Bodit News

Bodit News Цаг үеийн мэдээ мэдээлэл.

14/11/2022
13/10/2022

#Эерэг Энхийг сахиулагч Монгол цэрэг Африк тивээс хайртай бүсгүйдээ сэтгэлээ илчилжээ🫶

07/10/2022

Херсон мужид орос цэргүүд цагаан тугаа өргөж, бууж өгч байгаа бичлэг өчигдөр /2022.10.06/ цахим сүлжээнд тавигджээ. Украин цэргүүд ирэхэд тэд гараа өргөн зогсож буй хара...

 #Сэрэмжлүүлэг: Киргиз, Казакстан бүсгүйчүүдийн зураг ашигласан хуурамч facebook, instagramm, twitter хаягнаас болгоомжи...
06/10/2022

#Сэрэмжлүүлэг: Киргиз, Казакстан бүсгүйчүүдийн зураг ашигласан хуурамч facebook, instagramm, twitter хаягнаас болгоомжил‼️‼️
Монголчуудтай төстэй харагддаг тул иргэд ялангуяа залуучууд хууртаж мөнгөө алдах тохиолдол гарч байна.

Гэрийн хорионоос зугтсан Оросын сэтгүүлч сошиал хуудсандаа мэдэгдэл нийтэлжээУкраины газар нутагт Оросын цэрэг халдан до...
06/10/2022

Гэрийн хорионоос зугтсан Оросын сэтгүүлч сошиал хуудсандаа мэдэгдэл нийтэлжээ

Украины газар нутагт Оросын цэрэг халдан довтолсны дараахан сэтгүүлч Марина Овсянникова ОРТ сувгийн мэдээний дундуур дайныг эсэргүүцсэн үзэл бодлоо илэрхийлж байв.
Тэрбээр сүүлд ажлаасаа гарсан ч тэмцлээ үргэлжлүүлсээр байсан юм. Улмаар Оросын эрх баригчид есдүгээр сарын 30-ны өдөр Овсянниковаг саатуулж, гэрт нь хорьсон байна.
Харин Даваа гарагт түүнийг гэрийн хорионоос оргосон тухай мэдээ тарж, хуулийн байгууллагуудад эрэн сурвалжлагдаж эхэлсэн юм.
Өчигдөр Овсянникова сошиал хуудсаараа дамжуулан анх удаа мэдэгдэл хийжээ.
“Би өөрийгөө ямар ч буруугүй гэж үзэж байгаа, бас манай улс хуулиа мөрдөхгүй байгаа тул би 2022 оны есдүгээр сарын 30-нд оноосон шийтгэлийг эсэргүүцэж, өөрийгөө чөлөөлөхөөр шийдсэн юм” гэж тэр мэдэгдсэн байна.
Тэр бас шагайнд нь зүүсэн цахим гавыг үзүүлээд “Үүнийг Путинд зүүх ёстой. Украинд геноцид үйлдсэн тэр л миний оронд нийгмээс тусгаарлагдаж, ийм шийтгэл хүлээх ёстой юм” гэж ярьжээ.
Украинд төрсөн 44 настай Марина Овсянникова хаана байгаагаа нууцалсан байна.
Украины дайн эхэлсэн цагаас хойш ОХУ-д хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, гадаадын нийгмийн сүлжээнүүдийг хааж, сөрөг хүчний дуу хоолойг хориглох болсон юм. Энэ оны гуравдугаар сард ерөнхийлөгч Путиний баталсан хуулийн дагуу тус улсын зэвсэгт хүчний нэр хүндийн эсрэг хуурамч мэдээлэл тараасан бол 15 хүртэл жил шоронд хоригдох ялтай болсон байна.

Эх сурвалж: The Guardian

ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулан мөнгө авсан этгээдүүдэд хорих, торгох ял оноожээИргэн Б нь өөрийн нөхөр гадаад улс...
06/10/2022

ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулан мөнгө авсан этгээдүүдэд хорих, торгох ял оноожээ
Иргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Б, Ло нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг их хэмжээгээр хулгайлсан, мөн хуурамчаар үйлдсэн цахим картыг мэдсээр байж төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, тус бүр 3 жил хорих ял шийтгэсэн байна.
Залилах гэмт хэргийн хувьд хохирогч нь гэмт хэрэгтний заль мэхэнд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгсөн байдаг.
Харин хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэгтэн хохирогчийн эд хөрөнгийг нь нууц, далд аргаар өөрт нь мэдэгдэлгүйгээр авсныг ойлгох тул цахим төлбөрийн системд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр авсан Б, Ло нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн ойлголтод хамаарна гэсэн дүгнэлтийг Дээд шүүх хийсэн байна.
Мөн шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны шинж, гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болон бага насны хоёр хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж, хулгайлах гэмт хэрэгт 1 жил хорих ял, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт торгох ял оногдуулж, эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин шүүгдэгч Ло-гийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан гурван жил хорих ял нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэж, хэвээр үлдээсэн байна.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байнаОй хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол ...
06/10/2022

Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна
Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна. Өчигдөр Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны Ар хөндий гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 375 км, сумаас баруун хойд зүгт 100 км /-т ОХУ-ын талаас гарсан ой, хээрийн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км-т хил давах магадлалтай байна гэсэн дуудлагыг ОБЕГ16:40 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн
Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги,
Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги,
Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги,
Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид,
Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар,
Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд хилийн 245-246 дугаар тэмдэгтээр 7 км-т ой, хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна. Түймрийн урт 7 км, өргөн 5 км байна.
​Эх сурвалж: ОБЕГ

С.Ганбаатар: МУ-ын Ерөнхийлөгч мод тарихаас өөр ажил хийхгүй байнаЧуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх асуудлуу...
06/10/2022

С.Ганбаатар: МУ-ын Ерөнхийлөгч мод тарихаас өөр ажил хийхгүй байна
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх асуудлуудад бухимдаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мод тарихаас өөр ажил хийхгүй байна. Солонгосын ерөнхий сайд ажлаа сайн хийж байгаа учраас Монгол залуучууд солонгос улс руу явж байгаа. Мод тарихыг эсэргүүцээгүй бусад сонгуулиар амласан үүрэгт ажлуудаа орхигдуулж байгаад нь бухимдаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар нэг ч төгрөг төсөвт тусгаагүй, хумсаа ч хөдөлгөхгүй байна. Хамгийн чухал гол асуудалдаа анхаардаггүй. Ажлын байрны хомсдолыг шийдэх талаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулмаар байна” гэлээ.

Address

Sukhbaatar District, Olympic Street
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Bodit News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bodit News:

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All