Khulandai.Com

Khulandai.Com МЭДЭЭЛЛИЙН УРЛАНД ТАВТАЙ МОРИЛ!

Өнөөдөр би банкны аппликейшн руугаа орж, саяхан авсан цалингийн зээлийнхээ үлдэгдлийг харлаа. Хүү нь суутгагдаад, үндсэн...
05/01/2026

Өнөөдөр би банкны аппликейшн руугаа орж, саяхан авсан цалингийн зээлийнхээ үлдэгдлийг харлаа. Хүү нь суутгагдаад, үндсэн зээлээс нь өчүүхэн бага хасагдсаныг хараад гэнэт дотор давчдав. Өмнө нь би яагаад ч юм өөрийгөө буруутгадаг байсан. "Чи арчаагүй байна, чи залхуу байна, чи илүү хичээх ёстой" гэж өөрийгөө ташуурддаг байлаа. Гэхдээ өнөөдөр би нэг л зүйлийг маш тод, маш аймшигтайгаар ойлголоо. Бидний ядуу байгаа нь, бидний зүтгээд зүтгээд дээшилдэггүй нь зөвхөн биднээс шалтгаалаагүй юм байна.
Бид зүгээр л луйварчдын тансаг амьдралын "Спонсор" нь байж.
Бид чинь ямар гэнэн юм бэ? Зурагтаар гардаг, том том оффистой, "Үндэсний үйлдвэрлэгч", "Монголын баялаг бүтээгч" гэгддэг тэр том компани болон банкуудыг хараад би яаж биширдэг байсан гээч? "Ямар мундаг юм бэ, ямар ухаантай болоод ингээд томорчихдог байна аа? Би яагаад эд нар шиг сэтгэж чаддаггүй юм бол?" гэж өөртөө гутардаг байсан. Тэдний ярьж байгаа "Амжилтын түүх", "Менежментийн ухаан"-ыг нь сонсоод алга ташдаг байлаа.
Гэтэл үнэн хэрэгтээ юу байсан бэ? Тэдний тэр их амжилт, тэр гялалзсан оффисууд, тэр тансаг амьдралынх нь нууц ердөө л "Хөгжлийн банкнаас хүүгүй шахуу мөнгө хусчихсан" явдал байж шүү дээ.
Бид энд бизнес хийх гэж, жижигхэн ТҮЦ нээх гэж, эсвэл ганц өрөө байр авах гэж банкны эдийн засагчийн өмнө бөхөлзөж, "Хэрэглээний зээл", "Бизнесийн зээл" гээд жилийн 18-24 хувийн хүүтэй мөнгийг арай гэж авдаг. Авсан мөнгөнийхөө хүүнд нь дарлуулж, шөнө нойргүй хонож, "Энэ сарын төлөлтөө яана аа" гэж зүрхээ дэлсүүлж амьдардаг. Гэтэл бидний шүтээд байсан нөгөө "Лаг" компаниуд чинь Хөгжлийн банкнаас хэдэн зуун тэрбумаар нь зээл аваад, түүнийгээ төлөх ч үгүй, хүү ч бодогдохгүй, зүгээр л "бэлэг" шиг авчихсан байж. Тэд бизнесийн ухаанаар биш, хулгайн ухаанаар баяжсан байж. Тэдний "эрсдэл" гэж ярьдаг зүйл нь ердөө л "Хэн нэгэн даргад авлига өгөх" эрсдэл л байсан хэрэг үү?
Биднийг 20 хувийн хүүтэй зээл төлж, талхаа арай ядан авч байхад тэд бидний татварын мөнгөөр бүрдсэн Хөгжлийн банкны мөнгөөр казино тоглож, гадаадад хаус авч, бидний мөрөөдөж ч зүрхэлдэггүй амьдралаар амьдарч байсан байна. "Шударга хөдөлмөр" гэж итгэдэг байсан минь зүгээр л хошин шог байжээ.
Бас нэгэн том эндүүрэл надад байсныг саяхан олж мэдээд.... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ 👇 Кино шиг амьдрал дагаад уншаарай

БУГАНТЫН МАШИН ЗАСВАРЧИН ОРОС ЭМЭГТЭЙ К.ИРИНА......Бугантын төв дунд хонгор шаргал үстэй, турьхан биетэй эмэгтэй ЗИЛ-130...
03/01/2026

БУГАНТЫН МАШИН ЗАСВАРЧИН ОРОС ЭМЭГТЭЙ К.ИРИНА......Бугантын төв дунд хонгор шаргал үстэй, турьхан биетэй эмэгтэй ЗИЛ-130 машины хамрыг сөхөн ухаж байгааг харж хэсэг зогслоо. Машины дотор талаас “Ирина эгч ээ, Ирина эгч ээ” гээд нэг эрэгтэй чанга чанга дуудах аж. Өнөөх эмэгтэй гартаа барьсан улбар шар зүйлээ байн байн харж, чихээ наагаад нөгөөхийн дуугарахыг сонсож байгаа шинж алга. Тэгснээ толгойгоо цухуйлгаад “Аккумуляторт чинь тог ирж л байна даа, ямар сонин юм бэ. Гарч ирээд үз дээ, Болдоо” гэхтэй зэрэгцээд бид тэдний хажууд очлоо. Машин засаж байгаа эмэгтэйг К.Ирина гэдэг. Тэр Бугант тосгонд амьдардаг цөөн орос иргэний нэг гэнэ.

Бид түүнтэй мэнд мэдээд, Улаанбаатар хотоос сурвалжилга хийж яваагаа учирлалаа. Тэрбээр “Манай нутаг чинь орос техник олонтой. ЗИЛ-130 машинаараа л амьдралаа болгодог хүмүүс. Машиных нь цахилгаанд асуудал гарахаар хүмүүс намайг цагаан хоолойгоор зарлах нь холгүй дууддаг. Дуудагдаж ирээд машин янзалж байгаа минь энэ” гээд инээлээ. Түүний аав, ээж насаараа Монголд амьдарсан хүмүүс ажээ. Уугуул нутаг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум гэнэ. Аав нь Толгойтын алтны үйлдвэр, модны үйлдвэрт ажиллахаар ОХУ-аас Бугант тосгонд томилогдож ирсэн орос мэргэжилтэн ажээ. К.Ирина Бугант тосгонд байх орос машинуудын “эмч” нь. Цахилгааны асуудалтай машин хаана байна тэнд К.Ирина тог шалгагчаа бариад гүйж явдаг гэнэ.

Тэрбээр “Миний эх орон бол Монгол. Хэдийгээр би Орос үндэстэн ч гэлээ Монголдоо, тэр дундаа Бугант тосгондоо юу юунаас илүү хайртай. Монголд төрж, ухаан орсон цагаасаа л Бугантад амьдарсан бидэнд үүнээс илүү сайхан нутаг гэж байхгүй. 2000-аад оны эхээр орос мэргэжилтнүүдийг нутаг буцаасан. Аав минь гурван охиноо аваад Бугантад үлдсэн цорын ганц орос. Орос руу яваад идээшихгүй гэж бодсон учраас эндээ үлдэх шийдвэр гаргасан байх. Тэр нь ч зөв байсан учраас бид одоо ч Бугантдаа амьдарч байна. Үндсэндээ, Бугант 1990-ээд оны сүүлч хүртэл Оросын тосгон шиг байдаг байлаа. Үйлдвэрт нь дандаа орос мэргэжилтнүүд ажиллана. Бүр орос сургуультай байсан. Би ч тэр сургуульд гуравдугаар анги хүртлээ сурч, дунд ангиасаа монгол сургуульд сурсан. Гэртээ бол орос, гадаа монгол хүн шиг өссөн, бид. 16 настайдаа Мод бэлтгэх үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орж байлаа. Дараа нь, тушаал дэвшээд гэх юм уу даа, токарьчин болсон. Тэгээд мэргэжилтнүүд нутаг буцах болоход намайг автын цахилгаанчин болгосон. Анх өнгө өнгийн баахан гоё утас байна л гэж харж байсан. Нэг л мэдэхэд би бүүр дөрөвдүгээр зэргийн цахилгаанчин болчихсон байсан......
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ 👇 Кино шиг амьдрал дагаад уншаарай

Би 1944 онд айлын ууган охин болж аав, ээждээ мэндэлсэн. Ээжийг минь Annie гэдэг. Хүн бүрийн хүндлэл хүлээсэн, сайхан эм...
03/01/2026

Би 1944 онд айлын ууган охин болж аав, ээждээ мэндэлсэн. Ээжийг минь Annie гэдэг. Хүн бүрийн хүндлэл хүлээсэн, сайхан эмэгтэй байсан. Бүгд л түүнийг “хатагтай” гэж дуудна. Өвчтэй, ядуу хүмүүст байнга очиж тусалдаг, тэдний төлөө чин сэтгэлээсээ залбирдаг байлаа. Манай хавьд хүн өнгөрөхөд голдуу ээж маань л цогцсыг нь угааж, цэвэрлэж, оршуулахад бэлддэг байсан. Ээж олон жил эмнэлэгт тогоочоор ажилласан. Өглөөний зургаагаас өмнө гэрээсээ гараад өдөр дөрөв хүртэл ирэхгүй. Үргэлж л ядарчихсан байдаг сан. Бие муутай байсан болохоор байн байн эмнэлэгт хэвтэнэ. Би багадаа ээжийг эмнэлгээс буцаж гарч ирэхгүй байх вий гэж үхтлээ айдаг байлаа. Гэртээ байх үедээ ээж маань зүгээр сууна гэж үгүй. Өдөржин нөхөж оёно, угааж арчина. "Бид нар ядуу байлаа гээд халтар байна гэсэн үг биш шүү" гэж ээж маань үргэлж хэлдэг байв.
Гэр маань үнэхээр жижигхэн. Нэг унтлагын өрөө, нэг зочны өрөө, тэгээд нэг буланд нь гал тогоо. Зочны өрөө нь хүүхдүүдийн унтлагын өрөө болдог. Зургаан хүүхэд дундаа ганцхан хөнжилтэй. Тавилга гэж бараг үгүй. Зарж болохыг нь зарж, үлдсэн нь хүйтэнд түлээ болоод дууссан. Гэрийнхээ тухай хэлж чадах ганц сайхан зүйл нь үргэлж цэвэрхэн байдаг байв.
Харин аав минь залуудаа үнэхээр царайлаг, спортлог хүн байсан гэж би ээжээс сонсож байлаа. Гэхдээ надад аавын тухай гэгээлэг дурсамж тун ховор. Одоо ч би нүдээ аниад бодоход ухаан мэдрэлгүй согтуу хүн л санаанд бууна.
Аав нэг хэсэг Guinness гэдэг пивоны үйлдвэрт ажилладаг байсан юм. Баасан гариг бүр би ах нарынхаа нэгтэй нь хамт явж, аавыг ажлынх нь гадаа хүлээнэ. Ажлаа тараад яг гарч ирэх мөчид нь барьж чадвал жаахан мөнгө салгаж түрээс, хоол, цахилгааны мөнгөндөө нэмэрлэдэг байв. Заримдаа уудаг найзууд нь аавтай хамт байж таарвал сайн аавын дүр эсгэж арай илүү мөнгө өгнө. Даанч ихэнхдээ аав эрт, эсвэл өөр хаалгаар гарч паб руу явчихдаг байлаа.
Ээж минь хүүхдүүдээ олигтой амьдруулахын төлөө үнэхээр их хичээдэг байсан ч аавын архидалт нь тэр бүхнийг нураадаг байв. "Та нарыг боловсролтой л болгомоор байна. Тэгж байж ирээдүйд аятайхан амьдарна" гэж ээж бидэнд үргэлж хэлнэ. Биднийг сүмийн сургуульд явуулж, дүрэмт хувцас авч өгдөг байв. Ээж үргэлж л өрөнд дарагдчихсан явдаг байсан сан.
Ээж минь өвчтэй, ядарсан, аав минь архичин, хүчирхийлэгч. Ядуу хорооллын энэ амьдралаас бага ч атугай зугтахад надад дуу, бүжиг л тусалдаг байлаа. Би багын л дуу бүжигт дуртай. Ээж маань үүнийг миний ирээдүй гэж харан намайг дэмжинэ. Түүний хувьд миний энэ авьяасыг хөгжүүлэх нь түүний амьдралын утга учир шиг л зүйл байлаа. Бид туйлын ядуу байсан ч гэсэн ээж дуу, бүжгийн хичээлд минь зориулж мөнгө хадгалдаг байв. Нэг удаа миний хичээлийн төлбөрийг төлөхийн тулд өмсөж явсан пальтогоо хүртэл зарж байсныг нь би мартдаггүй..... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ 👇 Кино шиг амьдрал дагаад уншаарай

МОНГОЛД АРГАЛ ТҮҮЖ АМЬДАРДАГ СОЛОНГОС ЭМЭЭБүх зүйл МОН­ЦАМЭ-гийн мэдээнээс эхэлсэн хэрэг. Мэдээж хэрэг албан хэрэгцээнд ...
02/01/2026

МОНГОЛД АРГАЛ ТҮҮЖ АМЬДАРДАГ СОЛОНГОС ЭМЭЭ
Бүх зүйл МОН­ЦАМЭ-гийн мэдээнээс эхэлсэн хэрэг. Мэдээж хэрэг албан хэрэгцээнд захиалан уншдаг сонин хэвлэлээс МОНЦАМЭ-гийн мэдээнд ач холбогдол өгч, ямар ч цаг завгүй байсан нэг гүйлгээд харчих санаатай байдаг хүн, би. Эх орны өнцөг булан бүрийн, аймаг, сум, баг, бригад, тосгон суурин гэхгүй улсынхаа талаар яаж ийгээд бүрэн бүтэн цогц мэдээлэл авчихдаг учир тэр байх. МОНЦАМЭ-гийн мэдээ харжээ суутал Хэнтий аймгийн Өндөрхаанаас сурвалжлагч Б.Адъяахүүгийн бичсэн жижигхэн мэдээ анхаарал татав. “Хойд солонгос эмэгтэй ядарч явна, зайлуул” гэсэн гарчигтай байсан санагдаж байна. Хоёр Солонгосын дайны дараахан манай улсад 100 гаруй өнчин хүүхэд ирж, хүүхэд асрах газарт өсөцгөөж хожим олонх нь буцсан бөгөөд арваад хүүхэд нь монгол айлд үрчлэгдэж үлджээ. Энд үрчлэгдэн үлдсэн өнчин хүүхдүүдийн нэг нь Цэрэнханд нэртэй болж амьдралын хүнд хэцүүг туулан явсаар эдүгээ Өндөрхаан хотод ядуу зүдүү амьдарч явааг дурдсан байсан. Цэрэнханд гуай хөгжлийн бэрхшээлтэй охиноо дагуулан халамжийн газраар орж гарч яваатай нь таарсан. Солонгос эмэгтэй ядарч л явна даа гэсэн утгатай бичлэг байсан юм. Дараахан нь Хэнтий ордог юм байна. Ажлаар явсан болохоор цаг хугацаа давчуу, ах дүү, айл амьтнаа орж ч амжсангүй. Гэхдээ хэдэн сарын өмнө уншсан МОНЦАМЭ-гийн мэдээ санааны мухарт нэг юм сануулаад байдаг. Ингээд л хот буцах явдлын замд Цэрэнханд гуайнхаар ороод гарахаар шийдэв. Хоёр тал хашаатай, урдаасаа задгай газар хоёр жижиг гэр харагдана. Гэрийн гадаа эвхийсэн туранхай шар нохой, тал шуудайтай нүүрс налан хэвтэж байв. Би гэдэг хүн нохойноос үхтэлээ айна. Азаар айлын нохой давхих шинжгүй. Эд чинь хаанаас гараад ирэв ээ гэх шиг хяламхийгээд босож нэг суниаснаа эргээд хэвтчихэв. Хөгшин нохой бололтой. Машин ирэх чимээнээр гэрээс дөрөв таван насны жаахан охин, арваад насны хүү хоёр гарч ирээд биднийг хараад таг зогсчихов. Тэдний гадаа албаны хүн өмнө нь тэр бүр зорьж ирдэггүй байсан байлгүй дээ. Том хүн байна уу гэсээр бид зүүн гэр лүү нь явж орлоо. Бүрээс муутай жижиг дөрвөн ханатай гэрт том жижиг дөрвөн хүн сууж байв. Хоймортоо хоёр жижиг авдар, ханаа дагасан гурван жижиг ор, эргэнэг, жижиг зуух тогоо. Шалгүй бололтой, хөл дор овон товон газар мэдрэгдэнэ. Нүд гүйлгэн энэ айлтай танилцаад амжсан минь энэ. Арван наймын торго гэдэг дээ. Хямдавтар ягаан торгон дээлтэй буурал эмэгтэй намайг хараад гайхсан бололтой амаа ангайгаад зогсчихов. Цэрэнханд гуайтай би анх ингэж танилцсан юм. Солонгосын дайны үеэр эцэг, эхээ алуулсан зуугаад өнчин хүүхдүүдийг ах дүүгийн харилцаатай БНМАУ-д өсгөн хүмүүжүүлэхээр 1957 онд авч ирсний нэг нь Цэрэнханд охин байжээ. Охин 4 ой өнгөрч байхдаа ирсэн гэдэг юм. Хоёр эрхий хуруугаа ээлжлэн хөхдөг зуршилтай, нэг ч үг дуугардаггүй хүүхэд байж. Бөмбөг дэлбэрч байшин нь жаахан дүүтэй нь шатаж, ээж нь үсээ сэгсийлгээд тэнгэрийн дуу хадаан орилж явсныг тэр одоо хэр нь бүдэг бадаг санадаг. Мөн аав нь цэргийн хүн, цамцны ханцуй руу нь хэдэн чихэр хийгээд, хармаанд нь зурвас бичин түүнийг тааран шуудайнд хийн гудамжны буланд байх хогийн саванд хийгээд явсныг тэр бас бүүр түүрхэн санадаг..... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ 👇 Кино шиг амьдрал дагаад уншаарай

Амьдралын мөн чанарыг  ойлгоогүй явсан Наран бусдад гэм хийчихсэн мэт ийм байдалд хүрчихсэндээ өөрийгөө зэмлэмээр.Хүүхдэ...
12/12/2025

Амьдралын мөн чанарыг ойлгоогүй явсан Наран бусдад гэм хийчихсэн мэт ийм байдалд хүрчихсэндээ өөрийгөө зэмлэмээр.Хүүхдээ харж хандсангүй гэж бусдад зэмлүүлж суух ээж аав хоёроо өрөвдөөд Наран чимээгүйхэн өрөөндөө ороод зөндөө уйлсан. Ээж аав хоёртоо сэтгэлийн зовлон нэмчихлээ гэж өдөр шөнөгүй санааширч гуних нь нэн хэцүүхэн.Харин ойлгохыг үл хүсэж хэрэгт дурласан, тохуурхаж шоглосон харцнаас зугтах болсон нь өөртөө гомдмоор...
Нэгэнт сэтгэлээр унасан охиноо зэмлээд хэрэггүй гэдгийг мэдэх ээж нь
-Миний охин хүнд хүн илүүддэггүй юм.Аав ээж хоёр нь дэмнээд өсгөөд өгнөө гээд охиноо хайрын харцаар харж Нарангаас дутахгүй бодлогширох нь өрөвдмөөр.. Аав нь дуугүй сууж байгаад гэнэт жинтэй үг хэлдэг нөгөө л зангаараа
-За миний охин одоо сургуульдаа яваад хэрэггүй ээ.Аав нь сургууль соёлын ажлыг нь нэг тийш нь болгоё гээд босоод унтлагын өрөөндөө орчихов.Хүний л эцэг болсон юм хойно хөөрхий охиндоо санаа зовсоноо ил гаргахгүй ч дотроо эмзэглэх нь анзаармаар илт.
Аав нь охиноо нутагтаа сургана хэмээн хөдөө шилжүүлсэнд Нарангийн ангийнхан болон багш нар нь гайхаж удахгүй төгсөх хүүхдээ шилжүүлдэг ямар сонин хүн бэ гэж гайхаж үлдсэнсэн. Хамаатан садан ах дүүс нь хүүхдээ гаргах хэрэггүй нас залуу хүн ахиад олдоно биз гэж өчнөөн хэлсэн ч тэр зөвшөөрөөгүй харин тэр хүүхдээ төрүүлж хаяж одсон эцэгт ямар хүү төрүүлж өсгөснөө харуулна гэж зориглосон . Аравдугаар анги буюу дөнгөж арван долоотойдоо Наран ээж болсон .Хэн намайг юу гэх бол гэж хярсан туулай шиг хүн хүнээс айж эмээж явсан ч айдас нь ээж болсоны дараа ор мөргүй арилсан нь гайхмаар.Магадгүй хүүгээ хараад энэ жаахан хөөрхөн амьтан өөрийг нь зориод ирж байхад яагаад юунаас айж байснаа өөрөөсөө асуугаад ойлгодоггүй байв.
Наран доороо хоёр эмэгтэй дүүтэй тул эрэгтэй хүүхэд төрүүлсэнд аав ээж хоёр нь харин баярласан . Харин ээж болсоныхоо дараа харин бусдад би ээж боллоо гэж зарламаар ч юм шиг санагдаж хүүгээ тэврээд саадан дотор салхилуулж явахдаа....ҮРГЭЛЖЛЭЛИЙГ 👇 Кино шиг амьдрал дагаад уншаарай

Нэг амралтын өдрийн өглөө байсан юм. Эмнэлгийн адяалан өлгий байдаг даа, тийм өлгийтэй хүүхэд орон дээрээ тавьчихсан нөх...
08/12/2025

Нэг амралтын өдрийн өглөө байсан юм. Эмнэлгийн адяалан өлгий байдаг даа, тийм өлгийтэй хүүхэд орон дээрээ тавьчихсан нөхөр бид хоёр "Яанаа, төрөхөө мэдсэн бол ядаж өлгий авдаг байж дээ" гэчихсэн хоорондоо яриад зогсож байгаагаар би зүүдлээд сэрсэн. Тэгж л би анх жирэмсэн болсон гэдгээ зөнгөөрөө мэдсэн юм. Босоод тестээр үзтэл аймар тод хоёр зураас гараад ирсэн. Надад зүгээр л болох ёстой юм болдогоороо л болж байгаа юм шиг санагдсан. Ямар ч цочролд ороогүй. Хорин нас гэдэг бол хүүхэд төрүүлэхэд бэлэн болдог нас биш л байх. Гэхдээ бас тийм ч сэрдхийлгэм эрт нас бас биш шүү дээ. Би хичээл ном, хүүхэд бүх юмаа цалгардуулахгүй зэрэг авч явж чадна гэж өөртөө бодсон, хүүхдээ төрүүлнэ гэдэгтээ бол огтхон ч эргэлзээгүй. Эрт төрсөн гэдгийг маань хүмүүс янз бүрээр хүлээж авна гэдгийг гадарлаад сэтгэл зүйгээ ч бэлдэж байсан. Би Анагаахад сурдаг юм л даа. Жирэмсэн байх үедээ 3-р курстээ орж байлаа. Манай сургууль нэг хичээл дээр унахад л хөөчихдөг учраас би төрөн төртлөө гүрийгээд л хичээлдээ суусан... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ 👇 Кино шиг амьдрал дагаад уншаарай

29/11/2025

Бадмаа эгч 1-р хэсэг LIKE & SHARE
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ 👇 Кино шиг амьдрал дагаад сонсоорой...

Мִиִнִиִйִ aִaִвִ нִaмִaйִгִ 13 нִaִcִтִaִйִ бִaйִxִaдִ гִэִpтִ мִaaнִьִ бִaйִдִaгִ бִaйִcaнִ эִэִжִuйִнִ xִamaaтִнִыִ o...
25/11/2025

Мִиִнִиִйִ aִaִвִ нִaмִaйִгִ 13 нִaִcִтִaִйִ бִaйִxִaдִ гִэִpтִ мִaaнִьִ бִaйִдִaгִ бִaйִcaнִ эִэִжִuйִнִ xִamaaтִнִыִ oxִuнִтִoйִ яִвִaлִдִдִaִгִ бִaִйִжִ бִиִлִэִэִ. Mэִдִэִэִжִ тִэִp нִьִ aнִxִнִыִxִ бִөִгִөִөִдִ cvvлִuйִнִxִ нִьִ xִvvxִэִнִ бִaйִгִaaгִvйִ юִмִ бִaִйִнִaִ лִэִэִ. Гִэִxִдִэִэִ тִөִpcөִнִ эִгִчִ шִuгִ мִuнִьִ caнִaжִ бִaйִcaнִ тִэִp эִгִчִ мִиִнִиִйִ aмִьִдִpaлִдִ чִөִтִгִөִp шִyлִaмִ шִuгִ xִop, vзִэִнִ яִдִaлִтִ, aйִmшִuгִтִaйִ зִoвִлִoнִ vִлִдִэִэִнִэִ гִэִжִ xִэִнִ тִөִcөִөִлִxִөִвִ.

Oдִoo бִu 30 нִaִcִтִaִйִ гִэִpִ бִvִлִтִэִйִ чִ бִoִлִcִoִнִ. Мִиִнִиִйִ aִaִвִ тִэִp xִvִvִxִэִнִтִэִйִ aмִьִдִapнִa гִэִжִ эִэִжִuйִгִ бִuдִнִuйִгִ uxִ лִ зִoвִooжִ бִиִлִэִэִ. apxִu yyжִ, aгִcaнִ coгִтִyy тִaвִьִжִ дִypтִaйִ vִeдִэִэִ эִэִжִuйִгִ бִuдִнִuйִгִ зִoдִ oжִ нִэִгִ xִэִcэִгִ лִ aмִьִдִpaлִыִгִ мִuнִьִ тִam бִoлִгִocoнִ. Нִөִгִөִөִ xִvִvִxִэִнִтִэִйִгִэִэִ amьִдִpaнִa гִэִcэִнִ бִoлִoвִчִ aмִьִдִaִpִчִ чִaִдִaִaִгִvִйִ.

Эִдִ xִөִpөִнִгִөִ, эִcвִэִлִ aжִuлִ amьִдִpaлִ нִьִ зִyлִгִaacaнִ yy эִcвִэִлִ бִиִдִ нִap бִaйִcaнִ бִoлִoxִoop opxִuжִ яִвִжִ чִaдִaaгִvйִ юִy aaвִ мִиִнִьִ яִмִaִpִтִaִйִчִ яִвִaaгִvйִ. Бִu эִxִэִэִc oлִyyлִaa. oлִyyлִaa тִycмִaa лִ бִvִгִдִэִэִpִэִэִ зִoвִcoнִ дִoo. Aaвִдִaa эִxִлִэִэִдִ vгִ xִэִлִжִ чִaдִдִaгִгִvйִ бִaйִлִaa...... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ 👇 Кино шиг амьдрал дагаад уншаарай

Бִִиִִ 27 нִִaִcִтִִaִйִִ. Aִйִִлִִыִִнִִ гִִaִнִִцִִ oִxִиִִнִִ. Нִִөִִxִpִиִִйִִгִִөִִөִִ aִнִִxִ цִִaִгִִдִִaִaִдִִ б...
24/11/2025

Бִִиִִ 27 нִִaִcִтִִaִйִִ. Aִйִִлִִыִִнִִ гִִaִнִִцִִ oִxִиִִнִִ. Нִִөִִxִpִиִִйִִгִִөִִөִִ aִнִִxִ цִִaִгִִдִִaִaִдִִ бִִaִpִьִִжִִ өִִгִִчִִ тִִaִнִִиִִлִִцִִaִжִִ бִִaִйִִлִִaִaִ. 5 жִִиִִлִִиִִйִִнִִ өִִмִִнִִөִִ гִִэִִгִִэִִэִִнִִ цִִaִгִִaִaִнִִ өִִдִִөִִpִ мִִиִִнִִиִִйִִ уִִтִִcִыִִгִִ шִִvִvִpִэִִэִִдִִ бִִуִִлִִaִнִִ тִִoִйִִpִoִoִдִִ зִִуִִгִִтִִcִaִнִִ зִִaִлִִуִִуִִ, xִoִйִִнִִoִoִcִ нִִьִִ эִִлִִдִִэִִжִִ xִөִִөִִгִִөִִөִִдִִ яִִгִִ aִpִaִaִcִ нִִьִִ эִִpִгִִэִִтִִэִִлִִ бִִуִִлִִaִнִִдִִaִaִ aִмִִьִִcִгִִaִaִгִִaִaִ дִִaִpִaִaִдִִ зִִoִгִִcִoִжִִ бִִaִйִִдִִaִгִִ юִִмִִ.

Xִөִִөִִe xִуִִлִִгִִaִйִִчִִaִaִaִ, яִִaִнִִaִaִ xִvִнִִ бִִaִйִִнִִaִ уִִуִִ, aִaִaִaִ гִִэִִдִִ лִִ oִpִиִִлִִoִoִдִִ яִִвִִcִaִнִִ. Нִִөִִгִִөִִөִִ зִִaִлִִуִִуִִ чִִиִִнִִьִִ xִvִvִe бִִaִйִִжִִиִִйִִ бִִaִйִִжִִиִִйִִ бִִиִִ xִуִִлִִгִִaִйִִчִִ бִִиִִшִִэִִэִִ

тִִoִгִִлִִoִoִмִִнִִыִִ шִִиִִйִִтִִгִִэִִлִִ бִִaִйִִгִִaִaִмִִaִaִ иִִтִִгִִэִִxִгִִvִйִִ бִִoִлִִ тִִэִִpִ cִaִaִдִִaִнִִдִִ мִִaִнִִaִйִִ нִִaִйִִзִִуִִуִִдִִ бִִaִйִִгִִaִaִ aִcִуִִуִִxִ уִִуִִ гִִэִִxִэִִдִִ нִִьִִ cִaִнִִдִִaִpִcִaִнִִдִִaִaִ цִִaִгִִдִִaִaִ дִִуִִуִִдִִaִжִִ oִpִxִиִִoִдִִ, цִִaִгִִдִִaִaִ чִִ дִִoִpִoִoִ иִִpִлִִэִִэִִ.....ҮРГЭЛЖЛЭЛИЙГ 👇 Кино шиг амьдрал дагаад уншаарай

"БִAִHKHЫִ 3AXИִPAЛִ XִVִVִXִЭִНִ XִVִVִXִЭִДִ Лִ XִИִЙִГִЭִЭִДִ ӨִГִ, ЭִXִНִЭִPִТִ ЧִИִНִЬִ XִЭִЛִЖִ ШִOִГִТִOִXִГִVִЙִ...
17/11/2025

"БִAִHKHЫִ 3AXИִPAЛִ XִVִVִXִЭִНִ XִVִVִXִЭִДִ Лִ XִИִЙִГִЭִЭִДִ ӨִГִ, ЭִXִНִЭִPִТִ ЧִИִНִЬִ XִЭִЛִЖִ ШִOִГִТִOִXִГִVִЙִ ГִЭִНִЭִЭִ..."
Cִvִvִлִиִйִнִ vִeִдִ эִнִэִ oִxִиִдִ, xִvִvִxִнִvִvִдִиִйִнִ aִcִуִуִдִaִлִ aִpִaִйִ лִ xִvִнִдִ бִoִлִжִ бִaִйִнִaִ. Уִгִ нִьִ бִиִ чִиִнִьִ эִxִнִэִpִтִэִэִ vִнִэִнִчִ, гִэִpִ бִvִлִэִэִ лִ гִэִcִэִнִ xִvִнִ. Дִaִaִнִчִ гִэִpִ бִvִлִиִйִнִ xִэִpִvִvִлִ мִaִpִгִaִaִнִaִaִcִ vִнִэִxִэִэִpִ иִxִ зִaִлִxִaִжִ бִaִйִнִaִ шִvִvִ… Бִиִ бִoִлִoִмִжִиִйִнִ aִмִьִдִpִaִлִтִaִйִ өִөִpִиִйִнִ гִэִcִэִнִ бִиִзִнִeִcִтִэִйִ зִaִлִуִуִ.
Уִдִaִxִгִvִйִ 40 xִvִpִэִxִ гִэִэִдִ, aִмִьִдִpִaִлִ тִэִгִшִpִэִэִдִ яִвִжִ бִaִйִтִaִлִ эִмִэִгִтִэִйִ xִvִнִтִэִйִ xִoִлִбִoִoִтִoִйִ яִнִзִ бִvִpִиִйִнִ aִcִуִуִдִaִлִ гִaִpִaִaִдִ бִaִйִxִ юִмִ aִaִ. Aִжִиִлִ бִиִзִнִeִcִиִйִнִ шִaִaִpִдִлִaִгִaִaִpִ xִvִмִvִvִcִтִэִйִ уִуִлִзִaִжִ уִуִжִ иִдִэִxִ xִэִpִэִгִ гִaִpִaִxִ лִ юִмִ. Өִнִөִөִдִpִиִйִнִ иִйִгִэִмִдִ уִуִжִ иִдִэִxִгִvִйִгִэִэִpִ бִиִзִнִeִcִ xִиִйִxִ aִpִгִaִ vִнִэִxִэִэִpִ aִлִгִaִ.
Жִaִaִxִaִнִ уִуִжִ иִдִэִxִэִэִpִ xִaִмִтִ бִaִйִгִaִaִ зִaִлִуִуִcִ нִьִ зִvִгִэִэִpִ бִaִйִxִгִvִйִ ёִcִ юִмִ шִиִгִ xִvִvִxִэִнִ дִуִуִдִнִaִ. Иִpִжִ бִуִйִ oִxִиִдִ нִьִ мִиִнִиִйִ oִxִиִнִ дִvִvִгִэִэִcִ чִ жִaִaִxִaִнִ oִюִуִтִaִнִ aִмִaִaִ чִ гִvִйִцִэִдִ цִэִвִэִpִлִэִжִ чִaִдִaִxִгִvִйִ oִxִиִдִ бִaִйִxִ юִмִ.
Эִcִвִэִлִ яִaִвִaִлִ чִ яִaִяִ гִэִcִэִнִ уִуִжִ иִдִэִжִ cִуִpִcִaִнִ нִөִxִөִpִгִvִйִ гִaִнִцִ нִэִгִ xִvִvִxִэִдִтִэִйִ өִдִөִpִ xִoִнִoִгִиִйִгִ aִжִиִлִ шִoִуִ xִoִёִpִoִoִpִ өִнִгִөִpִөִөִcִөִнִ xִvִvִxִнִvִvִдִ бִaִйִxִ юִмִ бִaִйִнִaִ шִvִvִ дִэִэִ. Тִэִгִэִэִдִ лִ aִcִуִуִдִaִлִ vִvִcִгִэִчִиִxִгִvִйִxִэִнִ шִиִгִ өִөִpִиִйִгִөִөִ xִяִнִaִжִ уִуִжִ иִдִэִжִ бִaִйִгִaִaִдִ лִ aִлִьִ бִoִлִoִxִ эִpִтִxִэִнִ xִaִpִиִxִыִгִ бִoִдִнִoִ....ҮРГЭЛЖЛЭЛИЙГ 👇 Кино шиг амьдрал дагаад уншаарай

Address

Bayanzurkh
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Khulandai.Com posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category