13/09/2025
Хиймэл оюун ухааныг геологи, уул уурхайн салбарт нэвтрүүлэх ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой “Digitalization in Mining Mongolia” арга хэмжээг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Урилга хүлээн авч илтгэл тавьсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Энхбаярын Батшугар, Улсын Их Хурлын гишүүн Болдын Уянга, -ийн профессор Нэйжил Күүк, Доктор Султан Абулхайр, -ийн Чэнгуй Занг, -ийн профессор Г. Мөнхжаргал, -ийн профессор Wagatsuma Hiroaki нартаа болон бусад илтгэгч, ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлье.
Дэлхийд анх хиймэл оюун ухаан ашиглан богино хугацаанд зэсийн ордыг илрүүлсэн -ийн зөвлөх, Стэнфордын профессор Jef Caers 2024 оны Digitalization in Mining Mongolia арга хэмжээний онцлох илтгэгчээр оролцож байсан бол 2025 оны онцлох илтгэгчээр Kyushu Institute of Technology их сургуулийн профессор Wagatsuma Hiroaki байлаа.
Панел хэлэлцүүлгийн үеэр хөтлөгч Ган-Эрдэнэ “Гурван жил дараалан зохион байгуулсан энэ хурлын үр дүн юу байв?” гэж асуусан .
Хариулт:
Хиймэл оюун ухааныг геологи, уул уурхайн салбарт ашиглах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Gombojav Zandanshatar Mining Week арга хэмжээний нээлт дээр онцлон дурдлаа. Мөн Mining Week хурлын хоёр дахь өдрийн гол сэдэв нь хиймэл оюун ухааныг эрдэс баялгийн салбарт хэрэглэх асуудал байсан. Төр засаг, геологичид, уурхайчид, уул уурхайн компанийн төлөөллүүд технологийн дэвшлийг хүлээн авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлж байгааг харж байн