Сэтгэл судлал таны амьдралд сэтгүүл

Сэтгэл судлал таны амьдралд сэтгүүл Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгээс 2 сар тутам эрхлэн гаргадаг сэтгүүл

“Сэтгэл судлал таны амьдралд” сэтгүүлд материал хүлээн авах урилга 📨Сэтгүүлийн 2025 оны 10-р сарын дугаарт “ЭРҮҮЛ МЭНД Б...
12/09/2025

“Сэтгэл судлал таны амьдралд” сэтгүүлд материал хүлээн авах урилга 📨

Сэтгүүлийн 2025 оны 10-р сарын дугаарт “ЭРҮҮЛ МЭНД БА СЭТГЭЛ ЗҮЙ” сэдвийг онцолж байна.

📩 И-мэйл хаяг: [email protected]

Mindset: The New Psychology of Success номын зохиолч Кэрол Двекийн судалгаагаар суралцах үйл явцыг өөрийн ур чадвараа хө...
04/09/2025

Mindset: The New Psychology of Success номын зохиолч Кэрол Двекийн судалгаагаар суралцах үйл явцыг өөрийн ур чадвараа хөгжүүлж болох боломж гэж хардаг оюутнууд илүү тууштай байж амжилтад хүрдэг байна. “Таны өөрийн гэсэн үзэл бодол таны амьдралыг удирдах арга барилд тань гүн нөлөөлдөг” гэж тэрээр хэлжээ.

Суралцах үйл явцыг эергээр хүлээн авч, бие даан сурах бол их сургуулийн амжилтын үндэс төдийгүй насан туршийн хөгжлийн суурь юм. Өөрийгөө танин мэдэх, зорилгоо тодорхойлох, төлөвлөх, хянах, сэтгэлгээний зөв хандлагыг хэвшүүлэх нь таны оюуны чадамж төдийгүй хувь хүний итгэл үнэмшил, ухамсрыг хөгжүүлдэг.

🏬 Сэтгүүл худалдаалагдаж буй байршил: https://www.facebook.com/share/p/JbX7pteuRVd19Hu7/?mibextid=WC7FNe

📲 Сэтгүүл цахимаар худалдан авч унших: https://esan.mn/author/333bad5d-fc3a-4a1c-a497-001795b65763

Хүүхэд багачуудыг эерэг дадалтай болгож төлөвшүүлэх нь тэдний ирээдүйн амьдралын хэв маяг, шаардлагатай зүйлдээ анхаарла...
21/08/2025

Хүүхэд багачуудыг эерэг дадалтай болгож төлөвшүүлэх нь тэдний ирээдүйн амьдралын хэв маяг, шаардлагатай зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх, бие дааж шийдвэр гаргах гээд бүх талын хөгжилд чухал суурь болж өгдөг. Эцэг эх, багшаас гадна орчны нөлөө ч энэ үйл явцад чухал үүрэгтэй байдаг.

Хүүхэд бол эцэг эхийн “толь” юм. Та өдөр тутам хийдэг үйлдлээрээ хүүхдэд дадлын тухай зааж өгч байдаг. Шүдээ тогтмол угааж, хогоо ангилан хаяж байвал, хүүхэд үүнийг даган дуурайх болно. Жишээлбэл та ном уншдаг бол хүүхэд сонирхож эхэлнэ, та хоол идэхийн өмнө гараа угаавал хүүхэд тэгж сурна. 2023 оны судалгаагаар багш нарын хийж буй үйлдэл сурагчдын бие даах чадварт чухал үүрэгтэй болохыг тогтоожээ. Энэ нь эцэг эхчүүдийн хувьд ч мөн адил бөгөөд өөрсдийн эерэг зан үйлээр хүүхдэд үлгэр дуурайлал үзүүлэх нь дадал төлөвшүүлэхэд үр дүнтэй болохыг харуулж байна.

🏬 Сэтгүүл худалдаалагдаж буй байршил: https://www.facebook.com/share/p/JbX7pteuRVd19Hu7/?mibextid=WC7FNe

📲 Сэтгүүл цахимаар худалдан авч унших: https://esan.mn/author/333bad5d-fc3a-4a1c-a497-001795b65763

Хүүхэд сургуульд суралцах эхний алхмыг сайнаар эхлүүлснээр цаашид хүүхдийн бүхий л амьдралынхаа туршид суралцах үйл явца...
20/08/2025

Хүүхэд сургуульд суралцах эхний алхмыг сайнаар эхлүүлснээр цаашид хүүхдийн бүхий л амьдралынхаа туршид суралцах үйл явцад эергээр нөлөөлдөг байна. Хүүхэд сургуульд суралцахад бэлтгэгдсэн байх нь хүүхдийн сэтгэцийн хөгжлийн үр дүн бөгөөд хүүхдийн мэдрэхүй, төсөөлөл, анхаарал, ой тогтоолт, дүрслэн бодохуй, сэтгэлийн хөдөлгөөн, зан төлөв, харилцааны хөгжил нь хүүхдийн сургуульд бэлтгэх бэлтгэлийн үндсийг бүрдүүлдэг. Хүүхэд сургуульд суралцаж эхлэх тэр үеэс түүний зан чанар, биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөл, харилцаа зэрэгт чанарын өөрчлөлтүүд гардаг. Учир нь хүүхэд сургуульд орсноор өдөр тутам хийх гэрийн даалгавар, шинэ анги танхим, шинэ хамт олонд дасах, сургуулийн дүрэм журмыг сахих зэрэг шинэ хэрэгцээ бий болно.

🏬 Сэтгүүл худалдаалагдаж буй байршил: https://www.facebook.com/share/p/JbX7pteuRVd19Hu7/?mibextid=WC7FNe

📲 Сэтгүүл цахимаар худалдан авч унших: https://esan.mn/author/333bad5d-fc3a-4a1c-a497-001795b65763

🆕 Сэтгэл судлал таны амьдралд сэтгүүлийн шинэ дугаарт "Сургахуй ба суралцахуй” сэдвийг онцолсон бөгөөд хичээлийн шинэ жи...
12/08/2025

🆕 Сэтгэл судлал таны амьдралд сэтгүүлийн шинэ дугаарт "Сургахуй ба суралцахуй” сэдвийг онцолсон бөгөөд хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан цэцэрлэгийн насны хүүхдээс эхлүүлээд оюутан, залуучууд, шинэ зүйл суралцах зорилго тавьж буй хүн бүхэн уншихад тохиромжтой зөвлөгөө, мэдээлэл тус дугаарт багтлаа.

🏬 Сэтгүүл худалдаалагдаж буй байршил: https://www.facebook.com/share/p/JbX7pteuRVd19Hu7/?mibextid=WC7FNe

📲 Сэтгүүл цахимаар худалдан авч унших: https://esan.mn/author/333bad5d-fc3a-4a1c-a497-001795b65763

Сэтгүүлийн шинэ дугаарт дараах нийтлэлүүд багтлаа ⬇️

🆕 Сэтгэл судлал таны амьдралд сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Энэ удаагийн дугаартаа бид "Сургахуй ба суралцах...
09/08/2025

🆕 Сэтгэл судлал таны амьдралд сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Энэ удаагийн дугаартаа бид "Сургахуй ба суралцахуй” сэдвийг онцолсон бөгөөд хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан цэцэрлэгийн насны хүүхдээс эхлүүлээд оюутан, залуучууд, шинэ зүйл суралцах зорилго тавьж буй хүн бүхэн уншихад тохиромжтой зөвлөгөө, мэдээллийг тус дугаарт багтаалаа.

🏬 Сэтгүүл худалдаалагдаж буй байршил: https://www.facebook.com/share/p/JbX7pteuRVd19Hu7/?mibextid=WC7FNe
📲 Сэтгүүл цахимаар худалдан авч унших: https://esan.mn/author/333bad5d-fc3a-4a1c-a497-001795b65763

Эерэг бодол сэтгэл зүй хэрхэн нөлөөлдөг вэ? 💭🌈🧠 Хүн бүрийн өдөр тутмын бодол, сэтгэл хөдлөл нь тэдний амьдралын чанар, э...
06/08/2025

Эерэг бодол сэтгэл зүй хэрхэн нөлөөлдөг вэ? 💭🌈

🧠 Хүн бүрийн өдөр тутмын бодол, сэтгэл хөдлөл нь тэдний амьдралын чанар, эрүүл мэнд, сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Эерэг бодол нь зөвхөн аз жаргал төрүүлэхээс гадна стрессийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай байдаг. Өөртөө эерэг үгсийг тогтмол хэлэх нь өөрийгөө ойлгож, хайрлан, амжилтад хүрэх замыг гэрэлтүүлэх хамгийн чухал арга гэдгийг судлаачид онцолсон байдаг. 📚

Үргэлжлүүлэн унших: https://esan.mn/p/setgel-sudlal-tany-amidrald-21?category_id=null
#сэтгэлсудлал

Судлаачдын үзэж буйгаар хүүхдүүд эцэг эхээсээ дараах цахим үйлдлүүдийг нууж байдаг гэжээ. Үүнд:1️⃣ Цахимаар хайр дурлал ...
26/07/2025

Судлаачдын үзэж буйгаар хүүхдүүд эцэг эхээсээ дараах цахим үйлдлүүдийг нууж байдаг гэжээ. Үүнд:

1️⃣ Цахимаар хайр дурлал хайх
Өсвөр насныхан эсрэг хүйстэндээ татагдаж эхлэх үедээ шинэ танилуудтай болохыг хүсэж, цахимаар "анхны хайр"-аа хайдаг. Энэ нь адал явдал, сэтгэл хөдлөлийн эрэлд хөтөлдөг ч хувийн мэдээллээ танихгүй хүнд өгөх зэрэг эрсдэл дагуулдаг.

2️⃣ Бэлгийн бойжилтын талаарх мэдээллийг цахимаас авах
Бие физиологийн өөрчлөлт, бэлгийн дур хүсэл төрөх нь өсвөр насны байгалийн жам боловч гэр бүлдээ энэ талаар ярих боломжгүй тул цахим орчноос мэдээлэл хайдаг. Үүнд буруу ойлголт авах, хариуцлагагүй хандлага төлөвших эрсдэл үүсдэг.

3️⃣ Цахим тоглоом тоглох
Хүүхдүүд хичээл хийж байгаа мэт дүр эсгэж тоглоом тоглодог. Хяналтгүй тоглоом тоглох нь донтох, зан төлөвт сөргөөр нөлөөлөх, суралцах чадвар буурах эрсдэлтэй.

4️⃣ Шөнө оройн цагаар онлайн орчинд байх (нойргүйдэл)
Эцэг эхээ унтсан хойно цахим орчинд аялж, сошиал медиа, тоглоом, бичлэг үзэх зэргээр цаг үрэх нь нойр дутуу, ууртай, анхаарал төвлөрөхгүй, сэтгэл зүй хямралтай болгодог. Энэ нь цаашлаад суралцах бэрхшээл үүсгэх эрсдэлтэй.

➡️ Хүүхдийнхээ цахим хэрэглээг эцэг эх хэрхэн тохиромжтойгоор хянаж, ойлголцох талаар илүү дэлгэрэнгүйг сэтгүүлийн 12-р дугаараас уншаарай.

🏬Сэтгүүл худалдаалагдаж буй байршил: https://www.facebook.com/share/p/1BSo6xBq4w/
💻Сэтгүүл цахимаар худалдан авч унших: https://esan.mn/author/333bad5d-fc3a-4a1c-a497-001795b65763

🇲🇳 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ар...
11/07/2025

🇲🇳 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

Та бүхэн сайхан наадаарай.

Сүүлийн жилүүдэд цахим орчны хэрэглээ эрчимтэй өсөж, улмаар үүнийг дагасан цахим гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Монгол...
26/06/2025

Сүүлийн жилүүдэд цахим орчны хэрэглээ эрчимтэй өсөж, улмаар үүнийг дагасан цахим гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээлснээр 2024 оны эхний хоёр сарын байдлаар 7,560 цахим гэмт хэрэг бүртгэгдсэнээс 83% нь кибер залилан байжээ.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бид залилагчийн сэтгэл зүйн шинж, хандлага, манипуляцийн арга барилыг ойлгож, түүнд өртдөг хохирогчийн сэтгэл зүйн эмзэг байдал, итгэх хандлага, нийгмийн дэмжлэгийн сулрал зэргийг мэдэх нь нэн чухал. Цахимаар залилагчид хүний итгэл, шийдвэр гаргалтад нөлөөлөхийн тулд сэтгэл зүйн сул талыг нь оношлон, үүнд тохирох мессеж илгээн тухайн хүнийг үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ үйлдлийг “нийгмийн инженерчлэл” (social engineering) хэмээн нэрлэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд кибер аюулгүй байдал, хууль эрх зүйн салбарт хамгийн их судлагдаж буй сэдвүүдийн нэг юм (Bada & Nurse, 2023).

Нийгмийн инженерчлэл нь хүний сэтгэл зүйн механизмуудыг ашиглан, тэдний зан авир, шийдвэр гаргалтад нөлөөлөх манипуляцийн цогц арга техник юм. Энэ нь дараах сэтгэл зүйн хандлагууд дээр суурилдаг. Үүнд:
⛓️‍💥 Итгэлцлийн хуурмаг байдал: Залилагч нь өөрийгөө найз, банкны ажилтан, эсвэл төрийн байгууллагын төлөөлөгч мэтээр танилцуулан итгэл төрүүлдэг.
🫨 Яаралтай байдлын мэдрэмж: “30 минутын дотор дансаа баталгаажуулахгүй бол хаагдана” гэх мэт дарамт үүсгэдэг.
♟️ Эелдэг харилцааны тактик: Хохирогчийг хамгаалалттай, анхаарал халамжтай орчинд байна гэж итгүүлдэг.

🏬 Сэтгүүл худалдаалагдаж буй байршил: ⁦https://www.facebook.com/share/p/1BSo6xBq4w/⁩
💻 Сэтгүүл цахимаар худалдан авч унших: ⁦https://esan.mn/author/333bad5d-fc3a-4a1c-a497-001795b65763⁩

Address

Ulaanbaatar

Telephone

+97677755505

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл судлал таны амьдралд сэтгүүл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сэтгэл судлал таны амьдралд сэтгүүл:

Share

Category