд нь ардын болон өдгөөг хүртэл дуулагдсаар байна. Монголын шинэ үеийн хөгжмийг үндэслэгч, ардын хувьсгалын нэрт зүтгэлтэн Магсаржав хурцын Дугаржав энэ нутгийн хүү. Тэрбээр Монгол улсын тусгаар тогтнолын төлөө Д.Сүхбаатар, Д.Догсом, С.Данзан нартай хамтран хүрээнд Түшмэдийн хүрээ үүсгэн байгуулалцаж, ардын хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож явжээ. 1920 онд улсын Түшээ гүн, 1921 онд Зүүн хязгаарыг тохинуулах сайд, Сэцэн хан аймгийг хамаарах сайдын үүргийг хавсран гүйцэтгэж, 1922 онд Богд хааны зарлигаар Улсын Хурц баатар цол хүртсэнээр Богд хаант Монгол улсын сүүлчийн баатар цолтон болжээ. Тува улсад суух элчин сайдаар 2 удаа томилогдон ажиллаж байснаас гадна Гадаад явдлын яамны дэд сайд, улсын төв театрын дууны багшаар ажиллаж байсан бөгөөд БНМАУ-ын анхны алдарт гавъяат дуучин цол хүртсэн хүн юм. М.Дугаржав нь дуулах, хуурдах, зурах, сийлэх, урлах чадвартай ховор гайхам авъяастан, мөн чин зоригт нэгэн байсан. Түүний зохиосон “Шивээ хиагт”, “Улаан туг”, “Идэр жинчин”, “Үхэрчин хүү”, “Соёл-Эрдэнэ”, “Баян монгол”, “Жавхлант сүрэг”, “Пионерын дуу” зэрэг нь Монголын шинэ үеийн зохиолын дууны үндэс болсон сор бүтээлүүд билээ.

03/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг Дарьганга сум
--------------------------------------------------------------------------
1925 онд 17 багтайгаар Дарьганга сумыг байгуулжээ. Феодалын нийгмийн хөгжлийн замд тохиолддог тархай байдал XVll зууны үеэс нэн даамжирч, их хааны захиргаа суларсан үед хөрш зарим орнууд монголын аль нэг хэсгийг алгуур татах, эсвэл эзлэн дагуулах бодлого ил далд явуулах болсны улмаас Монгол улсын дотоод нэгдэл алдагдаж, харь гүрнүүдийн идэш болсон тул оршин тогтнохоо больж, Манж Чин, хаант Орос зэрэг улсуудын захиргаанд орсон билээ. Тэгэхэд Өмнөд Монгол буюу Өвөр Монгол 1636 онд, Ар Монгол буюу Халх Монгол 1691 онд Манжийн захиргаанд тус тус орж Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт нь Ойрд буюу Баруун Монгол болж, тэнд шинэ мандсан Зүүнгарын хант улс XVlll зууны хоёрдугаар хагас хүртэл тусгаар байдлаа хамгаалан Манжийн түрэмгийлэгчидтэй тэмцэж байгаад давуу хүчинд цохигдон эзлэгдэхэд, Орос улс Монголчуудаас Манжийн эсрэг хийж байгаа тэмцэл ялангуяа Ойрадын Галдан бошогтыг зарим талаар дэмжих дүр үзүүлэн Монголын хойд хэсэг Буриад болон Ойрадын үлдэгдлээс өөртөө нэгтгэхийг хичээж байлаа. Манж нар Зүүн Монголын өмнөд хэсгийг буюу Өвөр Монголыг дотоод 6 чуулган, Ар Монголыг дөрвөн чуулган болгох зэргээр засаг захиргааны хувьд монголчуудыг бутаргасан зохион байгуулалт хийж байлаа. Түүний нэг жишээ бол Чин улсын эзэн хааны зарлигаар 1697 онд Дарьгангад анх цэргийн зориулалттай адуун сүргийг байгуулсан явдал юм. Дарьганга өмнөд талаараа Шилийн голын чуулганы баруун, зүүн Сөнөд ба баруун, зүүн Авга хошуудтай, зүүн талаараа Түшээт хан аймгийн Мэргэн вангийн засгийн хошуу, хойд талаараа Сэцэн хан аймгийн Эрх засаг, Ёст засаг, Хурц засгийн хошуудтай тус тус зах нийлж байжээ.

03/02/2025

Монголын баялаг 330 танин мэдэхүйн нэвтрүүлэг
Монгол эх орондоо хайртай хүн танаа
Сүхбаатар аймаг Баяндэлгэр сум
--------------------------------------------------------------------------
Баяндэлгэр сум нь Дарьганга хошууны баруун гар тэмээчин сүргийн нутагт 1925 онд байгуулагдсан. 7,1 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, говийн бүст багтдаг, 1000-1200 метр өндөр ухаа, гүвээ, өндөрлөг гадаргатай. Орлой гурван зээрд, Онгон таван булаг, Өөш морин хошуу, Өргөө таван толгой, Өргөн цагаан дэрс, Тойг тээгийн тал, Төгрөг гүйлстэйн нуруу болон Дөхөмийн говь, Дөхөмийн баян овоо, Онгон элс, Шал, Хужиртын ам, Дунд булгийн цоорхой, Цагаан булаг зэрэг дуу шүлгэнд мөнхөрч, түүх шаштирт дурсагдсан уул, ус, баянбүрд, элс манхан олонтой нутаг. Сумын төв нь Баруун-Уртаас 150 км, Улаанбаатараас 600 км, Сайншандаас 200 км зайтай, аймгийнхаа хамгийн баруун талын сум юм. Баяндэлгэр сум нь улаан ямаагаар монголд мөн дэлхийд алдартай сум юм.

Address

Ulaanbaatar
97690535555

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын баялаг 330 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын баялаг 330:

Share