
22/01/2024
Бүтээлч сэтгэлгээтэй, зурагт ном сонирхогч, зураач хэн бүхнийг “Follow Me” Вебтүүн Студи ажилд урьж байна. Бид БНСУ-ын Webtoon зах зээлийн томоохон платформ болох Naver Webtoon, Kakaowebtoon-д бүтээлээ нийтлүүлсэн туршлагатай.
Гүйцэтгэх ажил:
Photoshop, Clip Studio Paint, Sketchup программууд дээр Webtoon-ий арын дэвсгэр бүтээнэ.
Ажлын шаардлага:
• Дижитал зургийн төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай байх
• Photoshop программын зохих хэмжээний мэдлэгтэй байх
• Зурагт ном (manga/webtoon гэх мэт)-ын сонирхолтой бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
1. Анкет
2. Чөлөөт зураг (өөрийн зурсан зураг, ноорог)
Жич: Дижитал хэлбэрээр зурсан бүтээл байх ёстойг анхаарна уу.
Хэрэв та бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой бол “Follow Me Studio” фейсбүүк хуудсанд өөрийн цахим шуудангаа илгээнэ үү. Таны илгээсэн цахим шуудан руу анкетын маягт илгээх бөгөөд илгээсэн маягтыг бөглөмөгцөө анкетыг бүтээлийн хамтаар [email protected] хаяг руу илгээнэ. Ажлын өдрүүдэд танд эргэн хариу өгөх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Follow Me Studio” фейсбүүк хуудас болон 8600-7197 дугаарт хандан авна уу.