Нэгүүн.мн

Нэгүүн.мн ХАРААТ БУС МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
(1)

Мэдээллийн анхдагч эх сурвалж ...

Эрхэм зорилго: “NEGUUN.MN” МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН САЙТ нь хэвлэл мэдээллийн салбарт шинэ өнгө нэмэх зорилт дэвшүүлж, мэдээ мэдээллээ орон даяар цацаж байна. Манай сайт нь шуурхай , шинэлэг байдлыг эрхэмлэхээс гадна үнэн бодит мэдээллийг хараат бусаар, тэнцвэртэйгээр сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйн зарчмыг баримтлан олон нийтэд даацтай мэдээлнэ.
Энэхүү зорилгынхоо хүрээ

нд хэвлэл мэдээллийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн чадварлаг сэтгүүлч, зураглаач, эвлүүлэгч, болон найруулагч нараар багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Бид сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах ярилцлага болон цаг үе, үйл явдлын мэдээ мэдээллүүдийг шуурхай хүргэж ажиллах бөгөөд нийгмийн сүлжээгээр ч идэвхижүүлэлт хийж, олон нийтэд түгээн ажиллана.mn сайт нь аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллана.
Алсын хараа: Мэдээллийн олон талт эх сурвалжид итгэдэг хэрсүү уншигч, үзэгчдийг бэлдэнэ.
Ингэхдээ иргэний боловсролыг дээшлүүлэх замаар зорилтот мэдээнд үл итгэх байдал руу хөтөлж, улс төрчдийн бохир мэдээллээс ангид байлгахад гол зорилго оршино.

18/10/2025

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.БЯМБАДОРЖИЙГ ЭМЧ НАР "ЖИГШИЖ" ХУРЛААСАА ИЙН ХӨӨВ ‼️

18/10/2025

16 настай хохирогч охины ээж:ИТГЭЛ МИНЬ АЛДАРЧ, ЦӨХРӨНГӨӨ БАРАХДАА АРД ТҮМЭНДЭЭ ХАНДСАН😢😢😢
Хэрэг гараад бүхэл бүтэн 16 сар (485 хоног) өнгөрсөн боловч хэрэг нь шударгаар шийдэгдэлгүй өнөөдрийг хүрлээ. ⁉️Өнөөдрийг хүртэл бүтэн нойртой өнгөрүүлсэн ганц ч шөнө байсангүй. Монголын шүүх, хуулийн байгууллагыг шударга шийдвэр гаргана гэсэн итгэл талаар болвол нийгэмд шударга зүйл гэж байхгүй болно гэсэн айдаст автаж эхлээд байна. Гэвч прокурорууд хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хохирогч болгосон нь миний итгэл найдварыг үгүй хийсэн.
Охины минь амийг бүрэлгэчихээд бичлэг хийж доог тохуу хийсэн аймшигт бичлэгийг үзсэн ямар ч хүн, прокурорын шийдвэрт гайхшрах болно.
Хайртай охин үрээ бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөлгөснийг хэргийн материалтай танилцсан эх хүн энэ шийдвэрт гайхширч, өөрийн хийж чадах зүйлсээ хийх нь зөв гэж үзэж хэргийн зургуудийг олон нийтэд ил болгосон.
Шударга үнэнд нийцэхгүй шийдвэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Гэм буруутай этгээдүүд үйлдсэн хэргийн ялаа үүрч нийгэмд шударга үнэн бага ч болов үлдээхийн төлөө би тэмцэж явна. Хэрэг үнэн зөвөөр шударга шийдвэр гартал анхаарлаа хандуулж өгөөч.
Цагдаагийн ерөнхий газрын дарга н.Сүхболд, Монгол улсын ерөнхий прокурор н.Жаргалсайхан танаа уулзах хүсэлтэй байгааг минь уламжилж өгөөч гэж, Ард түмнээсээ дэмжлэг хүсэж байна.🙏🙏🙏
Миний охин ийм л мундаг охин байсан😭😭😭

ITF ТАЕКВОНДОНГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙГ ХОНГОР НУТГИЙН ХҮҮ Б.ОТГОНБАЯР ХҮРТЛЭЭЖаргалант сумын харьяат Батбаяры...
18/10/2025

ITF ТАЕКВОНДОНГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙГ ХОНГОР НУТГИЙН ХҮҮ Б.ОТГОНБАЯР ХҮРТЛЭЭ

Жаргалант сумын харьяат Батбаярын Отгонбаяр маань дэлхийн тав дахь удаагийн тэмцээндээ оролцож, дахин ДЭЛХИЙН АВАРГА боллоо! 🎉👏

🏆 Амжилтын замнал:

2015 ДАШТ 🥈

2016 АТАШ 🥇

2017 ДАШТ 🥈

2018 АТАШТ 🥈

2021 ДАШТ 🥇

2023 ДАШТ 🥇🥉

2025 ДАШТ 🥇

🔥 Хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулж буй Отгонбаяртаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье! 👏🇲🇳

16 НАСТАЙ ХОХИРОГЧ ОХИНЫ ЭЭЖ: “ #Надад итгэх хүн үлдсэнгүй.Миний бие 2025 оны 10-р сарын 08-ны өдөр БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СО...
18/10/2025

16 НАСТАЙ ХОХИРОГЧ ОХИНЫ ЭЭЖ: “ #Надад итгэх хүн үлдсэнгүй.
Миний бие 2025 оны 10-р сарын 08-ны өдөр БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2402…….. дугаартай хэрэг дээр ажиллаж байгаа, Г.Янжиндулам Г.Баясгалан нараас татгалзах шийдвэрийг өөрийн биеээр гаргасан болно.Хүсэлтийн хариуг 2025 оны 10-р сарын 16-ны өдөр хүлээн авлаа.Хэргийн материалыг прокурорын газарт миний хүсэлт өгсөн өдрөөс өмнө # Шилжүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй гэсэн мэдэгдэл бичгээр ирлээ.Иймд би 2025.10.09-ны өдөр, Нийслэлийн прокурорт дээрх утгатай хүсэлтийг дахин өөрийн биеэр гаргасан,хариугаа сайнаар хүлээж байна.Миний хүсэлтийн хариуг хангахгүй байсан ч Миний охины хэрэг дээр хариуцлага алдсан, Монголын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид, Мөн хэрэгт хяналт тавьсан 2 прокурорт #ХАРИУЦЛАГА хүлээлгэхийг, Миний бие шаардаж байна.
Энэ хэрэг дээр ажиллаж байгаа, Мөрдөн байцаах албаны, Дарга, мөрдөгч, прокурор, шүүгч та бүхнийг…Миний охины хэргийн тухай 15 минутын бичлэгийг үзэж хэргийг үнэн зөв бодитоор хараасай гэж би чин сэтгэлээсээ хүсэн байна.”

🛑 ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШАЛГАЛТ ОЛОН САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭЖ , УБЕГ-ЫН ДАРГЫН СУУДАЛ “ҮНЭД” ХҮРСЭН ҮҮ ‼️❓Төрийн албаны...
17/10/2025

🛑 ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШАЛГАЛТ ОЛОН САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭЖ , УБЕГ-ЫН ДАРГЫН СУУДАЛ “ҮНЭД” ХҮРСЭН ҮҮ ‼️❓

Төрийн албаны зөвлөл (ТАЗ) жирийн иргэдэд хатуу, харин “ТОМ” хүмүүсийн өмнө үүдээ дэлгэдэг байгууллага болсныг харуулах нэгэн ноцтой жишээ ил болжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын (УБЕГ) даргын сонгон шалгаруулалтыг хийхдээ ТАЗ хуулийн заалт зөрчиж, авлигын шинжтэй шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна.

Тус шалгаруулалтад Д.Давааням, Батбаатар нар өрсөлдөхөд тестийн шалгалтаар Батбаатар 35, харин Д.Давааням 23 оноо авчээ. Гэвч ярилцлагын шатанд нөхцөл байдал эргэж, асуултдаа бүрэн хариулсан Батбаатар 26.2, хариулж чадаагүй Д.Давааням 39 оноо авчээ !!!

Шалгалтын дүн ийнхүү эргэлзээ дагуулснаас үүдэн материалыг хянуулах гэсэн боловч ТАЗ-ийн гишүүн Б.Төгсцэнгэл шалгуулагчдын ярилцлагын бичлэгийг авч алга болжээ. Харин хэзээ хойно “Алга болсон” бичлэг илбийн мэт ил гарч иржээ.

Эх сурвалжийн мэдээллээр : ТАЗ-ийн зарим гишүүд Д.Даваанямыг урьдчилан дэмжих байр суурьтай байсан ба тэр шалгалтад оролцсон гишүүдэд 10-аас дээш сая төгрөгийн хахууль санал болгосон гэх мэдээлэл ч гарав. Тэгвэл ТАЗ-ийн гишүүд авлигад идэгдэж, албан тушаалтуудын мөнгөний өмнө сөхөрдөг нь энэ мэтээр нотлогдож буй бололтой...

Одоогоор ТАЗ-ийн Маргаан хянан шалгах газарт уг асуудлыг шалгаж буй бөгөөд хэрвээ тус асуудал баримтаар тогтоогдвол төрийн албанд шударга ёсны шалгуур үгүй болсоныг ч мөн нотлоно !!!

Шалгалтад итгэж, олон сар бэлддэг мянга мянган залуусын хувьд энэ бол итгэл найдварыг нь тас цохьсон увайгүй гэмт үйлдэл болох нь дамжиггүй‼️

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШАЛГАЛТ ОЛОН САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭЖ , УБЕГ-ЫН ДАРГЫН СУУДАЛ “ҮНЭД” ХҮРСЭН ҮҮ !?
17/10/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШАЛГАЛТ ОЛОН САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭЖ , УБЕГ-ЫН ДАРГЫН СУУДАЛ “ҮНЭД” ХҮРСЭН ҮҮ !?

Төрийн албаны зөвлөл (ТАЗ) жирийн иргэдэд хатуу, харин “том” хүмүүсийн өмнө үүдээ дэлгэдэг байгууллага болсныг харуулах нэгэн ноцтой жишээ ил болж ээ . Улсын бүртг...

17/10/2025

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ : ДҮҮРЭН ЛУЙВАРЧИД СУУЖ БАЙНА ДАА , ЯАНА ДАА ТА НАР ‼️

17/10/2025

Г.ЛУВСАНЖАМЦ: БАГШ, ЭМЧ НАР, ТЭТГЭВРИЙНХЭН ӨДӨР БҮР ТЭВЧИЖ БАЙГАА. ТА НАР ТЭВЧИЖ БОЛОХ ЗАРДЛАА ТЭВЧЭЭЧ❗❗❗

17/10/2025
17/10/2025

Ж.Золжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

17/10/2025

Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ТУХАЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН САЙТУУДЫН ТАЛААР ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРСАН‼️

УГ ДҮГНЭЛТЭД ТУХАЙН САЙТУУД ТӨЛБӨР ТӨЛСӨН ТОХИОЛДОЛД ЯМАР Ч ХҮН МЭДЭЭЛЭЛ НИЙТЛҮҮЛЖ БОЛДОГ БА МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВИЙГ ШАЛГАЛГҮЙГЭЭР МЭДЭЭ НИЙТЭЛДЭГ САЙТУУД БАЙНА ГЭДГИЙГ ТОГТООСОН‼️

NEWSDIRECT ГЭДЭГ ДАМЖУУЛАГЧ БАЙГУУЛЛАГАД 50000 АМ.ДОЛЛАР ТӨЛЖ ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭЛГЭСЭН НЬ ТОГТООГДСОН БӨГӨӨД ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ НИЙТЛЭСЭНД ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ ГЭСЭН ТАЙЛБАР ХЭЛСЭН БАЙГАА. ‼️

БИ ЭНЭ АМЬДРАЛДАА НЭГ ХҮРЗ НҮҮРС ОЛБОРЛОЖ, ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАНГҮЙ ГЭДГЭЭ ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЬЕ.‼️

17/10/2025

ШУУД

Address

БЗД 5-р хороо
Ulaanbaatar
11000

Telephone

+97690900144

Alerts

Be the first to know and let us send you an email when Нэгүүн.мн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нэгүүн.мн:

Share