Цахим хөтөч

Цахим хөтөч Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цахим хөтөч, Digital creator, Ulaanbaatar.

📚 Номын санчийн ажил хүнд, бас дэндүү чимээгүй...Асуулт бүрийн цаана үнэн мэдээллийг зөв эх сурвалжаас олж өгөх, зөвхөн ...
09/08/2025

📚 Номын санчийн ажил хүнд, бас дэндүү чимээгүй...
Асуулт бүрийн цаана үнэн мэдээллийг зөв эх сурвалжаас олж өгөх, зөвхөн уншигчтай биш, багш, сурагч, судлаачидтай хамтарч ажиллах... энэ бүгд бол номын санчийн өдөр тутмын чимээгүй хөдөлмөр.Гэхдээ энэ ажлыг сэтгэлтэй, зүрхтэй хийдэг хүн бүрийн ард маш их хөдөлмөр, хайралсан цаг хугацаа, өөрийн гараар бүтээсэн материалууд байдаг.Ажлаа хялбарчлах, цагаа зөв хуваарилах, дахин дахин давтагддаг ажлыг хялбар болгохын тулд би өөрт хэрэгтэй материалууд, загварууд, файл бэлдэж ашигласаар ирсэн.
✨Тиймээс би номын санч, багш, боловсролын салбарын хүмүүст зориулж бэлдсэн файл, загваруудаа хуваалцаж эхэллээ. Ажил тань хялбар, зохион байгуулалттай байхад эдгээр файл бага ч гэсэн дэм болно гэж найдаж байна.

🧾 Бэлэн болсон файлууд маань дараах зүйлсийг багтаасан байгаа:
✅ Ажлын байрны тодорхойлолт
✅ Ажлын жилийн төлөвлөгөө
✅ Номын тэмдэглэл (сурагчдад зориулсан загвар)
✅ Уншигчийн карт (бага анги)
✅ Уншигчийн карт (дунд, ахлах анги)
✅ Номын сангийн булан тохижуулах постерууд
/Англи болон монгол хэл дээр, өнгөт, хэвлэхэд бэлэн загварууд/

Цаг хугацаагаа хэмнэж, ажлаа үр дүнтэй, зохион байгуулалттай болгохыг хүсдэг номын санчсхэн бүхэнд хэрэг болох байх гэж бодож байна. ✨

📩 Хэрвээ сонирхож байвал сэтгэгдэл үлдээх эсвэл шууд чат бичээрэй.
Хамтдаа боловсролын чанарыг дэмжиж, ажлаа хялбар болгоё.

#НомынСанчийнАжил #ФайлХуваалцажБайна #БоловсролынМатериал #ХувьЧанарааДэмжицгээе #НомынСан #МэдлэгТүгээгч #БоловсролынТуслахМатериал #ХялбаршуулахШийдэл #Цахимхөтөч

08/08/2025

📚 Номын санч байх нь зүгээр нэг ажил биш...

Өдөр бүр олон хүний асуултад хариулж, шаардлагатай мэдээллийг олоход нь тусалж, шинэ мэдлэгийн үүдийг нээж өгч байгаа ч, энэ мэргэжлийн үнэ цэнийг тэр бүр ойлгодоггүй нь харамсалтай.

Номын санч байна гэдэг бол хүмүүст мэдлэгийг хүргэх, суралцах боломжийг тэгш олгох, эрэл хайгуул хийхэд нь хөтлөх утга учиртай, чимээгүй хэрнээ асар их нөлөөтэй ажил юм. Хийсэн зүйл маань үргэлж нүдэнд харагддаггүй ч, хүний амьдралд хүрч л байдаг.

Би өөрийн мэддэг, чаддаг, сэтгэлээсээ хийдэг бүхнээ бусадтай хуваалцахын тулд энэ ажлыг сонгосон. Мэдлэг бол хуваалцах тусам өсдөг гэж би итгэдэг. Тиймээс хэн нэгэнд хэрэг болох мэдээлэл, зөвлөгөө, уншихад тохиромжтой ном санал болгох гээд аль болох олон зүйлээр туслахыг хичээдэг.

🧡 Та бүхний хүндлэл, дэмжлэг бидэнд урам өгдөг шүү. Номын санчийн ажлыг ойлгож, дэмждэг нэгэнд баярлалаа!

#НомынСанч #МэдлэгТүгээгч #МэргэжлээрээБахархажБайна

08/08/2025
15/09/2024

Address

Ulaanbaatar

Telephone

+97699150528

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим хөтөч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цахим хөтөч:

Share