Ургадаг алт

Ургадаг алт Танин мэдэхүй, газар тариалан, ургадаг бүхний тухай

АРГА БИЛЭГИЙН ХОРВООД...Хосолмол бол хоёр  ижил зүйлийн хэм тэнцүү юм. Гэхдээ эсрэг тэсрэг хоёр зүйлийн хосолмол  бас ба...
31/10/2024

АРГА БИЛЭГИЙН ХОРВООД...

Хосолмол бол хоёр ижил зүйлийн хэм тэнцүү юм. Гэхдээ эсрэг тэсрэг хоёр зүйлийн хосолмол бас байна. Энэ нь арга билэг болой. Би ингэж төсөөлнөм. Энэ бол онол ч биш мэдлэг ч биш. Зүгээр л миний агшин зуурын бодол л доо. Нэг юманд нөгөө юм харгалзаж байдаг гэх үү дээ. Хэрвээ тэр зүйл харгалзах харьцуулах зүйл үгүй аваас ялган танихад бэрх мөн чанарыг нь ойлгоход хэцүү буюу...Өөрөөр хэлбэл нэгнийг тодруулагч гэсэн утга болой. Эсрэгцэлийн нэгдэл ч гэмээр юм уу. Аль нь эхлээд ерөнцийд буй болсныг бас таашгүй. Шалтаг шалтгаант үр хөврөлийн таагдашгүй юм. Шөнө байгаагүй бол өдрийг яаж мэдэх, өглөө байгаагүй бол оройг яаж хэмжих, халуун байхгүй бол хүйтнийг ялгахын аргагүй, эр хүн байгаагүй бол эмэгтэй хүн хэрхэн ганцаардах, уян налархай харгис хатуугийн мөн чанарыг үл ойлгох гээд...түмэн түмэн гаргалгаа байна. Үүний цаана АРГА БИЛЭГ оршмуй. Үүнийг эсрэг тэсрэгийн хосолмол гэж хэлэх гээд байна л даа. Арга билэгийн дундаас амьдрал үүсдэг. Тийм аваас АРГА БИЛЭГ бол амьдралын дүр төрх ажаам. Босго байваас тотго байх, үүд байваас хоймор байх...

29/10/2024
29/10/2024
ДУУ БОЛ НИЙЛМЭЛ УРЛАГДуу минь дуу минь дуртайхан дуу минь...Тиймээ.  Дуртайхан дуу минь дуртмал торго шиг намирсан дуу м...
29/10/2024

ДУУ БОЛ НИЙЛМЭЛ УРЛАГ

Дуу минь дуу минь дуртайхан дуу минь...Тиймээ. Дуртайхан дуу минь дуртмал торго шиг намирсан дуу минь. Дулаахан сэтгэлийн уяралтайхан дуу минь...Ингээд элгэмсээд байвал дууны тухай олон сайхан санаа ургаад л байна. “Дуулах” гэдэг үг “уйлах” гэдэг үгтэй хорших дуртай байдаг. Энэ нь чухамдаа хүний сэтгэлийн дотоод мөн чанараас үүдэлтэй юм. Яруу найраг талаасаа дууны шүлэг нь нягтарсан, эгшиг авианы зохиролтой, ухааралд хөтөлсөн урам шагнасан, уйтгар сэргээсэн...аялгуугаар аргадсан төрөл. Дуртай бүхэн дууны шүлэг бичсэн өнөө цагийн араншингийн нүдээр ажиглаваас дууны шүлэгт өөрчлөлт ч их орж, тоочилт ч их болж, явцуурал ч их болжээ. Үг хэллэг яруу тансагийн тухайд нь ажиглавал хэтэрхий бүдүүн тойм, үргэлжлүүлээд биччихвэл зүгээр л энгийн өгүүлбэр шиг, уран зохиолын хэрэглүүр болсон адилтгал зүйрлэл, ихэсгэл багасгал, хэтрүүлэл, ухаарал, оновчтой давталт илт үгүйлэгдэх болсныг захаас аван жишээлж болно. Яруу найраг уран зохиолд “мөнгө” гар дүрсэн нь энэхүү гажилтад хүргэсэн гэж бодох юм. Мөнгөөр бүхнийг шийдэх нь уран зохиол, урлаг соёлд ихээхэн хар мөртэй. Дуу бол цэнгүүлэх, жаргуулах, ухааруулах, ерөөх, магтах, сургамжлах олон аясыг шингээн уралдгаараа хүн ардын соён гэгээрэхүйд үнэлж баршгүй хувьтай. Үгийг эмбрийдэж зөөллөж аялгуулснаар хүний сэтгэлд очиж шингэх нь илүү дөхөм байдаг. Зуун шүлэг цээжлээгүй ч зуун дуу дуулдаг хүн алийг тэр гэхэв...Бүүвэйн дууны гайхамшиг чухам энд л оршино. Хүнийг аялгуугаар аргадаж тайвшруулан амгалан болгох ямар давуу талтайг бид бэлхнээ мэднэ дээ. Адгуус ч ялгаагүй ботгоо голсон ингэ хуурын дуунд уярдаг шиг, хургаа голсон хонь тойгийн дуунд уярч үрдээ өөриймсдөг гээд захаас аван жишээ олдож байна. Дуу ийм увьдастай болох нь хөгжмийн зохиолч, түүнийг хүргэж байгаа дуучинтай ихээхэн холбоотой зүйл. Утга авцалдаа муутай, хэлэх гэсэн санаа нь тод биш, задгай цагаан магтаал, хэт явцуу яруу найргийн шинж хомс дууны шүлэг бичиж сайхан аялгуу, сайн дуучны “авьяасанд” дулдуйлагдан олонд хүрсэн ядмаг үгтэй дуу олширч байна. Би ч чадна гэж ухаардаг зарим хүмүүсийн бичсэн ийм дуунууд замын дунд гээгдэж талаар өнгөрөх нь ч ихэссэн. Танилын хүрээнд цахим ертөнц, богино долгионы дамжуулалтаар түлхэн байж олонд хүргэдэг ийм дуунууд олширч байгааг бодож болгоох цаг болсон. Чаддаг юмаа л сайн хийх нь амжилтын түлхүүр шүү дээ. Дуу бол хэдийвээр шүлэг найраг нь эхэлж төрдөг ч хөгжмийн зохиолч дуучин гэсэн хамтлагийн бүтээдэг “нийлмэл” урлаг юм. Бид муу шүлэг биччихээд сайн хөгжмийн зохиолч, сайхан дуучнаар “хүчиндүүлж” болохгүй. Хөгжмийн зохиолч нь ч шүлэгчээсээ засаж залруулахыг шаардаж, дуучин нь ч үгийг нь хэрхэн илэрхийлж болохыг асууж шалгааж байж энэ урлаг чанаржина. Дуу бол яалт ч үгүй нийлмэл урлаг тулгын гурван чулуу шиг хамтлагийн цөм юм. Үүнийг үнэлдэг нь ард түмэн. Ардын жүжигчин С.Батсүх дуу бол дөрвөн жигүүртэй. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин, үзэгч олон гэсэн томьёололыг анх удаа хэлж байсныг тодхон санаж байна. Үүнээс өмнө дуу гурван жигүүртэй л гэдэг байлаа...Энэхүү “нийлмэл” урлагийн хувь заяаг уран бүтээлийн тэрхүү “гурвал” хамт үүрэх ёстой юм бол уу даа...

МУБИС-ын орос хэлний багш Цэдэнгийн Цэвэлмаа гэж сайхан буурал буриад багш минь "Нутгийн зам нуруутай" тоглолтыг зорин и...
28/10/2024

МУБИС-ын орос хэлний багш Цэдэнгийн Цэвэлмаа гэж сайхан буурал буриад багш минь "Нутгийн зам нуруутай" тоглолтыг зорин ирж үзлээ. Бид хоёр уулзан гар барьж, багшдаа үнсүүлж чадаагүй ч тэр надад энэхэн сайхан тэмдэглэлийн дэвтэр үзгийг тайз руу хүргүүлжээ. Багш маань Орос хэлний хичээл дээр Бунингийн 12 мөр шүлгийг манай ангийн анд
МУСГЗ Оюунбадамын Сундуй бид хоёрт гол утгыг нь хэлж өгөн орчуулуулж байсан нь тодоос тод санагдаж байна. Сайхан багш минь санчигандаа буурал нэмж урт удаан наслаарай.

"Явуулын цэнхэр дэлхий" дууг минь анх удаа Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын дуучин, ханийн минь шавь  Долзод  д...
27/10/2024

"Явуулын цэнхэр дэлхий" дууг минь анх удаа Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын дуучин, ханийн минь шавь Долзод дуулж үзэгч сонсогч олонд хүргэж байлаа. 2005 онд болсон уран бүтээлийн тоглолтонд маань Баянхонгор нутгаас ирж дуулж байсан даа. Энэ удаа Долзод дүү маань үзэгчийн суудлаас үзэж суугаа. Харин энэ удаа мөн л Баянхонгор аймгийн ХДТеатрын дуучин П. Мөнхзул зорин ирж дууллаа. Ер нь энэ дууг тэртээ 1990-ээд оны дундуур авьяаслаг хөгжмийн зохиолч анд нөхөр Барамсайн Шаравдорж маань аялгуу хийсэн юм даа. Дуучин бид хоёрт талархснаа илэрхийлж хөгжмийн зохиолчийн маань эгч гавьяат багш Б.Бадамханд хүндэтгэл үзүүллээ.

Ханийн минь  дүү нар, залуучуудын төлөөлөл
27/10/2024

Ханийн минь дүү нар, залуучуудын төлөөлөл

Наран ургах Дорнодын цэнхэр талаас дахиад ирсэн  Монгол улсын гавьяат Дугарсүрэнгийн Мөнхцэцэг Ж.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "...
27/10/2024

Наран ургах Дорнодын цэнхэр талаас дахиад ирсэн Монгол улсын гавьяат Дугарсүрэнгийн Мөнхцэцэг Ж.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "УРГАДАГ АЛТ" сэтгүүлийн түншлэгч ургадаг алтны эзэд та нартаа баярлалаа

Алтай нутгаас  давхиад ирсэн авга дүү нар
27/10/2024

Алтай нутгаас давхиад ирсэн авга дүү нар

Арын өрөөнд  аман хууч өрнөсөөр гэдэг цуврал
27/10/2024

Арын өрөөнд аман хууч өрнөсөөр гэдэг цуврал

"Ээжээ санасан сэтгэлийн хайраа, гүйгүүл морины дэлэнд уямаараа, Эцгийн гэрийн дулаахан хоймортоо гүний нутгаас яаран оч...
27/10/2024

"Ээжээ санасан сэтгэлийн хайраа, гүйгүүл морины дэлэнд уямаараа, Эцгийн гэрийн дулаахан хоймортоо гүний нутгаас яаран очмоороо..." хэмээх дахилттай энэ дуу 20, 21 дүгээр зууны заагт төрсөн юм. Ардын жүжигчин А.Бүтэд, ардын жүжигчин Б.Жавзандулам, гавьяат жүжигчин Ш.Наранчимэг нартай Улаанбаатар паласын их танхимд т эр чигээрээ гүйгээд ороод ирэхэд үзэгчид бүгд тус тусын нутаг руугаа дотоод сэтгэлээрээ "гүйчихсэн бол уу...Аваргууд гэж энэ дээ..

Address

Монгол улс
Ulaanbaatar
14200

Telephone

+97699151050

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ургадаг алт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ургадаг алт:

Share

Category