Batsuuri Badamsuren

Batsuuri Badamsuren хувийн блог

19/12/2024
04/12/2024
18/11/2024

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс байдаг нь хүний тархины эс юм. Тиймээс тархины эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад сөргөөр нөлөөлөх хорт зуршлын жагсаалтыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргажээ.

1. Өглөөний цай уухгүй байх - Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг.

2. Хэт идэх - Энэ нь тархины судсыг хатууруулж сэтгэх чадварыг бууруулдаг.

3. Тамхи татах - Энэ хорт зуршил нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг

4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх - Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархийг тэжээлийн дутагдалд оруулж хөгжих чадварыг нь алдагдуулдаг

5. Агаарын бохирдол - Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг

6. Нойрны дутагдал - Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг

7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх - Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй

8. Өвчтэй үедээ ажиллах - Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна

9. Бодож сэтгэхийн дутагдал - Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг

10. Бага ярих - Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг.Тийм болохоор бага ярих нь хүний тархины идэвхтэй үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй.

08/10/2024

Хэнийг ч өөрөөсөө бүү түлх
Сайн хүмүүс чамд аз жаргал бэлэглэж,
Муу хүмүүс чамд туршлага суулгана
Хоёулаа амьдралд хэрэгтэй.

ӨӨРТӨӨ ХЭЛЭХ 108 САНАМЖ:1) Өдөрт дор хаяж гурван хүнд сайхан үг хэлж баярлуулж бай2) Нар ургахыг жилдээ дор хаяж нэг уда...
07/10/2024

ӨӨРТӨӨ ХЭЛЭХ 108 САНАМЖ:

1) Өдөрт дор хаяж гурван хүнд сайхан үг хэлж баярлуулж бай
2) Нар ургахыг жилдээ дор хаяж нэг удаа харж бай
3) Хүмүүсийн төрсөн өдрийг санаж бай
4) Баярлалаа гэдэг үгийг олон удаа хэлж бай
5) Ямар нэгэн хөгжим тоглож сур
6) Усанд орохдоо дуу дуулж бай
7) Хавар болгон цэцэг тарьж бай
Сайн байна уу гэж түрүүлж мэндэлж бай
9) Үнэтэй машин унахаас илүү хамгийн сайн байшин худалдаж авч бай
10) Өөрийгөө болон бусдыг уучилж бай
11) Гурван соёлтой онигоо мэддэг бай
12) Зээлсэн юмаа буцааж заавал өгч бай
13) Чамтай яаж харьцахыг хүсдэг шигээ хүмүүстэй тэгж харьц
14) Шинэ найзуудтай бол гэхдээ хуучнаа бүү орхи
15) Нууц хадгалж бай
16) Бусдад бурууг өгөх хэрэггүй, өөрийнхөө амьдралын бүхий л хэсэгт өөрөө хариуцлага хүлээж бай
17) Тусалъя гэсэн сайхан сэтгэлийг хүлээж авч бай
18) Чанартай юм авч, хэрэглэж бай
19) Хүүхдээ загнасан бол дараа нь тэвэрч бай
20) Дугуй унаж бай
21) Эрүүл байхын баталгаа байхгүй гэдгийг үргэлж санаж бай
22) Хар тамхи болон түүнтэй нөхөрлөгсдөөс хол бай
23) Бизнес болон гэр бүлийн харилцаанд хамгийн чухал нь итгэл гэдгийг сана
24) Та мөнгөтэй байж болно гэлээ ч хүүхдүүдээ мөнгө олдог болгож сурга. Тэдэнд мөнгө зүгээр битгий өгч бай
25) Амьдралын ханиа маш зөв сонго. Энэ сонголтоос таны амьдралын сайн сайхан саар муугийн 90 хувь хамаарна гэдгийг санаж яв
26) Том юм мөрөөдөж, жижиг зүйлд ч баярлаж бай
27) Хүүхдүүддээ тэдэнд итгэдэг гэдгээ хэлж бай
28) Өдөр бүр 30 минут түргэн алхалт хийж бай
29) Хэзээ ч битгий хулхидаж бай
30) Бусдыг сонсож сур
31) Хүүхдүүдийнхээ өрөөнд орохдоо хаалгыг нь тогшиж бай
32) Хүмүүсийн нэрийг бүү март
33) Хямд багаж битгий худалдаж авч бай
34) Шүдээ цагаан болго
35) Гадаад хэл сур
36) Хэн нэгний итгэлийг бүү мохоо. Түүний сүүлийн итгэл ч байж магад
37) Банкны менежертэй биечлэн танилцаж бай
38) Таныг хүн өдөх юм бол хариу үйлдэл хийхээсээ өмнө дор хаяж нэг цаг өөрийгөө тайвшруулж бай
39) Хүүхдүүдтэйгээ тоглохдоо тэдэнд ялагдаж бай
40) Хоол идэж байхдаа телевизэрээ унтрааж бай
41) Сайн хуульч, ня-бо, сантехникчтэй танил бай
42) Сарнай үнэрлэх цаг өөртөө гаргаж бай
43) Төрийн дуулал эгшиглэхэд сонсож бай
44) Хатуу бодолтой бай, гэвч зөөлөн төрхтэй бай
45) Жолоо барьж байх үедээ хамгаалалтын бүс байнга хийж бай
46) Жилд нэг удаа эрүүл мэнд болон шүдээ үзүүлж бай
47) Цаг барьж бай
48) Өөрийг чинь шүүмжилж буй хүмүүст хариу өгөх гэж битгий цаг үр
49) Негатив /гутранги/ хүмүүсээс зай барь
Байгаагаараа бай, даруухан бай
50) 16-аас дээш настай хүүхдийг цөөн цагаар ажил хийхийг дэмжиж бай
51) Хүмүүст хоёр дахь боломж олгож бай, харин гурав дахийг бүү өг
52) Гарын үсэг зурах бол маш болгоомжтой уншиж бай
53) Ууртай үедээ ямар нэгэн зүйл бүү хий
54) Амьдралын ханийхаа хамгийн сайн найз нь бай
55) Романтик бай
56) Шинээр ажил олохоос өмнө хуучин ажлаасаа бүү гар
57) Даргаа битгий шүүмжилж бай
58) Ажилдаа сэтгэл хангалуун биш бол ажлаасаа гарч чаддаг бай
60) Яагаад? гэж байнга асууж бай
61) Хүмүүсийг мөнгөнийх нь хэмжээгээр биш сэтгэлийнх нь сайхнаар үнэлж бай
62) Эерэг өөдрөг бодолтой аливаа зүйлийг хийх урам зориг эрч хүчтэй бай
63) Зөв тэгш явж сур
64) Өөртөө итгэлтэй бай
65) Хүүхдүүддээ юм бүхний дээдийг өгч чадахгүйдээ санаа бүү зов, өөрт байгаагийнхаа хамгийн сайныг өг
66) Давс бага хэрэглэ, мах бага ид
67) Хөршүүдээ өөрийнхөө хийсэн сайхан хоолоор дайлж баярлуулж бай
68) Өөрийг нь хүндэлэхэд хүмүүс хамгийн хамгийн их баярладаг гэдгийг бүү март
69) Хүчирхийлэлтэй нэвтрүүлэг битгий үзэж бай
70) Амьд амьтай бүхнийг хайрла
Ажилчиддаа өгч болох боломжтой бүх зүйлийг өгч бай
71) Хүмүүстэй харилцах харилцаанаас таны амжилтын 80 хувь шалтгаална гэдгийг санаж бай
72) Өөрийгөө байнга хөгжүүлж бай
73) Утас чинь утасдаж байгаа хүний биш, харин таны сайн сайхны төлөө зориулагдах ёстой
74) Өнгөрсөн алдаагаа бодож цаг бүү үр түүнээсээ суралц, тэгээд урагшил
75) Сайн ялагч бай, ялагдвал сайн ялагдагч бай
76) Жижиг зүйлийг бүү томруулж бай
77) Найздаа нууцаа ярихын өмнө хоёр дахин бод
78) Амласнаа биелүүлж бай
79) Том дайнд ялахын тулд жижиг мөргөлдөөнд ялагдахад бэлэн бай
80) Сэтгэлийн хөдөлгөөнд хэт автан, анхны сэтгэгдэлд бүү хууртаж бай
81) Хүмүүсийн сайн талыг л харж бай
82) Зан заншлыг хүндэтгэж бай
83) Өөрөөсөө ухаантай хүмүүсийг ажилд авч бай
84) Хайртай хүмүүсээ халамжилж бай
85) Энгийн бай
86) Бэрхшээлийг өөрийгөө ялах, цаашаа өсөх боломж гэж харж бай
87) Амьдрал шударга гэж битгий найд
88) Цагийг сайтар ашиглаж бай
89) Үргэлж боломжийг хайж бай
90) Эр зоригтой бай
91) Атаархалаас ангид бай. Атаархал амьдралыг аз жаргалгүй болгодог
92) Чанарыг эрхэм болго
93) Өөрт зовлон тохиолдсон ч нүүрэндээ инээмсэглэл тодруул. Зовлон чамаас нүүр буруулна
94) Хүний итгэлийг олох нь, хүнд хайрлуулахаас илүү сайхан хишиг юм
95) Уучлал гуйна гэдэг сайн хүний шинж, уучилж чадна гэдэг агуй хүний шинж
96) Харь орон диваажин биш, харийн хүн бурхан биш
97) Төрсөн нутаг жаргалын орон, төрүүлсэн ээж минь бидний бурхан
98) Хүн сэтгэл дотроо бодож байгаа зүйлсээ, өөрийн эрхгүй бодитоор бий болгож байдаг
99) Та бусдад хайр энэрэл, шударга энэрэнгүй занг үзүүлсээр байвал, өөртөө ч сайн сайхан зүйлсийг дуудна гэсэн үг
100) Ажлыг гялалзуул, амжилтанд хүрнэ
101) Сэтгэлийг тайвшруул амар амгаланд хүрнэ
102) Ижийгээ баярлуул, ачийг нь хариулна
103) Инээж яв, зөв энерги чамд ирнэ
104) Бусдыг уучил, тэд чамаар бахархана
105) Буруугаа хүлээ, чи өөрийгөө танина
106) Бардам бай, амьдрал чамд сөгдөнө
107) Бүгдийг өөрөө бүтээ, амжилт чамд ирнэ
108) Үрээс илүү баясал үгүй, Ханиас илүү жаргал үгүй, Ээжээс илүү халамж үгүй,
Эцгээс илүү нөмөр үгүй.💯

ЭМПАТИ ЭМЭГТЭЙ...Эмпати эмэгтэй. Мэдрэмтгий, чин сэтгэлээсээ, нээлттэй, зөн совинтой, сэтгэл хөдлөл ихтэй.Өөрийгөө зөвшө...
06/10/2024

ЭМПАТИ ЭМЭГТЭЙ...

Эмпати эмэгтэй. Мэдрэмтгий, чин сэтгэлээсээ, нээлттэй, зөн совинтой, сэтгэл хөдлөл ихтэй.
Өөрийгөө зөвшөөрч амьдардаг. Хэрвээ уурласан бол үнэхээр уурласан. Хэрвээ баярлаж байгаа бол яг л хүүхэд шиг. Хэрвээ хайрласан бол харамгүй, эргэлзээгүй. Хэрвээ явбал үүрд. Сэтгэл хөдлөлийг бүх өнгөөр нь мэдэрдэг, ямар ч баг зүүлгүйгээр.

Өөрийнхөөрөө л зугаалах муужгай мэт. Сургаж болохгүй, дуулгавартай болгож болохгүй, хянаж цагдаж ч болохгүй.

Өөрийн дотоод эрх чөлөө нь маш үнэ цэнэтэй тул хосоо олоход байнга л түвэгтэй байдаг. Түүний өөрийгөө илэрхийлэх бүхнийг хязгаарлах нь уйтгар гуниг авчирдаг.

Хувь заяаны цохилт бүрийн дараа яг л үнснээс дахин амилж босох мэт болдог тул эрчүүдэд их хүнд тусдаг. Яг л хичээл орж сургасан мэт.

Эмпати эмэгтэй - Хуурах, тоглох, дарамт шахалт өгөхөд маш эмзэг. Байнга л зөнтэй зүүд зүүдэлдэг бөгөөд ертөнцийн өгч буй ямар ч сэжүүрийг уншиж чаддаг. Урам зоригийг ч, шийтгэлийг ч туулаад дуусдаг.
Бүхий л харилцаанд бүрэн дүүрэн ханддаг. Хайраа харамгүй зориулдаг. Гэхдээ үүнийг нь ашиглахыг хэзээ ч зөвшөөрдөггүй.

Маш сүнслэг шинж чанартай бөгөөд ертөнцийг бүхий л өнгөөр нь хардаг.
Тэр бусдын үзэл бодлоос хамаардаггүй. Гомдол тээж үлддэггүй ба зүгээр л урагшаа явдаг.

Тийм эмэгтэйчүүдийг нэг бол шүтэн биширдэг, эсвэл үзэн яддаг. Харин тэднийг хэзээ ч хайхрахгүй өнгөрнө гэж байдаггүй.

Хэрвээ та үүнийг уншаад өөрийгөө олж харж байвал гайхалтай агуу бэлэг, өгөгдөл юм шүү. Үүнийгээ хамгаалж, сайн сайхны төлөө зориулаарай...

Орчуулсан Tuvshin Jargal

15/07/2024

Хүн та тархиндаа ухамсрын боловсролтой Зүрхэндээ хүн чанарын боловсролтой
Сэтгэлдээ хүн байх ухааны боловсролтой яваарай

COPY

“Цаг, бугуйвчнаас тансаглалыг бүү хай, сэрээ, дарвуулт онгоцноос тансаглалыг олохгүй… Тансаглал бол инээд ба найз нөхөд,...
05/07/2024

“Цаг, бугуйвчнаас тансаглалыг бүү хай, сэрээ, дарвуулт онгоцноос тансаглалыг олохгүй…

Тансаглал бол инээд ба найз нөхөд, тансаглал бол нүүрэн дээр тусах бороо, тансаглал бол тэврэлт, үнсэлт юм...

Дэлгүүрээс тансаг хэрэглээг бүү хай, бэлэгнээс бүү хай, үдэшлэг, арга хэмжээнээс бүү хай…

Тансаглал гэдэг бол хүмүүст таалагдах, тансаглал бол бусдаар хүндлүүлэх, тансаглал гэдэг бол эцэг эх нь амьд байх, тансаглал бол ач зээ нартайгаа тоглох, тансаглал бол мөнгөөр худалдаж авч чадахгүй зүйлс юм” …

- Клинт Иствүүд (94 настай)

Address

UB
Ulaanbaatar
976

Telephone

+97688556603

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Batsuuri Badamsuren posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Batsuuri Badamsuren:

Share