Янз янзын мэдээлэл

Янз янзын мэдээлэл мэдээ

08/11/2025

Дугархүү эмчээ таньд итгэж худалдан авалт хийсэн бүх хүмүүстээ нөхөн төлбөр өгөөд уучлалт гуйгаад больмоор юм биш үү

Л.Лхасүрэн гуайг гуанзанд ороод “хоол авъя” гэтэл өгөхгүй удаад байжээ. Гайхаад дахиад асуутал: - Энэ муу Шагдар бас хоо...
08/11/2025

Л.Лхасүрэн гуайг гуанзанд ороод “хоол авъя” гэтэл өгөхгүй удаад байжээ. Гайхаад дахиад асуутал:
- Энэ муу Шагдар бас хоол иднэ гэнээ гээд уурлаад байсан гэнэ 😂

Нийслэлийн онцгой байдлын газарт олон жил үүрэг гүйцэтгээд актанд гарсан машин гэнээ
08/11/2025

Нийслэлийн онцгой байдлын газарт олон жил үүрэг гүйцэтгээд актанд гарсан машин гэнээ

08/11/2025

Машин гаръя гэж залгасан ахаа баярласан шүү.
Манай эхнэр яаг утас үзэх гэж байсым..
Гэнээ 😂

С.Мөнхбат: ЭРҮҮЛ_МЭНДИЙН_ЯАМ тай хамтрана Өнөөдөр 18 цагт би  Эрүүл Мэндийн Яамны САЙДЫН_ЗӨВЛӨХ Дэмбэрэл гэдэг хүнтэй уу...
08/11/2025

С.Мөнхбат: ЭРҮҮЛ_МЭНДИЙН_ЯАМ тай хамтрана

Өнөөдөр 18 цагт би Эрүүл Мэндийн Яамны САЙДЫН_ЗӨВЛӨХ Дэмбэрэл гэдэг хүнтэй уулзлаа. Яам ШҮГЭЛ_ҮЛЭЭГЧТЭЙ хамтран ажиллахад бэлэн гэдэгээ илэрхийлсэн 👍

Ганц Дунгаанаа биш 360 гаруй facebook хуудасаар зөрчилтэй бүтээгдэхүүн зардаг гэж өчигдөр Эм Эмнэлгийн Хэргэслийн Хяналт Зохицуулалтын Газарын дарга хэлж байсан.

Тэхээр энэ бол миний асуудал биш Монголын асуудал юм. Тиймээс нийгмээ эрүүл болгох энэ ажлыг улс төрд битгий хутгаарай.

Өчнөөн хохирогч байгаа шүү... Гуйж байна 🙏

Нэг удаа би ажилдаа гудамжны золбин гөлөг авчрав. Өөр арга байгаагүй юм. Яг ажил руугаа орохоос 5 минутын өмнө хөлдөх ша...
08/11/2025

Нэг удаа би ажилдаа гудамжны золбин гөлөг авчрав. Өөр арга байгаагүй юм. Яг ажил руугаа орохоос 5 минутын өмнө хөлдөх шахсан халтар гөлгийг оллоо. Өрөөндөө оруулаад буланд нууж орхисон ч мөлхөж гарч ирээд, гаслаад байв. Тэгээд л ажлынхан бүгд мэдэж орхилоо. Ингээд л хүн төрөлхтний төрөл бүрийн баг урд минь унаж эхэллээ.
Үргэлж сайхан инээмсэглэдэг, маш эелдэг нарийн бичиг бүсгүй. Залуухан, хөгжилтэй нэгэн. Хичээнгүйлэн будсан нүүр нь халтар гөлгийг хармагц эвгүйхэн ярвайгаад “Та чинь яасан хачин хүн бэ? Бөөн бохир юм дагуулаад ирсэн байх юм” гэв. Нөгөө гялалзсан цоглог, сайхан сэтгэлтэй баг нь халтар сүүл шарвах төдийд хагаран уналаа.
Цэвэрлэгч эгч. Байнга л ядарсан ундууцсан царайтай, хүн бүрийг загнах гэж байх шиг санагддаг нэгэн. Гэнэт л нүүр нь мишээж инээмсэглэв. “Үүе ээ, энэ сүүлтэй нөхөр чинь хэн бээ? Тантай ажлын шугамаар уулзах гэж ирээ юу, эсвэл хувийн асуудлаар яваа юм уу?”. Муухай ааштай хүйтэн царайтай баг хөлийн минь өмнө унаж, сайхан сэтгэлт энэрэнгүй инээмсэглэлийг би олж харлаа. Ажлын хамтрагч, үргэлж ажилдаа шамдсан, хүн бүрд туслахыг хичээдэг, бүхнийг хайрладаг хүн. Байнга онигоо ярьж, бусдын хошигнолд инээдэг нэгэн. Тэр өдөр миний өрөөний босгыг давсангүй. Хамаг арьс нь хамар дээрээ овоорч, орон гэргүй золбин амьтад бол бохирдол өвчний үүр гэж тодорхой хэлэв. Үүдний маань цаана инээмсэглэсэн бохир нимгэн баг хууран уналаа.
Гэхдээ бүхнээс илүү гайхшруулсан хүн бол дарга байв. Мөнхийн сэтгэл хангалуун бус, хүйтэн царайтай, шууд үг солих гэхээр нэг л болдоггүй хүн. “Мхм. Чамд өнөөдөр цалинтай чөлөө өгье. Энэ залуугаа аваад гэртээ хурдхан харь. Ажлаас чухал зүйл гэж байдаг шүү дээ. Чи гэхдээ энэ гөлгийг битгий гаргаад хаячхаарай даа. Амьд амьтан шүү дээ... Харьцах боломжгүй мэт байдаг удирдагчийн баг хуурч, хөнгөхөн инээмсэглэсэн сайхан сэтгэлт царай хаалганы цаана алга боллоо. Анзаарвал олон жилийн турш өдөр бүр харьцсан олон хүний баг өнөөдөр хуурч хөлийн минь дэргэд унажээ. Энэ хүмүүсийг ямар бага мэддэг байсныгаа би гэнэт ойлгов...

08/11/2025

☀️
Өнөөдөр таны өдөр инээмсэглэл, эрч хүчээр бялхах болтугай 🤗

Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын хөндлөнгийн аудитыг цанхийн баруун уурхайн гэрээт компаниудад эхлүүллээ “Эрд...
07/11/2025

Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын хөндлөнгийн аудитыг цанхийн баруун уурхайн гэрээт компаниудад эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайн гэрээт компаниуд болох “Платинум ланд” ХХК, “Овоот толгой ресурсес” ХХК, “Эрдэс Майнинг Оператор” ХХК, “Голд Магнет” ХХК, “Монгол Майнинг энд Эксплорэйшн” ХХК, “Максгүүр транс” ХХК, “Хавцгайт Их Хайрхан” ХХК “Өгөөж баян хангай” ХХК-д стандартын хөндлөнгийн аудитыг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлүүллээ.

Энэхүү стандартын хөндлөнгийн аудитыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Нэгдсэн менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитын баг хариуцлагатай уул уурхайг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хийж байна.

Хөндлөнгийн аудитад хамрагдсан компаниуд цаашид аудитын үр дүнгээс хамаарч хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох ажлын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулан ажиллах юм.

Энэ удаагийн стандартын хөндлөнгийн аудитыг ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандарт, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг үндсэн үйл ажиллагаанд нутагшуулах ач холбогдолтой.


#хариуцлагатай_уул_уурхай

Согтуу найзууд машинаа 500 метр түрж алхжээХятадад согтуу гурван найз шөнө дөлөөр машинаа жолоодохоос зайлсхийж, 500 мет...
07/11/2025

Согтуу найзууд машинаа 500 метр түрж алхжээ
Хятадад согтуу гурван найз шөнө дөлөөр машинаа жолоодохоос зайлсхийж, 500 метрийн турш түрж явсан байна.
Тэд CCTV камерт бичигдэж, энэ хачирхалтай оролдлого нь цахим ертөнцөд инээд хөөр, маргаан дэгдээв.
Гэвч тэдний “ухаантай” арга нь буруу эргэж, цагдаагийнхан замын хөдөлгөөнд саад учруулсан хэмээн буруутган, зөрчилд тооцсон байна. Ингэснээр тэдний хариуцлага хүлээхээс зайлсхийх гэсэн оролдлого нь бүтэлгүйтжээ.

07/11/2025

Дугархүү эмч бол өөрийнхөө төлөө дуугарч байгаа. Мөнхбат бусдын төлөө дуугарч байгаараа ялгаатай шүү.

Автобусанд миний байршлаа авсан газар нэг залуу Physical Asia үзэж байна. Яг хажууд нь суусан ах бүр яг өөрийнхөө утсыг ...
07/11/2025

Автобусанд миний байршлаа авсан газар нэг залуу Physical Asia үзэж байна. Яг хажууд нь суусан ах бүр яг өөрийнхөө утсыг үзэж байгаа юм шиг нүд цавчихгүй үзнэ. Араас нь нэг нөхөр хагас өндийн үзсэнээр надтай нийлээд 4н хүн үзэж байна шүү.
Сүрхий юм гээч тээр нэг жил Олимпын алтан медаль авахад монгол хүн бүрийн сэтгэлд гал ассан шиг бид 4 нэг л элгэмсүү. Утасны эзэн ч утсаа бүр дэлгэр сайхан дэлгэж барьна.
Зэрэг инээн зэрэг болих нь яг бүр үзэж буйг илтгэнэ. Би ч бас найрсаг орчинд байгаа хүний хувьд инээвхийлсэн царайтай хэсэг явтал, 2 эр ярилцаж эхэллээ. Би ч бас нэг юм хэлэх ёстой ч юм шиг санагдсан ч random бүсгүй би бээр бага зэрэг санаа зовон үгээ залгина.
Тэгсэн 3-дагч эр ярианд орох мөчид 3н найзын дунд яваагаа сая ухаарлаа.

Иргэний пост 🥰

ТӨӨРСӨН, СУРАГГҮЙ БОЛСОН 3 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЖ, ЭРЛИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛААОнцгой байдлын байгууллагад ...
07/11/2025

ТӨӨРСӨН, СУРАГГҮЙ БОЛСОН 3 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЖ, ЭРЛИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.06-07/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Тодруулбал:
📌Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.06/ 16:00 цагт мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.
📌Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Бригадын төв” гэдэг газар тус сумын харьяат иргэн А /2025.11.07/ 00:20 цагт саахалт айлаасаа гэр лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.
📌Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М /2025.11.06/ 11:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тус иргэний цогцсыг өнөөдөр /2025.11.07/ 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
https://nema.gov.mn/post/169548
#ОнцгойБайдал
#эрлийнажиллагаа

Address

Ulaanbaatar
150

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Янз янзын мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share