Lofty Fashion

Lofty Fashion Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Lofty Fashion, Ulaanbaatar.

Хамгийн хямд үнэ чанартай бараа

📍 Хаяг: БГД, Гандан тэгчилэн хийдийн баруун талд, Модны 2-с 3,4-р хороолол өгсөх зам дагуу Хуучнаар "Од" кино театрын замын эсрэг талд Lofty Fashion-ийн 2-р давхарт

16/08/2025
11/08/2025

Ёстой мөрдмөөр аргууд бна. Өөрийгөө цэгцлэх, босгох 9 арга гэв.

1. Орчноо цэвэрлэ – Таны бие орших орчин бол таны оюун ухааны тусгал байдаг. Замбараагүй орчин түгшүүр үүсгэж, цэгцтэй орчин тодорхой байдлыг төрүүлдэг.

2. Тогтвортой байдалд дурла – Мотивацийн хойноос хөөцөлдөхөө больж өөрийн үйлдлээс таашаал авдаг бол. Ирээдүй нь үл мэдэгдэх, үл үзэгдэх үед ч тууштай байж чад.

3. Илүү их “үгүй" гэж хэл – Бусдад тийм гэж хэлэх бүртээ өөртөө үгүй гэж хэлж байгаагаа мэдэр. Хилийн шугамаа, банкны дансаа хамгаалж байгаа мэт өөрийгөө хамгаал.

4. Дуугаа цөөл, ярихаа багасга – Таныг сэтгэлээр унагаж, үнэ цэнэгүй мэт мэдрүүлдэг хар бараан хүмүүсээс холдож, өөрийгөө батлах гэж оролдохоо, тайлбарлахаа боль. Тайван байдлаа хамгаал.

5. Ганцаараа байх цагаа товло – Энэ бол ганцаардал биш харин өөртэйгөө холбогдох мөч. Чимээнээс тасарч өөртэйгөө холбогдох цаг гарга.

6. Биеэ өдөр бүр хөдөлгө – Төгс биеийн төлөө биш, харин илүү тогтвортой эрүүл саруул эрч хүчийн төлөө. 20 минут алхах ч гэсэн сэтгэл санаа төвлөрөл, өөртөө итгэх итгэлийг сайжруулдаг.

7. Хүсэж буй зүйлсээ бич. Тэмдэглэл хөтлөх нь тархийг чинь үйлдэлд чиглүүлдэг. Хүсэж буй үйл, үр дүнгээ тодорхой бич. Таны тархи түүнийг бүтээж эхэлнэ.

8. Өдөр тутмын буруу, үр дүнгүй зуршлаа хяна. Өдөр бүр хийдэг зүйлсээ жагсаан бич. Дараа нь өөрөөсөө асуу. Энэ миний хүсэж байгаа хийх ёстой үйлдэл мөн үү?. Ямар үр өгөөж өгөв гэж

9. Тархиа шинэ зүйлд сорь. Өсөн дэвжих гэдэг бол амархан зүйлээс биш чамайг сорьж байдаг олон асуудлбн алдаа онооноос бий болдог.
Text cору.

08/08/2025

Чанартай бэлэн хувцаснуудыг байнга бөөндөж байна
91991303

💙Сайн байцгаана уу💙    ‼️‼️Дэлгүүр бууж байгаа тул бүх бэлэн хувцас 10.000-25.000₮ болон 70% хямдарч байна. Зурагт тусга...
08/08/2025

💙Сайн байцгаана уу💙

‼️‼️Дэлгүүр бууж байгаа тул бүх бэлэн хувцас 10.000-25.000₮ болон 70% хямдарч байна. Зурагт тусгагдаагүй 1500 бараа байна. Та бүхэн яараарай 🛍️🛍️🛍️🛍️

‼️‼️Бөөндөж авах бол үнийн мэдээлэлээ аваарай ☎️ 99065828
#Хямдрал #бэлэнхувцас #эмэгтэйхувцас #эрэгтэйхувцас

02/08/2025

Баяжчихвал л сайхан амьдардаг.
Байртай болж өгвөл бүр томхон шиг байртай л болчихвол...
Бас нэг гайгүй машинтай болчихвол, банкиндаа нэлээд хадгаламжтай бол ... хачин сайхан амьдарчихна гэж эндүүрэгсэд их .

Хүний амьдралд асуудал огтоос дуусдаггүй. Бүр үхэж байж л тэр асуудлууд ард чинь нэг юм хоцорно гээд боддоо.
Үгүй ээ үхсэн хойно чинь ч хоцрохгүй юм байна, ялангуяа их хөрөнгө мөнгөтэй бол чинь .Үлдсэн хүмүүс чинь түүн дээр чинь булаацалдан ясыг чинь яйруулан хэрэлдэж зүхцгээнэ.
Байртай, машинтай, мөнгөтэй болчих гээд л гүйсээр, гүйсээр мөрөөдөж шаналсаар байхад чинь маш олон зүйлийг алдсанаа дараа нь л ойлгодог .
Харамсалтай нь ойлгосон ч нэгэнт суусан тогтсон хүүхдийн чинь хүмүүжил, эвдэрч гэмтсэн эрүүл мэнд чинь сэргэх бараг л боломжгүй болчихсон байх .
Тэр дотроос хамгийн их алдагддаг бас буцааж олж авах магадлал хамгийн бага зүйл эрүүл мэнд .
Мөн үр хүүхдийн тань хүмүүжил байдаг.

Тэгээд цаашилбал хосуудын үргэлж бие биенээ чамласан ,үгүйсгэсэн, ялангуяа эмэгтэйчүүд нөхрөө тэр, энэнтэй харьцуулах мөнгөний , хэн нэгнээ хардан хийх бөгс бөөрний хэрүүл, эсбөгөөс эр, эмийн архины хамаарал зэрэг гэр бүлийг , хүүхдийн ирээдүйг ямарч итгэл ,гэрэлгүй болгодог.

Одоо цагт заавал мөнгөтэй, байртай, машинтай байж л эр хүн юмаа бэлдэж ,охид үнэтэй байж л чухам сайхан амьдарна гэж үлгэр их ярьдаг болжээ.

Бүх зүйл нь бэлэн газар хүн тогтохдоо ,тогтоохдоо хэзээ ч бүр хэзээ ч амар хялбар байдаггүй ээ.
Бурхан хүнд амьдралын давс, чихрийн амтыг заавал хольж ,хослуулан амсуулдаг юм .

Ядуу тарчиг , ойгүй баян амьдралд ч аанай л өнөө бөгсний хэрүүл араар тавилт, архи дарс ,мөрийтэй тоглоом, хар тамхи ....бүгд сүүдрээ тусгаад л ав адилхан ялгахгүй оршиж л байдаг.

Өөгүй сайхан амьдрал үнэндээ ном зохиол кинонд ч байдаггүй шүү дээ.
Манай Монголчууд гадаадын одууд ,баячуудыг л алаад жаргаад байдаг гэж бодоцгоох.

Үгүй л дээ, тэр олон од , баячууд чинь дийлэнх нь, бүр 80, 90 хувь нь байнгын сэтгэл гутралын эмгэгтэй, нойргүйдэх өвчтэй, салж нийлсэн амьдралтай, архи хар тамхины хамааралтай, с**с ийн гаж зуршилтай гээд тоочоод барахгүй, хүсмээргүй хэцүүхэн амьдралыг туулцгааж, амиа хорлохыг удаа дараалан завдаж , үнэнч найз нөхөд ч олдохгүй гэх мэтээр амьдардаг гэдгийг уншаад , харчих огтоос хэцүү бишээ.

Яаж хурдан баяжих вэ, яавал баян амжилттай хүнтэй амьдрах вэ гэж биш , яаж тогтвортой, амар амгалан амьдрах вэ гэдэгт л сэтгэлээ чилээж амьдрах хэрэгтэй дээ.

Сэтгэлийн амар амгалан газар хүн ч цэцэглэж ,хүүхэд ч сайн сайхан өсөж хүмүүжиж, мөнгө төгрөг ч тогтдог юм.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ.2025он 8 сарын 1.

31/07/2025

Хувиараа бизнес эрхлэгч байх гэдэг бол гаднаас нь харахад чөлөөтэй, хүссэн зүйлээ хийдэг мэт боловч үнэндээ маш их тэсвэр тэвчээр, шийдэмгий зан, хариуцлага, ухаалаг төлөвлөлт шаарддаг амаргүй зам юм.

1. Санхүүгийн дарамттай нүүр тулах

Эхний үед орлого бага, зардал өндөр байдаг.

Тогтмол цалин байхгүй тул зээлийн дарамт, түрээс банк олон дарамт нэгэн зэрэг ирдэг.

Тэвчээргүй хүн энэ үед шантрах нь амархан.

2. Амралт, чөлөө бараг үгүй

Ажилдаа цаг товлодог дарга байхгүй, 24/7 үргэлж асуудал, шийдэл, хариуцлага.

Баяр, амралтын өдөр ч ажиллаж, өөрийгөө дайчлах хэрэг гардаг.

3. Бусдын үл ойлголт, эргэлзээтэй нүүр тулах

"Чи чадах уу?", "Энэ ашигтай гэж үү?" гэх мэт эргэлзээтэй үгсийг сонсох ч зүгээр л чимээгүй даваад гарах ухаан хэрэгтэй.

Амжилтгүй туршлага бүрийг "сургууль" гэж хүлээн зөвшөөрөх хатуужил хэрэгтэй.

4. Үр дүнг хүлээх урт зам

Бизнес хэзээ ч нэг шөнийн дотор амжилтад хүрдэггүй.

Сарын дараа биш, жилийн дараа ч биш, заримдаа олон жилийн дараа л үр дүн үзэгддэг.

Тэвчээргүй хүн замаасаа эрт буцдаг.

Гэхдээ :

Өөрийгөө хөгжүүлэх зам өдөр бүр шинэ зүйл сурч, илүү ухаалаг, туршлагатай хүн болон төлөвшдөг.

Хамгийн сайхан урам – өөрийн хүчээр, зүрх сэтгэлээсээ босгосон зүйлд хүрэх бахархал.

Тиймээс хувиараа бизнес эрхлэгч гэдэг нэр нь энгийн мэт боловч цаанаа бүхнийг тэвчиж, шантрахгүй урагшилж чаддаг цөөнхийн нэр юм. Амжилт гэдэг үрийг тэд л усалж, ургуулж чаддаг

31/07/2025

Дэлхий дээр байсан 2'000 гаруй үндэстнээс устаж мөхсөөр 260 гаруй үлдсэн гэдэг. Тэдний нэг нь Монгол үндэстэн ‼️

260 гаруй үндэстнээс 5 хүрэхгүй үндэстэн нь Дэлхийд ноёрхолоо тогтоож засаглаж байлаа тэдний нэг нь Монгол үндэстэн ‼️

Энэ таван дайчин үндэстэнээс нэг нь Дэлхийд удаа дараа хүчирхэгжиж байсан тэр нь Монгол үндэстэн ‼️

Монголчууд бол Дэлхийн 260 үндэстэн дундаас үндэстний хувьд бие даан УЛС байгуулсан 10 хүрэхгүй цөөхөн хэдэн супер үндэстний нэг нь ‼️

Бидэнд өвгөдөөс залгамжилж ирсэн унаган газар шороо ёс заншил соёл уламжлал ертөнцийг үзэх үзэл баатарлаг түүх баялаг эрдэнэс нэр хүнд бүгд байна СЭР улсынхаа ЭЗЭН нь бол Монголчуудаа ‼️

Address

Ulaanbaatar
1111

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lofty Fashion posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share