𝓓𝓸𝓸𝓰𝓲𝓲 𝓯𝓻𝓾𝓲𝓽𝓲𝓸𝓷

𝓓𝓸𝓸𝓰𝓲𝓲 𝓯𝓻𝓾𝓲𝓽𝓲𝓸𝓷

03/08/2022

Орос цус нэгт Украйнчуудтай дайтахад ямар олон хүн эсэргүүцэж жагслаа.
Ши Жин пэн цус нэг Тайванчуудтай байлдах гээд байх шиг... Бат-үүл Сосорбарам АН ынхан жагсаач. Шижинпэнтлер гээд‼️

Хи хи еээ гээгүй бол яг шилжүүлэх байлаа 😂
01/08/2022

Хи хи еээ гээгүй бол яг шилжүүлэх байлаа 😂

01/08/2022
Ганцаараа хүн амьтан цочиж сэртэл нулимсаа гартал баахан инээлээ😂😂😂 БОЛСОН ЯВДАЛӨчигдөр орой бүр нэг хөгийн юм боллоо. Б...
29/07/2022

Ганцаараа хүн амьтан цочиж сэртэл нулимсаа гартал баахан инээлээ😂😂😂
БОЛСОН ЯВДАЛ
Өчигдөр орой бүр нэг хөгийн юм боллоо. Баасан гариг байсан болохоор манай зуслангийн энэ хавиар хөл ихтэй, дэлгүүр ч дараалал ихтэй байлаа. Тэгсхийгээд орой болоод харанхуй ч болов.
Би ч гэртээ сайхан хоол эргүүлсэн шиг сууж байсан чинь хаалга хүн нүдэж байна шүү. За байз хүн амьтан ирнэ гэж утсаар ярьсан юм лав байхгүй дээ, энэ харанхуй болсон хойно хэн байдаг юм болоо гэсэн юм бодоод, очоод хаалгаа нээтэл, нэг намхан пагдгар нөхөр, яг алмасны зулзага шиг юм зогсож байна шүү. Би ч үхтлээ цочив. Намайг цочсон чинь өнөөх нөхөр ч бас надаас цочив.
Тэрний тэр нүүр ам хувцас хунар үс зүс гэж авах юм алгаа. Зуухны таглаа шиг пад хар болчихсон юм байх юм. Нэг нэгнээсээ цочоод хэсэг бие биенээ харж зогсов оо. Таньдаг хүн юм болов уу, танихгүй хүн юм болов уу гэж би дотроо бодоод. Заза энэ угаасаа ээж нь танихааргүй болчихсон юмыг би яаж танихав гэж бодоод "Яах гэсэн юм бэ?" гэсэн чинь "Машин шаварт суучихлаа, татлага байна уу?" гэнэ. Ээ чааваас яг тийм байх аа гэж бодоод "Байгаа байгаа, татах машин байгаа юмуу?" гэсэн чинь "Байгаа" гэж байна.
За одоохон гээд хувцсаа өмсөөд трос олс аваад нөгөө нөхөртэй машин луу нь явлаа.
Яваад очсон чинь хоёр залуу, хоёр эмэгтэй байнаа. Нэг нь бас алмас шиг болчихож хөөрхий. Нөгөө нэг нь цэвэрхэн цэмбэгэр нөхөр зогсож байна шүү. Нөгөө алмас шиг нөхрийг харлаа, ямар ч байсан таних хүн биш юм. Тэгээд нөгөөдүүл чинь хойш нь татаж гаргахаар болоод тросоо холбоод татахад бэлэн боллоо. Би ч дэргэд нь хараад л зогсоод байв. Тэгсэн чинь шаварт суусан машин нь урагшаа зүтгээд, татаж гаргах гэж байгаа машин нь хойшоо зүтгээд хүүе гэхийн зуургүй татаж байгаа машин нь бас суучихдаг юм байна. Хөөх ийм тэнэг хүмүүс бас байдагаа гэж бодов.
Нөгөөдүүл чинь бууж ирээд л одоо яах уу л гэж байна. Тэгсэн нөгөө зулзага: Дөрвийн дөрвөн эр хүн байна даа, түрээд гаргачихъя гэсэн чинь нөгөө хоёр нь за тэгье гээд, нэг эмэгтэйгээ жолоон дээр суулгаад тэр гуравтай би нийлээд түрэхээр болов. Урагш нь түрнээ л гэж байна. За ямар ч байсан захад зогсвол ойлгомжтой алмас болно гэж бодоод би голоос нь түрье л гэлээ. За гээд нээг хоёрын гураваа гээд л түрээд байлаа. Тэгсэн чинь миний хажууд зогсож байсан цэвэрхэн царайт пад хийгээд л газар унаад шавар луу нүүрээ хийчихэв. Тэгээд босоод ирсэн чинь бас алмас болчихов. Тэгтэл нөгөө хоёр нь тэрнийгээ шоолоод л хөхрөөд байх юм. Нөгөө зулзага бүр явж инээгээд байна. Ёстой бүтэхгүй гарууд байна даа гэж дотроо бодоод зогсож байсан чинь нөгөө зулзага: Шавар дээр халтираад түрж болохгүй байнаа, тиймээс хэдүүлээ хуурай газар зогсож байгаад наад олсоор чинь татах уу гэж байна шүү. Тэгсэн нөгөө хоёр нь Яг зөв, тэгье л гэнэ.
Тэгээд нөгөө олсоо машиных нь урдаас бэхлээд нөгөө үзүүрээс нь татахаар болов. Урдаас машины гэрэл тусаад харагдах ч юм алгаа. Нээг хоёрын гураваа гээд л бид дөрөв хамаг чадлаараа л татаад байлаа. Нөгөө машин нь ч хаазлаад, ёнгиноод л, орилоод байхын.
Тэр чимээн дунд нэг хүн л ёоо ёоо гээд байх шиг сонсогдоод. Энэ хавьд ямар юм нь ёолоод байдаг юм бол гэсэн юм бодоод л татаад байлаа. Сүүлдээ ч бүр тамиргүй болоод ирсэн чинь л хамгийн урд зогсож байсан нөгөө зулзага унаад өгөв. Энэ яачихав гэсэн чинь нөгөө олсоо бүсэлхийгээрээ бүтэн ороочихсон байхад нь бид гурав араас нь татаад байж. Тэгсэн чинь нөгөө хоёр нь шоолоод л хөхрөөд байх юм. Гурвын гурван хүн хамаг чадлаараа зэрэг татаад бүсэлхийгээр нь таслаад алчих шахсан байна. Очоод харсан чинь нөгөө халтар нь царай нь ярвайж нус нулимстайгаа холилдчихсон юм шавар дээр атираад л байх юм. Түрүүн даанч их инээгээд байсан юмаа гэж бодоод байж байтал нөгөөх чинь босоод яваад өглөө.
Нэлээн цаана очоод өмдөө тайлаадахав. Тэгсэн чинь нэг нөхөр араас нь дөхөж очоод Яасан андаа, зүгээр үү гэсэн чинь Цаашаа зайл сда минь, би өмдөндөө баачихсан байна гэв.
За ёстой бүтэхгүй юм байна. Би оролцохоо байлаа. Машинаа гаргавал олс тросоо аваад ирээрэй гээд явлаа #гэнээ 😂😂😂

Миний эх орон малаар дүүрэн билээ 😁
20/07/2022

Миний эх орон малаар дүүрэн билээ 😁

20/07/2022

Койн дарахын оронд төмс дардаг байж…

☘ #Мандала гарден цогцолбор хороолол   I-р ээлж ашиглалтанд орсон. ( шууд нүүж орход бэлэн )  #4өрөө орон сууц борлуулал...
20/07/2022

☘ #Мандала гарден цогцолбор хороолол I-р ээлж ашиглалтанд орсон. ( шууд нүүж орход бэлэн ) #4өрөө орон сууц борлуулалтын үнээс маш хямд зөвхөн бэлэнээр худалдана.

☘ 16/10 давхарт
☘ Мастер унтлагийн өрөө
☘ 2тагттай
☘ 106 мкв
☘ 2 ариун цэврийн өрөө

☎️ 9902-3273 86119516

МАНДАЛА ГАРДЕН ХОТХОН НЬ:
👨‍👨‍👧‍👧Оршин суугчдын аюулгүй, тав тухтай амьдралыг хангасан шийдэл зөвхөн цогцолбор хороололд.
🖼️Ямар ч төрлийн интерьер дизайнд бүрэн нийцэх шийдэл
“Мандала Гарден” хотхоны хувьд минимал хэв маягаар дотоод орон зайн төлөвлөлт хийсэн ба энэ нь модерн, классик, контемпрари зэрэг бүхий л төрлийн интерьер дизайнд төгс зохицохуйц шийдэл юм.

📌 Байршил: ХУД, 4-р хороо, Богдхан уул, Арцатын ам
🌿Улаанбаатар хотын хамгийн эко бүс эко орчин 🌿

Address

Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11 хороо
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when 𝓓𝓸𝓸𝓰𝓲𝓲 𝓯𝓻𝓾𝓲𝓽𝓲𝓸𝓷 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to 𝓓𝓸𝓸𝓰𝓲𝓲 𝓯𝓻𝓾𝓲𝓽𝓲𝓸𝓷:

Share